Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/241

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч С.Б-О

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С, Х.О, Я.Э, К.М, Б.-Э, Р.Б, Р.Ц /цахимаар/

Шүүгдэгч Г.Б, Б.Д, М.О, Ц.С, Г.О, Б.А, Б.Т, О.Г-Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, Б.Д, М.О, Ц.С, Г.О, Б.А, Б.Т, О.Г-Э нарт холбогдох эрүүгийн 1925001260096 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Г.Б,

 

2. Б.Д,

 

3. М.О,

4. Ц.С,

 

5. Г.О,

6. Б.А,

 

7. О.Г-Э,

 

8. Б.Т,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

 

 1. Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 29-08 тоот хашааны гадна сэтгэцэд нөлөөт өвс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар М.От өгсөн гэмт хэрэгт, 2018 оны 09 сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэгт, 2020 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр 3-22 дугаар байрны орчим иргэн Д.Га-дыг бусдад зодуулан түрийвчтэй 380.000 төгрөгөө унагасан байхад нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт,

 

2. Шүүгдэгч М.О нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Зүүн дэнжийн 2-38 тоот хашаад сэтгэцэд нөлөөт өвс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Г.Б, Б.Д нарт өгсөн гэмт хэрэгт, 2018 оны 09 сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт,

 

3. Шүүгдэгч Г.Б нь Б.Д бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Зүүн дэнжийн 2- тоот хашаад байх модон амбаарт сэтгэцэд нөлөөт өвс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлаар шавар гэх зүйл хууль бусаар бэлтгэхийг завдсан гэмт хэрэгт, 2019 оны 11 дүгээр сард сэтгэцэд нөлөөт өвс буюу НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлыг Б.Ад өгсөн гэмт хэрэгт,

 

4. Б.Д нь Г.Бтэй бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Зүүн дэнжийн 2тоот хашаад байх модон амбаарт сэтгэцэд нөлөөт өвс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлаар шавар гэх зүйл хууль бусаар бэлтгэхийг завдсан гэмт хэрэгт,

 

5. Шүүгдэгч Б.А нь 2019 оны 10 дугаар сард Орхон аймгийн Баян- Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт өвс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн 6- тоотод хадгалсан гэмт хэрэгт, мөн тухайн газарт буюу оршин сууж байсан байрандаа Г.Бийн өгсөн сэтгэцэд нөлөөт өвс буюу НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлыг 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

 

6. Шүүгдэгч Г.О нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа сэтгэцэд нөлөөт өвс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх түүхий эдийг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, насанд хүрээгүй М.Оыг цагдаагийн сургуульд оруулж өгнө гэж амлалт өгч, гэмт хэрэг зөрчилд орж байсныг нь далимдуулан гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэгт,

 

7. Шүүгдэгч О.Г-Э нь Б.Ттэй бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр 3дугаар байрны орчим иргэн Д.Г-дыг зодож эрүүний ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

8. Шүүгдэгч Б.Т нь О.Г-Этэй бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр 3-22 дугаар байрны орчим иргэн Д.Г-дыг зодож эрүүний ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Сг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан, бусдад өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

М.Оыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, бусдад өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.Аийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Г.Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэхийг завдсан, бусдад өгсөн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Дг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэхийг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Г.Оыг  хориглосон сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, дэмжлэг үзүүлсэн, хүүхдэд амлалт өгч, хууран мэхлэж, амьдрал ахуйн хүнд байдлыг нь далимдуулж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3, 3.4, 3.5 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 Шүүгдэгч О.Г-Э Б.Т нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ “2018 оны 02 дугаар сарын 19-ны өдөр шиг санагдаж байна. Тухайн үед Дэнж, Эрдэнэ багт орон байрны хулгай их бүртгэгдэж байсан тул Дэнж, Эрдэнэ багийн хэсгийн төлөөлөгч ахмад Хосбилэг бид хоёрт дарга маань энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор та хоёр Дэнж, Эрдэнэ багаар эргүүлд гар гэж үүрэг өгсөн. Тухайн өдөр ахмад Хосбаярын машинтай бид хэд Зүүн дэнжээр явж байхад манай дээр өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгагдаж ял шийтгэл эдэлж байсан Г.Б хашаа руугаа ууттай юм аваад орж байсан. Өмнө нь ял эдэлж байсан тул би хашаа руу нь дагаад орсон. Тухайн хашаа руу ороход байшин байсан байшин руу яваад ороход хүүхэд байхаар нь ах нь хаана байгаа юм бэ гэхэд би дээрээ ахгүй гэж хэлсэн. Танай хашаа руу сая 2 залуу орсон гэж хэлсэн. Амбаар луу нь ороход шавар гэх зүйлийг бэлдчихсэн бэлтгэл хангачихсан байсан тул бүрэлдэхүүн дуудаж тухайн асуудлыг шалгуулсан. Би Б.Д, Ц.С нарыг огт танихгүй. Өмнө нь манай дээр шалгагдаж байгаагүй. М.О, Г.Б нар өмнө манай дээр шалгагдаж байсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “Б.Д миний арван жилийн ангийн найз. Аавтайгаа хоёулаа амьдардаг, аав нь надад их сайн ханддаг. Хэрэг болохоос өмнөх өдрийн орой Б.Ды аав надад маргааш Б.Д Чех улс руу явах гэж байгаа өнөө орой чамтай уулзана гэж байна гэж хэлсэн. Б.Д тухайн өдрөөс 1 сарын өмнө сэтгэл санаа нь дордчихсон байсан. Явахаасаа өмнө надтай уулзахдаа орой вагоноор Улаанбаатар хот руу яваад маргааш нь Чех явна гэж хэлсэн. М.О тухайн хэрэг гарахаас өмнө 3-4 хоногийн өмнөөс чат бичиж мөн дугаараас залгаад байсан. Надад нэг өвс байсан Дүүрээ ах та хоёртой уулзмаар байна мөн Дүүрээ ахтай өдөр таарсан гэж хэлсэн. Манайх хоёр хашаатай тухайн үед намрын газар хагалах ажил эхэлсэн мөн би барилга дээр ажиллаж байгаад нэг өдөр амарч байсан. Б.Д бид хоёр уулзаад удаагүй байхад М.О орж ирсэн. Надаас илүү Б.Дыг таньдаг. Би М.Оыг сайн танихгүй. Амбаарын гадаа харагдахгүй торонд хийсэн өвсөө өгчихөөд гар утсаар яриад сургууль дээр гар утасны хулгай гарчихсан байна. Би очихгүй бол нэр хүндэд халтай муухай юм байна гээд явсан. М.Оыг гараад удаагүй 5 минут болж байхад цагдаа нар орж ирсэн. Савтай газ, савтай өвс байсан. Дүүрээ бид хоёр өвснөөс нь ороогоод татаж байхад Г.О цагдаа мөн нэг том биетэй цагдаа орж ирсэн. Том биетэй цагдаа нь Дүүрээг нэг цохиод намайг нэг цохиод, орилохоор дуугай бай гээд элэгдээд байсан. Манай хашааг түрээсэлдэг эгч юу болоод байгаа юм бэ гэхэд чамд хамаагүй гэсэн мөн Г.О цагдаа утсаар түрүүний дуудсан шуурхайнхан яачих уу, түрүүн бэлд гээд байхад мөн зурагтынхан яачих уу гээд байсан. Дүүрээ бид хоёрыг гэрийн урд байрлах тахианы байрны тэнд гар өргүүлж удаан зогсуулсан. Би аав ээждээ хэлсний дараа намайг ачаад аваад явсан. Би өмнө нь 1 жилийн тэнсэнгийн ял авч байсан тул маш их шоконд орсон. Мэдүүлэг авч байхдаа яаж өгөхөө мэдэхгүй байсан. Хэрвээ би одоогийнх шигээ тухайн үед байсан бол хамгийн түрүүнд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх байсан. Оногдуулах ялыг маань багасгаж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ “Тухайн хэрэг болдог өдөр би Чех улс руу явах гэж байсан. Тухайн үед би ээжийгээ алдаад удаагүй байсан мөн сэтгэл гутралд орж сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан. Мөн би хүний хэлж байгаа үгийг ойлгохгүй, хүний үгээр явж байсан. Цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө сэтгэл санааны хувьд өгч чадахаар байсан гэж бодохгүй байна. Би шавар гэх зүйлийг бэлтгээгүй харин авч ирсэн өвснөөс нь ороож татсан нь үнэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Гэрчийн мэдүүлгийг худлаа гэж үзэж байна  ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О мэдүүлэхдээ “Өмнө нь өвсний хэргээр хэдэн хүүхдүүд шалгагдаж байхад би хажууд нь байсан тул цагдаагийн газарт бид нар ирсэн. Тухайн үед тэнд байсан бүх хүүхдүүдээс шинжилгээ авсан.  Надаас бас шинжилгээ авсан. Би өвс татаагүй байсан тул надаас өвс хэрэглээгүй гэх хариу гарсан. Энэ хэргээс болж Г.О цагдаатай танилцаж, хуурай ах дүүс болсон. Г.О цагдаа өглөө бүр намайг дуудаж аав ээжийнхээ байшин дээр аваачиж засвар хийлгүүлж байсан. Намайг. Цагдаагийн академид оруулж өгнө гэж хэлсэн. Мөн тэр хүүхдүүдтэй хамт байсан чамаас илрээгүй хэдий ч чи хэрэгт орно. Би энэ хэргийг чинь хааж өгье, гэж хэлсэн. Эхний ээлжинд надаар засварын ажил хийлгэж, өрөөндөө дуудаж ярилцдаг байсан. Чамд таньдаг өвс хэрэглэдэг хүүхдүүд болон том хүмүүс байна уу гэж асуухаар нь би тийм хүүхдүүдийг мэднэ харваас илт байдаг гэж хэлсэн. Надаас өвсний шинжилгээ авахад илрээгүй тул надтай Г.О байцаагчийг дотно болсон гэж боддог. Өвс татдаг хүн биш шавар гаргаж татдаг хүнийг барьмаар байгаа юм хоёулаа хамтарч ажиллая. 10 жилээ төгсөхөөр чинь Цагдаагийн академид оруулж өгнө  гэж хэлсэнд нь би чин сэтгэлээсээ итгэсэн байсан. Би энэ талаар гэрийнхэндээ огт хэлээгүй. Г.О цагдаа надад хүмүүсийн зураг харуулахад Б.Д ахын зураг байсан. Үүнийг таних уу гэж асуухад мэндийн зөрүүтэй байдаг гэж хэлэхэд өвс татаж байхад нь биш шавар хийж байхад нь барьж авмаар байна чи яриад, холбогд гэж хэлсэн. Тэр орой нь би Б.Д ахад надад өвс байна та шавар гаргаад өгөөч гэж чаатаар асуугаад маргааш нь хөл бөмбөгийн талбай дээр уулзахад Б.Д ах нэг найзтайгаа хамт явж байсан ба надад хийгээд өгье манай найзынх дэнжид байдаг чи өвсөө аваад хүрээд ир гэж хэлсэн. Би Г.О байцаагч руу залгаад шавар хийлгэхээр болчихсон өвсийг нь яах юм бэ гэхэд намайг ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. Ажил дээр нь очиход Ц.С байсан, би ямар шалтгаанаар ирснийг нь мэдээгүй. Би Ц.Сд өвс байгаа гэж огт хэлээгүй. Г.О байцаагч Ц.Сд өвс байгаа чи очоод ав гэж хэлсэн. Би гэртээ хариад Ц.С рүү залгаад Г.О байцаагч чамаас юм авчих гэсэн яаж авах вэ гэхэд би Мэнд-Амрын энд байна гэртээ харих болоогүй, Төмөрөө гэх найзыгаа чамд аваачаад өг гээд хэлчихье гэж хэлсэн. Би өвсийг авчихаад байшингийнхаа хойно тавьчихаад Г.О байцаагч руу залгаж хэлсэн. Маргааш нь би хичээл дээрээ байхад Г.О байцаагч 11 цаг болж байхад манай сургууль дээр ирсэн байсан. Намайг ямар нэгэн аргаар гараад ир гялс энэ ажиллагаагаа дуусгая гэж хэлэхээр нь би багшаасаа чөлөө аваад гарахад хөдөөний царайтай таксины жолоочтой хамт байсан. Манай сургуулиас яваад Зохимж дэлгүүрийн тэнд очиж яах талаараа ярьсан. Г.О байцаагч тэр хүмүүсийг барихын тулд чи тэнд хамт байж болохгүй, өвсөө аваачиж өгчихөөд цагдаагийн 1 давхарт камерын дор байж байгаарай гэж хэлсэн. Шалтгааныг нь асуухад эдгээр хүмүүсийг барьсан цагт нь би тэнд байгаагүй харин цагдаагийн газарт ямар нэг ажлаар ирсэн гэж камерын бичлэг үзүүлэх тул камерын дор бай гэж хэлсэн. Намайг Б.Д ахтай уулзаж өвсөө өгөөд хаашаа орсныг таксины жолооч ах хараад буцаад Г.О байцаагчийн дагуулаад гэрт нь ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Тухайн торон дотор газ байгаагүй, энэ хоёр худлаа яриад байна. Энэ хоёр шавар гаргана гэсэн тул би өвс аваачиж өгсөн. Ороод удалгүй сургууль дээр ажилтай болчихлоо гэж хэлээд шууд цагдаагийн газар луу явсан. Г.О цагдаа намайг цагдаа болгоно гэсэн тул ийм зүйл хийсэн. Цагдаа нарт хэлэхэд таксины жолоочийг огт хайхгүй байсан. Ц.С надтай хамт өвс түүсэн гэж хэлснийг би ойлгохгүй гайхаж байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ “Би энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би тухайн үед М.Отай сайн найзууд байсан. 2019 оны 02 дугаар сарын сүүлээр эсвэл 03 дугаар сарын эхээр М.О намайг нэг найзтай маань хамт дуудсан. Гэрийнхэн нь ханш нээгдэж байгаа гээд А-т хийд рүү явчихсан байсан. Тухайн үед М.О тэнд байсан хүүхдүүд өвс хэрэглэж байхад нь гэрийнхэн нь ирээд баригдаад бид хэд цагдаагийн газарт ирж байсан. Г.О гэх цагдааг өмнө нь нэг ч удаа харж байгаагүй мөн өвсний хэргээр цагдаа дээр очиж байцаалт өгч байгаагүй. Тухайн үед М.О миний сайн найз байсан тул үнэнээ ярьдаг байсан. М.О шинжилгээ өгөхдөө шээгээгүй харин 00-н суултуураас ус хутгаж өгсөн гэж хэлж байсан. Г.О байцаагч М.От би чиний өвсний хэргийг чинь дараад өгье харин надад хариуд нь тусал гэх санал тавьсан байсан. Намуунаа, М.О хоёр хэргээ аргалуулах гэж байгаа гээд Г.О байцаагчийн 5-р микрт байдаг аавынх нь гэрт өдөр бүр очиж цемент зөөдөг байсан. 2018 оны 09 дүгээр сүүлээр М.О бид хоёр найзынх руугаа явж байсан. Жалганы хажууд өвс ургачихсан байна гэж надад зааж өгсөн. Яаж мэддэг юм бэ гэхэд мэддэг юм уут байна уу, түүгээд авъя гэж хэлсэн. Би гэрээсээ уут авч ирж өгөхөд М.О халааснаасаа бээлий гаргаж ирээд түүсэн. Бээлий зүүдэг нь яаж байгаа юм гэхэд гарт үнэр нь шингээд мөн гар шарлачихдаг гэж хэлээд өвсийг өөрөө түүсэн. Надад атга хэрээтэй өвс өгөөд чи ав надад зөндөө байгаа гэж хэлсэн. Би ямар хэрэглэх биш гээд жалганы хонхорт тавиад дараа авъя гэж бодоод үлдээсэн. Дараа нь Г.О байцаагчид туслах гэсэн чинь өвсгүй болчихлоо яах вэ гэхээр нь дээрийн чиний надад өгдөг өвс байгаа тэрийг авчих гэхэд чи аваад ир гэхээр нь би гадуур завгүй явж байна Тө-д хаана байгааг нь зааж өгөөд авхуулаад чамд аваачаад өгүүлье гэж хэлсэн. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Цагдаагийн газраас дуудаж мэдүүлэг авахад би 17 настай байсан. Амарсанаа байцаагч надаас мэдүүлэг авахад би аваачиж өгөөгүй манай Төмрөө гэх найз аваачиж өгсөн гэхэд намайг гадуур дагуулж яваад ийм үг хэлнэ шүү гэж үг зааж өгсөн. Би 7 хоногийн дараа Солонгос улс руу явах гэж байгаа надад энэ хэрэг хамаагүй биз дээ гэхэд хамаагүй чамаас гэрчийн мэдүүлэг авч байгаа юм гэж хэлж байсан. Тухайн үед мэдүүлэг өгч байхад миний асран хамгаалагч болон өмгөөлөгч байгаагүй. Намайг Солонгос яваад 2 сар гаруй болоод ирэхэд яллагдагчаар дуудсан байсан. Шалтгааныг нь асуухад одоо эгчийгээ дуудаад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ гарын үсэг зуруулчих гэж хэлсэн. Эгч маань айсандаа мэдүүлгийг уншихгүйгээр гарын үсгээ зурчихсан. Намайг өвс зөөвөрлөсөн гэж яллаж байсан. Мөн хаанаас өвс түүсэн болохоо гараараа зааж зургаа авхуулж байсан. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа тул ялыг маань багасгаж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ “Холбогдсон хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г-Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Б.Т алгадахад тэр ах буцаж Б.Т рүү дайрахад нь манай найзыг зодох гэж байна гээд би цохиж унагаасан. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би өвсийг хадгалаагүй, би урьд өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө өвсийг хадгалсан гэж худалаа хэлсэн юм. Тэр өвсийг надад Б.Дгийн хуурай дүү Оргил гэдэг бацаан өгөөд Дүүрээ бид хоёрыг шавар гаргаад өг гэж хэлсэн. Оргил надруу чат бичээд “би хөдөө өвөлжөөрүү явж ирсэн, зун хадгалсан байсан өвсөө аваад ирсэн, тантай уулмаар байна агаа бас Дүүрээ ахтай уулзмаар байна, уучлал гуймаар байна” гэхээр нь маргааш залгаарай гээд утсаа үлдээсэн. Мөн өөрийгөө шавар хэрэглэхэд аягүй гоё юм байна лээ гэсэн зүйл надад хэлсэн. Маргааш нь буюу 20-ны өдөр О өвсөө аваад хүрээд ирсэн юм. Тэгээд надад өвсөө гаргаж өгөөд агаа надад хийгээд өгөөрэй гээд би та хоёрт өвс өгсөн шүү гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд бид 2 шавар гэдэг зүйл гаргаж авах гээд бэлтгээд байж байтал цагдаа орж ирсэн. Тухайн үед бид 2 ахуйн хэрэглээний газаа өвстэй холиод ундааны тайрсан саванд хийсэн байсан, шүүсийг аяганд хийж байсан юм. Би тухайн үед өвсийг мөн бишийг нь татаж үзсэн юм, Дүүрээ ганц нэг сорсон юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 3-4-р хуудас/,

 

2. Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Тухайн өдөр Оргил гэдэг хүүхэд Г.Б бид хоёрт тухайн өвс ургамалыг авчирч өгөөд шавар гэдэг зүйлийг гаргаад өг гэж хэлсэн. Тэгээд бид хоёр бэлтгээд байж байхад цагдаа орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

 

3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-29-р хуудас/,

 

4. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-42-р хуудас/,

 

5. Гэрч М.Г-Э-ий “2019 оны 02 сарын 20-ны өдөр Орхон аймгийн Дэнж багийн Зүүн дэнжийн 2-р гудамжинд Эрүүгийн мөрдөгч ахлах дэслэгч Г.Оын хамт явж байхад Зүүн дэнжийн 2-38 тоот хашаанд 20 орчим насны 2 залуу газ болон гартаа тортой эд зүйл барьчихсан явж байхаар нь араас нь явж ороод шалгахад байшингийн баруун талд байрлах модон амбаар дотор мансууруулах төрлийн ургамалыг газтай хольж байсан. Ундааны савыг дундуур нь тайраад мансууруулах төрлийн гэгддэг өвс мэт зүйлээ хийсэн байсан. Тэр өвс мэт зүйлрүүгээ ахуйн хэрэглээний газаа гараараа дарж шахаж хийж байсан. Хоёр талдаа бариултай хар өнгийн тогоо шиг саванд ус мэт шингэн зүйлийг таллаж хийсэн байсан. Мөн түүний хажуу талд хоол амтлагч хийдэг зориулалт бүхий жижиг хэмжээтэй шилэнд мөн адил ус мэт өнгөгүй зүйл байсан. Мөн хар өнгийн эмэгтэй тирко аяганд притка зэрэг эд зүйл байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 сарын 01-ний өдрийн 1410 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хүнсний бүтээгдэхүүн хийх зориулалт бүхий 9,5 см өндөртэй 3,2 диаметртэй шилэн саванд ёроолоос нь 3,5 см хэмжээтэй тунгалаг өнгийн шингэн зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, шатах тослох материалын агууламж илрээгүй, этилийн спиртийн илрэв, өөрөөр хэлбэл этилийн спирт байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 55-56-р хуудас/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 сарын 01-ний өдрийн 1411 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Г.Б 19н /эр шээс 2019-02-20 гэж хаягласан Г.Бийн шээс, Б.Д 18н /эр шээс 2019-02-20 гэж хаягласан Б.Дгийн шээс тус бүр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Г.Б 19н /эр шээс 2019-02-20 гэж хаягласан шээс, Б.Д 18н /эр шээс 2019-02-20 гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 61-62-р хуудас/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 сарын 01-ний өдрийн 1409 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дундуур нь тайрсан ундааны савтай, улаан эрээн уутны хэсэгт боосон ургамал мэт зүйл тус бүрд дельта-9 Тетрагидроканнабинол илрэв” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 66-67-р хуудас/,

 

9. Шүүгдэгч Ц.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “2018 оны 09 сард М.О бид хоёр Булаг багийн 30 дугаар гудамжны зүүн талын жалганд ургаж байхыг хараад түүгээд торонд хийсэн юм. М.О надад өгөхөөр нь би энүүгээр чинь яах юм гэж хэлээд хаясан юм. Тэгээд Оргилыг өвс асуугаад залгахаар нь санаанд орсон юм. Тухайн үед хажуугаар нь явж байтал Оргил надад энд мансууруулах төрлийн өвс байна түүх үү гэхээр нь гэрээс ороод цагаан өнгийн гялгар уутанд хамт түүх гээд М.О бээлий өмсөөд түүх гэтэл яагаад бээлий өмсөөд түүж байгаа юм гэтэл гарт үнэр ороод байдаг юм гэхээр нь би түүгээгүй хажууд нь зогсож байсан. Тэгээд түүгээд ууттай өвсөө надад өгөхөөр нь би жалганы хонхорт хаясан. Төд удалгүй М.О өвс асуухад нөгөө хаясан өвс санаанд ороод байгаа үгүйг хархад байсан. Тэгээд горд ороод байж байтал наймаг М.О аваад ирээч гэхээр нь би гордод байна Г.О гээд найзаараа хүргүүлэе гээд залгаад аваачиж өгүүлсэн. Би бусдад мансууруулах төрлийн өвс өгөөгүй” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 126-127, 172-173-р хуудас/,

 

10. Шүүгдэгч М.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Г.О мөрдөгч надад хандаж чи өвс татдаг хүмүүсийг мэдэх үү, өвс гэлтгүй шавар гаргадаг хүн мэдэх үү” гэхээр нь мэдэхгүй гэсэн чинь зөндөө олон хүмүүсийн нэр хэлээд таних уу гээд асуусан. Тэр хүмүүсийн дунд миний таньдаг Дүүрээ гэдэг ах байсан. Дүүрээ ахыг яаж таньдаг юм гэж асуухаар нь өвс татдаг гэдгийг хүмүүсээс сонсож байсан, зүс танина гэж хэлсэн. Тэгвэл ахдаа хүн барьж өгөх хэрэгтэй байна гэхээр нь за за гэж хэлсэн юм. Тэгээд байж байтал Г.О мөрдөгч надад “чи хүн барьж өгөх юм бол цагдаагийн академид оруулж өгье, хоёулаа хамтарч ажиллая” гэж хэлэхээр нь цагдаагийн алба хаагчид хэрэг илрүүлэхэд тусалж байгаа юм байна даа гэж ойлгоод за гэж хэлсэн. Тэгээд би Г.О мөрдөгчид надад хүн барьж өгөхийн тулд өвс байхгүй ш дээ надад өвс хэрэгтэй байна, танд байгаа юм уу гэхэд надад байхгүй гэсэн. Тухайн үед Булагт байдаг Ц.С гэдэг хүүхэд Г.О мөрдөгчийн өрөөний үүдэнд байсан. Тэгэхээр нь би Г.О мөрдөгчид хандаж “Энэ Ц.С гэдэг хүүхдэд өвс байж магадгүй та асуугаач” гэсэн. Тэгээд намайг өвс өгчих гэж байна гэж хэлээд авчих гэхээр нь за за гээд өрөөнөөс нь гарсан. Тэгээд гэртээ хариад Ц.С рүү залгаад “...Г.О мөрдөгч чамаас өвс авчих гэсэн, хэрвээ өвс өгөх юм бол хэргийг чинь янзлаж өгнө гэсэн, чамайг мэдэж байгаа байх гэсэн шүү, тэр өвс нь байгаа юмуу...” гэсэн чинь байгаа байгаа гэж хариулахаар нь би гэртээ байна, надад аваад ирэх үү гэсэн чинь за гэхээр нь салгасан юм. Тэгээд Ц.С удаач үгүй 20 цагийн үед манай гэрийн гадаа ирээд хар өнгийн ууттай өвсийг надад өгсөн юм. Тэгээд Ц.Сгээс авсан өвсөө хашааныхаа хойд хэсэгт байдаг дугуйны хаа доор тавьсан юм. Тэгээд Г.О мөрдөгчид өвс авсан тухайгаа хэлсэн чинь за тэгвэл маргааш барьж өгөх хүмүүстэйгээ холбогд гэсэн. Тэгээд Д чат бичсэн. Маргааш нь Д, Г.Б нартай утсаар холбогдож байгаад Хүлэг хүнсний захын ард байдаг хөл бөмбөгийн талбай дээр уулзаад “манай гэрт өвс байгаа хаана яаж гаргадаг юм бэ яаж хийдэг юм бэ гэсэн чинь “Г.Б өнөөдөр манай гэрт хүн байхгүй манайд хийе гэж хэлсэн юм...Гурван байрын орчим буугаад Г.Б ахын хэлж өгсөн гудмаар алхаад явж байтал Дүүрээ ах гарч ирсэн. Тэгээд Г.Б ахын гэрлүү нь орсон. Амбаарт ороход усны сав газ хадаас зэргийг бэлдсэн байсан. Тэгээд өвсөө гаргаж өгсөн. Тухайн үед Дүүрээ баярлаад ахын дүү талаар нь шавар гаргаад талыг нь ах нь авч явна шүү удахгүй гадагшаа гарах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд худлаагаасаа утсаар яриад сургууль дээр ажилтай болчихлоо хүүхдийн утас алга болсон байна намайн сэжиглэж магадгүй гялс явчихаад ирье гэж хэлээд гарсан. Тэгээд нөгөө таксины ах дээр очоод болчихлоо гэж хэлээд Г.О ах руу утсаар яриад болчихлоо гэсэн чинь чи наад такситайгаа төв цагдаа дээр гялс хүрээд ир гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 120-122, 178-179-р хуудас/,

 

11. Шүүгдэгч Ц.Сгийн мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 174-176-р хуудас/,

 

12. Гэрч Э.Г.Оын “2019 оны 02 сард санаж байна миний гар утасруу Ц.С залгаад Би Городод явж байна, чи манай гэрлүү гүйж очоод байшингийн ар талд хар өнгийн ууттай зүйл байгаа тэрийг аваад М.От аваачаад өгчих гэсэн. Тэгээд би Ц.Сгийн хашаагаар орсон тэр үед тэдний гэрт хүн байхгүй байсан, тэгээд байшингийнх нь араас хар өнгийн жижиг хэмжээтэй боодолтой зүйлийг аваад М.Оын гэрт нь аваачиж өгсөн. Тэгээд би гэртээ харьсан. Дотор нь ямар эд зүйл байсныг нь мэдэхгүй, ямар ч байсан хар өнгийн ууттай олон давхарлаж ороосон

гарын атганаас арай том хэмжээтэй бөөрөнхий зүйл байсан” гэсэн мэдүүлэг. /2-р хавтас 180-181-р хуудас/,

 

            13. Шүүгдэгч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би 2018 оны 10 дугаар сард хар тамхины хэрэг илрүүлсэн. Тухайн үед шалгаж байх явцад М.О гэж хүүхэд байсан. Би М.О гэж хүүхдийг огт танихгүй. Гэхдээ М.Оыг хар тамхи хэрэглэдэг бэлтгэдэг бусдад өгдөг талаар мэдээ, мэдээлэл авагдаж байсан. 2019 оны 02 дугаар сард шиг санагдаж байна өдрийг нь сайн санахгүй байна, Дэнж, Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт орон байрны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй учраас Орхон аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга хурандаа Г.Эрдэнэбатаас Эрдэнэ, Дэнж багийн орон байрны хулгайн хэрэг ихээд байна мөрдөгч А.Х-гийн хамт явж хэргийг илрүүлж мэдээ мэдээллийг цуглуул гэсэн үүрэг өгсөний дагуу явахдаа ахлагч М.Ган-Эрдэнийг дагуулан Дэнж багийн 3-р байр гэх газар мөн наад талын гэр хорооллын орчмоор явж хүмүүстэй уулзаад машинтайгаа явж байхад 2 давхар гудамжны урд хэсгээр тойрч байхад урьд хар тамхины хэргээр шалгагдаж байсан Б.Г.Б нь үл таних нэг хүнтэй хойноосоо чиглэлтэй яваад айлын хашааруу орж байсан ингэж явахдаа гартаа газ барьчихсан байсан. Хашааруу орохоор нь араас М.Г-Э-ний хамтаар машинаас буугаад хашааруу ороход нэг байшин байсан. Байшинд ороход 6-7 насны нэг жаахан хүүхэд байсан би тэр хүүхдээс танай хашааруу хоёр хүн орсон, хаашаа орсон бэ гэж асуухад цонхон доогуур яваад амбаарлуу орсон гэж хэлэхээр нь уг амбаарлуу ороход өвсөө ундааны саванд хийж бэлтгэсэн байсан, тэрэн дээрээсээ газ шахаж байсан яг хэн нь газаа шахаж байсныг нь одоо сайн санахгүй байна. Тэгээд хар тамхины хэргийг илрүүлсэн” гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 37-39-р хуудас/

 

14. Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би түүж бэлтгэж, хүнд өгч хадгалаагүй. Миний найз охин ажил Вара Вара гэдэг газар На-рийн найзуудын төрсөн өдөр ч билүү тийм зүйл болж байна гэж байсан. Тэгээд Ээгий эгч гадаа найз ирчихлээ цуг нэг тийшээ яваад ирье гээд нэг айлын өвөлжөөний тэнд очоод машинаас буугаад нэг тийшээ яваад Ээгий, Ц.С, Н нар 10 орчим минут болоод ирэхдээ цагаан тортой зүйл барьсан ирсэн. Мөн Ээгий хар тортой зүйл барьж ирсэн. Тэр зүйлүүдээ машиныхаа ард хийгээд Эрдэнэт рүү ирсэн. Тэгээд хэд хоногийн дараа Ээгий, Н, Б-У гурав манай гэрт ирж даавуун дээр юм сэгсэрч гаргаад байсан. Тэгээд тэрийгээ өөрсдөө аваад явсан. Тэгээд хэд хоногийн дараа нь 6-22 дугаар байрны 00 тоотыг түрээсэлж байхад Бадар-Ууган манай гэрт байдаг байсан. Тухайн хэрэг гарсан өдрийн орой би Б-У-тай байж байхад гаднаас Өнөболд орж ирсэн. Ө-той би гадагшаа гараад найзтай нь уулзахаар явсан. Гадуур 1 цаг орчим явж байгаад гэр лүүгээ орохдоо дэлгүүрээс пиво аваад гэр лүүгээ орсон чинь гэрт Цэрэндорж, Бадар-Ууган нар байсан. Тэгээд төд удалгүй араас цагдаа орж ирсэн. Тэгээд тэр мансууруулах бодис гэх варенны шилтэй зүйл байна гэж цагдаа хэлсэн. Тэр үед л манай гэрт мансууруулах бодис байсан гэдгийг мэдсэн. Тэр шилтэй зүй өмнө нь мнай гэр байхгүй байж байгаад тэр өдөр л гэнэт гараад ирсэн. Б-У авч ирсэн. Ө, Б-У нар намайг ийм мэдүүлэг өгчих гэж хэлсэн. Би гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Шийтгэл нь өндөр гэж бодож байгаагүй. Б-У тэнсэнтэй, Ө гадагшаа явна гээд байсан” гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 207-208-р хуудас/,

 

15. Гэрч Э.Э-гийн “Би Б.Атэй тухайн үед үерхдэг, хамт амьдардаг байсан. Тэгсэн чинь Б.А, Г.Б нар өвс хэрэглэсэн гээд цагдаад баригдсан байсан. Б.А надад хэлэхдээ Г.Б хот явахдаа намайг хадгалж бай гээд үлдээсэн өвс байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би Г.О мөрдөгчид тэр өвс бол Г.Бийн өвс байгаа юм гэж хэлсэн чинь Г.О мөрдөгч надад чи тэгвэл тэрийгээ нотлох шаардлагатай, Г.Б тэр өвс минийх биш гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би энэ талаар Г.Бтэй ярилцах гээд, түүний хэлснийг нотлох гээд гар утсан дээрээ бичлэг хийгээд Г.Бтэй бичлэг хийж байгаагаа мэдэгдэхгүйгээр уулзсан. Тэгтэл тэр уулзалтаар Г.Б би 7 хоногийн дараа баривчилгаанд явах гээд хот руу явахдаа хадгалж байгаарай гээд Б.Ад үлдээсэн юм, миний өвс байгаа юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтас 74-75-р хуудас/

 

16. Хохирогч Д.Г-дын “2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн Хаан банкны 5034 дугаарын данснаас 500 000 төгрөгийг Төрийн банкны АТМ-ээс аваад шөнө 03 цагийн орчимд гараад гэртээ ирээд эхнэртэй маргалдаад буцаж гарсан, эхнэртэй маргалдаж байхад эхнэр түрийвчээ гаргаад ир гээд доторх мөнгийг тоолоод 380.000 төгрөг байна бусад мөнгөөрөө юу хийсэн гэж асуугаад түрийвчийг маань буцаагаад ширээн дээр тавьсан. Гэрээс гарахдаа түрийвчээ аваад гарсан, гарахад цаг 04 цагийн дөнгөж өнгөрч байсан байх, намайг гэрээс гараад явж байхад эхнэр мөнгө яах гэж авч гарсан юм гээд үглээд над руу залгасан. Тэр үед би 3-16 дугаар байрны Симба дэлгүүрийн хажуугаар ганц ширхэг тамхи амандаа зуугаад эхнэртэй утсаар яриад явж байсан чинь 3-22 дугаар байрны Наалдан пад гутал засварын үүдэнд 2 дээш эрэгтэй хүүхдүүд зогсож байсан тэгээд над руу тамхиа аваад ир гээд орилохоор нь өө за ашгүй ахад нь ганц ширхэг тамхи байна ахдаа галаа өгчих гээд яваад очтол намайг цагаан өнгийн куртиктэй, туранхайдуу өндөр залуу нь нүүрний дух хэсэг рүү нэг удаа цохьсон тэгэхээр нь би барьцалдаад авсан чинь тэр залуу намайг газарт унагачихсан тэгээд хэнийг нь анзаараагүй миний эрүү хэсэгт өшиглөсөн, газарт унахад миний куртикний энгэрийн халааснаас бор өнгийн урт түрийвч газарт унасан чинь улбар шар өнгийн ноосон цамцтай буюу тухайн үед шөнө байсан мөн би согтуу байсан учраас улбар шар өнгөтэй цамц гэж санаж байгаа байж магадгүй юм тэр эрэгтэй нь миний түрийвчийг газраас аваад цаашаа гүйгээд явчихсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-9-р хуудас/

 

17. Гэрч Л.Ж-лын “Тэгээд би тэр түрийвчтэй мөнгийг нь аваад тоолоод үзтэл 380.000 төгрөг байсан би түрийвчтэй мөнгийг аваад ширээн дээр тавьсан байсан юм. Тэгээд миний нөхөр Д.Га аав өвчтэй байхад чи хэрүүл хийгээд байх юм би явлаа гэхээр нь би яв яв гээд хэлээд гаргаад явуулсан юм. Тэгсэн ширээн дээр байсан түрийвчтэй мөнгөө Д.Ганболд аваад гараад явсаныг мэдээд би араас нь 04 цаг 06 минутын үед залгасан юм. Тэгээд Д.Г-той утсаар ярьж байхад цаанаас нь тамхиа өг гээд орилж байхыг би утасны цаанаас сонссон юм. Тэгээд утсаа салгаагүй байсан юм. Тэгсэн миний нөхөр Д.Г ахад нь тамхи байхгүй ахдаа галаа өгөөч гэж хэлж байхыг би сонссон юм. Тэгсэн гэнэт чанга унаж байгаа чимээ гарсан. Тэгсэн миний нөхөр Д.Г яаж байгаа юм бэ цус асгараад байна ш дээ гэж хэлж байхыг сонссон тэгэхээр нь би хөөе юу болоод байгаа юм бэ гээд утсаар хэлтэл нөхөр Д.Г улаан цамцтай залуу миний түрийвчтэй мөнгийг аваад байрны булан тойроод гүйчихлээ гэхээр нь би гэрээсээ гараад чи яг одоо хаана байна гэж асуугаад 3-22-р байрны гадаа яваад очтол манай нөхрийг түлхээд байж байсан юм. Намайг очиход улаан цамцтай залуу байрны цаад булангаас гүйж гарч ирээд Наалдан пад гэх газар руу бүгдээрээ яваад орсон... Намайг нөхөртөө утсаар яриад яваад очиход нөхрийн ярисан улаан цамцтай гэж харагдсан эрэгтэй Наалдан пад засварын газартай байрны ертөнцийн зүгээр зүүн талаас гүйж гарч ирээд Наалдан пад руу дахиад 1 хүний хамт гэж санаж байна яваад орохоор нь гадаа нь хаалгыг нь хаагаад зогсож байхад гадаа нөхрийг түлхэж унагаагаад байсан саарал өнгийн өмдтэй Наалдан пад газрын эзний хүүхэд ганцаараа байсан. Тэгээд цагдаа нар ирэхэд хамт дотогш орсон, дотогш ороод Г-доор цохьсон болон түрийвчийг нь авсан залуучуудыг заалгасан чинь улаан өнгийн цамцтай байсан нь улбар шар өнгийн ноосон цамцтай, бусдаасаа намхан, махлаг эрэгтэй байсан тэрийг заагаад түрийвчийг аваад гүйсэн гэж хэлээд байсан, мөн намайг очиход байрны цаанаас гарч ирээд дотогш орсон залуу мөн байсан. Харин Б.Т гэж дуудаад байсан эрэгтэйг манай нөхөр цохьсон гэж хэлээд байсан гэхдээ намайг очиход гадаа байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/

18. Насанд хүрээгүй гэрч Э.П-гийн “А-рын ахын аавынх нь ажлын газарт очиж том савтай пиво ууж байгаад Б.Т, Г-Э-ний хамт гадаа тамхи татна гээд гарсан, тэгсэн чинь Б.Т орж ирээд гадаа О.Г-Э бид хоёр хүнтэй маргалдчихлаа гэсэн чинь Ц.С, Амарбаяр ах хоёр гараад явсан бусад нь дотор байсан гараагүй. Тэгтэл гаднаас нөгөө зодуулсан гэх эрэгтэй, эхнэрийнхээ хамт цагдаа нартай орж ирээд намайг зодсон гэж хэлээд эхнэр нь гар утсаараа бичлэг хийгээд байсан, тэгээд бид нарыг цагдаагийн газарт авчирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/

 

19. Гэрч Л.Т-рын “...манай нөхрийг хүмүүс зодчихлоо гэсэн дуудлагыг авч 04 цаг 29 минутанд дуудлагын дагуу Уурхайчин баг 3-22 дугаар байрны Наалдан пад гутал засварын газарт очиход наалдан пад засварын газрын хажуугийн машины зам дээр манай цагдаагийн газарт олон нийтийн цагдаагаар ажиллаж байсан А гэх залуу нэг эрэгтэй хүнийг боогоод албаны машины хамар дээр түлхээд хэвтүүлсэн, тэгэхээр нь бууж очоод салгаад юу болсон талаар асуухад зодуулсан эрэгтэй намайг найзындаа очих гээд явж байхад энэ залуучууд тамхи байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь зодсон гэж хэлсэн. Тэгээд дуудлага өгсөн гэх эмэгтэй нь буюу зодуулсан гэх эрэгтэйн эхнэр нь олон залуучууд байгаа бусад нь Наалдан пад руу орчихсон байгаа гэхээр нь хамт дотогш ороход 4 эрэгтэй, 1 эмэгтэй уг засварын газрын мухарт нуугдсан байдалтай байж байсан. Зодуулсан гэх эрэгтэй тэр залуучууд дундаас намайг цохьсон гэх хүнийг А болон Б.Т нар луу заагаад харин түрийвчийг нь авсан хүнийг А-тай хамт эрүүлжүүлэхэд орсон залуу руу заагаад байсан. Тэгсэн чинь бид нар аваагүй, таныг бид нар зодоогүй, бид нараас өөр хүнд зодуулчихаад ирсэн ч юм билүү гээд хоорондоо маргалдаад байсан. Ингэж байх хооронд эхнэр нь гэх эмэгтэй гар утсаараа бичлэг хийгээд бас нөгөө залуучуудын нэг нь бичлэг хийгээд нэр хүндэд халдлаа гээд маргалдаж байгаад эхнэрийнх нь гар утсыг газарт унагаачихсан ....нэмэлтээр гэр хороололд үүрэг гүйцэтгэж байсан ахлагч Г ирээд цагдаагийн газар дээр авчраад Амарбаяр болон түрийвчийг нь авсан гэх залууг үүрч шидсэн гэсэн учраас хамт эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан, бусад залуучуудаас согтуурал хэмжих багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж заасан, харин хамт байсан 1 охиноос согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж гарсан... Дуудлагаар очиход тэр эрэгтэйн толгойн баруун талаас нь цус гараад хатчихсан нүүр хэсэгт нь нилээн их цус болсон байсан, өөр ил харагдах гэмтэл шарх байсан талаар санахгүй байна... А дээгүүрээ үстэй бараан куртиктэй байсан, доогуураа цайвар өнгийн өмдтэй байсан, Б.Т цайвар өнгийн дундаж хэмжээтэй куртиктэй, хар өнгийн малгайтай, бараан өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй байсан, А-тай хамт эрүүлжүүлэхэд орсон залуу нь дээгүүрээ хар өнгийн куртиктэй, дотуураа улбар шар өнгийн цамцтай, бараан өнгийн өмдтэй байсан, бусад нь бараан өнгийн куртик, өмдтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/

 

20. Гэрч Х.Г-ийн “...Тухайн үед Наалдан пад гутал засварын газар цагдаа нарын хамт 5-6 залуучуудтай маргалдсан байдалтай байсан дуудлага өгсөн гэх согтуу эрэгтэй нүүр хэсэгт цус гарсан, эхнэр нь гэх эмэгтэй хамт байсан, тэр согтуу эрэгтэй ярихдаа намайг эхлээд нэг нь цохьсон, дараа нь нэг эрэгтэй нь түрийвч аваад дотор нь байсан 300.000 орчим гэсэн санагдаж байна мөнгө нь байхгүй болсон гэж ярьсан, цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн байсан учраас тухайн залуучуудыг цагдаагийн газар дээр авчирсан. Тэгээд хохирсон гэх эрэгтэйгийн заасан түрийвчийг нь авсан гэх эрэгтэйг, манайд хуучин олон нийтийн цагдаагаар ажиллаж байсан Амарбаяр нарын хамт эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/

 

21. Насанд хүрээгүй гэрч Х.Ба-гийн “Б.Т, О.Г-Э хоёр тамхилах гээд гарсан. Тэгээд хэсэг байж байгаад нээх удаагүй тэр хоёр гараад орж ирэхдээ О.Г-Эийг хүн түлхээд унагаачихлаа, Б.Т алгадсан гэж яриад сандраад орж ирээд хэлсэн тэгэхээр нь би Ган-Эрдэнийг загнаад уурласан чинь Амараа ах гараад явсан, хамт хэн гарсан гэдгийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/

 

22. Шинжээч эмч Ж.Г-гийн “Эрүүний ясны зүүн талын хугарал, нэг шүдний титэмийн хугарал нь шинэ хугаралууд байсан...Эрүүгийн ясны зүүн талд арын 1/3-ээр хугарсан хугарлын байрлалаас үзэхэд эрүүгийн зүүн тал руу чиглэсэн мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр уг гэмтэл үүсэх боломжтой, унах үед үүсэх боломжгүй...эрүүгийн яс хугарсан^хүн ярьж чадна харин хатуу юм зажилж чадахгүй...хохирогч өгүүлэмждээ эрүү хуучин хугарч байсан гэсэн, энэ хугарал нь рентген зурагт хуучин хугарал харагдаж байгаагаар оношлогдсон, үүнээс гадна хохирогчид эрүүний ясны зүүн талд шинээр нэмж хугарал үүссэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/

 

23. Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 814 дугаартай “Д.Г-дын биед доод эрүүний ясны зүүн талын хугарал, нэг шүдний титэмийн хугарал, нүүр баруун гарын сарвуу, цээж зүүн мөрөнд зулгарал, няцарсан шарх зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Эрүүний ясны хугарал нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Нэг шүдний титэмийн хугарал болон зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл 2020.11.04-ний өдөр үүссэн байж болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 55-56-р хуудас/

24. Хатуу диск-т үзлэг хийсэн “хар, цагаан өнгийн дүрс харагдана 04:30:38 секундэд гартаа гэрэл барьсан дээгүүрээ цайвар өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн гүйж гарч ирээд урд зогсоолд байсан машинуудын урд буюу гэрлийн шонгийн дор байгаа машины урд сууж байгаад босоод ямар нэгэн эд зүйлийг өмднийхөө урд талын болон ард талын халаасандаа хийгээд тонгойгоод хувцасаа янзлаад машин тойрч ахлаж байхад цаанаас цагаан өнгийн пүүзтэй хүн угтаж ирээд цааш хамт алхаад наалдан пад руу очиход үүдэнд нь 2 хүн зогсож байгаад дотогш орох ба цагаан өнгийн цамцтай хүн машины цаагуур ороход 04:33:20 секундэд наалдан падаас 2 хүн гарч ирээд машины цаагуур орсон. 3-16 байр гэсэн бичиглэлтэй ...машины зам дээр цайвар өнгийн өмдтэй, хар өнгийн куртиктэй хүн хар бараан өнгийн хувцастай 2 хүн нийт 3 хүн барьцалдаж зууралдаж байгаа дүрс бичигдсэн байна. ...цайвар өнгийн өмдтэй эрэгтэй, цайвар өнгийн куртиктэй эрэгтэйчүүд байх ба хохирогч Д.Ганболд нь миний түрийвчийг авсан улаан өнгийн /улбар шар/ цамцтай гэж заахад дээгүүрээ хар өнгийн куртиктэй, дотуураа улбар шар өнгийн цамцтай эрэгтэй гарч ирнэ. Мөн намайг цохисон хүүхэд гээд цайвар өнгийн куртиктэй эрэгтэй рүү зааж байгаа дүрс бичигдсэн байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 73-74-р хуудас/

 

25. Эргүүлийн цагдаа, дэд ахлагч Л.Т-рын бичсэн зөрчлийн тухай тэмдэглэл. /хх-ийн 75-р хуудас/

 

26. Шүүгдэгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “нэг согтуу эрэгтэй хүн ирээд надаас тамхи байна уу гэсэн ...миний нүүр рүү тулаад байхаар нь муухай үнэр үнэртээд байхаар нь цаашаа бай гээд зүүн гараараа нүүр рүү нь түлхсэн чинь над руу буцаад дайраад гараа далайгаад цохих гэсэн чинь О.Г-Э хажуугаар орж ирээд тэр ахыг нүүр рүү нь гараа атгаж байгаад 1 удаа цохисон чинь тэр согтуу ах газар уначихсан, яг яаж унасан гэдгийг нь хараагүй....тэгсэн чинь Ц.С согтуу ахын халааснаас нь түрийвчийг нь аваад Наалдан падын урд тал руу чиглээд машин тойроод гүйсэн, тэгсэн чинь араас нь согтуу ах түрийвч өг гээд орилсон тэгэхээр нь би түрийвчийг нь өгөөч гэсэн чинь гүйж ирээд намайг чи өгчих гэхээр нь өөрөө өг гэсэн чинь тэр ах руу очоод буцаагаад бие рүү нь шидсэн, тэгээд тэр ах түрийвчээ өөрөө аваад халаасандаа хийсэн, би энэ үйлд явдлыг л харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126-р хуудас/

 

27. Шүүгдэгч О.Г-Э-нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “согтуу эрэгтэй хүн ирээд ахдаа галаа өгчих гэхээр нь ахаа надад гал байхгүй гэсэн чинь Б.Т тэр ахыг наад тамхиа өг гэсэн чинь өгөхгүй гэхээр нь Б.Т 1 удаа нүүр рүү нь алгадсан тэгсэн чинь тэр ахтай Б.Т барьцалдаад байхаар нь би хажуунаас нь түлхээд газар унагаачихсан....согтуу ах эхнэрийн хамт орж ирээд Ц.С рүү заасан, тухайн үед шар өнгийн ноолууран цамцтай байсан тэгээд энэ миний түрийвчийг авсан, харин Б.Т рүү заагаад энэ намайг цохисон гэж хэлсэн...тэр хүний мөр хэсэг рүү нэг гараараа түлхсэн чинь тэр хүн цаашаа хэд алхад байгаад уначихсан унахдаа толгойн дух хэсгээрээ уначихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133-р хуудас/

28. О.А-рын яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.Т орж ирээд Амараа ах гадаа О.Г-Э бид хоёр хүнтэй маргалдаад цохиод унагачихлаа гэхээр нь яасан юм гэсэн чинь нэг согтуу ах ирээд надаас гал асуухаар нь надад гал байна тамхи байвал өгчих гэсэн чинь юу гэнээ гээд дайрахаар нь би 1 удаа алгадсан тэгсэн чинь Г-Э цохиод газар унагачихсан гэж хэлэхээр нь гараад харья гээд ганцаараа гарсан чинь гадаа явган хүний зам дээр нэг согтуу эрэгтэй хүний нүүр хэсэгт нь цус болсон цус нь нэг тал руугаа хатчихсан байсан. Дараа нь эхнэр нь түрийвч гартаа барьчихсан дотор нь байсан мөнгө, байхгүй байна гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 147-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б-О дүгнэлтдээ  “Шүүхийн хэлэлцүүлгийн эхэнд өмгөөлөгч нарын байр сууринаас шалтгаалж шүүгдэгч нарын үйлдэлд ялгамжтай ярих ёстой. Х.О өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгч болох шүүгдэгч Б.Т, М.О нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай оролцож байна. Мөн Б.Энх-Эрдэнэ өмгөөлөгч Г.Оын үйлдлийг нотлогдож тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай оролцож байна. Бусад шүүгдэгч Г.Б, Ц.С, Б.Д, Б.А, О.Г-Э нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул гэм буруугийн тал дээр мэтгэлцэхгүй гэж байгаа тул прокурорын яллах дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоолд заасан  зүйл хэсгээр гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагаа 2019 оноос хойш удаан хугацаанд явагдсан. Дунд нь шүүхээр хэлэлцэгдэж нэмэлт ажиллагаа хийгдэхээр буцаагдаж байсан. Сүүлд яллагдагчаар татагдсан О.Г-Э, Б.Т, Ц.С нарт холбогдох хэргийн хувьд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул дээрх хоёр яллах дүгнэлтийн дагуу шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.Г-Э, Б.Д, Ц.С, Б.А, Г.Б нарын хувьд гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдсон. Шүүгдэгч М.Оын үйлдсэн хэргийн талаар Г.О мэдүүлдэг мөн Г.Оыг яллагдагчаар татсан зүйл хэсгийн хувьд Ц.С мэдүүлэг өгсөн байдаг. Бусад гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Г.Бтэй чаталсан чат зэргээр М.Оыг мансууруулах төрлийн ургамлыг бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Өмгөөлөгчийн байр суурь нь Г.О санаачилсан, удирдсан, амлалт өгч хууран мэхэлсэн тул субьектив санаа зорилго байхгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байх шиг байна. Логикийн хувьд Б.Д, Г.Б, М.О нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй Г.Оын гэмт хэрэг үйлдсэн байдал нь бусдыг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж, зохион байгуулсан гэж асуудал яригдана. М.Оын мэдүүлэг болон Ц.Сгийн мэдүүлэг, фейсбүүк чат зэрэг нотлох баримтуудаар М.О гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4, 3.5 дугаар зүйлд заасныг журамлаж энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь Ц.Сгийн мэдүүлэг, М.Оын мэдүүлэг, тухайн үед өөрийнх нь эрхэлж байсан албан тушаалтай холбоотой нотлох баримтууд 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Г.Б, Б.Д нарын тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна. Г.О хүнлэг бус аргаар гэмт хэрэг үйлдсэн гэж хүмүүсийг яллуулахаар мөн өөрийгөө ажил хийсэн байдлаар үнэлүүлэх гэсэн хувийн сонирхлоор Б.Д, Г.Б, М.О нарыг гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан насанд хүрээгүй шүүгдэгч М.Оыг энэ хэрэгт татан оролцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Г.О нь тухайн үед гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, гэмт хэрэг үйлдэгдэж байгаа эсэхийг шалгаж таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэгтэй байсан. Түүнээс зохион байгуулж, хууль бус хүнлэг бус арга хэрэглэх эрхгүй, үүрэггүй юм. Нийгэмд аюултай мансууруулах төрлийн бодисыг хүн хэрэглэх нь нийгэмд аюултай, хуулиар хориглосон болохыг мэдсээр байж бусдыг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзэж байна. Энэ үйлдэл нь хувийн явцуу санааны хүрээнд энэ үйлдэл нь давхар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Тухайн үед насанд хүрээгүй байсан шүүгдэгч Б.Т одоо насанд хүрсэн. Шүүгдэгч Б.Тийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Камерын бичлэгээр Б.Тийг хохирогч Г-дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хамтран оролцсон болох тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Тиймээс шүүгдэгч Г.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд, Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах төрлийн бодис бэлтгэхийг завдсан гэх зүйл ангиар гэм буруутайд М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах төрлийн бодисыг бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ц.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бэлтгэсэн, бусдаас авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, О.Г-Э, Б.Т нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайн шүүгдэгч Б.Т, Б.О.Г-Э нараас 180 000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулах зүйтэй байна. Шүүгдэгч Ц.С болон бусад шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д, Г.М.О, Г.О нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгч О.Г-Э, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Ц.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа учраас ял хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эдгээр хүмүүст ял хариуцлага оногдуулахдаа урьд тухайн төрлийн хэргээр ял шийтгүүлж байсан эсэх мөн хохирол төлсөн эсэх зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлсэн хүндрүүлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Бийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210 дугаартай  шийтгэх тогтоолоор оногдуулж байсан 1 жилийн хугацаагаар тэнсэх шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэх заалт байдаг боловч тэнсэнгийн хугацаандаа ял шийтгүүлсэн тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Ц.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч О.Г-Э, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Г.Б, Ц.С, Б.А нар оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих эсэхийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О дүгнэлтдээ “Б.Тт холбогдох хэргийг яагаад хэрэгсэхгүй болгуулах тухай тайлбар гаргая. Улсын яллагч яллаж байгаа гэмт хэргийн үйл баримтад тохируулж яллаж байна гэж тодорхой тайлбар хэлж байна.  Б.Т, О.Г-Э нар дээр хохирогч өөрөө очиж тамхи байна уу гэж асуусан тал дээр хохирогч болон шүүгдэгч нар мэтгэлцдэггүй. Хохирогч дөхөж ирэхэд мангастсан буюу түүнд нь хохирогч уурлаж дайрсан болох нь шүүгдэгч О.Г-Э, Б.Т нарын мэдүүлгээр тогтоогддог. Харин хохирогч намайг нэг хүн цохиж зодсон гэж мэдүүлдэг боловч өөрт нь яг хэн гэмтэл учруулж байгаа талаар мэдүүлдэггүй. Цохиж унагасан хүний талаар О.Г-Э, Б.Т, гэрч Амарбаяр нарын мэдүүлгээр О.Г-Э цохиж унагасан болох нь тодорхойлогдож байна. Хохирогчийн мэдүүлэгт Б.Тийг буруутай болохыг нотолсон зүйл байхгүй. Яллагдагч нарын мэдүүлэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд зааснаар бүлэглэж үйлдсэн гэж яллаж байгаа хэрэгт Б.Т, О.Г-Этэй санаа бодол нэгдэж оролцсон эсэхэд шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийж үзнэ үү. Учир нь Б.Т рүү дайрч эхлэх үед О.Г-Э-нийг цохиод хүнд гэмтэл учруул гэж хэлээгүй. О.Г-Э-ний найзыг маань цохих гэж байна гэж цохиж унагаасан үйлдэлд Б.Тийн оролцоо байхгүй. Хажууд нь байгаа гэх үндэслэлээр бүлэглэж үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлд зааснаар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. М.Оын үйлдлийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байгаа гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт бүрдүүлж байгаа байдал нь гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал бий болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлд заасныг баримталж ажиллагаа явуулна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Хэргийн газрын үзлэг хийх, хүний биеэс дээж авах, эд мөрийн баримтыг хураах зэрэг эдгээр ажиллагаанууд прокурорын зөвшөөрөлгүй явагдсан. Хавтаст хэргийн 30-р тал эд хөрөнгийг хураан авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 25-р талд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл байдаг. Энэ нь хууль ёсны дагуу бэхжүүлэгдэж авсан эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй. Прокурорын зөвшөөрлөөр хийгдэх ажиллагаа прокурорын зөвшөөрлөөр хийгдсэн эсэх эргэлзээтэй байна. Эдгээр нотлох баримтаар М.Оыг яллах хууль зүйн үндэслэл байхгүй тул хэрэгсэхгүй болгох саналыг гаргасан. Эрүүгийн хуульд орон байр халдашгүй байх тухай хуульчилж өгсөн байдаг. Хэргийн газарт үзлэг хийж байгаа, эд зүйл авч байхад орон байр халдашгүй байдал хэрхэн хамгаалагдсан юм бэ. Миний ойлгосноор хашаа байшингийн эзэн нь Гантөр гэдэг хүн байдаг ба уг эзэмшигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа эсэх талаар огт мэдэгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт үзлэгийг эзэмшигчийн эзгүйд хийсэн бол 3 хоногийн дотор эзэмшигчид, боломжгүй бол эзэмшигчийн оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргад мэдэгдэнэ, харин үзлэгийн үед хэв загвар, дээж авах, битүүмжлэх, хураан авах ажиллагааг даруй хийх шаардлага гарвал энэ хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан явуулна гэж заасан байдаг ба уг ажиллагааг хийхдээ прокуророос зөвшөөрөл аваагүй, 24 цагийн дотор хүчинтэйд тооцуулаагүй тул эдгээр баримтыг нотлох баримт гэж үзэж яллах боломжгүй юм. Тиймээс эдгээр баримтыг нотлох баримтаас хасуулж тооцуулахгүй байх хууль зүйн үндэслэл бий болж байна. Тийм учраас М.Оыг гэм буруутайд тооцох боломжгүй юм. Г.Оын хууль бус үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул өршөөн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.Т нь хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлсөн. Хохирлыг төлөхдөө хохирогч олдохгүй байх тул түүний эхнэрийнх нь хүссэнээр түүний данс руу төлсөн тул хохирол төлсөнд тооцож шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С дүгнэлтдээ “Ц.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэлдээ өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөн хохирол төлбөрөө төлсөн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт анхнаасаа оролцоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм. Ц.С шүүх хуралдааны хэлэлцүүлэг М.О мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг хүмүүс байдал мэдээлэл өгч барьж өгөөч гэж Г.О байцаагч гуйсан тул чи надад өвс байвал өгөөч гэх гуйлтынх нь дагуу өөртэй нь хамт явж түүсэн гэх өвсийг жалганд байгаа болохыг хэлснээ Г.От тусалж байна гэж ойлгосон. Шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тиймээс Ц.Сгийн гэм буруугийн тал дээр маргаж мэтгэлцэхгүй. Х.О өмгөөлөгчийн хэлж байгаагаар нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж аваагүй, хууль зөрчсөн асуудал байх тул шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ үү. Ц.С энэ гэмт хэрэгт холбогдсон тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөвөөр нь мэдүүлж өөрийн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал мөн түүний хувийн байдал зэрэг нь хэргийг хэлэлцэж байхад тогтоогдсон. Тиймээс Ц.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргаж байна. мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Шүүхээс Ц.Сг гэм буруутайд тооцсон тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдлыг нь харгалзаж үзнэ үү гэх хүсэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь сонгох ялын санкцитай тул шүүхээс оногдуулах ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тиймээс Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү гэх саналыг гаргаж байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгчөөр шүүхийн шатнаас эхэлж оролцож байна. Г.Бийн шээснээс уг төрлийн бодис илэрсэн тул гэм буруугийн асуудалд маргаж мэтгэлцэхгүй. Энэ гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх боломжтой байсан. Учир нь Г.О тухайн үед гэмт хэргийг илрүүлэхийн тулд хэт их ажилдаа улайрч эсвэл М.Оыг ашиглаж Г.Б, Б.Д нарыг тухайн өвсийг хэрэглүүлэх шаардлагагүй байсан. Б.Д, Г.Б М.О нарын мэдүүлгээр Г.О уг гэмт хэргийг зохион байгуулсан болох нь харагдаж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар 7.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тэнссэн бол өршөөн хэлтрүүлж болно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 05 дугаар сарын 22ны 210 дугаартай шийтгэх тогтоол Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой. Тиймээс Б.Ад өвс өгсөн гэж зүйлчлэгдэж байгаа гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох ялын санкцитай тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Г.Б нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс хойш энэ төрлийн өвсийг хэрэглэхгүй байж байгаад энэ гэмт хэрэгт холбогдсон. Мөн Г.Бийн ээж нь ходоодны хорт хавдартай гэрээсээ ганцаараа хөдөлмөр эрхэлдэг тул хувийн байдлыг нь харгалзан үзэж шийдвэр гаргана уу” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э-Э дүгнэлтдээ “Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3, 3.4, 3.5 дугаар зүйлийг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 мөн хуулийн 16.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр хэсэгт заасан нотолбол зохих ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд бүрэн дүүрэн явагдаагүй. Энэ үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд явагдсан эсэх нь эргэлзээтэй байна. Прокурор Г.Оыг буруутгах яллах дүгнэлтийн гол үндэслэлээ насанд хүрээгүй шүүгдэгч М.Оын мэдүүлгийг үндэслэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Оын мэдүүлгийг үндэслэж Г.Оыг буруутгаж болохгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд уг хэргийг шийдвэрлэх боломжгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Гэм буруугийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч Г.Оын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тул эрүүгийн хариуцлагын хуралдаан дээр гаргах тайлбар байхгүй” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч К.М дүгнэлтдээ “Миний үйлчлүүлэгч яллах дүгнэлтэд дурдагдсан зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн хувьд тайлбаргүй. Миний үйлчлүүлэгч Б.А мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгчийн шатанд үнэн зөвөөр нь мэдүүлэг өгсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулах зохицуулалт байдаг. Б.Аийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой хэдий ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Тиймээс хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гарахгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх саналтай байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Г.Б, Б.Д нарын хувьд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хоёр дахь удаа орж ирж байна. Анх Г.Б, Б.Д нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэлэлцэгдсэн. Энэ хэрэг шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх үндэслэлтэй байсан тул прокурорт буцаж М.О, Г.О, Ц.С гэх шүүгдэгч нар нэмэгдэж орж ирсэн. Анх М.Оыг сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Б, Б.Д нарт өгсний дараа цагдаагийн бие бүрэлдэхүүн орж ирсэн. М.О сүүлд нь Б.Д ахыг гомдоочихлоо надад үүнээс өөр арга байгаагүй гэж хэлэх болсон. Өмгөөлөгчийн зүгээс цагдаагаас зохион байгуулсан хэрэг байх магадлалтай тул М.Оыг холбогдуулж шалгаж өгнө үү гэх хүсэлт гаргаж байсан. М.Отай нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад Г.Б, Б.Д нарыг танихгүй, өвс өгч байгаагүй мөн би худлаа ярьсан бол хуулийн дагуу шийтгэл хүлээхэд бэлэн байна гэж цэгцтэй мэдүүлэг өгч байсан. Сүүлд Г.Б, М.О нарын олон нийтийн сүлжээгээр харьцсан мессеж гарч ирсэн үүнийг прокурорт өгч М.Оыг шалгуулах хүсэлт гаргасан. Б.Ды гэм буруугийн тал дээр шүүхэд гаргах дүгнэлт байхгүй. Б.Д тухайн хэрэг гардаг өдөр аавтайгаа хамт Улаанбаатар хот руу явж цаашлаад Швед улс руу явах байсан. Гэтэл тодорхой албан тушаалын төлөө ийм гэмт хэргийг үйлдэгдэж энэ залуучууд золиос болж байгаа өмгөөлөгчийн зүгээс хэлж байна. Хэргийн газарт үзлэг хийхэд мөн хэргийн газраас эд зүйл хурааж авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн нь нотлох баримтын чанараа алдах дүгнэлтэд хүрэх юм бол миний үйлчлүүлэгчид шүүх шийдвэр гаргахдаа ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Г-Э яллах дүгнэлттэй санал нийлж хүлээн зөвшөөрдөг тул гэм буруугийн тал дээр тусгайлан гаргах саналгүй байна. Б.Г-Э-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Хохирогчтой холбогдож чадаагүй тул хохирол төлбөрөө төлж амжаагүй. Шүүх хуралдаан 3 сараас хойш удаа дараа зарлагдаж байхад хохирогч нэг ч удаа ирээгүй, хуралдаан бүрт О.Г-Э хохирлын мөнгөө авч ирдэг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг тул гэм буруугийн хувьд үүнээс өөр гаргах тайлбаргүй. О.Г-Э-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Хохирогчтой холбогдож хохирол төлье гэхэд Л.Ж гэх хүний данс өгч уг данс руу 82 500 төгрөгийн хохирол төлбөрөө төлсөн. Энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Улсын яллагч Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх саналтай байна. Би мөн адил Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах саналыг гаргаж байгаа. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйл мөн 12.8 дахь хэсэгт зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал, дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Б, Ц.С М.О, Г.О, Б.Д, Б.А, О.Г-Э, Б.Т нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч М.О.Г-Э, Э.Г.О, Э.Эг, Л.Ж, Л.Т, Х.Г, насанд хүрээгүй гэрч Э.П, Х.Б нарыг мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 сарын 01-ний өдрийн 1410 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 сарын 01-ний өдрийн 1411 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 сарын 01-ний өдрийн 1409 дугаартай дүгнэлт, Шүүгдэгч Ц.Сгийн мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Г-дын “2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн Хаан банкны 5034 дугаарын данснаас 500 000 төгрөгийг Төрийн банкны АТМ-ээс аваад шөнө 03 цагийн орчимд гараад гэртээ ирээд эхнэртэй маргалдаад буцаж гарсан, эхнэртэй маргалдаж байхад эхнэр түрийвчээ гаргаад ир гээд доторх мөнгийг тоолоод 380.000 төгрөг байна бусад мөнгөөрөө юу хийсэн гэж асуугаад түрийвчийг маань буцаагаад ширээн дээр тавьсан. Гэрээс гарахдаа түрийвчээ аваад гарсан, гарахад цаг 04 цагийн дөнгөж өнгөрч байсан байх, намайг гэрээс гараад явж байхад эхнэр мөнгө яах гэж авч гарсан юм гээд үглээд над руу залгасан. Тэр үед би 3-16 дугаар байрны Симба дэлгүүрийн хажуугаар ганц ширхэг тамхи амандаа зуугаад эхнэртэй утсаар яриад явж байсан чинь 3-22 дугаар байрны Наалдан пад гутал засварын үүдэнд 2 дээш эрэгтэй хүүхдүүд зогсож байсан тэгээд над руу тамхиа аваад ир гээд орилохоор нь өө за ашгүй ахад нь ганц ширхэг тамхи байна ахдаа галаа өгчих гээд яваад очтол намайг цагаан өнгийн куртиктэй, туранхайдуу өндөр залуу нь нүүрний дух хэсэг рүү нэг удаа цохьсон тэгэхээр нь би барьцалдаад авсан чинь тэр залуу намайг газарт унагачихсан тэгээд хэнийг нь анзаараагүй миний эрүү хэсэгт өшиглөсөн, газарт унахад миний куртикний энгэрийн халааснаас бор өнгийн урт түрийвч газарт унасан чинь улбар шар өнгийн ноосон цамцтай буюу тухайн үед шөнө байсан мөн би согтуу байсан учраас улбар шар өнгөтэй цамц гэж санаж байгаа байж магадгүй юм тэр эрэгтэй нь миний түрийвчийг газраас аваад цаашаа гүйгээд явчихсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-гийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 814 дугаартай дүгнэлт, Хатуу диск-т үзлэг хийсэн тэмдэглэл, эргүүлийн цагдаа албан тушаалтай дэд ахлагч цолтой Л.Т-рын бичсэн зөрчлийн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

 

- Шүүгдэгч Г.О нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа насанд хүрээгүй М.Оыг гэмт хэрэг илрүүлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсэж, хамтран ажиллана, цагдаагийн сургуульд оруулж өгнө гэж амлалт өгснөөр М.О нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 29-08 тоот хашааны гадна Ц.Сгээс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлыг авч 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Г.Б нь Б.Д нарт өгсөн,  Г.Б нь Б.Д нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Зүүн дэнжийн 2-38 тоот хашаад байх модон амбаарт НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлаар шавар гэх зүйл хууль бусаар бэлтгэхийг завдаж, Г.О нь уг үйлдлийг илрүүлсэн,

 

- Шүүгдэгч Ц.С нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлыг хадгалсан, 2020 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр 3-22 дугаар байрны орчим иргэн Д.Г-дыг бусдад зодуулан түрийвчтэй 380 000 төгрөгөө унагасан байхад нь илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан,

           

- Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 11 дүгээр сард НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлыг Б.Ад өгсөн,

 

- Шүүгдэгч Б.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-22-00 тоотод Г.Бийн өгсөн сэтгэцэд нөлөөт өвс буюу НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлыг 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан,

 

- Шүүгдэгч О.Г-Э Б.Т нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр 3-22 дугаар байрны орчим иргэн Д.Ганболдыг зодож эрүүний ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримтууд тогтоогдож байна.                                                                                                                                                                                                                

Харин шүүгдэгч М.О нь 2018 оны 09 сард НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар бэлтгэсэн,

 

Шүүгдэгч Ц.С нь 2018 оны 09 сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлыг хууль бусаар бэлтгэсэн,

 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 10 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт өвс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэх үйл баримтууд нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байна гэж үзлээ. Дээрхи үйлдлүүдийн талаар шүүгдэгч нарын мэдүүлгүүд зөрүүтэй, өөр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Иймд дээрхи үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтуудаас шүүгдэгч Ц.С нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, 2020 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр 3-22 дугаар байрны орчим иргэн Д.Г-дыг бусдад зодуулан түрийвчтэй 380 000 төгрөгөө унагасан байхад нь илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

 

- Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 11 дүгээр сард НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Ад өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

 

- Шүүгдэгч Б.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-22-00 тоотод Г.Бийн өгсөн сэтгэцэд нөлөөт өвс буюу НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлыг 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

 

- Шүүгдэгч О.Г-Э Б.Т нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр 3-22 дугаар байрны орчим иргэн Д.Гдыг зодож эрүүний ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудаас шүүгдэгч Г.О нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа насанд хүрээгүй М.Оыг гэмт хэрэг илрүүлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсэж, хамтран ажиллана, цагдаагийн сургуульд оруулж өгнө гэж амлалт өгснөөр М.О нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 29-08 тоот хашааны гадна Ц.Сгээс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлыг авч 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Г.Б нь Б.Д нарт өгсөн,  Г.Б нь Б.Д нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Зүүн дэнжийн 2-38 тоот хашаад байх модон амбаарт НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан ургамлаар шавар гэх зүйл хууль бусаар бэлтгэхийг завдаж, Г.О нь уг үйлдлийг илрүүлсэн гэх үйл баримтууд нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг илрүүлэх зорилгоор хүрээгүй хүнийг хамтран ажиллахаар ятгаж, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамлыг бусдаас авахуулж, мөн бусдад өгүүлж, уг үйлдлийг өөрөө илрүүлж байгаа нь субъектив санаа, сэдлийн хувьд хориглосон сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, дэмжлэг үзүүлсэн, хүүхдэд амлалт өгч, хууран мэхэлж, амьдрал ахуйн хүнд байдлыг нь далимдуулж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргүүдийн шинжийг хангахгүй байна.

 

Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдан зохион байгуулсан, төлөвлөсөн, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, дэмжлэг үзүүлсэн гэх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл /гэмт хэрэгт хамтран оролцох/, 3.3 дугаар зүйл /зохион байгуулагч/, 3.4 дүгээр зүйл /хатгагч/-д заасан үндсэн шинжүүд болох гэмт хэрэгт хамтран оролцогчид санаатай нэгдэж, санаачлагч, зохион байгуулагчийн заавраар, түүний төлөвлөсний дагуу үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэг үйлдэж байгаагаа оролцогчид мэдсэн байхыг шаардана. Хүүхдэд амлалт өгч, хууран мэхэлж, амьдрал ахуйн хүнд байдлыг нь далимдуулж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэх үйлдэл нь гэмт хэрэгт татан оруулж байгаа этгээд нь гэмт хэрэг үйлдэх шууд санаа, сэдлээр гэмт хэрэг үйлдэхэд туслуулах, өөрийн үйлдлийг хялбарчлах, нуун дарагдуулах гэх мэт зорилгоор насанд хүрээгүй хүнийг ашигласан үйлдлийг ойлгоно.

 

Харин Г.Оын үйлдлийг цагдаагийн албан хаагч, эрүүгийн мөрдөгч нь хууль бус аргаар бусдыг гэмт үйлдэл хийхэд хүргэж, уг гэмт хэргийг өөрөө илрүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль тогтоомжийг зөрчиж, эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар явуулсан үйлдэл гэж үзлээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлд заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих, эрүүдэн шүүх гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Иймд шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3, 3.4, 3.5 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.О нь хууль бус аргаар бусдыг гэмт үйлдэл хийхэд хүргэж, уг гэмт хэргийг өөрөө илрүүлж, эрүүгийн хууль тогтоомж зөрчсөн байх тул Ц.С нь сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамлыг М.От өгсөн, М.О нь Г.Б нь Б.Д нарт өгсөн, Г.Б нь Б.Д нар нь уг ургамлаар шавар гэх бодис бэлтгэхийг завдсан гэх хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн тус хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Г-Э Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ц.С, О.Г-Э, Б.Т нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч О.Г-Э, Б.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул өршөөн хэрэгсэхгүй болгож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан болгож, шүүгдэгч Г.Б.А, Ц.С, Г.Б нарт хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор заасан байх тул шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Бийн 32 хоног, Г.Б.Аийн 3 хоног цагдан хоригдсоныг  эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Г.О М.О, Б.Д Ц.С, О.Г-Э, Б.Т нар нь цагдан хоригдоогүй.

 

4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г-дод 545 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ц.С 380 000 төгрөг, О.Г-Э, Б.Т нар тус бүр 82 500 төгрөгийн хохирол төлсөн байна. Иймд шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Д.Г-дын тархи болон цээжний рентген зураг 1 ширхэг, эрүүний рентген зураг 1 ширхэг, гэмт хэрэг болсоны дараах наалдан пад гутал засварын газарт Л.Ж-лын гар утсаар хийсэн дүрс бичлэгийн хуурцаг 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалж, хуванцар савтай нунтаг өвс мэт зүйл Орхон аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч М.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3, 3.4, 3.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч нарыг цагаатгаж, шүүгдэгч Г.Бийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэхийг завдсан гэх үйлдлийг, Ц.Сгийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн бусдад өгсөн гэх үйлдлийг, Б.Аийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисийн түүхий эдийг худалдаалах зорилгогүй хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Булган овогт Отгонбаатарын О.Г-Э, Халиучин ургийн овогт Б-И-гийн Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-Э, Б.Т нарт холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Аийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тус тус  тогтоосугай.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б оногдуулсан 1 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Ад оногдуулсан 1 жил хорих ял, шүүгдэгч Ц.Сд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон 32 хоног, Г.Б.Аийн цагдан хоригдсон 3 хоногийг тэдний эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

 

8. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бөд оногдуулсан 10 сар 28 хоногийн хорих ялыг 10 сар 28 хоногийн хугацаагаар, Ц.Сд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Ад оногдуулсан 11 сар 27 хоногийн хорих ялыг 11 сар 27 хоногийн хугацаагаар Улаанбаатар хот Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Б.Д, М.О, Ц.С, Г.О, Б.А, Б.Т, О.Г-Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ц.С нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Д.Ганболдын тархи болон цээжний рентген зураг 1 ширхэг, эрүүний рентген зураг 1 ширхэг, гэмт хэрэг болсны дараах наалдан пад гутал засварын газарт Л.Жаргалын гар утсаар хийсэн дүрс бичлэгийн хуурцаг 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, хуванцар савтай нунтаг өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

12. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О, Б.Д, М.О, Ц.С, О.Г-Э, Б.Т нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

13. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.АЛТАНГАДАС