Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01395

 

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01395

Улаанбаатар хот

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01395

Улаанбаатар хот

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Самбуугийн гудамж-47, Өөрийн байранд байрлах “Мобиком корпораци” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүннаран . дүгээр гудамж ..тоотод оршин суух Бэсүд овогт Г.Д-д холбогдох, 

1,229,669 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

      

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр иргэн Г.Дтай “Гар утас зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулан Самсунг Галакси ЭС7 Эдже голд маркийн гар утсыг 1,900,000 төгрөгөөр худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтад олгогдох үүрэн холбооны дараа төлбөрт Hybrid 9900 багц үйлчилгээний гэрээ байгуулж тус компаниас багцын үйлчилгээ авсан. Гэвч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үйлчилгээний төлбөрүүдийн үлдэгдэл 1,229,669 төгрөгийг хариуцагч Г.Дуламаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 4-84 тоотод оршин суугч Ганбаатар овогтой Дулмаа миний бие уг үйлчилгээг авсан нь үнэн. Одоо үлдэгдэл 1,229,669 төгрөгийг төлбөрийг төлж барагдуулах нь үнэн болно. Иймээс уг төлбөрийг 4 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.

         Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Д нь “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг 4 сарын хугацаанд буюу 2017 оны 5 дугаар сарын 29-ний дотор 300,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дотор 300,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн дотор 300,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дотор 329,669 төгрөгийг төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд дээрх графикийн дагуу төлбөрийг төлж барагдуулна гэсэн учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Г.Дод холбогдуулан 1,229,669  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

       Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

       ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Дд холбогдох 1,229,669 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,062 төгрөгийг төсвийн ологод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17,031 төгрөг, хариуцагч Г.Дгаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17,031 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

ШҮҮГЧ                                А.САРАНТУЯА