Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/0005/Э |
Дугаар | 2022/ШЦТ/23 |
Огноо | 2021-12-28 |
Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/23
2021 12 28 2022/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч Г.Түвшинбаяр,
шүүгдэгч, хохирогч Г.Т,
шүүгдэгч Б.Э,
шүүгдэгч, хохирогч Г.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Т, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Э, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.З нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109000001568 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эхлэл” академийн 1 жилийн программ хангамжийн ангийн оюутан, ам бүл 2, эмээгийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Т /регистрийн дугаар /,
2.Монгол улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Радинас гэрэлт резиденс” ХХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт тоотод оршин суудаг,
2016 оны 9 дүгээр сарын 06-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Б.Э /регистрийн дугаар /,
3.Монгол улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг олон улсын их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 3, эцэг, эх, дүүгийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г.З /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Яллагдагч Г.Т нь 2021 оны 10 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүүхдийн 100-н хүнсний 50 дугаар дэлгүүрийн урд замд хохирогч Э.Энхболорыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Дээрх цаг хугацаанд Б.Этой бүлэглэн хохирогч Г.Ззодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Дээрх цаг хугацаанд Г.Зжолоодож явсан Тоёота Ист маркийн 72-04 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өшиглөх, цохих зэргээр эвдэж, гэмтээсний улмаас 790.600 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Э нь Г.Ттэй бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүүхдийн 100-н хүнсний 50 дугаар дэлгүүрийн урд замд хохирогч Г.Ззодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Г.Знь 2021 оны 10 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүүхдийн 100-н хүнсний 50 дугаар дэлгүүрийн урд замд хохирогч Г.Тг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Тг 2021 оны 10 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүүхдийн 100-н хүнсний 50 дугаар дэлгүүрийн урд замд хохирогч Э.Энхболорыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Дээрх цаг хугацаанд Б.Этой бүлэглэн хохирогч Г.Ззодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Дээрх цаг хугацаанд Г.Зжолоодож явсан Тоёота Ист маркийн 72-04 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өшиглөх, цохих зэргээр эвдэж, гэмтээсний улмаас 790.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж,
шүүгдэгч Б.Э нь Г.Ттэй бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүүхдийн 100-н хүнсний 50 дугаар дэлгүүрийн урд замд хохирогч Г.Ззодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж,
шүүгдэгч Г.Знь 2021 оны 10 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүүхдийн 100-н хүнсний 50 дугаар дэлгүүрийн урд замд хохирогч Г.Тг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, тэдгээрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Г.Т, Б.Э, Г.Знарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Г.Т, Б.Э, Г.Знарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 10 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүүхдийн 100-н хүнсний 50 дугаар дэлгүүрийн урд замд хохирогч Э.Энхболорыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Дээрх цаг хугацаанд Б.Этой бүлэглэн хохирогч Г.Ззодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Дээрх цаг хугацаанд Г.Зжолоодож явсан Тоёота Ист маркийн 72-04 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өшиглөх, цохих зэргээр эвдэж, гэмтээсний улмаас 790.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Э.Энхболорын "... Миний биед учирсан гэмтлийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны шөнө зам хөндлөн гарч байсан залуучууд дунд байсан үстэй куртиктэй, шар царайтай залуу учруулсан. Тухайн залуу манай найз залуу Г.Золжаргалтай маргалдаж, би салгаж түүнийг татахад буцаж ирээд миний нүүр рүү баруун гараараа намайг цохиход би унаж тухайн үед үүссэн гэмтэл. Мөн дараа нь найзуудынхаа хамт машинд суугаад зугтах гэж байхдаа намайг дахиж цохисон бөгөөд би өвдгөөрөө газар унахад өвдөг болон духны гэмтэл учирсан ...манай найз залуу Золжаргалыг өндөр шар залуу нь шанаа, дагз, цээж рүү нь цохиж, өшиглөсөн. Өндөр бондгор бор залуу нь хавирч унагаагаад нүүр, гар, цээж, нуруу, хөл рүү нь өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №10420 тоот актын “…Э.Энхболорын биед баруун долоовор хуруунд шарх, духны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... “ гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/,
Хохирогч Г.З"...2021 оны 10 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүүхдийн 100- ийн төрийн банкны орчим Тоёота ист маркийн 72-04 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад 5-6 залуу гарцгүй газраар зам хөндлөн гүйгээд гараад ирэхэд нь би тормоз гишгээд зогсоод сигналдсан чинь цонхоор гараа оруулж ирээд миний хацар дээр цохиод намайг хараасан. Тэгээд бууж очоод маргалдаж байхад манай найз Энхболорыг шар царайтай, үстэй куртиктэй залуу /Г.Т/ залуу цохиод унагаачихаар нь уур хүрч харилцан зодолдсон. Миний баруун гарын гэмтлийг бондгор залуу /Энхзолбоо/ бутан дотор нүүрээ хамгаалчихсан байхад хөлөөрөө миний гар руу өшиглөж гэмтээсэн, харин баруун доод зовхинд цус хуралт гэмтлийг шар царайтай /Г.Т/ залуутай харилцан зодолдож байхад цохисон байх яг хэзээ, хэн цохиж учруулсныг мэдэхгүй байна. Тухайн хоёр залуутай зодолдох үед үүссэн. Шар царайтай залуу нь миний унаж явсан Тоёота Ист маркийн тээврийн хэрэгслийн зүүн тал руу цохиж байсан, машины түлхүүрийг хугалсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 92 дугаар хуудас/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №10421 тоот актын “…Г.Збиед баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... “ гэх дүгнэлт /хх-ийн 94-95 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 102-106 дугаар хуудас/,
яллагдагч Г.Тгийн "...Өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би Золжаргалын хохирлын машины мөнгө болох 800.000 төгрөгийг шилжүүлээд өгчихсөн байгаа. Энхболорын эмчилгээний эмчилгээний зардал хохирлын мөнгийг мөн төлөөд өгчихсөн байгаа..." гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Э нь Г.Ттэй бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүүхдийн 100-н хүнсний 50 дугаар дэлгүүрийн урд замд хохирогч Г.Ззодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Г.Змэдүүлэг /хх-ийн 92 дугаар хуудас/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №10421 тоот дүгнэлт /хх-ийн 94-95 дугаар хуудас/,
яллагдагч Б.Эгийн "...Уг хэргийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ухаарч байна. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан, гомдолгүй талаараа хохирогч хэлсэн байгаа..." гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Знь 2021 оны 10 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүүхдийн 100-н хүнсний 50 дугаар дэлгүүрийн урд замд хохирогч Г.Тг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Г.Тгийн "...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн орой найз Жаргалсайхан, Энхзолбоо нарын хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Симпел-50 нэртэй лаунжинд пиво ууцгаасан бөгөөд 23 цаг 05 минутын үед найз Алтангэрэлийг залгаж дуудсан, удалгүй Алтангэрэл ирж бид нар тэр лаунжнаас гарцгаасан бөгөөд найз Алтангэрэл, Жаргалсайхан, Энхзолбоо нарын хамт зам гарч явсан. ... тэр машины жолооч нь огцом зогсоод “Зайлаач пизда минь” гэж хэлэхээр нь би баруун талын жолоочийн цонхоор гараа оруулж жолоочийг нь баруун гараараа нүүр рүү нь алгадсан юм. Тэгээд жолооч нь машинаа шахаж тавиад бууж ирээд бид хоёр заамдалцаад ноцолдож байгаад би унасан бөгөөд миний тэр жолооч залуу цохиж, би доороос нь бас цохиж бид хоёр харилцан зодолдож байхад манай найз Энхзолбоо, Алтангэрэл нар салгасан. ... дараа нь дахиж тэр жолооч Золжаргалтай маргалдаж дахиж зодолдож зам дээр унасан бөгөөд замын мод дунд бас зодолдож байсан. ...Миний биед хамрын зүүн хажуу ханын хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байсан уг гэмтлийг машины жолооч Золжаргал учруулсан тухайн үед намайг маш олон удаа цохиж байсан, найз охин нь намайг цохиж зодсон зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 дугаар хуудас/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №10438 тоот актын “…Г.Тгийн биед хамрын зүүн хажуу ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, доод эрүү, зүүн сарвуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... “ гэх дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
яллагдагч Г.З"...Би хийсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.Т, Б.Э, Г.Знар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.Т, Б.Э, Г.Знар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Т, Б.Э, Г.Знарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.ЗЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжээр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжээр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрт оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжээр торгох ял, шүүгдэгч Г.ЗЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч Г.Т, Б.Э, Г.Знарт торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Г.Т, Б.Э, Г.Знарт нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т, Б.Э, Г.Знар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Э.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд,
шүүгдэгч Г.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Г.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Тд энэ тогтоолоор оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь энэ тогтоолоор оногдуулсан 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Э нь энэ тогтоолоор оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Знь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Т, Б.Э, Г.Знар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6.Шүүгдэгч Г.Т, Б.Э, Г.Знар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Т, Б.Э, Г.Знарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР