Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01843

 

 

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01843

     Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

          Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 1-р хороо, Толгойтын 109-р гудамж 5А тоотод оршин  суух, регистр НЩ80031966, Сартуул овогт Дагва-Очирын Болормаагийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Баянгол дүүргийн 21-р хороо, Горькийн 28-870 тоотод оршин суух, регистр НЩ71051771,  Өөлд овогт Монхорын Эрдэнэцогтод холбогдох 595 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч Д.Болормаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 12-р сарын 11-ны өдөр 23 цагийн үед өөрийн эзэмшлийн 8059 УБЭ улсын дугаартай Королла маркийн автомашинтай БГД-ийн 10-р хороололд явж байтал араас М.Эрдэнэцогтын жолоодож явсан 56-22 УНЧ улсын дугаартай Fruis маркийн машин ирж мөргөсөн. Тухайн үед Замын цагдаагийн газраас ирж хэмжилт хийсэн. М.Эрдэнэцогтыг буруутай талаар дүгнэлт гарсан.  Кости –Эйстимэйт  ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэсэн. Нийт 845 000 төгрөг болсон. Үүнээс 250 000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 595 000 төгрөгийг М.Эрдэнэцогт нь одоо болтол өгөхгүй байна. Мөн эмчилгээний төлбөр болох 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Болормаа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Болормаа нь миний бие М.Эрдэнэцогттой дараах байдлаар эвлэрч байна. М.Эрдэнэцогт нь миний нэхэмжилсэн 595 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг өгсөн ба үлдэх 95 000 төгрөгөөсөө татгалзаж байна. Мөн эмчилгээний зардал болох 250 000 төгрөгийг нэхэмжлээгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Болормаа нь М.Эрдэнэцогтод холбогдох 595 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Д.Болормаа нь 95 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 500 000 төгрөгийг Б.Алтанзул нь төлж барагдуулсан байна.

            Нэхэмжлэгч 595 000 төгрөгийн хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлсөн байх ба эмчилгээний зардал 250 000 төгрөгийн үнийн дүнгээс тооцож тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул 250 000 төгрөг нэхэмжлээгүйд тооцох нь зүйтэй.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

             1. Нэхэмжлэгч Д.Болормаа хариуцагч М.Эрдэнэцогт нар нь 595 000  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч М.Эрдэнэцогт 500 000 төгрөгийг төлсөн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 7825 төгрөг, хариуцагч М.Эрдэнэцогтоос 7825  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Болормаад олгосугай.

 

             3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА