Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

 

 

 

 

 

2021          12         28                                              2022/ШЦТ/24

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Я.Мөнхзаяа,

          шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109000001506 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 10 хоног баривчлах ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, Б.Э /регистрийн дугаар /,

         

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч Б.Энь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, Жи Эс 25 дэлгүүрт үйлчлүүлж байсан хохирогч Б.Төгөлдөрийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 895.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан,

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, Си Юу дэлгүүрт үйлчлүүлж байсан хохирогч Б.Шинэбаярын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан,

2021 оны 10 дугаар сарын 29-ний орой Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Боловсролын Их сургууль”-ийн урд талын автобусны буудал дээр хохирогч Б.Мөнх-Учралыг автобусанд суух гэж байхад нь түүний гадуур хувцасны халааснаас 1.950.000 төгрөгийн үнэтэй “айфоне 11 промакс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан хэрэгт холбогджээ.

         

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Энхбаатарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, Жи Эс 25 дэлгүүрт үйлчлүүлж байсан хохирогч Б.Төгөлдөрийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 895.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан,

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, Си Юу дэлгүүрт үйлчлүүлж байсан хохирогч Б.Шинэбаярын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан,

          2021 оны 10 дугаар сарын 29-ний орой Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Боловсролын Их сургууль”-ийн урд талын автобусны буудал дээр хохирогч Б.Мөнх-Учралыг автобусанд суух гэж байхад нь түүний гадуур хувцасны халааснаас 1.950.000 төгрөгийн үнэтэй “айфоне 11 промакс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Эхүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

 

          Шүүх шүүгдэгч Б.Эхолбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч  Б.Энь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, Жи Эс 25 дэлгүүрт үйлчлүүлж байсан хохирогч Б.Төгөлдөрийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 895.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан,

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, Си Юу дэлгүүрт үйлчлүүлж байсан хохирогч Б.Шинэбаярын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан,

          2021 оны 10 дугаар сарын 29-ний орой Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Боловсролын Их сургууль”-ийн урд талын автобусны буудал дээр хохирогч Б.Мөнх-Учралыг автобусанд суух гэж байхад нь түүний гадуур хувцасны халааснаас 1.950.000 төгрөгийн үнэтэй “айфоне 11 промакс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь:

          Насанд хүрээгүй хохирогч Б.Төгөлдөрийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 22-ны орчим Баянгол зочид буудлын зүүн талд буюу замын баруун талд байрлах автобусны буудлаас ертөнцийн зүгээр зүүн тийш буюу хөндлөн зам гарсан. Тэгээд төв номын сангаас зүүн тийш яваад “В1ие Зку” /Блю Скай/ зочид буудлын зүүн талд байрлах жи эс 25 дэлгүүр орсон. Тэр үед миний ард 170 орчим өндөртэй саравчтай малгайтай маск зүүсэн залуу явж байсан би тэр залууг сэжиглэж байна. ...Намайг жи эс 25 дэлгүүр лүү орох үед миний баруун халаас руу тухайн залуугийн гар орох шиг болоод би эргэлзээд гар утсаа үзтэл тэр залуу явсан байсан. ...би танина туранхай шар ах байсан. ...тэр хүний нүдний арьс давхраа ч гэх юмуу эсвэл арьс суларсан гэх юмуу тийм нүдтэй 30 орчим насны ах байсан. ...2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1.070.000 төгрөгөөр авч байсан айфоне ХЗ загварын цагаан өнгөтэй утас байгаа. ...надад учирсан хохирлыг бэлнээр 850.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн Б.Энь надад гаргаж өгсөн байгаа тул хохирол бүрэн төлөгдсөн. ..ямар нэгэн гомдол санал байхгүй/хх-ийн 17-18 дугаар хуудас/,

          Хохирогч Б.Шинэбаярын “...Гадаад харилцааны яамны баруун талд байдаг Си юуд кофе авах гээд орсон. Би гар утсаа баруун талын пальтоны халаасандаа хийчхээд кофегоо аваад чихэвчээрээ хүнтэй утсаар яриад байж байхад миний хажууд цагаан малгайтай, масктай хүнхэр том нүдтэй залуу утсаар яриад зогсоод байсан. Би кофегоо аваад хаалгаар гартал гар утастай холбоотой байсан чихэвч тасрахаар нь гайхаад гар утсаа халаасандаа үзтэл байхгүй байсан би буцаж ороод Си Юу дэлгүүрийн хяналтын камерыг шүүхэд миний хажууд зогсоод байсан цагаан өнгийн ноосон малгайтай, цэнхэр масктай, хар өнгийн малгайтай цамцтай гадуур нь хар өнгийн куртиктай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн ботинктай 25 орчим насны хүнхэр том нүдтэй, туранхай залуу миний гар утсыг халааснаас хулгайлж байгаа нь харагдаж байсан. ...би одоо харвал танина. Нүд нь маш содон хүнхэр том давхраатай байсан. ...би өөрийн хулгайд алдсан “ай фоне икс ар” загварын гар утсыг биет байдлаар нь буцаан авч хохирол бүрэн төлөгдсөн байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 65-66, 69 дүгээр хуудас/,

          Хохирогч Б.Мөнх-Учралын “...2021 оны 10 дугаар сарын 29-ний орой Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн автобусны буудлын урд буудлаас автобусанд суух гэж байгаад 20 цагийн орчим халааснаасаа ай фоне 11 промакс загварын гар утсаа алдсан. Тухайн үед миний ард өндөр 170-175 см өндөртэй, саравчтай малгайтай гар царайтай, баруун гарын эрхий хурууны орчим бүдэг шивээстэй тийм залуу миний баруун гар талын халааснаас утас авсан. Тухайн хүнийг би мэдээд араас нь утсаа авах гээд орилтол цаашаа гүйгээд явсан. ...би харвал танина..." гэх мэдүүлэг /хх-ийн 101 дүгээр хуудас/,

          Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний тайлан /хх-ийн 23-24, 77-78, 103-104-р хуудас/,

          яллагдагч Б.Э “...Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм хорыг ойлгон ухаарч, маш их гэмшиж байна. Хохирогч нарт учруулсан хохирлыг өөрийн боломжийн хэрээр нөхөн төлж өгч байгаа. Одоогийн байдлаар хохирогч Б.Төгөлдөрт 895.000 төгрөгийг, хохирогч Шинэбаярын өөрийн ай фоне икс ар маркийн гар утсыг нь эргүүлэн өгч хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан... хэргийг прокурорт шилжүүлсэн байх хугацаанд хохирогч Мөнх-Учралд учирсан хохирлыг бүрэн төлж хохиролгүй болгоно..." гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 дугаар хуудас/,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Энхбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Энхбаярт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Э 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Э 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Энь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5.Шүүгдэгч Б.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР