Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/265

 

                                     

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Л.Оюунтуяа

Иргэдийн төлөөлөгч Э.Жаргалмаа

Хохирогч С.О, П.Д, Б.Б, Т.У, Ч.Б, Ө.О, У.А /онлайн/, П.У /онлайн/,

Хохирогчийн өмгөөлөгч Д.О, С.Б,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Г, М.М, Р.Ц, О.С, Д.Э,

Шүүгдэгч Ц.Ү, Ё.Б, О.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2025000060014 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Ц.Ү,

 

2. Ё.Б,

 

 

3. О.Д,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Цоодолын Ц.Ү нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас фондны байр авч өгнө, Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж итгэл төрүүлэн ганцаараа 2018 оны 01 сараас 04 дүгээр сарын хооронд Ё.Бгаас 13 700 000 төгрөгийг, 2019 оны 4 дүгээр сард Б.Мөнхчулуунаас 3 620 000 төгрөгийг,

 

Ё.Бтай бүлэглэн 2018 оны 01 сараас 03 дугаар сарын хооронд хохирогч Ж.О-гээс 5 260 000 төгрөгийг, Ж.Моос 7 500 000 төгрөгийг, Ө.Оээс 6 250 000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сард Ч.Баас 12 250 000 төгрөгийг, 2018 оны 07 сарын 08-ны өдрөөс 2018 оны 09 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр Э.Мө-лаас 3 050 000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 2018 оны 04 сарын 23-ны өдрүүдийн хооронд М.Наас 6 700 000 төгрөгийг,

 

О.Дтэй бүлэглэн 2019 оны 06 сард хохирогч Б.Бээс 25 000 000, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр У.Ааас 28 000 000 төгрөгийг, 2019 оны 04 сард Т.Уээс 23 000 000 төгрөгийг,

 

О.Д, Г.Д нартай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хохирогч С.Оаас 25 000 000 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр сарын 4- ны өдөр П.Уаас 25 000 000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сард хохирогч П.Ду-гаас 17 000 000 төгрөгийг,

 

О.Д, Г.Д, Ё.Б нартай бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард хохирогч Билгүүнээс 18 240 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 219 570 000 /хоёр арван есөн сая таван зуун далан мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,

 

2. Шүүгдэгч Одцэцэгийн О.Д нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас фондны байр авч өгнө, Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж итгэл төрүүлэн ганцаараа 2019 оны 09 дүгээр сард Г.Б-лээс 3 удаагийн гүйлгээгээр нийт 6 200 000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сард А.А-гаас 20 000 000 төгрөгийг,

 

Г.Дтэй бүлэглэн 2018 оны 6 дугаар сард У.Тээс 23 000 000 төгрөгийг,

Ц.Үтэй бүлэглэн 2019 оны 6 сард хохирогч Б.Бээс 25 000 000 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр У.Ааас 28 000 000 төгрөгийг, 2019 оны 04 сард Т.Уээс 23 000 000 төгрөгийг,

 

 

Ц.Ү, Г.Д нартай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хохирогч С.Оаас 25 000 000 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр П.Уаас 25 000 000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сард хохирогч П.Д-гаас 17 000 000 төгрөгийг,

Ц.Ү, Г.Д, Ё.Б нартай бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард хохирогч Б-нээс 18 240 000 төгрөгийг,

 

Г.Д, Ё.Б нартай бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард хохирогч Ч.Бгаас 22 000 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 232 440 000 /хоёр зуун гучин хоёр сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч Ё.Б нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас фондны байр авч өгнө, Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж итгэл төрүүлэн Ц.Үтай бүлэглэн 2018 оны 01 сараас 03 дугаар сарын хооронд хохирогч Ж.Оюунчимэгээс 5 260 000, Ж.Моос 7 500 000 төгрөгийг, Ө.Оээс 6 250 000, 2018 оны 09 дүгээр сард Ч.Баас 12 250 000 төгрөгийг, 2018 оны 07 сарын 08-ны өдрөөс 2018 оны 09 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр Э.Мө-аас нийт 3 050 000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 2018 оны 04 сарын 23-ны өдрүүдийн хооронд М.Наас 6 700 000 төгрөгийг,

Ц.Ү, О.Д, Г.Д нартай бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард хохирогч Билгүүнээс 18 240 000 төгрөгийг,

О.Д, Г.Д нартай бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард хохирогч Ч.Бгаас 22 000 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 81 250 000 /наян нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ү, О.Д нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдарлын эх үүсвэр болгсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ё.Бг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ү мэдүүлэхдээ “Би О.Дтэй бүлэглэсэн гэх хэргийнхээ талаар дэлгэрэнгүй яримаар байна. О.Д, Г.Д нартай Ё.Бгаар дамжуулж танилцаж байсан. 2019 оны 01 дүгээр сарын эхээр О.Д над руу 4 удаагийн гүйлгээгээр нийт 32 500 000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгө нь П.У, С.О, У.А, Т.У гэх хүмүүсийн мөнгө байсан. Эдгээр хүмүүст тодорхой хэмжээний хохирол учруулсандаа уучлалт гуйж байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь нь Монголын талд ирснээр мөн Оросууд нутаг буцсанаар байрны асуудал яригдаж эхэлсэн. Би энэ хүмүүсийн байрыг хөөцөлдөөгүй биш хөөцөлдсөн. О.Д хүнээс 25 000 000 төгрөг авчихаад над руу 9 000 000 төгрөгийг нь дансаар 8 000 000 төгрөгийг нь бэлнээр өгсөн гэж байгаа нь намайг гүтгэж байна. Байрны асуудлаар О.Дийг хүмүүсээс мөнгө авсныг би мэдээгүй мөн надад энэ талаараа хэлээгүй. Сүүлд нь П.Утай утсаар ярихад 78 000 000 төгрөг авсан болохыг нь мэдсэн. О.Дөөс үүнийг асуухад Г.Д үйлдвэр дээр осол гаргачхаад Үнэнзоригоос 50 000 0000 төгрөгийг гэрээ хийж зээлээр авсан. Энэ асуудал нь тусдаа, танд өгсөн мөнгөнүүд байранд оруулна гэж авсан мөнгө юм. Зээлийн гэрээ хийж 50 000 000 төгрөгт авсан нь танд хамаагүй тул бид хоёр өөрсдөө төлнө гэж хэлж байсан. Фонтын байр хөөцөлдөж байхад нэг хүн очиж хэл ам хийснээс болж цаана нь хөөцөлдөж байсан хүмүүсийг Авлигатай тэмцэх газраас шалгаж улмаар буруу тийшээ эргэсэн. Би тодорхой хэмжээний хүмүүст хохирол учруулсан минь үнэн мөн уг ажлыг би хөөцөлдөж байсан. Түүнээс эхнээсээ зохион байгуулалттайгаар эдгээр хүмүүсийг залилсан зүйл байхгүй. Эдгээр хүмүүст туслаад өөртөө болон цаад хүмүүстээ зохих хэмжээний мөнгө өгөөд ажлыг нь бүтээж өгөх гэж байсан. Ё.Бтай бүлэглэсэн гэх хэргийнхээ талаар өмнөх шүүх хурлууд дээр хэлсэн тул ярих шаардлагагүй гэж бодож байна. Хамгийн гол нь хохирол төлбөрийн асуудлыг үнэн зөвөөр нь гаргаж өгнө үү мөн О.Дий нөхөр Г.Д энэ хэрэгт хамгийн хамааралтай хүн байж одоо энд байхгүй байна. П.Д гэдэг хүн надтай ямар ч хамааралгүй байхад хамааралтай болчихсон байна. Яллах дүгнэлтэд Ё.Бг Ачит эмнэлэгт хэвтэж байхад нь би дансыг нь карттай нь авсан гэсэн байсан. Надад мөнгийг дансаар болон бэлнээр хувааж авах шаардлага байхгүй. Хохирол учруулсандаа гэм буруугаа хүлээж байна. Тиймээс хохирлын асуудлаа хохирогч нар үнэн зөвөөр нь хэлж улмаар үнэн зөвөөр хохирлын асуудлаа шийдүүлмээр байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Завсарлага авсан хугацаанд ар гэрийнхэн маань хохирол төлж амжаагүй байна. Хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байна. Мөн надаас болж хохирсон хохирогч нараасаа уучлалт гуйж байна. Өнгөрсөн 7 сарын хугацаанд биеийн байдал сайнгүй мөн биеийн байдлаасаа болж батлан даалтад гарсан. Цагдан хорихоос гарснаас хойш ковид 19 тусаж уушгины үрэвсэл доошоо цус гарах маань хүндэрч улмаар эмчлүүлээгүй. Би бага насны хоёр хүүхэдтэй тул миний хувийн байдлыг харгалзан үзэж бага ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ “Ц.Ү ахын ярьж байгаагаар би хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй хий хүн болж таарлаа. Энэ хэрэг анх 2018 оны 03 дугаар сарын сүлээр эхэлсэн. Манай нөхөр Эрдэнэ Үйлдвэр ТӨҮГ-т ажилладаг. Би хувиараа фейсбүүкээр түгээлтээр жимс зардаг байсан. Тухайн үед Ё.Б эгч Насанжаргал Наска гэх фейсбүүктэй байсан ба надад өөрийгөө Насанжаргал гэж танилцуулж байсан. Надаас жимс байнга авдаг сайн үйлчлүүлэгчийн маань нэг байсан.  Мөн тухайн үед Ё.Б эгч миний амьдралыг сайн мэддэг байсан. Би тухайн үед нөхөр хүүхэдтэйгээ 3-6 дугаар байранд түрээсийн байранд амьдардаг байсан. 2018 оны 03 дугаар сарын сүүлээр Н буюу Ё.Б гэх эмэгтэй залгаад та хоёр түрээсийн орон суунд амьдарч байхаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-н фонтын байранд орох боломж байна. Танай нөхөр хэдэн жил үйлдвэрт ажилласан юм бэ гэхээр нь 13 жил ажиллаж байгаа гэхэд боломжтой бол мөнгөө бүрдүүлчих “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-н орон сууцны дарга Б гэх хүн байгаа байранд оруулах асуудалгүй гэж гэж хэлсэн. Мөн үүнээс хойш 7 хоногийн дараа залгаад жимс зарж байхаар дээд боловсролтой байж ажилд орчих Б гэдэг хүн удахгүй тушаал буурна эсвэл тушаал буурна Ц.Ү гэдэг хүн оронд нь очно тэр хүний нарийн бичгийн даргаар ажиллана гэхээр нь би өргөдлөө бичиж өгсөн. Ц.Ү чамайг ямар гоё бичигтэй юм бэ яг миний нарийн бичиг болоход тохирох юм байна гэж хэлсэн. Миний дүү 2 сар хүлээчих тэгээд ажилд орчих гэж хэлсэн. Тухайн үед би өргөдлөө бичээд өгсөн Ц.Ү тохирох ажилд нь томиллоо гээд Б захирлын гарын үсэгтэй баримтыг миний хувь чат руу явуулж байсан. Одоо Ц.Ү намайг танихгүй гэж яриад байна. Би аудио СD хуулбарыг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн. Байранд орох 7 000 000 төгрөг, ажилд орох 5 000 000 төгрөгийг Ё.Бд өгсөн.. Дансаар хийе гэхээр бэлнээр аваачиж өгөх гэж байна гэж хэлдэг байсан. Энэ хоёр хүн дансаар мөнгө авах их дургүй байсан мөн бэлнээр авсан мөнгөө бэлнээр авсан мөнгөө огт аваагүй гэж хэлдэг. Байрны материал болчихсон одоо дахиад байранд орох хүн байна уу гэхээр нь Г.Д ажлынхаа эгч болох У.Т эгчид хэлж байранд орно гэхэд зээлийн гэрээ байгуулж баримтжуулах ёстой гэж үүнд нь санаа зовох хэрэггүй гээд 2019 оны 11 дүгээр сард хамгийн анх өргөдөл өгсөн. Хавтаст хэргээс харахад миний мэдүүлэгт Ё.Б болон Ц.Ү нарын нэг ч мэдүүлэг байдаггүй. Учир нь би тухайн үед Ц.Ү ах руу ахаа цагдаа дээр өргөдөл очсон байна яах вэ нөгөө ажил чинь юу болж байна гэхэд О.Дөө би цагдаа дээр асуудалтай байхад чи мэдүүлэг өгчих юм бол хоёулаа бүлэглэн болно ах нь удахгүй мөнгийг нь өгнө чи мэдэхгүй гээд хэлчих гэж хэлсэн. Би анх удаа мэдүүлэг өгөх өрөөнд ороод Ц.Ү ахын хэлснээр бүх зүйлийг хэлсэн. Одоо тэр мэдүүлгийг харахад нэг хүн байгаа гэхдээ хэлэхгүй гээд галзуу хүн шиг мэдүүлэг өгсөн. Ц.Ү П.У, Ү нартай ярихдаа намайг Б гэдэг гэж өөрийгөө танилцуулаад ярьсан байсан. Би Ц.Үын ард байсан Б, Дэлгэрбаяр гэх хүмүүс одоо ч ажлаа хийдэг мөн тодорхой хүмүүст байр гаргаж өгсөн ажилд оруулж өгсөн гэж  өөрөө ч хэлж байна. Тиймээс би анхнаасаа уг хэргийг зохион байгуулалттай залуу хүмүүсийг сонгож ингэсэн байх гэж бодож байна. Хүмүүс өргөдөл гомдол гаргахад миний хэрэг Бат-Эрдэнэ байцаагч дээр очсон Бат-Эрдэнэ байцаагч Ц.Үаас 500 000 төгрөгийн хахуул авч байсан. Үүнийг Ц.Ү яриагаараа нотолсон. Мөн Ц.Үыг сайн шалгаагүй. Ё.Бгийн нөхөр Т Б-Эбайцаагчийн найз мөн энэ хоёр хүн хоорондоо мөнгөний асуудалтай гэж надад Ё.Б хэлж байсан. Энэ нь бичлэгт байгаа. Анхнаасаа бүх зүйл нэг талыг  барьсан. Тухайн үед 2019 оны 12 дугаар сарын сүүлээр би хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авахад Г.Д дээр ямар нэгэн арга хэмжээг Бат-Эрдэнэ байцаагч авч байгаагүй. Ц.Ү ахын өмгөөлөгч нь 20 000 төгрөг, 30 000 төгрөгийг яах гэж авч байсан юм бэ гэхэд өөр мөнгө авч байгаагүй гэж хэлж байна. Миний ээмэг бөгжийг ломбардад тавих гэж байна гэж хэлээд авч байсан мөн шөнө манай нөхрийг дарамталж архи нэхээд суучихдаг байсан. Би энэ хүнээс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 100 000 төгрөгийг маргааш хүүхдийн баяр болох гэж байна. Хүүхдүүдээ бэлэн авч өгөх гэсэн юм гэж хэлээд авч байсан. Т.Ут О.Дөөс 25 000 000 төгрөгийг бэлэн аваачиж өгсөн гэж хэлсэн байсан. Ийм асуудалтай хүн яагаад надад бэлнээр мөнгө өгөх юм бэ. 2018 оны 03 дугаар сард Ё.Бд байранд орно гэж 5 000 000 төгрөг, ажилд орно гэж 7 000 000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг өгсөн болохыг Ц.Ү мэдэж байгаа. Ё.Б цаашаа хэдэн төгрөг өгснийг нь би мэдэхгүй байна. У.Тээс 23 000 000 төгрөг аваад Ё.Бд 10 000 000 төгрөгийг бэлэн өгсөн. Г.Бээс 18 000 000 төгрөг аваад Ё.Бд 10 000 000 төгрөгийг өгсөн. Ё.Бгийн данс руу 6 200 000 төгрөг шилжигдэж орсон. С.О эгчээс 25 000 000 төрөг авч 9 000 000 төгрөгийг нь Ц.Үын данс руу хийж 5 000 000 төгрөгийг нь бэлнээр өгсөн. С.О эгчийн мөнгөнөөс 7 000 000 төгрөгийг нь би барагдуулж байгаа. П.Уаас 25 000 000 төгрөг аваад 9 000 000 дансаар 5 000 000 төгрөгийг нь бэлнээр Ц.Ү ахад аваачиж өгсөн. П.Уаас авсан мөнгөнөөс Г.Дгийн ээж нь 1 000 000 төгрөгийг нь барагдуулсан. У.Ааас авсан 28 000 000 төгрөгөөс 9 000 000 төгрөгийг нь бэлнээр 9 000 000 төгрөгийг нь дансаар нийт 18 000 000 төгрөгийг Ц.Үт өгсөн. У.Ад 1 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Ч.Б эгчээс авсан 22 000 000 төгрөгийг Г.Д дансаараа авсан. Ч.Б гэх хүний мөнгө миний дансаар орж ирээгүй. Нөхөр Г.Дгийн данснаас 10 000 000 төгрөг Ё.Бгийн данс руу орсон. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Т.Уээс 23 000 000 төгрөгийг аваад 13 000 000 төгрөгийг нь Ц.Үт дансаар 5 500 000 төгрөгийг нь бэлнээр аваачиж өгсөн. Одоогоор Т.Ут 5 000 000 төгрөгийг нь барагдуулсан. Төгсжаргал буюу Ё.Бгийн нөхрийнх нь данс руу миний дансаар 9 150 000 төгрөгийн орлого орсон мөн Ё.Бгийн данс руу 6 950 000 төгрөгийн орлого орсон. Нийт 16 100 000 төгрөг орсон болох нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Бэлнээр авсан мөнгөнүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг нь шүүх шийдэж өгөх байх. Манай нөхөр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилладаг байсан. Би хувиасаа жимс зарж олсон мөнгөө нэмэрлээд байрны мөнгө гэж Ё.Бд өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2018 онд нөхөр Г.Д бид хоёр Ё.Бд итгэж өөрсдөө хохирч мөн араасаа олон хүн хохироосондоо маш их харамсаж байна. Цагдаа дээр шалгагдаж байхдаа олон хүн хохироосноо мэдэж хохирлыг тасралтгүй барагдуулж байгаа. Г.Дтэй холбогдоод энэ асуудалдаа чи хариуцлагаа хүлээ гэхээр өөрөө наад хэрэгтэйгээ нүүр тул гэж хэлсэн. Чиний хохирогч нар болон шүүх цагдаагаас дуудсан ч очих үндэслэл байхгүй. Хадам ээжтэй ярихаар өөрөө наад хэрэгтээ хариуцлагаа хүлээж хоёр хүүхдээ надад өг гэсэн байр суурьтай хандаж байгаа. Г.Д ямар ч хариуцлага хүлээхгүй байгаад нь маш их гомдолтой байна. Би бага насны хоёр хүүхэдтэй. 5 настай хүү маань удахгүй 11 дүгээр сард багтаад давгасны үрэвслийн төлөвлөгөөт хагалгаанд орох ёстой. Ээж маань одоо хүүхдүүдийг маань харж байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хоёр хүүхдийг минь бодоод миний ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Б мэдүүлэхдээ “Хохирогч нараасаа нэн түрүүнд уучлалт гуйж байна. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ц.Үтай танилцаж байсан. Б, Анхцэцэг нар танилаа Ц.Үаар яриулж ГОК руу ажилд оруулж байсан ба тэр хүн нь одоо ГОК-д ажиллаж байгаа талаараа нөхөр бид хоёрт хэлж та хоёр фонтын байранд ор гэх санал тавьж улмаар удалгүй байнга утасдаж мөнгөө өг гэж нэхдэг байсан. Би аавынхаа тэтгэврийн зээлийг авхуулж 3 000 000 төгрөг өгөхөд Ц.Үтай танилцсан. Түүнээс хойш ажлын байрны санал гаргасан. Би нөхрийнхөө дүү нарыг ажилд оруулах гэж мөнгө өгч байсан. Мөн фонтын байранд ахыгаа оруулах гэж мөнгө өгч байсан. Дахиад ажилд орох 1-2 хүн хүн байна уу, хэрэгтэй байна мөн фонтын байранд орох хүн байна уу хэрэгтэй байна гээд байнга гар утсаар залгадаг байсан. Өөрийгөө “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-н борлуулалтын менежер гэж хэлж байсан. Тухайн үед өмгөөлөгчтэйгөө хамт уг асуудлыг хөөцөлдөж явж байна гэж хэлдэг байсан. Би тухайн үед хүмүүст хэлээд мөнгийг нь авч Ц.Үт бэлнээр өгдөг байсан. Одоо бэлнээр өгсөн мөнгийг няцааж байна. 2015 онд хүн ажилд оруулж өгнө, фонтын байранд оруулж өгнө гэж хүмүүсээс мөнгө авч тухайн өрөө бид нараас авсан мөнгөөрөө дарсан байсан. Ц.Ү Наран төвийг өөрийнхөө хувийн компани гэж хэлж байсан. Би Наран төвд байнга мөнгө аваачиж өгдөг байсан. Б гэдэг хүн надтай нэг ч удаа уулзаж байгаагүй, фонтын байр байна уу, ажил байна уу гэж надтай нэг ч удаа ярьж байгаагүй. Зөвхөн Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө намайг буруутгаж мэдүүлэг өгсөн байсан. Би тэр хүмүүстэй уулзаж бэлэн мөнгө авч байгаагүй. Манай аав ээж нар Оюунчимэг гэх хүнтэй ярихад Ё.Бгийн данс руу хийсэн гэдэг ба дансаа шүүгээд үзэхээр миний данс руу уг мөнгө нь ороогүй байдаг. Ө.Оийн 6 250 000 төгрөгөөс дараа нь 6 000 000 төгрөгийг Б миний данс руу хийлгээд дараа нь Ц.Үын данс руу 4 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Өөрийнхөө данс руу хийлгэхгүй яаж байгаа юм бэ гэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас данс хаачихсан тул гүйлгээ хийх боломжгүй. Тиймээс чиний дансыг ашиглая мөн чи Ө.Отэй гэрээ байгуулчих гэж хэлсэн. Нөхрийн ажлын газрын хүн болох Ч.Б, Даариймаа нараас 12 250 000 төгрөгийг аваад Ц.Үт өгсөн. Ц.Ү ГОК-н хүмүүстэй Наран төв дээр маш их тоглодог байсан. Машин дотор нь казиногийн тоглоомын хэрэгсэл байдаг байсан. Э.Мө-лаас 3 050 000 төгрөгийг миний дансаар шилжүүлж авсан. Өөрийнхөө дансаар гүйлгээ хий гэхээр огт дансаа өгдөггүй байсан. Бэлнээр авч байсан мөнгөө одоо авч байгаагүй гэж хэлж байна. Мөн Ё.Бгаас болж бүтэж байсан ажил бүтэхээ больсон гэж хохирогч нарт хэлсэн байсан. Хохирогч нар мөнгөө нэхэхэд Ц.Ү надаас зугтаж байраа сольсон байсан. Би эрэл сурал болж одоо амьдарч байгаа гэрийг нь олсон. Дүүгийнхээ байранд хэд хэд таарахад дүүгийндээ орчихоод явж байна гэж хэлдэг байсан. Бэр дүү хоёртоо Ц.Үын талаар хэлэхэд манай хажуу айл гэсэн. Хаалгыг нь нүдэхэд Ц.Ү өөрөө хаалгаа тайлсан. Би гэр нь хүмүүсийн мөнгийг өг гэх шалтгаанаар удаа дараа очиж хэрүүл зодоон хийж байсан. Цагдаагийн газраас хэргийг анх шалгаж байхад Ц.Ү А байцаагчид 500 000 төгрөгийн хахуул өгсөн байсан. Б захирал Амарсайхан байцаагчаар дамжуулж намайг маш их дарамталж байсан. Дэлгэрбаяр захиралтай уулзахад манайд фонтын байр гэж байхгүй олон жил ажилласан хүмүүсээ байранд оруулж чадахгүй байхад хүмүүст өгөх байр байхгүй гэж хэлсэн тул хохирогч нарт хэлж цагдаагийн байгууллагад хандахад Ц.Ү та нар Ё.Бгийн үгээр орж өргөдөл гаргасан хохино гэж хэлж байсан. Тухайн үед Ц.Үын авгай Ш ажилгүй байсан. Тухайн үед хохирогч нараас тэтгэвэрт гарсан хүний оронд ажилд оруулж өгнө гэж мөнгө авчихаад эхнэрийгээ оруулсан байсан. ТИС-н нэр барьж мэргэжлийн үнэмлэх гаргаж өгнө гээд мөн мөнгө авсан байсан. Хэргийн материалд миний гаргаж өгсөн нотлох баримтуудыг Оюунболд байцаагч үгүй хийсэн мөн CD гаргаж өгөхөд хугалаад буцаагаад өгсөн. Тэдгээр баримт миний гол нотлох баримт байсан. Хохирогч нараасаа уучлал гуйж байна. Өөрийнхөө хийсэн үйлдэлд маш их харамсаж байна. Цагдан хоригдох хугацаанд миний биеийн байдал хүндэрсэн. 13А маягтаар Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэж яаралтай онош тогтоолго гэсэн боловч шүүх хурлыг орхиж чадалгүй ирсэн. Сая 7 хоногийн хугацаанд эмчийн байнгын хяналтад байсан мөн сүүлийн хоёр хоногт цээж хөндүүрлээд байхаар нь харсан чинь идээ гоожоод бэрсүү тогтсон байсан. Цагдан хорих байрны эмч нарын хэлж байгаагаар анхны тусламжийн эм өгнө түүнээс өөрөөр танд тусалж чадахгүй Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлж гэж хэлсэн. Миний биеийн байдлыг харгалзан үзэж ялыг маань хөнгөлж торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч П.У мэдүүлэхдээ “ Миний өргөдөл дутуу байх шиг байна. Би өргөдөл дээрээ тодорхой бичсэн. 25 000 000 төгрөг өгөөд 2 жил гаран болж байна. Энэ хугацаанд би зээлийн хүү төлөөд огт цалин авахгүй байгаа. Ц.Үаас 1 000 000 төгрөг, О.Дий хадам ээжээс нь 1 000 000 төгрөг авсан. Одоо 23 000 000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн үед би Г.Д гэдэг хүнтэй биш О.Дтэй холбогдож байсан. Би Ц.Ү гэх хүнтэй, Б, Б гэх хоёр нэрээр холбогдож байсан. О.Д надад энэ хоёр нэрийг хэлж дугаарыг нь өгч байсан. Цагдаагийн газарт шалгагдаж байхад нь Ц.Ү болон энэ хоёр нэртэй хүн нэг байсныг мэдсэн. О.Дий өгч байгаа мэдүүлэг зөрүүтэй байна гэв. 4 жил хагасаар цалингийн зээл авч байсан ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч У.А мэдүүлэхдээ “Манай эгчээс О.Дий дансны дугаар болон гар утасны дугаар нь ирсэн. Би О.Дтэй гар утсаар яриад мөнгөө хоёр удаа хувааж шилжүүлэх талаар болон байр хэзээ гарах талаар асуухад 6 сар гэхэд байр гарна гэж хэлсэн тул би 28 000 000 төгрөгийг О.Дий данс руу 20 000 000 төгрөг, 8 000 000 төгрөгөөр хоёр хувааж шилжүүлсэн. Тухайн үед би ажилтай байсан тул  О.Дтэй тэр бүр ярьж чадаагүй. Энэ асуудал удаашраад байхаар нь 2020 оны 06 дугаар сард О.Дтэй Эрдэнэтэд ирж уулзахад үйлдвэрээс удаашраад байгаа тул жоохон хүлээчих гэхээр нь дахиж хүлээмээргүй байна. Одоо мөнгөө буцааж авъя гэхэд хоёулаа зээлийн гэрээ байгуулъя гэхээр нь би чамд мөнгө зээлэх гэж мөнгө өгөөгүй байр авах гэж мөнгөө өгсөн. Би энэ мөнгийг хүнээс зээлж авсан. Тиймээс зээлж авсан мөнгөнийхөө хүүгээр тооцож гэрээ байгуулъя гээд 5 хувийн хүү тооцохоор бичгээр зээлийн гэрээ байгуулсан. Одоо би 27 000 000 төгрөг нэхэмжилж байна. Сүүлд надад 1 000 000 төгрөг өгсөн. Гэхдээ хэн шилжүүлснийг нь сайн мэдэхгүй байна өгсөн. Би О.Дийг гэж бодож байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч С.О мэдүүлэхдээ “2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр миний хүү З над руу яриад Оросууд буцаж байгаатай холбогдуулаад үйлдвэрийн байрыг хувьчилж өгнө гэж байна. 20 000 000-25 000 000 төгрөг өгөх юм бол үйлдвэрийн фонтын байр өгнө гэж байна та мөнгө олоод өгөөч гэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлсэн. 01 дүгээр сарын 07-ны өдөр манай бэр ажил дээр ирээд нөгөө байрнаас 2 өрөө байр үлдсэн, 1 өрөө байр нь дуусчихсан гэж байна. Та 25 000 000 төгрөг олоод өгчих юм бол байртай болчих гээд байна гэж хэлэхээр нь итгээд хамт ажилладаг хүмүүс бараандаа явах гэж байхад нь хил хаачихсан байсан тул хамт ажилладаг хүмүүсээс мөнгө зээлээд мөн хүнээс 4 хувийн хүүтэй 10 000 000 төгрөг авч өөртөө байсан мөнгөө нэмээд 25 000 000 төгрөг болсон. Орой нь хүүгээ ирэхээр нь Голомт банк орж О.Дий данс руу шилжүүлсэн. Нөгөө хүн маань намайг материалаа бүрдүүлээд аваад ир гэсэн мөн дансны хуулгаа аваачиж өгнө гээд явсан. Тухайн үед манай хүү хадмындаа амьдардаг байсан. Мөнгөө эрт өгвөл эрт байрандаа орно гэж хэлсэн гэсэн бид хоёрыг удахгүй цагаан сар өнгөрөөгөөд байрандаа орно гэж хэлсэн гэхээр нь ийм зүйл байдаг юм байх гэж би бодсон. О.Д гэх хүний данс руу хий гэхээр нь цаана нь хөөцөлдөж байгаа хүний хүүхдийнх нь данс байх гэж бодсон. Түүнээс би өөр зүйл бодоогүй. У.А, П.У нарт шилжиж орсон 1 000 000 төгрөг нь Г.Дгийн ээжийнх нь өгсөн 6 000 000 төгрөг юм. Би О.Дий хадам ээжтэй нь яриад 6 000 000 төгрөг авсан. Би бага мөнгө авахгүй гэж хэлээд өөртөө 3 000 000 төгрөг, У.А, П.У, Цогзолмаа нарт 1 000 000 төгрөг тус тус өгсөн. Үүнээс удалгүй Г.Д Турк улс руу явчихсан. Одоо би 17 000 000 төгрөг нэхэмжилж байна. Сүүлд надад 210 000 төгрөг өгсөн нарийвчлан тооцоо гаргаагүй. Цагдаагийн ерөнхий газарт ажилладаг дүүтэйгээ гар утсаар яриад болсон зүйлээ хэлээд О.Дийг шалгуулахад О.Д цагдаагийн газарт шалгагдаж байсан тул би өргөдлөө өгсөн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч П.Д мэдүүлэхдээ “Би 2014 онд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-н Баяжуулах үйлдвэрт ажилд орсон. Тухайн цагаас хойш “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-н “Эрдэнэс” бүжгийн хамтлагт байсан мөн тухайн хамтлагт Г.Д байдаг байсан. Бид нар хамтдаа бүхий л урлагийн үйл ажиллагаанд ордог байсан. 2018 онд Г.Д надад фонтын байрны талаар мэдээлэл өгч миний дээр том захирал байгаа. Чамд л гэж хэлж байгаа, энэ боломжийг битгий алдаарай гэж итгэл үнэмшил төрүүлсэн. Дээр чинь хэн гэдэг дарга байгаа юм бэ гэхэд нууц би гар хөл нь болж байгаа тул хэлэх боломжгүй гэж хэлсэн. Би 2018 онд цалингийн зээл авч зээл гарсан өдрөө Г.Дгийн Худалдаа хөгжлийн данс руу нь 17 000 000 төгрөгийг шилжүүлж гэрээ байгуулсан. Г.Д надад бүрдүүлэх баримтуудыг зааж өгч улмаар би уг баримтуудыг бүрдүүлж өргөдлөө юу гэж бичих вэ гэхэд манай эхнэрээс зөвлөгөө аваарай үүнээс хойших бүхий л ажиллагааг манай эхнэр хариуцна гэж хэлэхээр нь гэрт нь очиж эхнэртэй нь уулзаж байсан. Байр хэзээ гарах юм бэ гэхэд 9-10 сард гарна гэж хэлсэн мөн хэсэг хугацааны дараа байр чинь бүтэж байна байрны гэрээний мөнгө болох 250 000 төгрөг хэрэгтэй болж байна гэж нэхсэн. Гендрекци дээр Б, Б гэх хоёр нэрийн нэгийг нь хэлээд орон сууцны даргын нарийн бичиг Ё.Б гэх хүнтэй уулзаад уг өргөдлөө өгчих гэж хэлсэн. Би өргөдлөө бичээд Гендрекци дээр очоод Ё.Б гэх хүнийг хайгаад олохгүй болохоор нь О.Д рүү залгаж хэлэхэд утасны дугаар болон дансны дугаар өгсөн. Уг данс руу мөнгөө шилжүүлчих гүйлгээний утга дээрээ нэрээ бичээрэй. Гар утас руу нь залгаад өргөдлөө байгаа газарт нь аваачаад өгчих гэж хэлсэн. Гар утас руу нь залгаад данс руу нь мөнгө шилжүүлсэн болохоо хэлээд танай ажил дээр байна. Таныг хайгаад олсонгүй гэхэд Ачит эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Ачит эмнэлэг дээр очиход Ё.Б гарч ирээд найз бид хоёр өргөдлөө өгсөн мөн мөнгөө данс руу нь шилжүүлсэн болохоо хэлсэн. Энэ цагаас хойш О.Дтэй байнга харьцдаг байсан. Хааяа Г.Дтэй таарахаар асуухаар удахгүй бүтнэ, тэр даргын гарын үсэг дутуу гээд шалтаг хэлдэг болсон. Би Г.Дд 17 000 000 төгрөгийг байрны мөнгөнд өгсөн. Дараа нь Ё.Бд байрны гэрээний мөнгө гэж 500 000 төгрөг шилжүүлсэн. Би өгсөн мөнгөнөөсөө нэг ч төгрөг аваагүй. Би одоо нэхэмжилж байгаа мөнгөнөөсөө гадна зээлийн хүүний мөнгө авмаар байна. Би цалингийн зээл авч өгсөн байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Т.У мэдүүлэхдээ “Манай нөхөр О.Дтэй нэг сургуульд сурч байсан. Манай нөхөр лүү О.Д залгаад 23 000 000 төгрөгөөр 2 өрөө байр авах боломжтой юм байна гэж хэлсэн. Манай нөхөр цалингийн зээл авч мөн хадам ээжийн тэтгэврийн зээлийг авхуулж 23 000 000 төгрөг өгсөн. 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд байр чинь гарна гэж хэлсэн. 06 дугаар сар гарахаар нь юу болсон тухай асуухад удахгүй бүтнэ хэсэг хугацаанд хүлээж бай гэж хэлсэн. 08 дугаар сард би мөнгөө буцааж авъя гэхэд бүтэж байхад яагаад ингээд байгаа юм бэ гэхээр нь ГОК-д ажилддаг хамаарал бүхий хүмүүстэй уулзаж ярилцъя гэхэд 99136963 гэх дугаарыг өгсөн. 08 дугаар сарын 16-ны өдөр Ц.Ү над руу О.Дий ГОК-д ажилладаг ах нь байна гэж ярьсан. Түүнээс хойш О.Дтэй холбоотой байж байсан. Надад 4 000 000 төгрөгийг буцааж О.Д өгсөн, Г.Дгийн ээж нь 1 000 000 төгрөг өгсөн. Би нийт эдгээр хүмүүсээс 5 000 000 төгрөг авсан. Одоо би Хөвсгөл аймгаас 3 удаа шүүх хуралд ирсэн замын зардал болох 259 200 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Анх О.Д надад хэлэхдээ өмнөх хохирогчийн ярьсан шиг Б, Б гэх захирлын талаар ярьж байсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ч.Б мэдүүлэхдээ “Манай ах энэ байрны талаар анх хэлсэн. Надад энэ байр олдох юм уу гэхэд төрийн албанд 20 жил ажилласан байх юм бол болно гэж байна гэхээр нь би цалингийн зээл 12 000 000 төгрөг аваад хоршоодын холбооноос 10 000 000 төгрөгийг 2 хувийн хүүтэй зээлээр авсан. 9 дүгээр сарын 25-ны өдөр Г.Дгийн данс руу 9 000 000 төгрөг, 10 дугаар сарын эхээр 13 000 000 төгрөгийг нотариат дээр очиж Г.Дд өгсөн. Манай ах Г.Дтэй хамт нэг газар ажилладаг байсан тул энэ талаар хөөцөлдөж байсан. Би энэ хоёр хүнтэй харьцаагүй. О.Д 8 дугаар сургуулийн тэнд ирж надаас бичиг баримт авч байсан. Би одоо ахаасаа байраа асуухаар удахгүй бүтнэ гэж байна гэж хэлдэг байсан. Цалингийн зээлээ төлж болоод байсан ч хоршоодын холбооноос авсан зээлээ төлж чадахгүй хүү нь нэхэгдээд байсан тул манай ах энэ хоёр хүнтэй яриад сард 500 000 төгрөг аваад зээл рүү хийсэн байсан. Уг мөнгө нь нийлээд 8 000 000 төгрөг болсон. Миний үндсэн мөнгөнөөс 8 000 000 төгрөгийг авсан гэж үзээд үлдэгдэл 14 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн цалингийн зээл болон хоршоодын холбооны зээлийг хүүг гаргуулж авмаар байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ “Би О.Дий хүүхэд нь манай охины ангид сурдаг байсан. Сургууль дээр эцэг эхийн өдөрлөг болоход 6-7 хүн нэг баг болоод О.Д ахалж байсан. Мөн сургуулийн анги засварын мөнгийг О.Д авдаг байсан. Энэ талаар О.Дтэй танилцаж байсан. Нэг өдөр О.Д над руу залгаад фонтын байр байдаг юм байна, би танд л гэж хэлж байна. Та авах уу гэхээр нь нөхөртэйгөө яриад буцаад хариу хэлье гэж хэлсэн. О.Д надад итгэл төрөхөөр ярьсан тул би итгэсэн. Удалгүй О.Д над руу залгаад та авах юм уу гэж асуухаар нь надад байгаа нь 5 000 000 төгрөг байна гэхэд та тэр мөнгөө эхлээд явуулчих гэж хэлэхээр нь шилжүүлсэн. Тухайн өдрийн он сарыг би сайн мэдэхгүй байна. Дансны хуулга дээрээс харагдах байх. Дараа нь би 20 000 000 төгрөг өгсөн. Би энэ хүн намайг хуурч байгааг мэдээгүй. Удалгүй над руу нэг хүн залгаад цагдаагийн газраас ярьж байна. Ийм данстай Б.Б гэх хүн мөн үү гэж асуусан мөн гэхэд О.Д гэх хүнд мөнгө өгсөн үү таны данснаас мөнгө шилжүүлсэн байна гэхэд нь ирж уулз гээд очиж уулзахад залилан байсан талаар мэдсэн. Ц.Ү гэдэг хүнийг сүүлд нь хэлж байсан. Харин Дэлгэрбаяр дарга ард нь байгаа гэж хэлж байсан. Би одоо О.Дөөс 24 000 000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ө.О мэдүүлэхдээ “Би Ё.Бтай 5-6 ангиасаа хойш найзалж байсан. Ахындаа очиход Ё.Бтай анх таарсан. Намайг 3 удаагийн давтамжтайгаар ятгасан. Намайг ахынд байхад нэг удаа ирсэн мөн дараа нь манай гэрт ирсэн. Намайг чи хүнд итгэж сурахад яадаг юм бэ гэж хэлээд ятгаж байсан. Би удалгүй 4-5 сард 6 000 000 төгрөг бэлнээр нотариатын газар очиж Ё.Бд өгсөн. 3-2 сарын дараа гэрээний мөнгөө шилжүүлчих гээд 250 000 төгрөг авч байсан. Би одоо 6 200 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч С.Оын “Миний бие нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай хүү З нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазраас фондны байр авах нэрээр 25 000 000 төгрөгийг О.Д гэх эмэгтэйд өгсөн. Уг мөнгийг О.Д гэх хүний дансруу өөрийн хүү Золжаргалын хамтаар явж байгаад шилжүүлсэн. Энэ талаар манай хүү Золжаргал мэдэж байгаа. Орхон аймаг Баян- Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны салбараас 25 000 000 төгрөгийг явуулсан. Уг мөнгө нь надаас гарсан миний мөнгө байгаа юм. Би уг мөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн хамт ажилладаг хүмүүсээс зээлээд өөртөө байсан мөнгийг нэмж  25 000 000 болгон О.Д гэх хүний дансруу шилжүүлсэн. Дээрх зээлсэн мөнгөө өгөхийн тул би Голомт банкнаас өндөр хүүтэй зээл авч өгсөн. Би Голомт банкнаас авсан зээлэндээ сард 2 326 000 төгрөгийг өгч байгаа. Үүний улмаас амьдрал ахуйд маш хүнд тусч байна. Манай хүү Золжаргал хэлэхдээ Эрдэнэт үйлдвэрийн фондны байрнаас нэг өрөө, хоёр өрөө, гурван өрөө байрыг тус тус өгч байгаа юм байна. Учир нь гэвэл Оросууд бөөндөө нутаг явж байгаа учир байрны урьдчилгаа мөнгийг аваад байр өгөх гэж байгаа юм байна гэдгийг ах Үнэнзориг, Ундрах нараас сонслоо. Үнэнзориг маань байр авах гээд мөнгөө өгчихсөн байгаа, би бас байр авмаар байна гэж байсан. Тухайн үедээ хямдхан байр хүүдээ аваад өгье гэж бодоод мөнгө төгрөг зээлэн 25 000 000 өгч байсан. Манай хүүхэд рүү О.Д нь залгаад байранд орох хурал нь болох гээд байна нэг өрөө байр нь дуусчихсан, хоёр өрөө байр нь ганцхан үлдсэн хоёр өрөө байр нь 25 000 000 төгрөг юм байна. Би өнөөдөр үйлдвэр дээр хуралд сууна яаралтай мөнгө хэрэгтэй байна гэдгийг манай хүүхдэд хэлж залилан, итгэл төрүүлсэн байсан. О.Д гэх эмэгтэй манай хүүхдэд хэлэхдээ цагаан сарын өмнө нь оруулна гэж хэлсэн байсан. Манай хүүд хэлж байснаар Б гэдэг хүнийг хэлж байсан гэсэн. О.Д нь манай хүүд хэлэхдээ Дэлгэрбаяр захирал нь манай хамаатан байгаа юмаа бүтнээ удахгүй гэдэг байсан. Сүүлдээ мөнгөө авъя гэхэд нэг мөсөн хувьчилж өгнө. Эсвэл буцаагаад мөнгөө ав байргүй л болох байлгүй хохь чинь гэж хэлсэн гэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-р хуудас/

 

2. Хохирогч У.Тү-лийн “Манай хамаатан эгчийн салсан нөхөр Б нь 2018 оны 06 дугаар сард манайд ирээд Эрдэнэт үйлдвэрийн фондны байр гарч байгаа юм байна. Өөрийн нэр дээрээ байр авч байгаагүй хүмүүст олгогдох юм байна. Мөн олон жил ажиллаж байгаа юм чинь боломж байгаа юм байна. Оросууд явж байгаатай холбоотой. Чи нэр дээрээ байр аваагүй, байхгүй юм чинь хөнгөлөлттэй үнээр байр аваач зуучлаад өгөх хүн байна гэсэн. Нэг өрөө байрыг 15 000 000 төгрөгөөр авах юм гэсэн. Тэгээд би тэгье гэдгээ хэлсэн. Мөнгө төгрөг байхгүй гэдгээ хэлсэн. Тэр үед Б 15 000 000 төгрөгийг би өөрөөсөө гаргаад авъя гэсэн. Тэгээд миний нэр дээр гарсан байрыг хүнд зарна гэж байсан. 7 хоногийн дараа надруу утсаар яриад 15 жилээс дээш ажиллаж байгаа билүү гэж асуусан. Тиймээ гэтэл тэгвэл 1 өрөө биш 2 өрөө байр авч болох юм байна. 2 өрөө байр нь 23 000 000 төгрөг юм байна гэсэн. Би Б-тай ярьж тохирин байраа нэр дээрээ гаргуулан авна гэж бодоод О.Дтэй 23 000 000 төгрөгний гэрээг хийсэн. Уг гэрээг О.Д бид хоёр тус тусдаа нэг нэг хувийг авсан. Б тухайн үед хэлэхдээ одоо байрны асуудлыг О.Д л мэднэ шүү О.Дтэй л ярьж асууж байгаарай гэж хэлсэн. Түүнээс хойш О.Дтэй утсаар дандаа холбогдож асууж байсан. Удахгүй хөөцөлдөөд байгаа жаахан хүлээгээрэй гээд л байсан. 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд байрныхаа түлхүүрийг аваарай гэж хэлсэн. 09 дүгээр сарын 15- ны өдөр хүртэл надруу утасдаж асууж байгаарай гэж байсан. 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр надруу залгаад байрны чинь гэрчилгээ гарах гэж байна. Нэг хувь цээж зэрэг, гэрчилгээний үнэ болох 250 000 төгрөг хэрэгтэй гэхээр нь би тэр өдрөө нөхөр О-ын хамтаар О.Дий гэрийнх нь гадаа 250,000 төгрөгийг нэг хувь зургийн хамтаар О.Дд өгсөн.Улмаар миний нэр дээр байр гарах гэж байгаа юм чинь гэж бодоод байраа зарахгүйгээр байраа өөрөө авъя гэж шийдээд Баас гарсан 23 000 000 төгрөгийг Бт барагдуулахаар болоод Бт хэлтэл анхнаасаа ярьсан хэлсэндээ байхгүй тэгвэл надаас гарсан мөнгийг хурдан гаргаж өг гэсэн. Улмаар би Бт 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 11 000 000 төгрөгийг өгсөн. Дараа нь дансаар 5 000 000 болон 7 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Улмаар Бын байранд гаргасан мөнгийг төлж барагдуулсан. Одоо байр ч байхгүй мөнгө ч байхгүй тул цагдаагийн газарт хандах болсон. Би Бт 12 сая төгрөгийг өгөхдөө 7 000 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нөхрийнхөө хамаатан дүү Ц.Э-ын данснаас, 5 000 000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр нөхрийн хамаатан дүү Баатарсүрэнгийн данснаас шилжүүлсэн. Би О.Дөөс 18 250 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-54-р хуудас/,

 

3. Т Хохирогч Б.Бийн: “2019 оны 06 дугаар сард манай охин Б.Отгонзулын ангийн хүүхдийн ээж О.Д нь надруу залгаад Эрдэнэт үйлдвэрээс фондны байр хямдхан авах боломж байна. Та хямдхан байр авах уу? 2 өрөө байр нь 25 000 000 төгрөг юм байна гэхээр уулзаж ярилцъя гэсэн. О.Дтэй уулзах үед фондны байрнаас хямдхан байр гарч байгаа. Дэлгэрбаяр захирал байдаг юм аа найдвартай шүү гэж л хэлж байсан. Тэгээд би тийм боломж байгаа бол байр авъя гэдгээ хэлсэн. Гэхдээ надад мөнгөө өгчихвөл 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүтнэ, таны нэр дээр гэрчилгээ нь шууд гарна гэсэн. Улмаар би О.Ды Хаан банкны 509 тоот дансанд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр О.Ды Хаан банкны дансруу 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 175-р хуудас/,

4. Хохирогч Г.Б-ийн: “Тэгээд 943 дугаарын утасруу залгаад өөрийн чинь дугаарыг хүнээс авсан юмаа. Би Эрдэнэт үйлдвэрт ажилд орох санаатай байгаа юмаа та оруулж өгч чадах уу гэхэд болно Эрдэнэт үйлвэрийн РМЗ-д тоног төхөөрөмжийн засварчин гэсэн 2 орон тоо байгаа гэж байсан. Улмаар би хүүхэлдэйн театрын урд талбай дээр О.Д гэх хүнтэй анх удаа уулзаж байсан. Тэгээд намайг ажилд оруулж өгөхөөр болоод ажлын хөлс болох 10 000 000 төгрөг хэрэгтэй гэж байсан. Эхлээд 6 000 000 төгрөгийг өгөх шаардлагатай, ажилд ороод табелийн дугаараа аваад дараа нь 4 000 000 төгрөгийг өгөх хэрэгтэй гэж байсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 4 000 000 төгрөгийг О.Ды хаан банкны дансруу шилжүүлж байсан. Дараа нь 09 дүгээр сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн надад тоног төхөөрөмжийн засварчны үнэмлэх гаргаж өгөх нэрээр 200,000 төгрөгийг 09 дүгээр сарын 06-ны өдөр авсан. Би нийт 6 200 000 төгрөгийг О.Д гэх хүнд өгч байсан. Намайг өнөөдрийг хүртэл ажилд ч оруулж өгөөгүй, надаас авсан мөнгийг ч өгөөгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246-р хуудас/,

5. Хохирогч У.Аын: “2019 оны 01 сарын эхээр өөрийн хамаатаны эгч Ундрах эгчээсээ Эрдэнэт үйлдвэрээс хувьчлагдаж байгаа байрыг хямдхан гарган өгч байгаа юм байна. 2 өрөө байр нь 28 000 000 сая гэж байгаа юм байна. Чи мөнгөтэй бол хямдхан байр аваачээ байр авчуул зүгээр юм байна гэх саналыг тавьж байсан. Эгч өөрөө тухайн үед Эрдэнэт үйлдвэрээс байр авах гээд мөнгө өгсөн байгаа гэж байсан. Яг хэдэн төгрөгийг өгсөн гэдгийг хэлээгүй. Тэгээд би энэ талаар аавтайгаа яриад 2 өрөө байр авахаар болоод О.Д гэх хүний хаан банкны 5090 тоот дансанд Улаанбаатар хотод байхдаа өөрийнхөө данснаас 28 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Би нэг өдөр 20 000 000 төгрөгөөр, 8 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн Нийт 28 000 000 төгрөгийг шилжүүлсэн. О.Дтэй 2019 оны 11 дүгээр сард Орхон аймагт Оюут багийн Есөн-Эрдэнэ багийн нотариатын газрын орчимд уулзаж байсан. О.Дөөс байр яагаад удаад байгаа юм вэ? гэхэд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн байрны олголт нь эхлэх байх тэр болтол хүлээгээчээ гэсэн. Би тухайн үед байр авахгүй өгсөн мөнгөө буцаан авмаар гэхэд хэрвээ чи байр авахгүй гэж байгаа бол мөнгийг буцаан өгнө 5 хувийн хүү тооцон нэмэж өгье гэсэн зүйлийг хэлсэн. 7 хоногийн дараа өгнө гэж хэлсэн. О.Д нь надад 2019 оны 12 дугаар сарын 07- ны өдөр 28 000 000 төгрөгийг хүүгийн хамтаар шилжүүлэхээр тохироод л салцгаасан” гэх мэдүүлэг /2хх-ийн 13-14-р хуудас/,

6. Хохирогч Ё.Бгийн: “2018 оны 01 сарын 05-ны өдөр аавынхаа тэтгэврийн зээлийг авахуулж 3 сая төгрөгийг Ц.Үт бэлнээр өгсөн. 2018 оны 02 сард байрны гэрээний мөнгө гэж 250 000 төгрөгийг дансаар авсан, энэ үедээ нөхрийн ажлын газрын тодорхойлолт, гэрлэлтийн баталгаа, байргүй гэсэн үл хөдлөх хөрөнгийн бичиг болон 2 хувь зурагны хамт аваад явсан. 2018 оны 04 сард дахиад байранд оруулж өгнө гэхээр нь нөхрийн ах Нямаад байр авч өгөх гээд 4 сая төгрөг, хадам эгч Оюунбилэг, хадам дүү Ал нарыг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж 5 сая төгрөг, 2018 оны 07 сард Алтантуяа, Ою нарын эрүүл мэндийн хуудас бөглүүлнэ гэж 100 000 төгрөг бэлэн авсан, байрны гэрээний мөнгө гэж дахиад 250 000 төгрөгийг дансаар авсан, иргэний бүртгэл мэдээллийн төвөөс лавлагаа авна гэж 3-4 удаагийн үйлдлээр нийт 100 000 төгрөг, мөн байранд оруулах гэж байна, эгч дүүгий чинь ажилд оруулах гэж байна хүмүүс шоудуулж байна гэж амралтын газар байна гэх мэтчилэн мөнгө нэхэж байсан, уг мөнгийг бодоод тооцоолоод үзэхээр ойролцоогоор 1 сая гаруй төгрөг болоод байгаа юм. Ингээд бодоод тооцоолоод үзэхэд 13 700 000 төгрөг надаас авсан байна, эргүүлж 1 сая төгрөг өгсөн байна. Ц.Ү өөрийгээ хаана ажилладаг, ямар хүмүүстэй уулзаж байгаагаа маш их нууцалж байсан, сүүлдээ мөнгөө нэхээд хэрүүл маргаан болохоор үнэн байдлаа хэлсэн юм...гэсэн мэдүүлэг /2хх-ийн 34-35-р хуудас/,

7. Хохирогч Ж.Мын “Одоогоос нэг жилийн өмнө Б нь надад хандаж “...миний таньдаг хүн байна, Эрдэнэт үйлдвэрт Сэрдорж, Амарсанаа хоёрыг ажилд оруулж өгвөл зүгээр шүү...” гэж хэлсэн юм. Сэрдорж нь манай хүүхэд байгаа юм. А нь манай ахын хүүхэд байгаа юм. Ингээд би дүү Бд итгээд 6 000 000 төгрөг гэхээр нь банкнаас зээл аваад авч өгсөн, сүүлд нь гэрчилгээний 1 500 000 гэхээр нь бас л зээлээд авч өгсөн юм. Тэгтэл одоо болтол таг, чиг байна, хүнд залилуулсан гэдгээ хэлсэн юм. Бд өөрөөсөө гаргаж өгсөн 7 500 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 105-р хуудас/,

8. Хохирогч Ж.Огийн “5 сая төгрөгийг 2018 оны 02, 03 дугаар сард өгсөн юм. Сүүлд Б нь нөгөө хүн маань Эрдэнэт үйлдвэртэй байрны гэрээ хийх гэж байна гэсэн 260 000 мянган төгрөг хэрэгтэй гэхээр нь бас л өгсөн юм. Би нийтдээ 5 260 000 мянган төгрөгөгсөн юм” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 107-108-р хуудас/,

 

9. Хохирогч Ө.Оийн “Б ах надтай уулзаад “Эрдэнэт үйлдвэрийн фондны байранд орох боломжтой юм байна” гэхээр нь яаж ордог юм бэ гэсэн чинь манай найз Ё.Б аавынхаа нэр дээр байр аваад дараа нь ордероо гарахаар нь нэр дээр чинь шилжүүлж өгч болно гээд байна гэхээр нь эхлээд арай худлаа байх арай ч тийм юм байхгүй байх гэсэн чинь боломжийн гэсэн шүү гээд байхаар нь Ё.Бтай уулзсан. Тухайн үед Ё.Б нь “тэрэнд санаа зоволтгүй, би аавынхаа нэр дээр аваад өгье, дараа нь чиний нэр дээр шилжүүлж өгье” гэхээр нь итгээд хэдэн төгрөг болох вэ гэсэн чинь 6 сая төгрөг болно гэхээр нь за за гэж хэлээд мөнгө өгсөнөө баталгаажуулахын тулд нотариатаар орсон юм. 6 сая төгрөг өгөөд удаагүй байхад гэрээний 250 000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Уг мөнгийг Ё.Бгийн данс руу шилжүүлсэн юм. Ё.Б нь надаас мөнгө авахдаа л уг мөнгийг цааш нь Ц.Үд өгнө, тэр хүн маань хөөцөлдөж өгнө гэсэн юм. Бас өөрөө байр авах гэж байгаа гэж хэлж байсан юм. Би бол Ц.Үыг танихгүй эз. Би уг нь анх Ё.Бтай уулзаад тзр хүнтзй чинь уулзаад үзье гэсэн чинь санаа зоволтгүй гэж хэлсэн юм. Ё.Бд 6 000 000 сая төгрөг өгөхдөө бэлнээр өгсөн юм. Харин 250 000 мянган төгрөгийг дансаар шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 110-111-р хуудас/,

10. Хохирогч Ч.Бийн: “Надтай цуг ажилдаг Төгсжаргал 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манайхыг Эрдэнэт үйлдвэрийн байранд орох уу гэж гар утсаар надаас асуусан юмг Тэгээд би эхнэр ээж хоёртоо хэлэзд тзр хоёр ярилцаж байгаад зөвшөөрөөд би Төгсжаргалаас яаж байранд орох талаар асуусан чинь манай эхнэрийн ах байр олгодог газар хариуцан ажиллаж байгаа юм. Байранд ороход оочиртой байдаг гэсэн, 5 сая төгрөг өгөхийн бол оочир дайруулаад оноос өмнө оруулаад өгнө гэсэн гэж ярихаар нь итгээд би О-Ун банк бус санхүүгийн байгууллагаас 2018-09-13-ны өдөр 04-40 ОРА улсын дугаартай машинаа барьцаалж 5 сая төгрөгний зээл аваад тэр өдрөө эхнэр бид хоёр надтай цуг ажилладаг Төгсжаргалын эхнэр Ё.Бд бэлнээр 5 сая төгрөг Уурхайчин багт гадаа машин дотор бэлнээр өгсөн юм. Мөнгө өгөх үед Ё.Б нь манай эхнэрт Эрдэнэт үйлдвэрт тэтгэвэрт суух гэж байгаа хүний оронд ажилд орох юм уу гэж асуусан юм. Эхнэр бид хоёр Ё.Бгаас тэр ажилд яаж орох юм бэ гэж асуусан чинь Ё.Б бид хоёрт ремзэд оосорлогчоор ажилд оруулж өгнө, дадлага хийж байх хугацаанд нь мэргэжлийн үнэмлэхийг нь гаргаад жинхлэнэ гэхээр нь бид хоёр итгээд тэгвэл тэр ажилд чинь оръё гэсэн чинь маш яаралтай 7 сая төгрөг олоод өгчих, маргааш өдөр 12 цагаас өмнө олоод өгчих, тэгэхгүй бол өөр хүн авах гээд байна гэхээр нь эхнэр бид хоёр ярьж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би Голомт банкнаас авсан цалингийн зээлэн дээрээ нэмж 7 сая төгрөг зээлж аваад 6 сая төгрөгийг бэлнээр эхнэр бид хоёр Ё.Бгийн гэрт 7 дугаар хороололд аваачиж өгсөн юм. Үүнээс хойш манай эхнэр 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 3 сарын хугацаатай Солонгос руу явж ажил хийж байхад нь Ё.Б нь манай эхнэр рүү чат бичиж ажил чинь бүтэж байна, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд ирсэн байх хэрэгтэй байна, Эрдэнэт үйлдвэрийн ремзед оосорлогчоор ажилд оруулах гээд байна хурдан ир, үлдэгдэл 1 сая төгрөгөө өг гэсэн, тэгээд манай эхнэр ажилд орно гэж итгээд 2018 оны 10 дугаар сарын сүүлээр манай эхнэр Даариймаа, ээж Марушийн хамт Оюут багт байрлах Урд дугуйн Хаан банкны гадаа Ё.Бд бэлнээр 1 сая төгрөг өгсөн юм. Тэрнээс хойш удахгүй байрандаа болон ажилд оруулна гэж худлаа ярьсаар байсан. 2019-01 дүгээр сарын дундуур Ё.Б нь манай эхнэр рүү яриад байранд оруулах гэрээг чинь хийх гэж байна гээд бэлнээр 250 000 мянган төгрөг хэрэгтэй байна гээд яриад байсан юм. Итгээд эхнэр бид хоёр Ё.Бгийн гэрт 250 000 мянган төгрөг аваачиж өгсөн юм. Үүнээс хойш Ё.Бгаас ажил байр юу болж байгаа талаар удаа дараа асуухад манай ах Ц.Ү гэдэг хүн байранд болон ажилд оруулж өгөх гэж байгаа юм. Ц.Ү Эрдэнэт үйлдвэрт Ремзэд ажилладаг гэж байснаа сүүлдээ худалдааны менежер хийдэг гэж ярьсан, үүнээс хойш ажилд оруулж өгнө гэж худалаа ярьсаар байсан бөгөөд тэрнээс хойш худлаа ярьсаар өдийг хүрсэн юмгэсэн мэдүүлэг /2хх-ийн 137-138-р хуудас/,

11. Хохирогч Э.Мө-лын: “2018 оны 07 сарын 08-ны өдөр Ё.Бтай тааралдсан юм. Тухайн үед Ё.Б надад хандаж “Эрдэнэт үйлдвэрийн чанар хяналтын хэлтэст 3 хүн ажилд оруулах орон тоо байна, тэрэнд чи орох уу наадмын дараа ажилдаа орох юм байна, чамайг оруулбал зүгээр байна гэж хэлээд үнэмшилтэй зүйл яриад байсан юм. Тухайн үедээ бол маш их юм ярьсан. Тэгээд Ё.Б ажилд орохын тулд 5 сая төгрөг хэрэгтэй, одоо талыг нь өгчих гэхээр нь охин М-лын их сургуулийн төлбөрийг хадгалсан байсан 2 500 000 мянган төгрөгийг Ё.Бгийн хаан банкны данс руу шилжүүлсэн юм. Тухайн үед Ё.Б өнөөдөр мөнгөнийхээ талыг өгчих юм бол наадмын дараа ажилдаа орчих байх гээд байсан.Тэгээд надаар өргөдөл бичүүлж авсан, дипломын хуулбар, төрийн албан хаагчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг надаас авсан юм. Тэгээд наадам өнгөрсний дараа Ё.Б миний гар утас руу залгаад “үйлдвэрийн захирлууд амраад явчихсан байна, 8 сарын 05-нд орохоор болсон шүү одоо нэмээд 1 сая төгрөг өгчих тэгээд үлдэгдэл мөнгөө ажилд орсоны дараа өгчих гэхээр нь би 500 000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 08 дугаар сарын дундуур Ё.Бгаас ажил юу болсон бэ гэж асуухад болоогүй байна гээд яваад байхаар нь чи яг ямар хүнтэй ярьж байгаа вэ гэхэд Ц.Ү гэдэг хамаатны ах байгаа юм энэ хүн цаашаа ярьж байгаа гээд надад Ц.Ү гэдэг хүний дугаарыг өгсөн. Ц.Ү гэдэг хүнтэй утсаар ярихад хөөцөлдөж байна, захирлууд амраад явсан, хэд хоног хүлээгдэх юм байна гээд утсаа салгасан. 2018 оны 09 сарын 20-ны үеэр Ё.Б миний гар утас руу залгаад 10 сарын 01-ний өдөр гэхэд ажилдаа орохоор боллоо эрүүл мэндийн хуудас бөглөнө 50.000 төгрөг хэрэг боллоо гэхээр нь 50 000 төгрөг шилжүүлсэн. Ингээд хууртаж явсаар байгаад 3 050 000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 11 сард аймгийн тамгын газарт эрх зүйн хөтчөөр ажилд орохоор сонгон шалгаруулалтанд орж тэнцээд өөрөөсөө больё гэсэн чинь бүх материал чинь болсон байгаа шүү чанар хяналтын хэлтсийн даргатай ярьсан, удахгүй хүний нөөц дуудаад чамайг ажилдаа ор гэхээр наад ажлаа яах юм бэ гэхээр нь бас л итгээд ажилд орох гэж байгаад больсон” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 38-39-р хуудас/,

12. Хохирогч М.Нын “2018 оны 01 дүгээр сард миний танил эмэгтэй болох Авирмэд гэх эмэгтэй Эрдэнэт үйлдвэрт нэг хүн оруулах орон тоо гараад байна 6 сая төгрөг хэрэгтэй болох юм байна гэх дээ эхний ээлжинд 3 сая төгрөг аваад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд ажилд оруулж өгөөд дараа нь 3 сая төгрөг авах юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотод ажиллаж байгаад Эрдэнэтэд ирээд бичиг баримтай 3 сая төгрөгтэй Авирмэд гэх эмэгтэйгийн хүүхэд болох Ё.Б гэх эмэгтэйд бэлнээр өгсөн юм. Тэгээд нэг хэсэг хугацааны дараа дуудна гэж хэлсэн бөгөөд тэр жилийн цагаан сар болоод цагаан сарын дараа Ё.Б гэх эмэгтэй миний утас руу залгаад чиний ажилд орох ажил бүтэж байгаа гэнэ нөгөө 3 сая төгрөг нь хэрэг болоод байна чи миний данс руу хийгээч гэж хэлсэн. Тэгээд тухайн ярисан өдөрт нь Ё.Бгийн дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа миний утас руу залгаад ажилд ороход мэргэжлийн үнэмлэх хэрэгтэй болоод байна мэргэжлийн үнэмлэхийг Эрдэнэтийн ТИС-аас гаргахад 700 мянган төгрөг хэрэг болдог гэнэ гэж хэлэхээр нь 700 мянган төгрөг мөн Ё.Бгийн данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш одоог болтол ажйцнроруулж өгөөгүй бөгөөд Ё.Бтай уулзаад мөнгөө буцаагаад авъя гэхээр чамайг ажилд оруулж өгнө гэсэн Ц.Ү гэх хүнд мөнгийг чинь өгсөн байгаа тэр хүнээсээ мөнгө ав гэсэн зүйл яриад байхаар нь Ц.Ү гэх хүний утасны дугаарыг аваад Ц.Үтай уулзаад мөнгөө авъя гэхээр ах нь наад хүнээс чинь 3 сая төгрөг л авсан бусад мөнгийг нь аваагүй гэхдээ ах нь өгъе гэж хэлээд байсан ба удаа дараа шаардсаны эцэст Ц.Үаас 2 сая төгрөг буцааж авсан” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 177-178-р хуудас/,...Ё.Б нь намайг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж 6 710 000 төгрөг авсан. 3 сая төгрөгийг нь бэлнээр нь үлдсэн 3 710 000 төгрөгийг дансаар өгч хохирсон. Ц.Ү гэж хүн надад 2 сая төгрөг дансаар өгсөн. Би энэ хоёр хүнээс одоо 4 170 000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /4хх-ийн 112-р хуудас/,

13. Хохирогч П.Уын: “2019 оны 01 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд О.Д гэх хүний хаан банкны 5090 тоот дансанд 25 000 000 төгрөгийг өгөх болсон. Мөнгө өгөх болсон шалтгаан гэвэл О.Ды нөхөр Г.Дтэй утсаар ярих явцад Эрдэнэт үйлдвэрээс хувьчилж байгаа байрыг хямдхан олж өгье. 25 000 000 төгрөгөөр 2 өрөө байр авах боломжтой гэсэн. Г.Д хэлэхдээ эхнэр бид хоёр байр авахаар өөрсдөө мөнгөө өгчихсөн байгаа. Манайх 7 хоногийн дараа байрандаа орчих байх гэж байсан. О.Д бид хоёрт итгээд мөнгөө өгчих гэхээр нь цалингийн зээлээ авч нөхрийнхөө дансанд шилжүүлсэн байсныг 2019 оны 01 дүгээр 04-ны өдөр нөхрийнхөө данс болох хаан банкны 509 тоот дансаас интернет банкаар 20 000 000 төгрөг, 5 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Нийт 25 000 000 төгрөгийг О.Ды дансанд шилжүүлсэн. Уг мөнгөний гүйлгээний утгыг Үнэнзоригоос О.Дд зээлдүүлэв гэж хийсэн. Мөнгө шилжүүлсэн цагаас хойш 2019 оны 03 дугаар сар хүртэл Г.Дтэй холбоотой байсан. Байр юу болж байгаа талаар дандаа асуудаг байсан. Г.Д тухайн үед буюу мөнгө өгсөн цагаас хойш дахиад байр авах боломжтой найдвартай бзлзн мөнгөтэй хүн байна уу? 1-2 хоёр хүн байвал хэлээрэй энэ бол маш нууц, гадуур хүн хард хэлж болохгүй шүү маш нууц гэдийг хэлсэн. Мөн бид эхнэр бид хоёрын ард найдвартай дарга нар байгаа гэдгийг хэлж байсан” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 122-123-р хуудас/,

14. Хохирогч А.Ариунаагийн “2018 оны 11 сард О.Д нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын фондны байрнаас авч өгнө гэж надаас 20 сая төгрөг авсан. О.Д нь надаас мөнгө авах үедээ зээлийн гэрээ байгуулах ёстой гээд зээлийн гэрээ байгуулж байсан. О.Д нь 2019 оны 09 дүгээр сард 6 сая төгрөг, мөн сардаа 700 000 төгрөг, 12 дугаар сард 5 сая төгрөг нийт 11 700 000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 217-218-р хуудас/,

15. Хохирогч Т.Уийн: “О.Д ярихдаа манай ах нар “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын орон сууцны хэсзгт байсан. “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-с олон жил ажиллаж байгаа хүмүүстээ байр хувьчилж байгаа юм байна. Энэ ажлыг нь 4 хүн хариуцан ажиллаж байгаа манай ах нар байр хувьчилж байхад нь дундуур нь ганц нэгэн байр гаргаж өөрсдөө хэд арван төгрөг олох гэж байгаа юм. нөхөр бид хоёр итгээд О.Дий ярьж байгаа байрыг авахаар болсон. Маргааш өдөр миний нөхөр цалингийн зээл аваад, хадам ээж С.До тэтгэврийн зээл авахуулаад нийт 23 сая төгрөг бэлдээд тэр өдөр нь О.Д рүү дансаар шилжүүлэх гэсэн чинь амжаагүй. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байрны үнэ болох 23 сая төгрөгийг О.Дий данс руу шилжүүлсэн. О.Д мөнгөө аваад чамаас мөнгө авч байгаа юм чинь хүүтэй мөнгө зээлж авч байгаа гэдэг утгаар нь зээлийн гэрээ хийе гээд надтай зээлийн гэрээ байгуулж нотариат дээр очиж зээлийн гэрээ байгуулсан. 2-3 хоногийн дараа 9913- дугаарын утаснаас нэг эрэгтэй хүн утсаар яриад би О.Дий “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилладаг ах нь байна. Та нар 10 сая төгрөг өгчихөөд ямар дэлгүүрээс бараа авах гэж байгаа биш. Та нар материалаа хэзээ өгсөн юм бэ гэхээр нь 04 дүгээр сарын 15-ны өдөр гэсэн чинь тэр хүн та нар “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилладаггүй л юм байна лээ шүү дээ. О.Дийг гуйж гувшаад байхаар нь л байр авч өгөх гээд байхад. Та нараас өмнө өгсөн хүн ч байна. Хүлээж байгаач гээд намайг огт яриулахгүй загнаад байхаар нь би тэр хүнд О.Дийг бид нар гуйсан зүйл байхгүй. Өөрөө л анх бид нарт хэлсэн. Бид нар өөрсдөө залуу улсууд болохоор хурааж хуримтуулсан зүйл байхгүй хэцүү байна гэсэн чинь нөгөө хүн О.Д чамаас хэдэн төгрөг авсан юм бэ гэхээр нь 23 сая төгрөг гэсэн чинь нөгөө хүн хэсэг эргэлзэж тээнэгэлзэж байгаа бололтой аан юу гэнээ хэдэн төгрөг гэнээ гэхээр нь 23 сая төгрөг өгсөн гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө хүн ах нь О.Дтэй яриад энэ долоо хоногийн 4 дэх өдөр гэхэд байр юм уу мөнгийг нь өгье гэж хэлсэн” гэх мэдүүлэг /4хх-ийн 238-241-р хуудас/,

16. Хохирогч Б.Мны: “2019 оны 4 дүгээр сард Ц.Үтай уулзсан чинь “Чамайг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-н РМЗ-д оруулаад өгье, Чи өөрөө ямар мэргэжилтэй вэ, үзүүлж харуулах юм байна уу. Токарь хийж чадах уу” гэсэн. Тэгэхээр нь би тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй гэсэн чинь бичиг баримтаа аваад маргааш хүрээд ир гэсэн. Тэгээд гэртээ хариад байж байсан чинь Ц.Ү над руу утсаар Чи өнөөдөр ямар ч байсан боломжоороо миний данс руу мөнгө хийгээдэх. Тэгээд энэ долоо хоногт ажилдаа орно гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийнхөө данснаас мобайл банк ашиглаж Ц.Үын өгсөн Хаан банкны 5090 тоот данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн. Маргааш өдөр нь Ц.Ү дүү чиний ажил бүтэж байна шүү... 2,5 сая төгрөг хэрэг болоод байна. Цааш нь хүнд өгөх гээд байна. Ямар нэгэн аргаар зохицуулаад өг гэхээр нь өөрийнхөө данснаас мобайл ашиглаж Ц.Үын өгсөн Хаан банкны 5090 тоот данс руу 2,5 сая төгрөг шилжүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ц.Ү надруу утсаар яриад Нөгөө ажилд оруулах хүн чинь Улаанбаатар хотод ажилтай яваад байна. Над руу 120 000 төгрөг шилжүүлээч гэхээр нь мөн л мобайл ашиглаж Ц.Үын өгсөн Хаан банкны 509 данс руу 120 000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө гаргуулж авмаар байна. би энэ хүн рүү 3 620 000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 12-13-р хуудас/,

17. Хохирогч П.Дгийн: “Сүүлдээ Г.Д ажлаасаа гараад алга болсон учир цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж байна...2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр О.Д надруу утсаар яриад байр авах гэж байгаа хүмүүсээс байрны хураамж нэг хүний 250 000 төгрөг өгөх ёстой юм байна гээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргааны байран дээр очоод Ё.Б гэж хүнд өг гэсэн. Тэгэхээр нь очоод Ё.Б гэж хүнийг хайсан боловч тухайн хүн нь олдоогүй. Тэгэхээр нь О.Д рүү яриад Ё.Б гэж хүн олдохгүй байна гэсэн чинь О.Д 5075 тоот дансыг өгөөд би энэ данс руу нь 500 000 төгрөг шилжүүлж байсан. Анх байрны асуудлыг Г.Дтэй ярьж байсан. О.Дий хувьд байр хүсэх өргөдөл бичих мөн бусад ямар ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай талаар зааварчилж байсан. Мөнгийг бол Г.Дгийн данс руу шилжүүлсэн. Гэхдээ О.Д өөрийн нөхөр Г.Дг надад байр авч өгөх гэж байгаа, надаас байрны мөнгө гэж 17 сая төгрөг авч байгаа зэргийг бүгдийг мэдэж байсан” гэх мэдүүлэг /5хх-ийн 32-33-р хуудас/,

18. Хохирогч Г.Бий: “2018 оны сүүлээр миний танил О.Д гэх эмэгтэй уулзаад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нөөцийн байр байна. Танай байр чинь нэг өрөө биз дээ, 2 өрөө байр нь 18 сая төгрөг гэж байна гэж ярьсан. О.Дий ярьсан зүйлд нөхөр бид хоёр итгээд цалингийн зээл авч 18 сая төгрөг өгсөн. Үүний дараа байрньгтзрчилгззний үнэ гэж 240 000 төгрөг өгсөн. Мөн түүнд 6 сая төгрөг, 5 150 000 төгрөг, 3 сая төгрөг зэрэг мөнгө өгсөн боловч авч чадаагүй. Ариунаа надад нөгөө О.Д чинь байр ч үгүй, мөнгө ч өгөхгүй хэцүү байна гээд байхаар нь би өөрөөсөө 6 сая төгрөг, 5 150 000 төгрөгийг тус тус хоёр удаагийн үйлдлээр Ариунаад өгсөн. О.Дөөс Ариунаагийн мөнгийг өгөөч гэхээр би боломжгүй байна, чи боломжтой бол миний өмнөөс өгчих гээд байсан юм. Байр авахаар түүнд өгсөн 18 240 000 төгрөг дээр Ариунаад өгсөн 11 150 000 төгрөгийг нэмээд нийт 29 390 000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. энэ мөнгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, /5хх-ийн 171-173, 7хх-ийн 58-р хуудас/,

19. Хохирогч Ч.Бгийн: “О.Д гэж хүн утсаар яриад 9 сая төгрөг шилжүүл гэхээр нь би өөрийн төрсөн ах Баас 9 сая төгрөг аваад 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр О.Дий нөхөр Г.Дгийн данс руу шилжүүлсэн. Үүний дараа 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 13 сая төгрөг Б ахаас аваад тэр өдөртөө Г.Дд 13 сая төгрөг бэлнээр өгсөн. Өгөх үедээ зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулж өгсөн. Би одоо эдгээр хүмүүсээс 13,9 сая төгрөг нэхэмжилж байна. Миний ах Бт эргүүлээд 8,1 сая төгрөг өгсөн байна лээ” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 5-6-р хуудас/,

20. Гэрч Б.Золжаргалын: “О.Д гэх хүнийг өмнө нь таньдаг байгаагүй. 25 000 000 төгрөгийг өгөх болсон шалтгаан гэвэл миний хадам ах Үнэнзориг түүний эхнэр Ундрах нар манай гэрт ирсэн. Үнэнзориг ах надад хэлэхдээ Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн фондны байрнаас хүмүүст хувьчилж өгч байгаа гэдгийг өөрийн найз Г.Д хэллээ. Лавлаад асуутал Г.Дгийн эхнэр О.Д нь байр авах хүмүүсийг бүртгэн авч жагсаалтанд оруулж өгнө байранд 3 дугаар сард орно ах эгч хоёр нь байр авах гээд 2 өрөө байрны үнэнд 25 000 000 төгрөгийг өгчихлөө. Миний хоёр дүү байр авах юм уу байр авах боломж байгаа юм байна. О.Д, Г.Д нарын цаана нь Эрдэнэт үйлдвэрийн орон сууцны хэсэгт ажиллаж байсан Б гэх хүн байдаг. Найдвартай юм шиг байна гэсэн. Тухайн үед Үнэнзориг ах хэлэхдээ Г.Д Эрдэнэт үйлдвэрт ажилдаг юм чинь арай худлаа хэлээд алга болчихгүй байх гэж байсан. Тухайн үед нээрээ үнэн л юм байна яаралтай байр авахаар болоод 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 25 000 000 төгрөгийг О.Д гэх хүний хаан банканд дансруу ээжийнхээ хамтаар явж байгаад шилжүүлсэн. Гүйлгээны утгыг нь О.Дд зээлэв гэж бичсэн. О.Д нь байрны мөнгө гэж битгий бичээрэй гэж хэлсэн байсан. Мөнгөө шилжүүлчихээд энэ утасруу шилжүүлчээрэй энэ дугаарлуу залгаарай гээд 94351750 гэсэн дугаарыг өгсөн. Тэгээд өөрт чинь итгэхгүй байна гэж хэлээд мөнгөө авъя гэж хэлтэл би та нарт мөнгө авсан гэдгээ та нарт гараар бичээд өгье, энэ нь баталгаа болно шүү дээ гэсэн. Үгүй гэж хэлээд 25 000 000 төгрөгөндөө зээлийн гэрээ хийж нотариатоор баталгаа хийлгэж хүүтэй нь мөнгөө авмаар байна гэдгээ хэлсэн. Улмаар О.Дтэй 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ хийж нотиатоор батлуулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10-11-р хуудас/,

 

21. Гэрч Ч.Бын “Би У.Тт Эрдэнэт үйлдвэрээс фондны байр авах боломж байгаа талаар хэлсэн нь үнэн. Учир нь О.Ды нөхөр Г.Д Эрдэнэт үйлдвэрийн фондны байрнаас авах боломж байна. Нөхцөл нь 15 жилээс дээш ажиллаж байгаа, байрны асуудлаа өмнө нь Эрдэнэт үйлдвэрээр шийдүүлж байгаагүй хүн байна уу? Хэрэв тийм хүн байвал нэг өрөө байрыг 15 000 000 төгрөгөөр авах боломж байна гэдгийг хэлсэн. Тэгээд энэ талаар 2018 оны 06 дугаар сард У.Тт хэлэхэд надад мөнгө төгрөг байхгүй гэж хэлсэн, тэр үед би чи уг нь байр авч байгаагүй юм чинь боломж нь байна мөнгийг би олъё байраа бүтсэний дараа чамд 8 000 000 төгрөгийг өгье, байраа зараад зөрүү мөнгийг нь ашиг болгож авъя гэхэд хүлээн зөвшөөрсөн. Тэгээд О.Дд байр авах хүнээ би олчихлоо 2 хоногийн дотор мөнгийг олж өгнө гэж хэлсэн. Тэгээд би О.Дд хүнээс мөнгө зээлээд 15 000 000 төгрөгийг өгсөн. Түүнээс хойш тодорхой хугацааны дараа О.Д надруу залгаад нөгөө байрыг 2 өрөө байр болгох боломж байна. Хоёр өрөө байр нь 23 000 000 төгрөг юм байна. Нэмээд 8 000 000 төгрөгийг өгчвөл хоёр өрөө байр авах боломж байгаа юм байна гэдгийг хэлсэн. Энэ талаар У.Ттэй ярилцаад нөхцөл бололцоог хэлсэн. Тэгээд У.Т нь хүлээн зөвшөөрөөд чамд мөнгө өгөх боломж байна уу гэхэд мөнгө байхгүй байна чи олоод өгөөч гэсэн. Би тухайн үед 8 000 000 төгрөгийг хүнээс зээлж О.Дд дансаар өгсөн. Би О.Дд нийт 23 000 000 төгрөгийг өгсөн. Түүнээс хойш О.Д байрны асуудлыг хөөцөлдсөн. Би тухайн үед О.Д У.Т хоёрыг уулзуулаад У.Т О.Д хоёрын дунд 23 000 000 төгрөгний гэрээг хийлгэж өгсөн. /Тухайн үед О.Д өөрөө зээлийн гэрээ хийх саналыг гаргасан/.Түүнээс хойш 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдөр У.Т нөхрийнхөө хамтаар надтай уулзсан. Байраа би өөрөө авмаар байна гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ би боломж гарахаар байр аваад чамд 8 000 000 төгрөгний ашиг өгнө гэдгээ хэлсэн биздээ, би хүнээс хүүтэй мөнгө төгрөг аваад байрны мөнгийг өгсөн шүү дээ, хүний машин заруулсан гэх шалтгаануудаа хэлсэн. Тэгтэл У.Т би мөнгийг нь өгье, хүү энэ тэрийг нь өгье. Би байраа авмаар байна гэсэн. Тэгвэл мөнгөө хурдан төл гэдгийг хэлсэн, хүү төлөөд байж чадахгүй шүү гэдгийг хэлсэн. Улмаар энэ өдрөө У.Т нь надад 11 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдсэн мөнгийг нь 7 хоногийн дараа өгнө гэж хэлсэн. 2018 оны 08 дугаар сарын 25-ны 7 000 000 төгрөгийг өгсөн. 2018 оны 09 дүгээр сзрын 04-ны өдөр 5 000 000 теөрөгийг өгсөн. Нийт У.Т нь надад 23 000 000 төгрөгийг өгсөн. Би О.Дд 15 000 000 төгрөгийг өгөхдөө У.Тийн хамтаар Хаан банкан дээр очиж О.Дий хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга дээр У.Тээс гэж бичиж шилжүүлсэн. Тэгээд баримтыг У.Тт өгсөн. 8 000 000 төгрөгийг би өөрийнхөө данснаас О.Дий данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 57-59-р хуудас/,

 

22. Гэрч Х.О-рын “миний мэдэж байгаагаар О.Дд өгсөн байрны мөнгө болгож 23 000 000 төгрөгийг Б өгсөн. Гэхдээ 15 сая төгрөгийг Баас аваад эхнэр Б нар банкнаас шилжүүлсэн. 8 сая төгрөгийг Бын данснаас О.Дий данс руу шилжүүлсэн. Эхнэр бид хоёр Бт 11 000 000 төгрөгийг нь 2018 оны 8 сарын 14-ний өдөр бэлнээр, дансаар 8 сарын 25-ны өдөр 7 000 000 төгрөгийг өгсөн. Дараа нь 2018 оны 9 сарын 4-ний өдөр 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар Баас гарсан мөнгийг бүрэн барагдуулсан. О.Д нь тухайн үед манай эхнэр рүү залгаад байрны чинь гэрчилгээ гарах гээд байна, гэрчилгээний үнэ болох 250 000 төгрөгийг яаралтай гэхээр нь эхнэрийн хамтаар О.Дий гэр болох Уурхайчин багийн 3-6 дугаар байрны гадаа бэлнээр өгсөн. Тухайн үед О.Д нь байр чинь удахгүй бүтнэ, шөнийн цагаар байраа үзэх байх, хүнд мэдэгдэхгүй гэсэн зүйлийг хэлж байсан. О.Дөөс байр юу болж байна гэж зөндөө асуудаг байсан боловч удахгүй, удахгүй энэ сард багтаан бүтнэ, дараа долоо хоногт найдвартай гэх мэтээр хэлж байсан. Эхнэр бид хоёр хүнээс мөнгө төгрөг зээлээд Бт өгч байсан. Тухайн зээл одоог хүртэл дарагдаагүй, дарамттай байна, гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-р хуудас/,

 

23. Гэрч Б.До-гийн: “би 2018 оны 6 дугаар сарын эхээр фэйсбүүкээр Эрдэнэт зар дээр приус-30 машин зарна гэсэн зарыг байршуулсан. Тухайн үед машин авах талаар нилээн хэдэн хүн утасдаж байсан. 2018 оны 6 дугаар сарын 10-ны орой О.Д гэх хүний нөхөр болох нэг залуу ирж манай машиныг унаж үзээд авахаар болоод явсан. Маргааш нь О.Д гэх эмэгтэй залгаад бэлэн мөнгөөр авая гээд 6 сарын 11-ний орой 18 цаг өнгөрч байхад О.Дий гэрийнх гадаа машинаа өгөөд улмаар Урд дугуйгын АТМ-ээс 14 350 000 төгрөгийг миний дансруу шилжүүлсэн. Маргааш нь шилжүүлгээ хийсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-р хуудас/,

 

24. Гэрч Д.Ён-цын: “2018 оны 1 дүгээр сард байранд орох гэж байгаа 3 000 000 төгрөгний хэрэг байна гэхээр нь би тэтгэврийн зээлээ авч өгсөн юм” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 44-р хуудас/,

 

25. Гэрч Д.М-шын “Манай хүүтэй цуг ажилдаг Төгсжаргал 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай хүүгээс Зрдэнэт үйлдвэрийн байранд орох уу гэж асуусан гэсэн тэгээд манай хүү яаж байранд орох юм бэ гэсэн чинь 5 сая төгрөг өгчих, манай эхнэр Ё.Бгийн ах гокын байр мэддэг гэж хэлсэн гэсэн үүний дараа манай хүү надад энэ талаар хэлсэн юм. Эхлээд 5 сая төгрөг бэлнээр өгөхөд Ё.Бтай нотариатаар орж батлуулж өгсөн, дараа нь 6 сая төгрөг өгөхөд Ё.Бгийн нөхөр Төгсжаргал байсан гэсэн. Сүүлд Ц.Үтай уулзаад нотариатаар орж 7 250 000 төгрөг зээлсэн гэсэн гэрээг миний нэрээр хийсэн” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 109-110-р хуудас/,

 

 26. Гэрч А.Д-гийн “Манай нөхөртай цуг ажилдаг Төгсжаргал 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манайхыг Эрдэнэт үйлдвэрийн байранд орох уу гэж гар утсаар асуусан гэж надад нөхөр маань хэлсэн юм. Тэгээд манай нөхөр Төгсжаргалаас яаж байранд орох юм бэ гэсэн чинь 5 сая төгрөг өгчих, манай эхнэр Ё.Бгийн ах нь гокын байр мэддэг гэж хэлсэн гэсэн. Манай нөхөр О-У банк санхүүгийн байгууллагаас 2018-09-13-ны өдөр 04-40 ОРА улсын дугаартай машинаа барьцаалж 5 сая төгрөгний зээл аваад тэр өдрөө Ё.Бд бэлнээр 5 сая тегрөг егсөн гзсэн-Тэрнзэс хойш 2-3 хоногийн дараа Ё.Б миний гар утас руу залгаад Эрдэнэт үйлдвэрт ажилд орох уу гэж асуусан. Ё.Бгаас ямар ажилд орох юм бэ гэж асуусан чинь Ё.Б ремзэд оосорлогчоор ажилд оруулж болно гэхээр нь оръё гэсэн чинь маш яаралтай 7 сая төгрөг олоод өгчих, маргааш өдөр 12 цагаас өмнө олоод өгчих, тэгэхгүй бол өөр хүн авах гээд байна гэхээр нь нөхөр бид хоёр ярьж байгаад нөхөр Ч.Б 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Голомт банкнаас авсан цалингийн зээлэн дээрээ нэмж 7 сая төгрөг зээлж аваад 6 сая төгрөгийг бэлнээр эхнэр бид хоёр Ё.Бгийн гэрт 7 дугаар хороололд аваачиж өгсөн юм...Үүнээс хойш би 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 3 сарын хугацаатай Солонгос руу явж ажил хийж байхад нь Ё.Б нь чат бичиж ажил чинь бүтэж байна, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд ирсэн байх хэрэгтэй байна, Эрдэнэт үйлдвэрийн ремзед оосорлогчоор ажилд оруулах гээд байна хурдан ир, үлдэгдэл 1 сая төгрөгөө өг гэсэн, тэгээд ажилд орно гэж итгээд 2018 оны 10 дугаар сарын сүүлээр ээж Марушийн хамт Оюут багт байрлах Урд дугуйн Хаан банкны гадаа Ё.Бд бэлнээр 1 сая төгрөг өгсөн юм. Тэрнээс хойш удахгүй байрандаа болон ажилд оруулна гэж худлаа ярьсаар байсан. 2019- 01 дүгээр сарын дундуур Ё.Б нь яриад байранд оруулах гэрээг чинь хийх гэж байна гээд бэлнээр 250 000 мянган төгрөг хэрэгтэй байна гээд байхаар нь нээрээ л байранд оруулах гэж байгаа юм гэж итгээд нөхөр бид хоёр Ё.Бгийн гэрт 250 000 мянган төгрөг аваачиж өгсөн юм. Ц.Ү Эрдэнэт үйлдвэрт Ремзэд ажилладаг гэж байснаа сүүлдээ худалдааны менежер хийдэг гэж ярьсан, үүнээс хойш ажилд оруулж өгнө гэж худлаа ярьсаар байсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 141-142-р хуудас/,

27. Гэрч Д.Т-лын “2018 оны 08,09 дүгээр сарын орчим Ц.Ү надруу залгаад Үйлдвэрийн фондны нэг байр үлдчихээд байна, чиний байр удахгүй бүтнэ, танайхаас орох хүн байна уу гэхээр нь би хамт ажилладаг Ч.Бт танайх Эрдэнэт үйлдвэрийн фондны байранд орох юм уу гэж асуусан чинь тэгье гэсэн тэгээд Ц.Үаас байранд орох хүн хэдийг өгөх юм гэж асуусан чинь Ц.Ү 5 сая төгрөг бичиг баримттайгаа бүрдүүлээд өгчих гэсэн. Тэгээд энэ талаар Ч.Бт хэлсэн юм, Ч.Б орой манайд эхнэр Даариймаагаа дагуулж ирээд бид 4 машин дотор ярилцаад тэр байранд орохоор болоод удаагүй 5 сая төгрөг Ч.Б эхнэртэйгээ авч ирж, манайд эхнэр бид хоёрт өгсөн. Уг мөнгийг Ц.Үт бэлнээр Наран худалдааны төвийн гадна аваачиж өгсөн. Тухайн үед Ч.Бийн бичиг баримтыг мөн аваачиж өгсөн. Тэрнээс хойш Ц.Ү Эрдэнэт үйлдвэрт ажилд хүн оруулж болно гэсэн. Тухайн үед РМЗ-д оруулж өгч болно манай хуурай ах тэтгэвэртээ сууж байгаа юм оронд нь оруулж өгч болно гэсэн юм. Тэгээд манай эхнэр энэ талаар Даариймаад хэлсэн юм. Ц.Ү ажилд оруулахад 7 сая төгрөг авна гэсэн тул энэ талаар манай эхнэр Даариймаад 7 сая төгрөг аваад нөгөө ах маань ажилд оруулна гэж байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд Даариймаа Эрдэнэд үйлдвэрт ажилд орохоор болоод бичиг баримтаа бүрдүүлээд 7 сая төгрөг Даариймаа Ч.Б хоёр манай эхнэрт өгсөн байсан. Уг 7 сая төгрөгийг манай эхнэр Ц.Ү Маргад сургуулийн гадаа бэлнээр Даариймаагийн бичиг баримттай цуг өгсөн юм. Мөнгө өгөх үед эхнэр Ё.Б, ээж Авирмэд хоёр цуг байсан гэсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 145-146-р хуудас/,

 28. Гэрч Э.Ан-гийн “Би Ц.Үыг сайн танихгүй 2017 оны 06 сард нөхрийгээ бэлтгэлээс нь авах гээд Спорт ордон дээр очсон юм. Нэг ах машинд манай нөхөртэй хамт суусан юм. Тэгээд ахыгаа Гендрекц дээр буулгаад өг гэсэн юм. Тэгээд би буулгахын алдад нөгөө ахаас үнэн байдлаа хэлээд асуусан чинь ах нь Б гэж хүн танина тэр хүнээс асууж үзье гэсэн. Энэ тухай Ё.Бд хэлсэн. Би Ё.Бг Ц.Үтай холбож өгсөн нь үнэн гэхдээ Ё.Бруу залгаагүй, Ё.Б худлаа мэдүүлэг өгсөн байна. Би Ё.Бтай хоёр л удаа уулзсан, Ё.Б надад Эрдэнэт үйлдвэрийн байранд яаж орох вэ гэхээр нь Ц.Ү ахыг зааж өгсөн өөр мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 48-49-р хуудас/,

29. Гэрч Д.Т-лын “Тэгээд эхнэр бид хоёр итгээд хүнээс мөнгө асууж эхэлсэн юм. Тэгээд мөнгө олдохгүй байхаар нь больсон юм. Тэгээд байж байтал манай эхнэр аавын тэтгэвэрийн зээлийг гаргуулаад өгч болно ш дээ гэж ярилцаж тэтгэвэрийн зээлээс 3 сая төгрөг гаргуулаад Анхцэцэгт өгсөн юм. Ингээд эхнэр бид хоёр Эрдэнэт үйлдвэрийн фондны байранд орох санаатай эхний ээлжинд 3 сая төгрөг өгсөн, Ц.Ү, А нарт маш их итгэсэн, эхнэр бид хоёрт итгэл төрүүлсэн, мөнгө өгч байхдаа Ц.Үтай анх танилцсан юм. Тэгээд эхнэр бид хоёр ярилцаж байгаад эхнэр бид хоёр 4 сая төгрөг олоод ах Нямаагийн нэр дээр 4 сая, өөрийн төрсөн дүү О, А нарыг ажилд оруулахаар 5 сая төгрөг өгсөн, фондны байрны гэрээний мөнгө гэж 500,000 мянган төгрөг, мөн дээрээс нь бага багаар мөнгө өгч байсан юм. Нийтдээ 12,500,000 сая төгрөг авсан юм. Эхнэр бид хоёрыг Ц.Үд мөнгө өгч байхад манай найз Б нь өөрсдийнхөө дүү нар болон байранд орохоор тусдаа мөнгө өгч байсан юм. Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах нэг цэгийн үйлчилгээний гадаа өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 38-39-р хуудас/, Мөн 2017 онд Ц.Ү гэдэг хүнтэй хүнээр дамжуулан танилцаж байсан юм. Ц.Ү өөрийгөө Эрдэнэт үйлдвэрийн гендрекцэд борлуулалтын албаны менежерэзр ажилдаг, үйлчилгээний төвийг Наран худалдааны төвийн эзэн гэж танилцуулсан юм. Үүнээс хойш танилууд болсон юм. Үүнээс хойш 2018 онд би хувьчлагдаагүй байрны орон сууцанд оруулж өгч болно, Эрдэнэт үйлдвэрийн хувьчлагдаагүй байранд орох хүн байна уу би асуудалгүй оруулаад өгнө, байранд ороход 3 сая төгрөг өгнө, орсон хойноо 2 сая төгрөг өгнө, баримт бичгээ аваад хүрээд ир гэсэн юм. Би энэ талаар эхнэртэйгээ яриад байранд орох гээд Ц.Үд 3 сая төгрөг өгсөн юм. Мөн манай эгч Оюунбилэг, дүү Алтантуяа нарыг Гок-д ажилд оруулж өгнө гэж тэр хоёроос тус бүр 3 сая төгрөг авсан юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 145-146-р хуудас/,

 

30. Гэрч Д.Ав-ийн: “2017 оны 12 дугаар сарын сүүлээр Архангай аймагт очиж Л.Жаргалсайхан гэж хуурай дүүтэйгээ уулзахад дүүгийн хүүхэд тухайн онд сургууль төгсөөд ажилгүй Эрдэнэтэд байгаа гэхээр нь Эрдэнэт үйлдвэрт ажил орох хэрэгтэй юм байна гэж бодоод ээжид нь хэлж байсан. Тэгээд Архангай аймгаас ирээд удаагүй байж байтал манай охин Ц.Ү гэх залуу Эрдэнэт үйлдвэрийн Гоелоги хайгуулын ангид хүн ажилд оруулж өгнө гээд байхаар нь охиндоо дүүгийн хүхэд М.Ныг ажилд оруулахаар яриад өгөөч гээд манай охин Ц.Үтай уулзсан. Тэгээд М.Нтай манай охин уулзаад 3 сая төгрөг өөрийнхээ дансаар аваад Ц.Үт бэлнээр өгсөн...гэсэн мэдүүлэг /З-р хх-ийн 181-182-р хуудас/,

 

31. Гэрч С.Б-ийн: “Би 2018 оны 01 сарын 27 өдөр хүү М.Ныг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулах зорилгоор Авирмэдийн охин Ё.Бд 3 сая төгрөгийг хүүгээрээ Ё.Бгийн дансруу шилжүүлж, 2018 оын 04 сарын 15 өдөр мөн хүүгээрээ 3 сая төгрөг 2018 оны 05 сард 700.000 төгрөг тус тус шилжүүлэн егсөн. 2018 оны 05 сарын сүүлззр Ё.Бтай Зрдэнзт хотод гзрт нь очиж уулзахад одоо удахгүй танай хүүг ажилд оруулах болно, түр хүлээж бай гэсэн” гэх мэдүүлэг /З-р хх-ийн 188-189-р хуудас/,

 

32. Гэрч Л.Ж-аны: “2018 оны 1дүгээр сарын 27-ны өдөр хүү М.Ныг ажилд оруулах зорилгоор Д.Авирмэдийн хэлснээр түүний охин болох Ё.Б гэх эмэгтэйд 3 сая төгрөг, 2018 оны 4 дүгээрсарын 15-ны өдөр мөн адил хүүгээрээ 3 сая төгрөг, 5 дугаар сард 700 000 төгрөгийг Ё.Бгийн данс руу тус тус шилжүүлэн өгүүлсэн. Би нөхөр Баатарсүхийн хамт 2018 оны 5 сарын сүүлээр Эрдэнэт хотод Ё.Бтай биечлэн очиж уулзахад одоо удахгүй танай хүүг ажилд оруулах болно, түр хүлээж бай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /З-р хх-ийн 191-192-р хуудас/,

 

33. Гэрч Ө.Бын “Ё.Бгаар дамжуулан Ц.Ү гэдэг Эрдэнэт үйлдвэрт ажилладаг залуутай танилцсан юм. Ё.Б Ц.Үын талаар хэлэхдээ Эрдэнэт үйлдвэрт нөлөө бүхий ажил хийдэг, мундаг албан тушаалтан гэж хэлсэн юм. Миний зүгээс бол Ё.Бгийн адил байранд орох л санаа зорилготой байсан юм. Тэгээд өөрийн төрсөн эгч Оюунчимэгтэй уулзаад Ё.Бгийн хэлсэнийг хэлээд эгчээсээ 5 сая төгрөг аваад эгчийнхээ хүүхдэд 2 өрөө байр авч өгөхөөр 2018 оны 1 сарын 28-ны өдөр Ё.Бтай хамт явж байгаад Үйлчилгээний урд Наран худалдааны төвийн урд Ц.Үын машинд сууж байхад нь Ё.Б надаас 5 сая төгрөг авч очиж өгсөн. Тухайн үед машинд Т бид 2 үлдсэн. Ингээд Ё.Б ирээд цагаан сарын дараа байрандаа орох юм байна гэж хэлсэн. Мөнгөний хамт эгчийн хүүхэд Болдсайханы бичиг баримтыг хамт өгсөн. Ингээд 2018 оны 03 сард хоёр ахынхаа хүүхдийг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулбал зүгээр гээд хоёр ахаасаа 3,3 саяыг аваад Ё.Бгаар дамжуулан Ц.Үт өгсөн. Ц.Ү нь Ё.Бгаар дамжуулан хүүхдуүдэд мэргэжлийн үнэмлэх гаргуулах шаардлагатай гээд 1 500 000 төгрөг авсан. Ингээд байж байтал Ё.Бгаар дамжуулан хоёр өрөө байр гарлаа орох хүн байна уу гэж асуулгахаар нь өөрийнхөө дүү Ө.От хандаж 6 сая төгрөг аваад Ё.Бгийн дансаар Ц.Үын дансруу шилжүүлсэн. Гэрээний мөнгө гэж 510.000 төгрөг авсан юм. Ингээд нийтдээ 19 010 000 төгрөг өгсөн юм...гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 114-р хуудас/ ... би өөрийн төрсөн ах Ж.Моос эхний удаад 6 сая төгрөг бэлнээр аваад Ё.Бд бэлнээр өгсөн. Ё.Б түүний нөхөр бид гурав хамт явж байгаад нэг цонхны үйлчилгээний гадаа очиж зогсоод Ё.Б надаас авсан 6 сая төгрөгийг өгнө гээд ганцаараа машинаас буусан. Б Ц.Үын машинд суугаад бууж ирэхдээ бүх мөнгөө Ц.Үт өгөөд гар хоосон бууж ирсэн. Ж.О эгчээс эхний удаад авсан 3 сая төгрөгийг Ё.Бд өгсө. Ё.Б болон түүний нөхөр бид гурав үйлчилгээний төвийн Наран худалдааны төв дотор Ц.Үыг байгаа мөнгийг нь өгнө гээд Ё.Б ганцаараа ороод гарч ирэхдээ мөнгөө өгчихлөө гэж байсан. Сүүлд Ж.М ахаас 1 500 000 төгрөг, Ж.Оюунчимэг эгчээс авсан 2 сая төгрөг зэргийг би Ё.Бд өгсөн. Ё.Б цааш нь өгнө гээд аваад үлдсэн. О эгчийн хүүхэд гэрээний мөнгө гэж 260 000 төгрөг Ё.Бд авч очиж өгсөн байсан. Надад ямар нэгэн хохирол учраагүй. Би Ц.Ү, О.Д нарт мөнгө төгрөг өгөөгүй” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 111-р хуудас/,

34. Гэрч Х.Ү-гийн: “Манай эхнэр миний дансыг заримдаа ашигладаг. 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр О.Д гэх хүний дансанд 25 000 000 төгрөгийг манай эхнэр Ушилжүүлсэн. Эхнэрээсээ асууж тодруулахад Г.Д манай эхнэртэй утсаар ярьж Эрдэнэт үйлдвэрээс байртай болох боломж байна. Эхнэр бид хоёр мөнгөө өгчихсөн байгаа байрандаа удахгүй орно гэж итгэл төрүүлсэн байсан. Улмаар манай эхнэр цалингийн зээл авсан байсан мөнгөө миний дансанд хийж Г.Дгийн эхнэр О.Ды дансанд шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг

35. Гэрч Т.А-ын: “би өрөөө 8 сая төгрөгийн цалингийн зээл аваад ээжийнхээ тэтгэврийн зээлийг авахуулж 15 сая төгрөг болгоод нийт 23 сая төгрөг бэлдсэн. 4 сарын 13-ны өдөр мөнгөө хийх гэж байгаад хоёр хоног хүлээе гээд хоёр хоноод 4 сарын 15-ны өлөр мөнгөө шилжүүлсэн. Миний эхнэрийг дагуулж яваад О.Д нь зээлийн гэрээ байгуулж өгсөн байсан” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 242-243-р хуудас/,

 

36. Гэрч С.Д-гийн: “бид хоёр 8 сая төгрөг олдох юм шиг байна. та 15 сая төгрөг олоод өгөөч бид хоёр цувуулаад танд өгье гэж гуйсан. Өөрийн тэтгэврийн зээл аваад 15 сая төгрөгийг хүү Анхбаяр, бэр Ууганчимэг нарт өгсөн” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 244-р хуудас/,

37. Гэрч Г.Бий: “О.Дтэй жирийн харилцаатай байсан бөгөөд 2018 оны 11 сард байх О.Д хямд байр олдоно шүү авах хүн байна уу гэсэн юм ярьсан Тэгэхээр нь би ...О.Дий ярьсан зүйлийн талаар А.А-д хэлээд аав, ээжтэйгээ сайн ярилцаад сайн зөвлөлдөөд шийд гэсэн. Тэгээд А О.Дий ярьж байсан байрыг сонирхож байгаа талаараа хэлсэн. А.А билүү О.Д билүү надаас нөгөө хүнийхээ утасны дугаарыг аваад тэр хоёр холбогдсон. Хэсэг хугацааны дараа А надтай утсаар яриад та надад 3 сая төгрөг олоод өгөөч, байрны мөнгө өгөх гэсэн чинь дутаад байна гэсэн. Тэгэхээр нь 3 сая төгрөгийг нь хүнээс зээлээд өгсөн. О.Д Ариунаагаас авсан мөнгөнөөсөө эргүүлэн төлөөгүй. Харин би өөрөө А-д 11 700 000 төгрөг өгсөн. Яагаад гэхээр би О.Дтэй холбож өгөөд түүнийг хохироосон болохоор санаа зовоод өгч байгаа юм. Би өөрөө О.Дтэй учраа олно” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 225-226-р хуудас/,

 

38. Гэрч Ч.Г-гийн: эхнэрийнхээ ярьсан зүйлд итгээд эхнэр бид хоёр цалингийн зээл авч нийлүүлээд 18 сая төгрөг бүрдүүлээд миний эхнэр Билгүүн О.Д гэжх үнд авч очиж өгсөн. Тэгээд нөөцийн байрандаа 2018 оны 12 дугаар сард оруулна гэж хэлсэн байсан. О.Д мөнгө авахдаа байрны гэрчилгээ гарах үед 240 000 - 250 000 төгрөг орно шүү гэж хэлсэн байсан. Мөн тэр мөнгийг нь авсан” гэх мэдүүлэг /5хх-ийн 176-177-р хуудас/

39. Гэрч Ч.Бын “2018 оны 05 сарын сүүл, 06 дугаар сарын эхээр Г.Д гэж манай үйлдвэрт ажилдаг залуу надтай уулзаад ахаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т удаан хугацаагаар ажилласан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-с орон сууц авч байгаагүй хүн байх юм бол байранд оруулж өгөх боломж байна шүү гэж ярьсан. Үүнээс хойш 2018 оны 09 дүгээр сард Даваахуү дахин надтай уулзаад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд орох болон байранд орох хүн байна уу гэсэн. Ажилд орох үйлдвэрт байр авах ч хүн байхгүй гэж хэлсэн чинь Г.Д байр авах хүн нь заавал “Эрдэнэт үйлдвэрт ажилдаг байх шаардлага байхгүй. Олон жил төрийн байгууллагад ажилласан байвал болно гэсэн. Тэгэхээр нь би өөрийн төрсөн дүү Ч.Бг байранд оруулахаар болсон. Ч.Б өөрөө Г.Дтэй уулзаад байр авахаар боллоо гээд 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 9 сая төгрөг аваад Г.Дгийн данс руу шилжүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Ч.Б 13 сая төгрөг бэлнээр Г.Д, О.Д нарт өгнө гззд аваад явсан. Миний дүү нийт 22 сая тегрегийг Г.Д, О.Д нарт егсен боловч одоо болтол байраа авч чадахгүй хохирогч байна” гэх мэдүүлэг /5хх-ийн 247-248-р хуудас/,

40. Гэрч Б.Г-ийн Мнадаас наадах чинь бөх хүн жудагтай байлгүй дээ худлаа яриахгүй, та намайг уулзуулаад өгөөч гэж яриад салсан. Тэр өдрийнхөө орой би Ц.Ү гэх хүнтэй утсаар яриад би өөрөө нөгөө “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын эмнэлэг сувлалд ажилд орж чадахгүй юм шиг байна, манай хамаатны дүүг оруулаад өгөөч гэж гуйсан. Тэгээд үүнээс хойш 3-4 хоногийн дараа М бид хоёр Ц.Ү гэх хүнтэй Үйлчилгээний төвийн гадна уулзсан. Ц.Ү Мөнхчулууныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт ажилд оруулж өгөх, тэгэхийн тулд мөнгө төгрөг өгч авах талаар ярьж байсан” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 16-17-р хуудас/,

 

41. Гэрч Ч.Г-гийн: “А.А О.Дд өгсөн мөнгөө авна та нар уулзуулж өгснөөрөө мөнгө гаргаж өг гэдэг байдлаар хандаад миний эхнэр сүүлийн 6 сая, 5 150 000 төгрөгийг О.Дд өгөөд О.Д нь энэ мөнгийг Ариунаад өгсөн юм шиг байна лээ. 3 сая төгрөгийг бол зээлж авсан юм байна лээ” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 176-177-р хуудас/,

 

42. Шүүгдэгч О.Дий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “би өөрийнхөө дансаар 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 25 000 000 төгрөгийг З гэх хүнээс авсан нь үнэн...аваад дараа нь мөнгөө нэхээд удаад байна гэхээр нь зээлийн гэрээгээр баталгаажуулахаар болоод зээлийн гэрээ хийж байсан. Ц.Үт 2019 оны 1 дүгээр сарын 7-ы өдөр дансаар 9 000 000, бэлнээр 5 000 000 төгрөгийг маргааш нь өгсөн санагдаж байна. 11 000 000 төгрөгийг өөртөө зарцуулсан. цаана нь байгаа хүн Дэ, Б нарын хүмүүс байгаа гэдгийг хэлж байсан. Гэхдээ энэ талаар Ц.Үаас сонсож байсан. Дэлгэрбаяр захиралтай уулзаад ирье гээд л гиндрекц рүү ордог байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28-р хуудас/,

“...би 2018 оны 6 сард өөрийн нөхрөөрөө дамжуулан нөхөртэй хамт ажилладаг Б гэх хүнд Эрдэнэт үйлдвэр ХХК- ийн фондны байрнаас байр авах боломж байна. Хямдхан байр авах боломж байна. 1 өрөө байрыг 15 000 000 төгрөгөөр авах боломж байна гэдгийг хэлүүлсэн. Улмаар би Б ахтай уулзаад 2 өрөө байр ч авах боломж байгаа юм байна гэдгийг хэлсэн. 2 өрөө байр нь 23 000 000 төгрөг юм байна гэсэн. Б ах тэр үед У.Т гэх хүнтэй уулзуулсан. Манай дүү юм байгаа гэж хэлж байсан. Би У.Ттэй 23 000 000 төгрөгний зээлийн гэрээ байгуулсан. Эхлээд 15 000 000 төгрөг авсан, тэр өдрөө 8 000 000 төгрөгийг дахин авсан. Би байр хямдхан авах боломж байна гэдгийг худлаа хэлж 23 сая төгрөгийг авсан нь үнэн. У.Тээс авсан мөнгөө өөртөө зарцуулсан. Би Эрдэнэт үйлдвэрийн фондны байрнаас хэн нэгэнд авч өгөх талаар ямар нэгэн байдлаар хөөцөлдөж байгааагүй. Би У.Тээс 250 000 төгрөгийг гэрчилгээний мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 1 хувь цээж зургийн хамтаар мөнгийг нь бэлнээр гэрийнхээ гадаа авсан...” гэх мэдүүлэг/1хх-ийн 75-76-р хуудас/,

“...би өөрийнхөө дансаар нийт 25 000 000 төгрөгийг авсан. Эрдэнэт үйлдвэрийн фондны байранд оруулж өгнө гэдгийг Батцэцэгт хэлсэн...” гэх мэдүүлэг/1хх-ийн 186-187-р хуудас/,

“... би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэхдээ би мэдүүлэг өгөхгүй, би Г.Батгэрэлээс өөрийнхөө хаан банкны дансаар 6200 000 төгрөгийг авсан нь үнэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 5-6-р хуудас/,

“... энэ талаар Ц.Үаас асуухад болгоё гээд мөнгөө бэлд 18 000 000 бэлдээрэй гэж хэлсэн. 28 000 000 төгрөгийг аваад өөрөө 10 000 000 төгрөгийг аваарай гэж хэлж байсан. Тэгээд Ундрахад хэлэхэд ок болж байна, мөнгө бэлэн байна гэсэн. Тэгээд л миний дансанд 28 000 000 төгрөг У.А гэх хүнээс орж ирсэн.У.Ааас авсан мөнгөнөөсөө 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Ц.Үын дансанд 9 000 000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр бэлнээр 9 000 000 төгрөгийг Ц.Үт гэрийнх нь гадаа өгсөн. Ц.Үт 18 000 000 төгрөгийг, үлдсэн 10 000 000 төгрөгийг өөртөө зарцуулсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 20-21-р хуудас/,

... 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 25 сая төгрөгийг П.У нь нөхөр Үнэнзориг гэх хүний данснаас миний хаан банкны дансанд шилжүүлсэн. Мөнгө авсан өдрөө Ц.Үын дансанд 9 000 000 төгрөгийг шилжүүсэн. Бэлнээр 5 000 000 төгрөгийг Ц.Үт гэрийнх нь гадаа өгсөн. Ц.Үт 14 000 000 төгрөгийг өсөн. үлдсэн 11 000 000 төгрөгийг өөртөө зарцуулсан. Өр ширээ дарсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 135-136-р хуудас/,

“... Ц.Ү төрийн албан хаагч, цагдаад ажилладаг гэж хэлээд байхад би төрийн албан хаагч ч байсан хамаагүй аваад өгч чадна гээд байсан. Билгүүнээс авсан 18 сая төгрөгөөс 13 сая төгрөгийг нь бэлнээр Ц.Үт өгч байсан. Үлдсэн 5 сая төгрөгийг нь Ц.Ү намайг ав гээд өгсөн. би тэр 5 сая төгрөгийг өөртөө зарцуулсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 215-216-р хуудас/,

“...манай нөхөр ажилтай байсан учир Ч.Бгаас нэг бичиг аваарай гэхээр нь Орхон аймаг Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт 8 дугаар сургуулийн гадаа Ч.Б гэх эмэгтэй бичиг авч ирж өгсөн. Тухайн бичиг өөрийн нэр дээр үл хөдлөхгүй гэсэн утгатай бичиг байсан. Тухайн бичгээ Б.Г.Дд өгсөн...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 14-15-р хуудас/,

 

43. Шүүгдэгч Ё.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Б гэдэг хүн хамгийн анх Анхцэцэг гэх эмэгтэйгийн талаар Бямбаа гэдэг эмэгтэйгээс мэдээлэл аваад Анхцэцэг рүү утсаар яриад Ц.Үын талаар мэдээлэл авсан байдаг. Б нь өөрийн төрсөн ах Ж.М, төрсөн эгч Оюунчимэг, дүү Ө.О нарт хандаж Ц.Үын талаар ярьж байгаад мөнгө, төгрөгийг нь авсан юм. Тэр мөнгийг нь надтай хамт Ц.Үт өгсөн юм” гэх мэдүүлэг /Зхх-ийн 154-155-р хуудас/,

“... тэгэхээр нь би Ч.Б руу утсаар залгаад болно, бүтнэ гэж байна та нар өөрсдөө яахын бэ гэсэн чинь 5 000 000 төгрөгийг Ч.Б, Д нараас бэлэн авсан шиг санагдаж байна. уг мөнгийг Ц.Үт бэлнээр өгсөн. Ц.Ү үйлдвэрийн засварын цехэд эмэгтэй хүний орон тоо байна, кранчин гзж хэлэхээр нь хэдийг өгөх бол гэсэн чинь 10 сая төгрөг, эхний ээлжинд 7 сая төгрөг өгчих, орсон хойноо 3 сая төгрөг гэж хэлсэн. Тэгээд би Ц.Үын хэлснийг Ч.Б, Даариймаа нарт хэлсэн юм. Тэгээд 7 сая төгрөгийг бас л аваад Ц.Үт бэлнээр өгсөн юм. Сүүлд байрны гэрээний мөнгө гэж 250 000 төгрөгийг Ч.Баас аваад Ц.Үт өгсөн...” гэх мэдүүлэг хх-ийн 148-149-р хуудас/,

            “... Ц.Ү руу залгаад асуусан чинь 5 сая төгрөгөөр оруулна. Эхний ээлжинд урьдчилгаа 2 500 000 төгрөгийг авчих гэхээр нь биЦ.Ү ахад та өөрөө дансруугаа хийлгэчих гэсэн чинь, хэрэггүй ээ эхнэр маань дансанд мөнг ороод ирэхээр ямар учиртай мөнгө юм бэ гээд асууж шалгаагаад байдаг юм, чи өөрөө дансруугаа хийлгээд данснаасаа бэлнээр аваад уурхайчин багт байрлах Наран төвийн гадаа аваад ир гэхээр нь би дансандаа Мө-аас 2 500 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр шилжүүлж аваад тухайн өдрөө эргүүлээд удалгүй данснаасаа аваад Ц.Ү ахын хэлсэн газар нь авч очиж өгсөн. Дараагийн 500 000 төгрөгийг болохоор Ц.Ү ах миний утас руу залгаад танай найз Мөнхжаргалыг ажилд оруулахаар 2-3 хүнтэй зэрэг ярьсан, авсан 2 500 000 төгрөгийг хүмүүст нь хуваагаад өгчихсөн. Одоо 500 000 төгрөгийн боломж байна уу гээд нөгөө хүнээсээ асуучих, ажилд оруулах гэж байгаа хүмүүсийг нь хоолонд оруулмаар байна. Мө хүнээс 500 000 төгрөг зээлчихлээ чиний данс руу хийчих үү гэхээр нь би заг тэг гэж хэлсэн. Тэгээд тухайн үед манай нөхөр Төгсжаргалын цалин буугаад бэлэн мөнгө байхаар нь түүнээсээ 500 000 төгрөгийг Уртбулаг багт байрлах Баялаг төвийн гадаа Ц.Ү ахад авч очиж өгсөн. Сүүлийн 50 000 төгрөгийг 2018 оны 9 сарын эхээр над руу Ц.Ү залгаад Мө-лын ажил бүтсэн эрүүл мэндийн хуудас бөглүүлэх шаардлагатай байна. Би Мө руу хэлээд 50 000 төгрөгийг өөрийнхөө данс руу хийгээд бэлнээр АТМ-ээс гаргаад БОЭТ-ийн гадаа Ц.Үтай уулзаад өгсөн...”

... 2018 оны 1 дүгээр сард Ц.Үын талаар ярьсан, ээж маань М.Нын талаар надад хэлсэн. Тэгээд л ажилд орох зорилгоор цувуулж байгаад нийтдээ 6500 000 төгрөгийг өгсөн. Эхний 3 сая төгрөгийг М.Н надад бэлнээр өгсөн юм. Уг мөнгийг Ц.Үт өгөхдөө Уурхайчин багийн Наран төвийн гадаа авч очиж өгсөн. Сүүлийн мөнгийг нь мөний данс руу орж ирэхэд нь Бтай хамт бас Наран төвийн гадаа авч очиж өгсөн. Ц.Үын ажил бүтэлгүйтээд сүүлдээ М.Над Ц.Үын дугаарыг өгсөн, уулзуулсан. Сүүлд сонсоход Ц.Ү нь М.Над 2 сая төгрөг буцааж өгсөн байсан. 2018 оны хавар М.Нын ах нь хөдөөнөөс ирээд М.Н манай ээж бид нар Ц.Үтай уулзсан юм. Уулзахад Ц.Ү нь ээж бид хоёрт хандаж “... та хоёрт ямарч хамаарал байхгүй, би мөнгө авсан нь үнэн, энэ хоёр хүнтэй өөрөө учраа олно яв яв...” гэж хэлээд явуулсан юм...” гэх мэдүүлэг /Зхх-ийн 200-201-р хуудас/,

“...2018 оны намар миний бие муудаад би Ачит эмнэлэгт хэвтсэн. Тэгээд хэвтээд төлбөр тооцоо хийх болсон чинь мөнгө байдаггүй. Тэгэхээр нь Ц.Үтай яриад ээмгээ авья мөнгө төгрөг байхгүй байна гэсэн чинь Үржибаатар чи ерөөсөө дансаа, карттайгаа өгчих гээд аваад явсан. Тэгэхээр нь би чи өөрийнхөө картыг яасан юм бэ гэсэн чинь миний дансыг тагнуулын албанаас байнга шалгаад байна гэж хэлсэн. Тэгээд Ц.Ү миний дансыг аваад алга болсон. Энэ 500.000 төгрөг ямар учиртай мөнгийг мэдэхгүй байна...намайг тариа хийлгээд хэвтэж байхад нэг эмэгтэй хаалгаар шагайж хараад Ё.Б мөн үү гэхээр нь мөн гэсэн чинь Г.Д, О.Д хоёр энэ бичгийг танд өгөөрэй гэсэн юм гээд нэг бичиг орж ирж тавиад явсан. Тэгээд удаагүй байхад Ц.Ү цайны цаг боллоо гээд сүр сар хийж орж ирээд тэр бичгийг нь аваал гарсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 37-38-р хуудас/,

 

44. Шүүгдэгч Ц.Үын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Надаас мөнгө нэхэмжилж байгаа Бын ах дүү нар болох Ж.М, О, Ө.О нарын тодорхой хэмжээний мөнгийг өгнө. Бын холбоотой хүмүүс надаас 19 000 000 төгрөг нэхэмжилж байгаа, би үүнээс 5 сая гару төгрөг л авсан” гэх мэдүүлэг /Зхх-ийн 216-р хуудас/,

“... Ч.Бийн ээж Марушаас 7 250 000 төгрөгийг авсан нь үнэн. Өөр мөнгө бусдаас аваагүй...” гэх мэдүүлэг /Зхх-ийн 216-р хуудас/,

“...М.Н руу бол 2 сая төгрөг шилжүүлсэн юм. Энэ мөнгө нь болохоор тухайн үед Ё.Б над руу утсаар яриад “... М.Н мөнгөө авмаар байна гээд нэхээд байна гэхээр нь би М.Наас мөнгө аваагүй байж яахаараа мөнгө өгдөг юм гэсэн чинь та надад мөнгө байвал зээлээч эхний ээлжинд 2 сая төгрөг өгчих гэхээр нь М.Нын өөрийнх нь данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг хх-ийн 195-196-р хуудас/,

“... О.Д гэх хүнийг танина. Ерөнхийдөө 25 гаран сая төгрөгийг дансаар авсан байдаг юм. Гэхдээ бөөнд нь биш увуулж цувуулаад...” гэх мэдүүлэг /4хх-ийн 202-203-р хуудас/,

 

45. Хаан банкны шилжүүлгийн баримт, О.Дий харилцах дансны хуулга

 

46. Ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 32-36-р хуудас/,

47. Ц.Үын Хаан банкны 50907 дугаарын дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 214-218-р хуудас/

 

48. О.Д, У.Т нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, дансны хуулга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын албан бичиг /1-р хх-ийн 44-49, 101-р хуудас/,

49. 2018-09-13-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, баталгаа гаргах тухай нотариатаар гэрчлүүлсэн гар бичвэрийн хуулбар, Ч.Бийн Голомт банкны зээлийн гэрээний хуулбар, 2018-09-13-ны өдрийн “Очир Ундраа” ББСБ-ын барьцааны гэрээний хуулбар /2хх-ийн 183-193-р хуудас/,

50. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/153 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, /З-р хх-ийн 104-110-р хуудас/,

51. Ё.Бгийн гараар бичсэн ажилд зуучлах гэрээ, Э.М-лын Хаан банкны 509408дугаарын дансны хуулга / З-р хуудас хх-ийн 111-112-р хуудас/,

 

52. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-ийн 162-163-р хуудас/,

53. 3ээлийн гэрээ, А.А-гийн харилцах дансны хуулга /4хх-ийн 214-215-р хуудас/

54. Зээлийн гэрээний хуулбар, Худалгаа хөгжлийн банкны орлогын баримт, Г.Д, О.Д нарын мессеж, чатаар харилцсан бичлэгүүд /5хх-ийн 58-65-р хуудас/

55. Зээлийн гэрээ холбогдох баримтууд /5хх-ийн 188-207-р хуудас/

56. Орлогын мэдүүлэг, зээлийн гэрээ /6-р хх-ийн 2-3-р хуудас/

57. Г.Дгийн Хаан банкны 512 дугаарын харилцах дансны хуулгаар 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ч.Бгаас 9 000 000 төгрөгийн орлого орж ирээд Ё.Бгийн Хаан банкны 5 дугаарын дансанд 9000000 төгрөг шилжүүлсэн баримт /6хх-ийн 78-р хуудас/

58. О.Дий харилцах дансны хуулгаар хохирогч Г.Бээс 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр шилжиж орж ирсэн нийт 7000000 төгрөгнөөс Ё.Бгийн Хаан банкны 5075 дугаарын дансанд 6 250 000 төгрөг шилжиж орсон, Г.Дгийн Хаан банкны 5120 дугаарын дансанд 2018 оны 9 дүгээр сарын 18-нд 1 сая, дахин Г.Бээс 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 2 700 000 төгрөг шилжиж орж ирснийг Г.Дгийн Хаан банкны 5120 дугаарын дансанд 2 250 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэх баримт /6хх-ийн 155-р хуудас/

59. Сэвжидмаагийн Долгормаагийн тэтгэврийн зээлийн дансны хуулга /7хх-ийн 63-65-р хуудас/

60. Шүүгдэгч О.Д, Ц.Ү, Г.Д нарын арилжааны банкууд дахь харилцан дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-ийн 68-84-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, Ё.Б нь шүүгдэгч нарын ярианы бичлэг гэх хуурцаг гаргаж өгсөн боловч уг баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй байх тул шүүх бүрэлдэхүүн нотлох баримтаар тооцож, үнэлэх боломжгүй гэж үзэв. Харин шүүгдэгч Ё.Бгийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлсөн гэх баримтуудыг хүлээн авч шинжлэн судалж, хохирлын тооцоо гаргахад нотлох баримтаар үнэлсэн болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Оюунтуяа дүгнэлтдээ: “Хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч Ц.Ү нь Ё.Б, О.Д, Г.Д нартай бүлэглэж нэр бүхий 18 хүнийг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө мөн фонтын байранд оруулж өгнө гэж удаа дараа хуурч залилж их хэмжээний 219 570 000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч О.Д нь Ц.Ү, Ё.Б, Г.Д нартай бүлэглэн нэр бүхий 11 хүнийг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө мөн фонтын байранд оруулж өгнө гэж удаа дараа хуурч залилж их хэмжээний 232 440 000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Ё.Б нь О.Д, Г.Д, Ц.Ү нартай бүлэглэн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө мөн фонтын байранд оруулж өгнө гэж удаа дараа хуурч залилж бусдад их хэмжээний буюу 81 250 000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.О, У.Түмэндэмбэрэл, Б.Б, У.А, Ё.Б, Ө.О, П.У, А.А, П.Д, Г.Б, Ч.Б нарын мэдүүлэг мөн гэрч Зо, Б, Д, Т, О, Б, Д, М, А, А, Үн, Б, Ч.Г нарын мэдүүлэг, зээлийн гэрээ, банкны дансны хуулга, яллагдагч нарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл гэх мэт хавтаст хэрэгт авагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч нар тухайн үеийн цаг үеэс хамаарч “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-с хямдхан фонтын байр авчихна мөн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд ороод амьдрал ахуйгаа дээшлүүлэх юм байна гэж бодон эдгээр хүмүүсийн хуурамч үйлдэлд ах дүү хамаатан садныхаа ойр дотны хүмүүсээр дамжуулан итгэж хууртагдсан. Тухайн үед мөн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т фонтын байр гарч байсан цаг үеийн нөхцөл байдлыг Ц.Ү, Ё.Б, О.Д нар нь ашиглаж их хэмжээний хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогддог. Шүүгдэгч нар залилах гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна гэж өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлж байна. Харин шүүгдэгч нар амьдралын эх үүсвэрээ болгоогүй тул улсын яллагчтай мэтгэлцэж оролцоно гэх байр суурьтай өмгөөлөгч нар оролцож байна. Шүүгдэгч нар 2018 оны 01 дүгээр сарын эхнээс 2019 оныг дуустал 2 жилийн хугацаанд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө, фонтын байранд оруулж өгнө гэж нэр бүхий хохирогч нарыг хуурч их хэмжээний хохирол учруулж байнга тогтвортой үйлдсэн. Ц.Үын хувийн байдлыг гэрчилсэн баримтанд эхнэр Шүрэнцэцэгийн мэдүүлэгт “Шагшуу” ХХК-тай боловч ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй талаараа мэдүүлсэн мөн тодорхой хэмжээний 2 000 000-4 000 000 төгрөгийг гэртээ өгч байсныг мэдүүлдэг. Энэ хугацаанд Ц.Үыг хаана юу хийж явдаг байсан талаар Ё.Б тодорхой мэдүүлдэг. О.Дий хувьд жимс түүж зарж өдөрт бага хэмжээний орлоготой хүн байсан. Энэ хэрэгт оролцоод их хэмжээний мөнгө орж ирснээр уг мөнгөөр амьдрах сонирхол төрсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Хохирлын тухайд гэм буруутай бүлэглэж үйлдсэн шүүгдэгч нараас тэнцүү хувааж гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хэдий дансаар авснаа хүлээн зөвшөөрч, бэлнээр авсан мөнгөө огт зөвшөөрдөггүй хэдий ч хохирогч нараас авсан мөнгөн дүн нь тогтоогдож байгаа тул буруутай этгээдүүдээр хувааж төлүүлэх саналтай байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа учраас ял хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Ц.Үт 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Ц.Үын цагдан хоригдсон 186 хоногийг эдлэх ялд оруулан тооцож хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр гаргуулж хохирогч нарт олгуулах саналтай байна. Шүүгдэгч О.Д Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, О.Дий цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцож хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр гаргуулж хохирогч нарт олгуулах саналтай байна. Шүүгдэгч Ё.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Ё.Бгийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Шүүгдэгч Ё.Б нь хохирол төлсөн баримтыг шүүхэд өгсөн тул бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD хуурцгийг хэрэгт хавсарган үлдээх саналтай байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч У.Аын өмгөөлөгч Д.О дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Ү, О.Д, Ё.Б нар нь олон хүмүүст “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө, фонтын байранд оруулж өгнө гэж залилж их хэмжээний мөнгө авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Ц.Ү хэдий байр авч өгөх гээд хүмүүстэй ярьсан гэж байгаа хэдий ч цаана нь байгаа хүмүүсийг хаацайлж байна эсвэл худлаа ийм зүйл байхгүй гэж үзэж байна. “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас фонтын байр гэж олон байр гараагүй. 2-р микрт хэдэн байрыг хувьчлаад өгчихсөн. Мөн Ц.Үыг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэж байгаа тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд Ц.Ү, О.Д нараас тус тус 13 500 000 төгрөг гаргуулж хохирогч У.Аын олгуулж өгнө үү гэх саналтай байна. Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон. Хохирлын хувьд хохирогч У.Ад 27 000 000 гаргуулахаар шийдвэрлэж эрүүгийн хариуцлагын хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулж хохирол төлнө гэсэн боловч хохирогч У.Ад учруулсан хохирлоо төлсөнгүй. Тиймээс энэ хоёр шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ хохирол хэзээ ч төлөгдөхгүй гэж хувьдаа дүгнэлт хийж байна. Ах дүү хамаатан саднаар нь залилсан.  Олон жилийн ял өгөх юм бол хохирол хэзээ ч төлөгдөхгүй. Олон жилийн ял өгөх юм бол хохирол төлбөр огт төлөгдөхгүй. Бага ял оногдуулах юм бол эрүүгийн хариуцлага үйлдэгдсэн гэмт хэрэгт нь тохирсон зарчим алдагдах байх. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд тэдэн жилийн ял оногдуул гэх санал байхгүй. Шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасны дагуу оновчтой шийдвэр гаргах байх гэж үзэж байна. Эрх чөлөөтэй байсан 2 жилийн хугацаанд хохирол төлбөр төлөөгүй, шүүх хуралдаан завсарлуулаад бага ч болов хохирол төлөх байх гэж бодоход тийм арга хэмжээ авсангүй. Ял эдэлж байх хугацаанд хохирол төлөгдөх боломжгүй тул биелэгдэхгүй шүүхийн шийдвэр болж байна гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Т.Уийн өмгөөлөгч С.Б дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч Т.Уийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Ц.Ү, О.Д нар нь санаатай бүлэглэж олон хохирогч нарыг хохироосон болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт хуулийн дагуу цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт заасны дагуу хохирогч Т.Ут учирсан хохирол болох төлөгдөөгүй үлдсэн 18 000 000 төгрөг, сүүлд баримтыг нь гаргаж өгсөн замын зардал 259 200 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хувааж гаргуулж өгнө үү. Шүүгдэгч О.Дөөс төлөгдсөн 5 000 000 төгрөгийг хасаж 6 629 600 төгрөг, шүүгдэгч Ц.Үаас 11 629 600 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хохирлыг барагдуулж өгнө үү. Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн ял хариуцлага оногдуулах байх. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Т.Ут хохирлоо төлөөгүй тул үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэх саналыг гаргаж байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Үын өмгөөлөгч Р.Цэ  дүгнэлтдээ: “Өмнөх шүүх хуралдааны үеэс эхэлж шүүгдэгч Ц.Үын өмгөөлөгчөөр оролцож байна. Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ Ц.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар байнга үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгосон гэх зүйлчлэлийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ц.Ү нэр бүхий 18 хохирогчийг 2 жилийн хугацаанд залилан мэхлэх гэмт хэргийг бусадтай болон дангаараа үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэж байна. яллах дүгнэлтэд нэр бүхий 18 хохирогч биш 15 хохирогч байдаг. Хугацааны хувьд 2 жил гэж үзэж болохгүй 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс эхэлж Ё.Бгийн данснаас Ц.Үын данс руу мөнгө орсон байдаг. 2018 оны 01-04 дүгээр сарын хооронд Ё.Бг, 01-03 дугаар сарын хооронд Ж.М, Ө.О, Оюунчимэг нарыг, 2018 оны 01-04 дүгээр сарыг хүртэл М.Ныг, 2018 оны 07-09 дүгээр сар хүртэл Э.Мөнхжаргалыг, 09 дүгээр сард Ч.Бийг, 07 дугаар сард П.Дг, 09-10 дугаар сард Г.Бийг тус тус залилсан байсан. 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд тодорхой үйлдэл байдаг мөн энэ талаар хохирогч нарын ярьдаг. 10 дугаар сараас хойш ямар нэгэн үйлдэл байхгүй. 2019 оны 01 дүгээр сард У.А, П.У, С.О, 2019 оны 02 дугаар сард Т.У, Мөнхчулуун, 2019 оны 06 дугаар сард Б.Б нарыг залилсан нь цаг хугацааны хувьд ийм байна. Амьдралын эх үүсвэрээ болгосон үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг нь урт удаан хугацаанд уг гэмт хэргийг үйлдсэн байх шаардлагатай. Мөн түүнчлэн энэ үйлдэл нь хэвшмэл шинжтэй болж энэ гэмт хэргийн орлогоор өөрийгөө болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг залгаж тогтоосон байхыг ойлгоно. Хэрвээ энэ зүйл заалтаар яллах гэж байгаа бол уг асуудлыг тогтоосон байх шаардлагатай. Удаа дараагийн залилан мэхлэлтийн тогтоож чадаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тодорхой саруудад аваад завсарлаад байна. Бүлэглэсэндээ биш хэдэн төгрөгийн орлого нь Ц.Үт орсон мөн хэдэн төгрөг нь өөрийнх нь амьжиргаанд хэрхэн яаж зарцуулсан болохыг тогтоож байж энэ хүнийг амьжиргааны эх үүсвэрээ болгосон гэх зүйл заалтаар яллах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ц.Үын гэмт хэрэг үйлдэхээс өмнөх 1 жилийн дансны хуулга, хэрэг үйлдэгдэх үеийн дансны хуулга, хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацааны дансны хуулгыг шүүх бүрэлдэхүүнд өглөө өгсөн. Үүнээс үзэхэд өмнөх буюу гэмт хэрэг үйлдэхээс өмнө 1 жилийн хугацаанд 39 878 000 төгрөгийн орлоготой байсан. 2020 оны 11 сар хүртэлх хугацаагаар дансны хуулгыг нь харахад 34 191 700 төгрөгийн орлого орсон байдаг. Өөрөөр хэлбэл энэ хүн тодорхой хэмжээний орлоготой байсан нь дансны хуулгаар нотлогдож байна. Үүнийг нь дундаж үзэхээр сард 2 800 000-3 500 000 төгрөгийн орлого олдог байсан. Гэр бүлийн Шүрэнцэцэг гэх хүн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-н РСЦ цехэд ажилладаг тушаалыг нь хэрэгт гаргаж өгсөн. Энэ гэмт хэргийн орлогоор өөрийнхөө амьжиргааг залгуулсан мөн өөрөө болон өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсийг тэжээн тэтгэж байсан гэж үзэх баримт байхгүй мөн энэ тогтоогдоогүй байна. Мөнгөн үнийн дүн их, хохирогч нар олон болохоор амьжиргааны эх үүсвэрээ болгосон гэж зүйлчилж болохгүй. Хуучин хуулиар үнийн дүнгээр нь хүндрүүлж үзэж болох байсан бол одоо хүндрүүлж үзэж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Улсын яллагчийн санал болгож байгаа ялын саналыг сонслоо. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд түүнд оногдуулах ялын хэмжээ хүнддэж байна гэж үзэж байна. Тус зүйл заалтын ялын санкцид нь 5-12 жилийн хугацаагаар ял оногдуулахаар заасан байдаг. Улсын яллагчийн санал болгож байгаа 10 жилийн ялыг хүнддэж байна гэж үзэж байна. Хохирол төлбөр огт төлөөгүй биш мөрдөн байцаалтын шатанд тодорхой хэмжээний хохирол төлсөн. Мөн хохирол төлөхөө илэрхийлж байна. Д.О өмгөөлөгчийн хэлж байгаагаар олон жилийн ял оногдуулах юм бол хохирол төлбөр төлөгдөх найдвар багасна гэж байгаа нь үндэслэлтэй юм. Ц.Үын хувьд төлбөр байгаа мөн үйлдлийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирол төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж байна. Үүнд тодорхой хэмжээний хохирлыг төлж барагдуулсан мөн хийсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж гэмшиж байгаа нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд багтана гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Ц.Ү нь бага насны 2 хүүхэдтэй эхнэрийн хамт амьдардаг. Энэ зүйл заалтад заагдсан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл 5 жилээс хэтрүүлэхгүйгээр нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Хохирогч нар хохирлоо авахыг хүсэж байгаа түүнээс эдгээр хүмүүсийг олон жил хорьё гэх хүсэлт байхгүй. Оногдуулж байгаа ял нь хохирол төлөхөд түлхэц болно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хорих ялаас хугацаанаас өмнө суллах зүйл заалт байдаг. Үүнд багтахын тул хохирлыг бүрэн төлсөн байхыг хуулиар шаарддаг. Тиймээс хорих ял эдэлж байх хугацаанд нь ар гэрээс нь хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Ц.Үт 5 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргаж байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Үын өмгөөлөгч Д.Э  дүгнэлтдээ: “Ц.Ү нь 219 570 000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ё.Бгаас 13 700 000 төгрөг авсан болох нь нотлогддоггүй. Хэдий бэлнээр авсан гэж хэлж байгаа боловч эх сурвалжаа зааж өгч чаддаггүй. Ё.Бгийн данснаас 3 000 000 төгрөг орж ирсэн нь дансны хуулгаар нотлогддог. Үүнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч тодорхой хэмжээгээр хувааж төлсөн болохыг тайлбар дээрээ хэлсэн. Тиймээс Ё.Бг 13 700 000 төгрөгөөр хохироосон болох нь нотлогдохгүй байна. Б.Мөнхчулуунд 3 620 000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрдөг ямар нэгэн маргаан байхгүй. Ё.Бтай бүлэглэж Оюунчимэгээс 5 260 000 төгрөг, У.Ж.Моос 7 500 000 төгрөг, Ө.Оээс 6 250 000 төгрөг, Ч.Баас 12 250 000 төгрөг, Э.М-*лаас 3 050 000 төгрөг, М.Наас 6 700 000 төгрөг авсан гэх үйлдлүүдээс Оюунчимэг, Ж.М, Ө.О нарын үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ үйлдэлд Ц.Ү оролцоогүй болох нь хохирогч Оюунчимэг, Ж.М, Ө.О нарын мэдүүлэг, гэрч Бын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. О.Дтэй бүлэглэсэн үйлдэл нь нотлогддоггүй мөн О.Д өөрийн санаачилгаар эдгээр хүмүүсийг олж уулзаж ярилцсан. О.Дий үйлдэлд Ц.Ү ямар байдлаар оролцсон болохыг шалгаж тогтоогоогүй. Ц.Үын өөрийнх нь хүлээн зөвшөөрч байгаа хохирлын хэмжээгээр тооцоо гаргаж үзэхэд О.Дий данснаас 32 500 000 төгрөг шилжиж орсон. Үүнээс 2 000 000 төгрөгийг нь төлчихсөн. Ё.Бгаас 3 000 000 төгрөг орж ирснээс уг мөнгийг бүгдийг нь төлчихсөн. Э.Мө-аас 2 050 000 төгрөг орж ирсэн үүнийг хүлээн зөвшөөрч төлсөн. Б.Мөнхчулуунаас 3 620 000 төгрөг орж ирсэн үүнээс 1 000 000 төгрөгийг төлсөн. Ч.Баас 7 260 000 төгрөГ орж ирснийг хүлээн зөвшөөрсөн. М.Ня-с 3 000 000 төгрөг авсныг хүлээн зөвшөөрч 2 000 000 төгрөгийг төлсөн. Оюунчимэгээс 2 500 000 төгрөг авч үүнээс 1 800 000 төгрөгийг төлсөн. Ингээд бодохоор 53 930 000 төгрөгийн үйлдэл холбогдол байна. Үүнээс 15 300 000 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлж, 38 630 000 төгрөг үлдсэн гэх тооцоо гарсан. Мөрдөн байцаалтын шатанд Ц.Үыг үйлдлийг хүндрүүлж амьдралынхаа эх үүсвэрийг бий болгосон гэж ялласан. Энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн энэ талаар огт шалгаагүй тул энэ зүйлчлэлээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэх саналтай байна. Ц.Үын ар гэрийнхэн хохирол төлбөрийг төлөх гэсэн боловч өнөөдрийн байдлаар амжаагүй. Хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа. Энэ хүний эрүүл мэндийн байдал болон ар гэрийнхнийхэн байдлыг харгалзан үзнэ үү. Өмнө нь цагдан хоригдож байх хугацаандаа даралт нь ихсэж доошоо цус алдсан. Энэ байдал нь өнөөдрийн байдлаар үргэлжилж байгаа гэж хэлж байна. Учир нь дурангийн хагалгаанд орох байсан ба хагалгаанд орох гэтэл мөнгөө хүлээж байгаад амжилгүй цагдан хоригдсон. Энэ гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзнэ үү. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогч нарын буруутай үйлдэл нөлөөлсөн. Эрх бүхий албан тушаалтантай уулзалгүйгээр эдгээр хүмүүсийн үгэнд итгэж хууртаад өөрсдийн эд хөрөнгийг өгдөг. Хохирогч нар эд хөрөнгөө алдах вий гэж найдвартай эсэхэд дүгнэлт хийхгүйгээр хандсан нь уг хэрэг гарахад нөлөөлсөн. Энэ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд дурдагдсан байдаг. Р.Цэрэнханд өмгөөлөгчийн саналтай нэг байна. Хохирол төлбөр төлөхөд тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй байна. Ар гэрийнхэн нь дараа дараагийн шатны шүүх хурал болтол мөнгөө бэлдэж байгаа” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ё.Бгийн өмгөөлөгч О.С  дүгнэлтдээ: “Ё.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Уг зүйлчлэлтэй маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Ё.Б энэ хэрэгт холбогдсон шалтгаан нь Ц.Ү ГОК-д том албан тушаалтан таньдаг мөн өөрөө фонтын байранд орох гэж 12 700 000 төгрөг өгч хохирсон. Энэ асуудлынхаа хойноос явж байгаад Ц.Үын гуйснаар уг хэрэгт хүмүүсийг татан оролцуулж энэ хэрэгт оролцсон. Яллах дүгнэлтэд хохирогч О, Ж.М, Ө.О, Ч.Б, М.Н нараас нийт 41 010 000 төгрөгийг авсан гэж дурдагддаг. Хэрэгт авагдсан хохирогч Оюунчимэг, Ж.М нарын мэдүүлэгт Оюунчимэг 5 260 000 төгрөг, Ж.М 7 500 000 төгрөгийг өөрийн ах Бт өгсөн байсан. Бын мэдүүлэг, цагдаагийн газар гаргасан өргөдлөөс үзэхэд энэ мөнгийг Ц.Үт өгсөн гэдэг. Ою-ийн 5 260 000 төгрөгийг авсан талаар CD хуурцагт буулгаж уг CD хуурцагт Ц.Ү уг мөнгийг хариуцна гэж хэлсэн байдаг. Ж.М 7 500 000 төгрөгөө Бт өгсөн Б цаашаа Ц.Үт өгсөн байх би Бт итгэсэн гэсэн байсан. Ө.Оээс өгсөн мөнгийг дансаар авсан болох нь нотлох баримт судалж байхад дансны хуулгаар нотлогдсон. 6 250 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэж байгаа боловч Ц.Үын данс руу 3 000 000 төгрөг Ё.Бгийн данс руу шилжиж орсон байдаг. Ч.Баас 12 250 000 төгрөгөөс 7 250 000 төгрөгийг түүний ээж Марусьяад өгсөн нь тогтоогдож байна. М.Нын 7 600 000 төгрөгийг авсан үүнээсээ 2 700 000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Яллах дүгнэлтэд Ц.Ү, Г.Д, О.Д нартай бүлэглэн 2018 оны 9-10 сард О.Дөөс 18 240 000 төгрөгийг мөн Ч.Бгаас 22 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх энэ хоёр үйлдэл дээр өмгөөлөгчийн хувьд эргэлзээтэй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив тал хангалттай бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна. Зөвхөн О.Дий мэдүүлгээр мөнгө шилжүүлсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа. Тиймээс энэ үйлдэл хангалттай тогтоогдохгүй байна гэж үзэж байна.Ч.Бгаас 22 000 000 төгрөг авсан талаар асуудалд Ч.Бгийн мэдүүлэгт түүний ах Б гэдэг хүн анх О.Д, Г.Д нартай харьцсан байдаг. Тиймээс Ё.Бгийн яаж хуурсан, хэрхэн бодит байдлыг нуусан нь тогтоогдохгүй байна. Хохирлын тухай асуудалд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505.1 дэх хэсгүүдэд заасныг үндэслэж М.Над 2 700 000 төгрөг, Ө.От 3 250 000 төгрөг, Ч.Бт 2 500 000 төгрөг, Э.М-лд 1 000 000 төгрөг төлөх үндэслэлтэй байна. Ж.М, Оюунчимэг нараас авсан мөнгийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Ц.Ү хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна гэх дүгнэлтийг гаргаж байна. Улсын яллагчийн ялын дүгнэлтийг сонслоо. Өмгөөлөгчийн хувьд ял шийтгэл оногдуулах даа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлнэ гэж заасан байдаг. Энэ зүйл заалтыг Ё.Бгийн зүгээс хангасан гэж үзэж байна. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт эрүүл мэндийн картын хуулбарыг хавсаргасан мөн цагдан хорих байранд хэрэглэж байсан эрүүл мэндийн картыг эхээр нь өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. 2008 оноос хойш Астемлети гэх өвчний улмаас 70 хувийн группт байсан мөн байнгын эмчийн н хяналтад байж шинжилгээ өгч өнөөдрийг хүртэл байсан. Цагдан хорих байранд 7 хоног байх хугацаанд түүний эрүүл мэндийн байдал сайн байгаагүй даралт нь 140-100 хооронд хэлбэлзэж байсан мөн биеэр нь хаван хөөсөн. Энэ нь хувь хүний суурь өвчтэй нь холбоотой. Цагдан хорих байрны эмч өдөр бүр тэмдэглэл хөтөлж байсан мөн хөхнөөс нь шүүс гарч байгаа гэх тэмдэглэлүүд бичигдсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа хэдий ч онцгой нөхцөл байдал буюу эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэх саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт ялын сонгох санкцтай тул торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Ё.Б торгох ялыг эдлэх боломжтой. Ё.Б нь сард группийн мөнгө гэж 300 000 төгрөг авдаг мөн гэр бүлийнхээ хүний цалингаар хэсэгчлэн төлөх боломжтой. Хэрвээ торгуулийн ялыг төлж чадахгүй бол хорих ялаар солигдох хуулийн зохицуулалт байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод хүний эрх эрх чөлөө гэмт хэрэг үйлдэгдсэний төлөө хязгаарлагдахаар бол тухайн хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино гэж агуулагдсан. Шүүгдэгчийг хохирогч нарт 29 879 000 төгрөгийг төлөөгүй гэж шүүхээс тогтоосныг түүний гэр бүл ах дүү нар нь бүрэн төлсөн. Ё.Бгийн эрүүл мэндийнх нь шалтгаанаас болж ар гэрийнхнээс мөнгө цуглуулж хохирлыг төлсөн. Тиймээс торгох ял оногдуулж Ё.Бг нийгмээс тусгаарлахгүй тал дээр анхаарч өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Дий өмгөөлөгч М.Г  дүгнэлтдээ: “Энэ шүүх хуралдаанд шүүгдэгч О.Дий өмгөөлөгчөөр оролцож байна. Залилах гэмт хэргийн шинжийг агуулсан үйл баримт тогтоогдсон эсэх дээр маргахгүй байгаа боловч энэ нөхцөл байдал шүүх хуралдааны хэлэлцүүлгээр үгүйсгэгдэж байна. Учир нь ямар нэгэн субъетив шинжгүйгээр энэ гэмт хэргийг үйлдэх боломжгүй. Тийм учраас миний үйлчлүүлэгч О.Дий бусадтай бүлэглэж үйлдсэн гэх зарим үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож байна. Хэд хэдэн хохирогч нар мэдүүлэг өгсөн. Үүнээс П.У, Золжаргал, У.А, Ө.С.О, Ч.Б гэх хүмүүсийг залилах гэмт хэргийн сэдэл байгаагүй. Харин гэмт хэрэг үйлдэгдсэний дараа эдгээр хүмүүсийг байранд оруулах гэж бичиг баримт авч, бусдад дамжуулсан ажиллагаанд оролцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь шунахайн сэдэлтэй шууд санаатайгаар үйлдэгддэг хэрэг юм. О.Д эдгээр хүмүүсийн мөнгийг авч бусдад өгсөндөө өөрийгөө буруутгадаг. Г.Дд итгэж мөн Г.Дгийн зааврын дагуу О.Дий данс руу орсон мөнгөнүүд яригддаг. Гэмт хэргийн сэдэл Г.Дд харин үйлдэл нь О.Дийх болж байна. Үүнээс бол О.Дийг гэм буруутайд тооцож болохгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар гэм буруутай хүн өөрийнхөө үйлдлийн төлөө хариуцлага хүлээх ёстой гэж заасан болохоос нөхрийнхөө эсвэл Ц.Ү, Ё.Б нарын өмнөөс ял хариуцлага хүлээх асуудал яригдахгүй. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн П.У, Золжаргал буюу Ж.С.О, Ч.Б, У.Т буюу Ж.Цогзолмаа, У.А нарын хувьд миний үйлчлүүлэгч О.Дд гэмт хэргийн субъектив шинж байхгүй байна. Харин дансаар нь мөнгө орсны дараа хуваарилсан зүйл байдаг. Энэ нь ямар гэмт хэрэг болохыг тогтоох шаардлагатай. Тиймээс энэ хэргийн хамт өнөөдөр уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй. О.Дий зарим үйлдэл нь гэмт хэргийн сэдэлтэй болох нь тогтоогдож байна. Мөн энэ үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Миний үйлчлүүлэгчийн сэдэл байхгүй үйлдэл дээр хохирол гаргуулахаар гаргаж байгаа дүгнэлтүүд нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар залилах үйл ажиллагаагаа тогтвортой, амьдралын эх үүсвэрээ болгосон байхыг шаардсан байх зүйл ангийг тулгаж байна. Миний үйлчлүүлэгчийн дансны хуулганаас харахад байнгын жимс худалдаалж орлого олж байсан мөн тухайн үед хамт амьдарч байсан нөхөр нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажилладаг байсан. Нөхрийнхөө цалингаар мөн өөрийнхөө тодорхой хэмжээний орлогоор амьдарч амьдралаа авч явж байсан хүн залилан хийж амьдралынхаа эх үүсвэрийг болгосон гэх зүйл тогтоогдохгүй байна. Энэ хүний сэдэл нь уг асуудлыг Ё.Б, Ц.Ү нар бүтээж өгөх байх гэж итгэсэн итгэлдээ үндэслэсэн. Гэмт хэргийн улмаас олсон орлогоо нэг хүнээс авч нөгөө хүнд нь хохирол төлөх байдлаар өгсөн байдаг. Түүнээс уг мөнгийг бүгдийг нь өөрийнхөө амьдралд хэрэглээгүй. Хохирогч П.У, Зо буюу Ж.С.О, Ч.Б, У.Т, У.А нарт холбогдуулан миний үйчүүлэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй. Шүүх шаардлагатай гэж үзэх юм бол нэмэлт ажиллагаа явуулахаар хэргийг буцаах байх түүнээс гэм буруутайд тооцох боломжгүй юм. Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Бид нарын байр суурь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж байгаа. Шүүхээс дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын тал дээр санал гаргана. Эрүүгийн хариуцлагын зорилго болон түүнийг хэрхэн хэрэгжүүлэх зорилтууд байдаг.Үүнд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан байдаг. Энэ зорилгыг хэрхэн хэрэгжүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулах ялын санкци байдаггүй. Тийм учраас прокурор ялын саналаа 8 жилийн хугацаагаар гаргаж байгаа юм байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан байна. Прокурорын гаргаж байгаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх санал нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6  дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж заасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг зааснаар хүндэрсэн. Нэгэнт тусгай ангид заасан зүйлээр ерөнхий ангид зааснаар хүндрүүлэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэж заасан байдаг. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжгүй юм. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал О.Дий үйлдэлд байна гэж үзэж байна. Учир нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан ял шалгах хуудас болон хэрэг үйлдэгдсэн талаар хохирогч нарын өгсөн мэдүүлэг мөн өөрийнх нь өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. О.Дий гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгт энэ хэрэгт хамтран оролцсон хүмүүсийг олж тогтоох өөрийнхөө гэм бурууг илчлэх байдлаар шалгагдаж байсан. Ц.Ү, Ё.Б нарыг яллагдагчаар татах болсон нь О.Дий мэдүүлэг болон баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анхаарах ёстой гэж үзэж байна. Тухайн зүйл хэсэгт зааснаар 5-12 жилийн хорих ял оногдуулахаар зохицуулагдсан. Энэ хэрэгт хандаж байсан О.Дий хандлага нь хохирлыг төлж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хохирлыг төлж байсан мөн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж байхад мөн л хохирлыг төлж байсан.  Энэ хүний хувьд Эрдэнэт үйлдвэрт ажилладаг нөхөртэй байсан боловч нөхөр нь хаяад явсан. Нөхөр нь ээжээрээ дамжуулж өөрийнхөө төлбөрийг төлдөг, түүнээс О.Дд зориулж төлбөр төлөх мөнгийг явуулдаггүй. Мөн бага насны хоёр хүүхэдтэй, нөхөр нь хаяад явсан тул өөрөө хүүхдүүдээ асардаг. Хүүхдийн тэжээн тэтгэх үүргийн хажуугаар төрөөс өгдөг хүүхдийнхээ халамжийн мөнгийг Ж.С.О хохирогчид олон удаагийн давтамжтайгаар бага багаар төлж байсан. Хохирол төлөх сэтгэл энэ хүнд байсан. Өөрийг нь эрүүгийн хэрэгт буруутгахаас өмнө хохирол төлөх талаараа ярьж байсан. Энэ нөхцөл байдлыг шүүх бүрлэхүүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал буюу бага насны хоёр хүүхдийг нь асрах хүнгүй ээж нь харж байгаа үүнийг харгалзан үзнэ үү. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь О.Д хэн нэгэн хүнийг залилах санаа сэдэл байгаагүй. Шүүгдэгч нартай танилцаж ажилд орох мөн хямд үнээр байртай болох гэсэн сэтгэл зүйтэй байсан. Улмаар энэ хоёр хүнтэй хамтарч байсан нь тогтоогдсон. Үүнд бид нар маргаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар О.Дийг хохирогчоор шалгаагүй ч энэ хэргийн цаана шалгаагүй үлдсэн зүйл бий. Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлдэг. Үүнийг ар гэрийнхэнд нь халдааж төлөх ёстой гэж үзэж болохгүй энэ хүн үйлдсэн хэргийнхээ хохирол төлбөрийг өөрөө төлөх ёстой. Мөн үүнийгээ байнга илэрхийлж байсан. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5  дугаар зүйлийн 1.5 дугаар зүйлд заасныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хамгийн бага ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Дий өмгөөлөгч М.М  дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч О.Дий өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруугийн асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар мөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт мөрдөн шалгах болон прокурорын шатанд бүрэн хангагдаагүй тул өнөөдөр гэм буруугийн талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг заавал нотолж байж шүүх түүнд дүгнэлт хийх ёстой. Прокурорын яллах дүгнэлтийн 8 дахь хэсэгт хохирогч Ч.Бийн мэдүүлэг, гэрч Да, Ма нарын мэдүүлгээр залилан мэхлэх гэмт хэргийн талаар оролцсон Төгсжаргалын талаар мэдүүлдэг боловч Т-лтай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа огт хийгдээгүй. Миний үйлчлүүлэгчийг Ч.Б, П.Д хоёрыг залилсан гэдэг ба уг мөнгө нь Г.Дгийн дансанд шилжиж орсон. Энэ нь хохирогчийн мэдүүлэг болон дансны хуулгаар нотлогддог. Өнөөдөр хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд Г.Д энэ хэрэгт иргэний хариуцагчаар оролцоогүй тул ямар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэж заасан байтал хавтаст хэрэгт Г.Дг яллагдагчаар татсан тогтоол, Г.Дд холбогдох хэргийг тусгаарласан талаар ямар нэгэн прокурорын тогтоол байдаггүй. Нотолбол зохи байдал хохирогчийн хохирол төлбөр шийдвэрлэгдэх ёстой. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүх дүгнэлт хийх байх гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой. “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-н эрх бүхий албан тушаалтнуудад хууль бусаар Ц.Үаар нөлөөлүүлж зах зээлийн үнээс 3 дахин бага үнээр орон сууцтай болох гэсэн хохирогч нарын зүй бус үйлдэл нь энэ гэмт хэргийг олон үйлдэлтэй холбоотой. Энэ нь уг гэмт хэргийг олон удаагийн үйлдэлтэй, их хэмжээний хохирол учруулахад нөлөөлсөн. Үүнд шүүх дүгнэлт хийж хуульд заасан хамгийн бага ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Э.Ж дүгнэлтдээ  Ё.Бд 5 жилийн хорих ял эдлүүлэх, О.Дд 8 жил хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, Ц.Үт 10 жил хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, Ё.Бд 15 сая төгрөг төлөх, Ц.Үын ялыг өөрчилсөн 7 жил хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлж, 90 сая төгрөгийн хохирол, О.Дий ялыг өөрчилж 6 жил хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, 79 сая төгрөгийн хохирол гаргуулж, Ц.Ү, О.Д нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн” гэсэн байна.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.О, У, Б.Б, Г.Б, У.А, Ё.Б, Ж.М, Ж.О, Ө.О, Ч.Б, Э.М, М.Н, П.У, А.А, Т.У, Б.М, П.Д, Г.Б, Ч.Б нарын мэдүүлэг, гэрч Б.З, Ч.Б, Х.О, Б.Д, Д.Ё, Д.Маруш, А.Да, Д.Т, Э.А, Д.Т, Д.Ад, С.Б, Л.Жа, Ө.Б, Х.Ү, Т.Ар, С., Г.Б, Ч.Г, Ч.Б, Б.Гантуяа, Ч.Ганзориг нарын мэдүүлэг, Хаан банкны шилжүүлгийн баримт, О.Дий харилцах дансны хуулга, ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Ц.Үын Хаан банкны 50907дугаарын дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл, О.Д, У.Түмэндэмбэрэл нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, дансны хуулга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын албан бичиг, 2018-09-13-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, баталгаа гаргах тухай нотариатаар гэрчлүүлсэн гар бичвэрийн хуулбар, Ч.Бийн Голомт банкны зээлийн гэрээний хуулбар, 2018-09-13-ны өдрийн “Очир Ундраа” ББСБ-ын барьцааны гэрээний хуулбар, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/153 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Ё.Бгийн гараар бичсэн ажилд зуучлах гэрээ, Э.Мөнхжаргалын Хаан банкны 509 дугаарын дансны хуулга, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 3ээлийн гэрээ, А.Ариунаагийн харилцах дансны хуулга, Зээлийн гэрээний хуулбар, Худалгаа хөгжлийн банкны орлогын баримт, Г.Д, О.Д нарын мессеж, чатаар харилцсан бичлэгүүд, Зээлийн гэрээ холбогдох баримтууд, Орлогын мэдүүлэг, зээлийн гэрээ, Г.Дгийн Хаан банкны 51 дугаарын харилцах дансны хуулгаар 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ч.Бгаас 9 000 000 төгрөгийн орлого орж ирээд Ё.Бгийн Хаан банкны 507 дугаарын дансанд 9000000 төгрөг шилжүүлсэн баримт, О.Дий харилцах дансны хуулгаар хохирогч Г.Бээс 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр шилжиж орж ирсэн нийт 7000000 төгрөгнөөс Ё.Бгийн Хаан банкны 507 дугаарын дансанд 6 250 000 төгрөг шилжиж орсон, Г.Дгийн Хаан банкны 5120 дугаарын дансанд 2018 оны 9 дүгээр сарын 18-нд 1 сая, дахин Г.Бээс 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 2 700 000 төгрөг шилжиж орж ирснийг Г.Дгийн Хаан банкны 5120 дугаарын дансанд 2 250 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэх баримт, Сэвжидмаагийн Долгормаагийн тэтгэврийн зээлийн дансны хуулга, шүүгдэгч О.Д, Ц.Ү, Г.Д нарын арилжааны банкууд дахь харилцан дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч О.Д, Ё.Б, Ц.Ү нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

- Шүүгдэгч Ц.Ү нь 2018 оны 01 сараас 04 дүгээр сарын хооронд Ё.Бгаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын фондны байр авч өгнө гэж 13 700 000 төгрөг авсан,

- Шүүгдэгч Ц.Ү нь 2019 оны 4 дүгээр сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж Б.Мөнхчулуунаас 3 620 000 төгрөг авсан,

- Шүүгдэгч Ц.Ү, Ё.Б нар бүлэглэн 2018 оны 01 сараас 03 дугаар сарын хооронд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын фондны байр авч өгнө гэж хохирогч Ж.О-гээс 5 260 000 төгрөг авсан,

- Шүүгдэгч Ц.Ү, Ё.Б нар бүлэглэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж Ж.Моос 7 500 000 төгрөгийг авсан,

- Шүүгдэгч Ц.Ү, Ё.Б нар бүлэглэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын фондны байр авч өгнө гэж Ө.Оээс 6 250 000 төгрөг авсан,

- Шүүгдэгч Ц.Ү, Ё.Б нар бүлэглэн 2018 оны 09 дүгээр сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын фондны байр авч өгнө гэж Ч.Баас 12 250 000 төгрөг авсан,

- Шүүгдэгч Ц.Ү, Ё.Б нар бүлэглэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж 2018 оны 07 сарын 08-ны өдрөөс 2018 оны 09 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр Э.Мөнхжаргалаас 3 050 000 төгрөг авсан,

- Шүүгдэгч Ц.Ү, Ё.Б нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 2018 оны 04 сарын 23-ны өдрүүдийн хооронд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж М.Наас 6 700 000 төгрөг авсан,

- Шүүгдэгч Ц.Ү, О.Д нар бүлэглэн 2019 оны 06 сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын фондны байр авч өгнө гэж хохирогч Б.Бээс 25000000 төгрөг авсан,

- Шүүгдэгч Ц.Ү, О.Д нар бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын фондны байр авч өгнө гэж У.Ааас 28 000 000 төгрөг авсан,

- Шүүгдэгч Ц.Ү, О.Д нар бүлэглэн 2019 оны 04 сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын фондны байр авч өгнө гэж Т.Уээс 23 000 000 төгрөг авсан,

-  Шүүгдэгч Ц.Ү, О.Д, Г.Д нар бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын фондны байр авч өгнө гэж хохирогч С.Оаас 25 000 000 төгрөг авсан,

 

-  Шүүгдэгч Ц.Ү, О.Д, Г.Д нар бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 4- ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын фондны байр авч өгнө гэж П.Уаас 25 000 000 төгрөг авсан,

 

- Шүүгдэгч Ц.Ү, О.Д, Г.Д нар бүлэглэн 2018 оны 07 дугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын фондны байр авч өгнө гэж хохирогч П.Дгаас 17 000 000 төгрөг авсан,

 

-  Шүүгдэгч О.Д нь 2019 оны 09 дүгээр сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж Г.Батгэрэлээс 3 удаагийн гүйлгээгээр нийт 6 200 000 төгрөг авсан,

 

- Шүүгдэгч О.Д нь 2018 оны 11 дүгээр сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын фондны байр авч өгнө гэж А.Ариунаагаас 20 000 000 төгрөг авсан,

 

- Шүүгдэгч О.Д нь Г.Дтэй бүлэглэн 2018 оны 6 дугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын фондны байр авч өгнө гэж У.Тээс 23 000 000 төгрөг авсан,

 

- Шүүгдэгч О.Д нь Г.Д, Ё.Б нар бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын фондны байр авч өгнө гэж хохирогч Ч.Бгаас 22 000 000 төгрөг шилжүүлэн авсан,

- Шүүгдэгч Ц.Ү О.Д, Г.Д, Ё.Б нар бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын фондны байр авч өгнө гэж хохирогч Билгүүнээс 18 240 000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

Ц.Ү, О.Д, Ё.Б нар нь хохирогчоос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ээс фондны байр авч өгнө, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-нд ажил оруулж өгнө гэж хэлж мөнгө авсан талаар хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүгүй, хохирогч нараас авсан мөнгөн дүнгийн талаар оролцогчид маргаагүй бөгөөд хохирогч шүүгдэгч нарын мэдүүлэг нь банкны шилжүүлгийн баримтууд болон бусад нотлох баримтаар тогтоогдсон байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйл баримтын талаар оролцогчидоос зөрүүтэй санал дүгнэлт гараагүй болно.

1.2. Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            - Шүүгдэгч Ц.Ү нь 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарын хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ээс фондны байр авч өгнө, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-нд ажил оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг хуурч 219 570 000 төгрөгийг авч ашигласан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжийг,

 

            - Шүүгдэгч О.Д нь 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарын хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ээс фондны байр авч өгнө, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-нд ажил оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг хуурч 232 440 000 төгрөгийг авч ашигласан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжийг,

            - Шүүгдэгч Ё.Б нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 6 удаагийн үйлдлээр  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ээс фондны байр авч өгнө, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-нд ажил оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг хуурч 81 250 000 төгрөгийг авч ашигласан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

            Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Э.Жаргалмаа шүүхэд бичгээр гаргаж өгсөн дүгнэлтдээ гэм буруугийн талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

            Шүүгдэгч Ё.Б болон түүний өмгөөлөгч О.Сарантуул нар нь “гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлнө” гэдгээ илэрхийлсэн байна.

            Харин шүүх хуралдаан хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ү, О.Д нарын өмгөөлөгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хуулийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн, хохирогчидоос авсан мөнгөнөөс хэн хэдэн төгрөг авсан болох нь тогтоогдоогүй, шүүгдэгч нар гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэх үйлдэл оролцоо тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, хэргийг прокурорт буцаах тухай санал дүгнэлтүүдийг гаргажээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ц.Ү, О.Д нар нь иргэдийн ажилд орох, хямд байр, орон сууцтай болох сонирхолыг ашиглаж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ээс фондны байр авч өгнө, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-нд ажил оруулж өгнө, ажил хариуцсан дарга, захирлуудтай тохиролцсон гэх зэргээр итгэл төрүүлж, хууль бус зохиомол байдлыг мэдсээр байж зориудаар бий болгож, залилах гэмт хэргийг байнгын шинжтэй буюу 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд нэр бүхий 19 иргэнийг хуурч их хэмжээний ашиг олж үйлдсэн болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Ү, О.Д нар нь залилах гэмт хэргийг ашиг, орлого олох хэрэгсэл болгож, байнга үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэстэй.

 

            Шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч хууль бус илтэд худал гэдгийг мэдсээр байж, үйлдлээрээ дэмжин нэгдэж, бүлэглэн гүйцэтгэж гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

 

            Ц.Ү, Ё.Б, О.Д нар хохирогч нараас авсан мөнгөнөөс хэдэн төгрөгийг авсан болох нь мөрдөн байцаалтын явцад нэг бүрчлэн тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нар харилцан зөрүүтэй мэдүүлдэг, мөнгөний заримыг бэлнээр өгч байсан гэж мэдүүлдэг зэргээс үзэхэд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөнөөс хэн хэдэн төгрөг авсныг нэг бүрчлэн тогтоох боломжгүй байна. Шүүгдэгч нар гэмт хэрэгт адил оролцоотой бүлэглэн гүйцэтгэсэн тул хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх боломжтой, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлгүй гэж үзлээ.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ү, Ё.Б, О.Д нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

            2.1. Эрүүгийн хариуцлагын талаар

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Ё.Б нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Ү, О.Д нарт хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр, шүүгдэгч Ё.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Ү нь 268 хоног, шүүгдэгч О.Д, Ё.Б нар 6 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй

 

            2.2. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар

 

            Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Бд 13 700 000 төгрөг, хохирогч Б.М-нд 3 620 000 төгрөг, хохирогч Ж.О-т 5 260 000 төгрөг,

хохирогч Ж.Мод 7 500 000 төгрөг, хохирогч Ө.От 6 250 000 төгрөг, хохирогч Ч.Бт 12 250 000 төгрөг, хохирогч Э.Мө-лд 3 050 000 төгрөг, хохирогч М.Нд 6 700 000 төгрөг, хохирогч Б.Бт 25000000 төгрөг, хохирогч У.Ад 28 000 000 төгрөг, хохирогч Т.Ут 23 000 000 төгрөг, хохирогч С.Од 25 000 000 төгрөг, хохирогч П.Уд 25 000 000 төгрөг, хохирогч П.Дд 17 000 000 төгрөг, хохирогч Г.Б-д 6 200 000 төгрөг, А.А-д 20 000 000 төгрөг, хохирогч У.Тт 23 000 000 төгрөг, хохирогч Ч.Бд 22 000 000 төгрөгийн хохирол тус тус учирчээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ё.Бд 1 000 000 төгрөгийн, хохирогч С.Од 3 000 000 төгрөгийн, хохирогч У.Тт 6 150 000 төгрөгийн, Б.Бт 1 000 000 төгрөгийн, У.Ад 1 000 000 төгрөгийн, хохирогч А.Ариунаад 14 000 000 төгрөгийн, хохирогч Ч.Бд 8 100 000 төгрөгийн, хохирогч П.Уд 2 000 000 төгрөгийн, хохирогч Э.Мө-алд 2 050 000 төгрөгийн, хохирогч Ч.Бт 2 180 000 төгрөгийн, хохирогч М.Нд 2 000 000 төгрөгийн, хохирогч Т.Ут  5 000 000 төгрөгийн хохирол тус тус төлөгдсөн байна.

 

            Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос хэн, хэдэн төгрөгийг авсан болох, хэдэн төгрөгийг хариуцан төлөх талаар мөрдөх ажиллагааны явцад нарийвчлан шалгаж тогтоогдоогүй, шүүгдэгчид харилцан маргаантай байна.  Шүүгдэгч Ц.Ү нь гэмт хэргийг санаачилсан боловч шүүгдэгч нар гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэн гүйцэтгэсэн, шүүгдэгч нарын авсан мөнгөний хэмжээ ойролцоо, хамтран оролцсон оролцоо адилхан байх тул шүүх хохирлыг шүүгдэгч нарын үйлдэл оролцоо тус бүрээр тэнцүү хуваан гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

            О.Дий нөхөр гэх Г.Дд холбогдох хэргийг тусгаарлан шалгаж байгаа тул түүний гэм буруу, үйлдэл оролцоо, төлбөл зохих хохирол зэргийг хэлэлцэлгүй орхисон болно. Харин түүний ээжээс хохирогч нарт төлсөн гэх хохирлыг хохирогч нарын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг үндэслэн хасч тооцов.

            Хохирогч П.Д нь  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “намайг залилсан үйлдэлд Ё.Б оролцсон. Би Ё.Бд 500 000 төгрөг бэлнээр өгсөн. 500 000 төгрөгөө нэмж нэхэмжлэнэ” гэж байх боловч яллах дүгнэлтэд энэ талаар дурьдаагүй, мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хохирогч  Т.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд ирж буцахад зарцуулсан замын зардал болох 259 200 төгрөгийг нэхэмжилж, холбогдох баримтаа ирүүлсэн байх тул шүүгдэгч О.Дөөс гаргуулах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Ц.Үаас 90 649 000 төгрөг гаргуулан хохирогч С.Од 7 334 000 төгрөг, хохирогч Б.Бт 12 000 000 төгрөг, хохирогч У.Ад 13 500 000 төгрөг, хохирогч П.Дд 5 667 000 төгрөг, хохирогч Г.Бд 4 560 000 төгрөг, хохирогч П.Уад 7 334 000 төгрөг, хохирогч Ч.Бт 2 945 000 төгрөг, хохирогч Ё.Бд 12 700 000 төгрөг, хохирогч М.Над 1 355 000 төгрөг, хохирогч Ө.От 3 125 000 төгрөг, хохирогч У.Ж.Мод 3 750 000 төгрөг, хохирогч Ж.О-гт 2 630 000 төгрөг, хохирогч Т.Ут 11 129 600 төгрөг, хохирогч Б.М-нд 2 620 000 төгрөгийг, шүүгдэгч О.Дөөс 79 158 600 төгрөг гаргуулан хохирогч Ө.С.Од 4 209 000 төгрөг, хохирогч У.Түм-элд 8 275 000 төгрөг, хохирогч Б.Бт 12 000 000 төгрөг, хохирогч Ч.Батгд 6 200 000 төгрөг, хохирогч У.Ад 13 500 000 төгрөг, хохирогч А.А-ад 6 000 000 төгрөг, хохирогч П.Дд 5 667 000 төгрөг, хохирогч Г.Бд 4 560 000 төгрөг, хохирогч Ч.Бд 3 284 000 төгрөг, хохирогч П.Уад 8 334 000 төгрөг, хохирогч Т.Ут 7 129 600 төгрөгийг, шүүгдэгч Ё.Бгаас 468 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Бд 60 000 төгрөг, хохирогч Ч.Бд 3000 төгрөг, хохирогч хохирогч М.Над 5000 төгрөг, У.Ж.Мод 400 000 төгрөгийг тус тус олгож, хохирогч П.Дгийн нэхэмжилсэн 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            2.3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар.

 

            Шүүгдэгч О.Дий хүүхдүүд болох 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн 5 настай Д.Түшиг, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн 9 настай Д.Оргил нарт асран хамгаалагч тогтоохыг Орхон аймаг Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Үыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, Дөлөөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, Ё.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Дийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Бг 15 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15 000 000  /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үт оногдуулсан 7 жилийн хорих ял, шүүгдэгч О.Дд оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үын цагдан хоригдсон 268 хоног, шүүгдэгч О.Дий цагдан хоригдсон 6 хоног, Ё. Ё.Бгийн цагдан хоригдсон 6 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ц.Ү, О.Дөлөөн нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Бд оногдуулсан 14 910 000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелээгүй ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ц.Үаас 90 649 000 төгрөг гаргуулан хохирогч С.О /Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Өнөр хороолол тоотод оршин суух рд: д  7 334 000 төгрөг, хохирогч Б.Б /Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-тоотод оршин суух рд: т 12 000 000 төгрөг, хохирогч У.А /Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3-р хороо тоотод оршин суух рд:Ф/-д 13 500 000 төгрөг, хохирогч П.Д /Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-тоотод оршин суух рд: /-д 5 667 000 төгрөг, хохирогч Г.Б /Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-12тоотод оршин суух рд:/-д 4 560 000 төгрөг, хохирогч П.У /Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7-5тоотод оршин суух рд /-ад 7 334 000 төгрөг, хохирогч Ч.Б /Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнжийн 15- тоотод оршин суух рд: 9/-т 2 945 000 төгрөг, хохирогч Ё.Б /Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7-8тоотод оршин суух рд: /-д 12 700 000 төгрөг, хохирогч М.Н /Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-тоотод оршин суух рд: /-ад 1 355 000 төгрөг, хохирогч Ө.О /Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг тоотод оршин суух рд: т 3 125 000 төгрөг, хохирогч У.Ж.М /Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-тоотод оршин суух /-од 3 750 000 төгрөг, хохирогч Ж.Оюунчимэг /Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-тоотод оршин суух рд:Ф/-т 2 630 000 төгрөг, хохирогч Т.У /Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг 100 айлын 5А тоотод оршин суух т 11 129 600 төгрөг, хохирогч Б.Мө /Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 13тоотод оршин суух рд: /-д 2 620 000 төгрөгийг, шүүгдэгч О.Дөөс 79 158 600 төгрөг гаргуулан хохирогч Ө.С.Од 4 209 000 төгрөг, хохирогч У.Түм /Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-17тоотод оршин суух р /-д 8 275 000 төгрөг, хохирогч Б.Бт 12 000 000 төгрөг, хохирогч Ч.Б /Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-38 тоотод оршин суух рд /-д 6 200 000 төгрөг, хохирогч У.Ад 13 500 000 төгрөг, хохирогч А.А /Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-тоотод оршин суух рд: /-д 6 000 000 төгрөг, хохирогч П.Дд 5 667 000 төгрөг, хохирогч Г.Бд 4 560 000 төгрөг, хохирогч Ч.Бд 3 284 000 төгрөг, хохирогч П.Уад 8 334 000 төгрөг, хохирогч Т.Ут 7 129 600 төгрөгийг, шүүгдэгч Ё.Бгаас 468 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Бд 60 000 төгрөг, хохирогч Ч.Бд 3000 төгрөг, хохирогч М.Над 5000 төгрөг, У.Ж.Мод 400 000 төгрөгийг тус тус олгож, хохирогч П.Дгийн нэхэмжилсэн 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дий 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн 5 настай Д.Түшиг, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн 9 настай Д.Оргил нарт асран хамгаалагч тогтоохыг Орхон аймаг Баян-Өндөр сумын Засаг даргад даалгасугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС

 

                       ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ

 

                       ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ