| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/01576/И |
| Дугаар | 1267 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 1267
| 2017 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2017/01267 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, 12-784б тоотод байрлах, “Хаан хүнс трейд” ХХК /РД: 5614929/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3-р хороо, нарны хороолол, 6-р байрны 82 тоотод оршин суух, Баяуд овогт Саймаагийн Тунгалаг /РД: ОЮ72020804/-т холбогдох,
4 523 358 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хаан хүнс трейд” ХХК-ийн төлөөлөгч Б.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Тунгалаг 2015 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 4 523 358 төгрөг болсон. С.Тунгалагтай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Хаан Хүнс Трейд” ХХК-ийн худалдааны ахлах менежер Б.Энх-Оргилонтой уулзан бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 4 523 358 төгрөгний төлбөртэйг хүлээн зөвшөөрч санхүүгийн баримт бичиг дээр тооцоо нийлж төлбөр төлөх хуваарь бүхий өргөдөл гаргасан. Гэвч төлбөр төлөх өргөдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд үлдэгдэл төлбөрөөс огт хасалт хийгдээгүй болно. С.Тунгалаг нь түрээслэж буй лангуун дээр удаа дараа очсон боловч байхгүй байгаа болно. Иймд С.Тунгалагаас 4 523 358 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Тунгалаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хаан хүнс трейд” ХХК-ийн нэхэмжилсэн 4 523 358 төгрөгийг тус компанид төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хаан хүнс трейд” ХХК нь хариуцагч С.Тунгалагт холбогдуулан 4 523 358 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 4 523 358 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Хаан хүнс трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Тунгалагт холбогдох, 4 523 358 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Тунгалаг нэхэмжлэлийн шаардлага 4 523 358 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87 324 төгрөгийн тал хувь болох 43 662 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 43 662 төгрөгийг, хариуцагчаас 43 662 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН