Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01867

 

 

 

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/01867

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

       Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн, 1-р хороо, Сүхбаатарын гудамж өөрийн байранд байрлах Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч:  Баянгол дүүргийн, 10-р хороо, Зүүн нарангийн гудамж 11-67 тоотод оршин суух, регистр ИЗ87122316, Хариад овогт Сумъяагийн Буянжаргал, 

 

           Хариуцагч: Баянгол дүүргийн, 10-р хороо, Зүүн нарангийн гудамж 11-67 тоотод оршин суух, регистр ИЗ91102216, Хариад овогт Сумъяагийн Өлзийдэлгэр нарт холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 4 744 598.64 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Буянжаргал, С.Өлзийдэлгэр нар нь Улаанбаатар хотын банктай 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ЦЗГ1506/150311 тоот Цалингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 7 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Д.Буянжаргал, С.Өлзийдэлгэр нар нь зээлийг графикт хуваарийн дагуу төлөх үүргээ 2015 оны 6 дугаар сараас эхлэн биелүүлээгүй. зээлээ төлөөгүй байна. Зээлдэгч нарт уг төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэн, шаардсан боловч төлбөр төлөхгүй байсаар 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Иймд С.Буянжаргал, С.Өлзийдэлгэр нараас зээлийн гэрээний дагуу төлөх 4 744 598.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Буянжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015 онд Улаанбаатар хотын банктай цалингийн зээлийн гэрээ байгуулж 7 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Улаанбаатар хотын банкны нэхэмжилсэн 4 744 598.64 төгрөгийн зээлийг С.Буянжаргал би төлж барагдуулна. Иймд хамтран зээлдэгч С.Өлзийдэлгэрийг хамтран хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Улаанбаатар хотын банк нь зээлдэгч С.Буянжаргал, хамтран зээлдэгч С.Өлзийдэлгэр нарыг хариуцагчаар татан 2017 оны 5-р сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улаанбаатар хотын банк нь зээлдэгч С.Буянжаргалтай харилцан тохиролцож өөрөө зээлийн төлбөр болох 4 774 598.64 төгрөгийг хариуцан төлөхөөр болсон тул хамтран зээлдэгч С.Өлзийдэлгэрээс татгалзаж байна.  Хариуцагч С.Буянжаргал нь 4 744 598.64 төгрөгийг 2017 оны 7-р сарын 23-ны дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрч байгаа болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь С.Буянжаргал, С.Өлзийдэлгэр нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 774 598.64 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь хариуцагч С.Өлзийдэлгэрт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч С.Буянжаргалтай “Эвлэрлийн гэрээ” байгуулж 2017 оны 7-р сарын 26-ны дотор 4 744 598.64 төгрөгийг бүрэн төлөхөөр тохирсон байна.

 

 Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

              1. Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь хариуцагч С.Өлзийдэлгэрт холбогдох нэхэжлэлээсээ татгалзсан, хариуцагч С.Буянжаргал нар нь 4 744 598.64 төгрөгийг бүрэн төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 45 432 төгрөг, хариуцагч С.Буянжаргалаас 45 432 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК-д олгосугай.

 

             3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА