Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

 

 

 

 

 

2022          01            14                                   2022/ШЦТ/79

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Д.Даваадорж,

          хохирогч Б.О,

          шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109009301163 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1956 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч.Б /регистрийн дугаар /,

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ч.Бнь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6 дугаар гудамжны 46 тоот хашаан дотор иргэн Б.Отай “цахилгаан тасалсан” гэх шалтгааны улмаас болж маргалдаж, улмаар түүний баруун хацар орчимд нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “...дээд, доод уруул, баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний паалангийн эмтрэл...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Бшүүхийн хэлэлцүүлэгт “…Би ална гэж хэлээд хөөж гаргасан зүйл байхгүй. Хашаанаас гараарай гэж хэлсэн...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Намайг хэл амаар доромжлоод байхаар нь би тэр охины эрүү рүү нь гарынхаа араар түлхсэн. Тэр зөрүүлээд миний цээж рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-19-20/,

 

Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн үед тог тасарсан. Тогны асуудлаас болж маргаан  үүсээд миний нүүр рүү цохисон. Тухайн үед би манараад явчихсан. Цагдаагийн байгууллага дээр очиж мэдүүлэг өгөөд, шүүх эмнэлэгт үзүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулсан...” гэв.

түүний хохирогчоор өгсөн: “…Би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 5 дугаар гудамжны 51 тоотод оршин суудаг. 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагаас 20 цагийн орчимд ажаасаа тараад гэртээ ирэхэд манай гэрийн цахилгаан тасарсан байсан. Тэгээд би цахилгааны “Шит” байдаг хашаанд очиход манай дүү Оюунхүү, эгч Оюунномин нар цахилгааны “Шит” байрладаг айлын хашаан дотор “манай гэрийн цахилгааныг энэ айл тасалсан байна” гэж хэлээд маргалдаад зогсож байсан. Тэгээд би тус айлын хүнээс “яагаад цахилгаан тасалсан юм бэ” гэж асуухад тэр айлын эзэн нь болох нэг өвөө гарч ирээд “та нарыг ална, зайлцгаа, гичийнүүд” гэх зэргээр доромжлоод байсан юм. Бид нар айгаад гэртээ ороод цагдаа дуудсан. Тэгээд цагдааг ирэхээр нь би хамт тухайн айл руу очиход нөгөө аваа гартаа салаавч гаргаж ирээд тэр гараараа миний уруул руу нэг удаа цохисон. Тэгээд цагдаа нар салгаж, улмаар биднийг Цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Тэр өвөө миний уруул, үүдэн шүдний хэсэг рүү нэг удаа цохисон учраас уруул маань хавдсан...” гэсэн мэдүүлэг /хх-17/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №6776 тоот актын “…Б.Оын биед дээд, доод уруул, баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо, ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, ...Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна, ...Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-27-28/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-39/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-45-47/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-54-55/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ч.Бнь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6 дугаар гудамжны 46 тоот хашаан дотор иргэн Б.Отай “цахилгаан тасалсан” гэх шалтгааны улмаас болж маргалдаж, улмаар түүний баруун хацар орчимд нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “...дээд, доод уруул, баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний паалангийн эмтрэл...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Оын, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №6776 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ч.Баасанхүүгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Ч.Бнь хохирогч Б.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий боловч шүүгдэгч Ч.Баасанхүүгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрээр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч Ч.Баасанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.

 

Хохирогч Б.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 4 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээсүгэй.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3.Шүүгдэгч Ч.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 4 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР