Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/96

 

 

 

 

 

 

2022           02          07                                               2022/ШЦТ/96

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

            улсын яллагч Я.Мөнхзаяа,

            шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Дамба нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Б.Бхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109000001242 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс буриад, 1983 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эх, ахын амьдардаг,  тоотод оршин суудаг,

1999 оны 5 дугаар сарын 14-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Б.Б, / регистрийн дугаар \/,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10-624а тоот хохирогч Ж.Анхбаярын монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар нэвтэрч цахилгаан мотор, хужаа молдок, кет брэндийн гар таслагч зэргийг авч, 785.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Би найзтайгаа цуг амьдардаг байсан. Бид хоёр 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойш ажил хийсэн. Ажлынхаа хөлсийг авах гээд очиход Анхаа байхгүй байсан. Тэгээд Улиастай руу ахындаа очиж халуун усанд орох гэж яваад нэг ахтайгаа таараад архи уусан. Орой согтуу гэртэээ очсон чинь түлхүүргүй байсан. Тэгээд найзындаа хоносон. Өглөө нь цахилгаан мотор, мольдок хоёрыг ломбардад тавьсан. Бид хоёр урьд нь мөнгө төгрөг хэрэг болсон үедээ ломбардад тавиад авдаг байсан...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сараас эхлэн 22-ын товчоо дээр Ж.Анхбаярын хамтаар бетон шал өнгөлгөө хийсэн бөгөөд цалин өгөөгүй хагас дутуу өгөхөөр нь Ж.Энхбаярын гэрт буюу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо рашааны 10-624а тоотод ороод мотор, молдок зэрэг эд зүйлсийг хулгайлаад 17-ын “Гэгээ” гэж ломбардад тавьсан юм. Тэгээд ломбардад тавихдаа гадаа зогсож байсан танихгүй залуугийн бичиг баримтаар тавиулсан юм. Тэгээд удалгүй цагдаа нар барьж авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-8/,

 

Хохирогч Ж.Анхбаярын “…би 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Шаргын гол руу ажлаар яваад 2021 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө найзынхаа хашаанд байрлах гэртээ иртэл хаалганы бариул цоож зэргийг эвдээд хулгайч орсон байсан. ...цахилгаан мотор, хужаа молдок, кет брэндийн 2 жижиг гар таслагч алга болсон байна. ...би өөрийн гэрээсээ алдсан эд зүйлээ Гэгээ нэртэй ломбардад байхад нь цагдаагаас мэдээд тэгээд өөрийн мөнгөөрөө барьцаанаас эд зүйлээ авсан. Яагаад гэвэл би тухайн барилгын багажаараа ажлаа хийх шаардлагатай байсан болохоор өөрөө авсан юм. ...Х.Баатарсүх нь надтай хамт ажил хийж байгаад алга болсон юм. ...бид 2-ын дунд ямар нэгэн мөнгөний хэрүүл маргаантай асуудал байхгүй. ...Би Х.Баатарсүхээс 330.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-20-24/,

 

            Гэрч Б.Бямбацэрэнгийн “…Би тухайн өдөр гэртээ амарч байгаад өдөр тийшээ таксинд явсан. ...намайг 17-н автобусны буудал дээр зогсож байсан чинь нэг үл таних залуу ирээд таксинд явах уу гэхээр нь явна гэсэн чинь цаанаас нь нэг залуу ирээд миний машины арын суудал дээр хоёулаа суусан. Тэгээд надад нэг залуу нь ахаа би гэрлүүгээ ороод юм аваад гараад ирье та буцаад 17-н автобусны буудал дээр хүргээд өг гэхээр нь за за гэсэн чинь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны байртай гудамжаар уруудаж яваад нэг хашааны гадна зогссон. Тэгээд тэр хоёр залуу буугаад нэг хашаа руу ороод удалгүй гарч ирэхдээ цахилгаан мотор, молдок хоёр авч гарч ирээд миний машины багажинд хийгээд буцаад 17-н автобусны буудал дээр буусан. Тэгээд би буудал дээр зогсож байхад тэр хоёр залуу тухайн эд зүйлээ аваад “Гэгээ” төв гэсэн газар луу ороод буцаад гарч ирэхдээ ямар нэгэн эд зүйлгүй гарч ирсэн. Тэндээсээ гараад тэр хоёр залуу зам дагаад урагшаа алхаад яваад өгсөн. ...Тэр хоёр анх танилцсан юм шиг найз хаана юу хийдэг билээ манайх энд байдаг манайхаас миний барилгын багажийг аваад түр барьцаанд тавиад хоёулаа нэг шил архи ууя гэж ярьж байсан. Нөгөө залуу нь за тэгье тэгье гээд яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29/,              

 

Гэрч Ж.Буяннэмэхийн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Жаргалант” нэртэй дэлгүүрийн арын гудамжинд төрсөн аав Жавын гэрт аавыгаа хараад байж байсан юм. Манай аав Жавын бие нь тааруухан байгаа болохоор би хааяа ирж асардаг юм. Тэгээд орой 17 цаг өнгөрч байхад 17-н автобусны буудал дээр байрлах дэлгүүрээс сүү, тараг авах гээд явж байтал нэг үл таних залуу надаас ганц юм гуйя гэхээр нь би юу юм гэсэн чинь нөгөө залуу “найз нь гэрээсээ барилгын багаж авчраад энд ломбардад тавих гэсэн юм чи өргөлцөөд өгөөч” гэхээр нь би “яг юу юм” гэсэн чинь “цахилгаан мотор байгаа юм найз нь ганцаараа өргөж дийлэхгүй байна, чи тус болоод өргөлцөөд өгөөч” гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Тэгсэн чинь нөгөө залуу намайг дагуулаад 17-н автобусны буудал дээрээс такси бариад гудамж руу ороод нэг айлын гадаа зогссон. Тэгээд намайг дагуулж буугаад тухайн хашаа руу ороод нэг монгол гэр байсан чинь хаалгыг нь онгойлгоод дотогш орж цахилгаан мотор 1 ширхэг, молдоз 1 ширхгийг аваад таксиндаа суугаад буцаад 17-н автобусны буудал орж таксинаас буугаад “Гэгээ” нэртэй ломбард руу орсон. Тэгээд нөгөө залуу тухайн эд зүйлээ барьцаанд тавих гэсэн чинь бичиг баримт нь байхгүй гээд авахгүй байсан. Тэгсэн чинь нөгөө залуу намайг бичиг баримтаараа түр тавьчих би өөрөө маргааш ирээд бичиг баримтаараа авчихъя гээд гуйж байгаад миний бичиг баримтаар барьцаанд тавиулсан. Тэгээд нөгөө залуу ломбардын бичгээ аваад дэлгүүрээс нэг шил архи аваад намайг хамт уух уу гэхээр нь би ажилтай уухгүй гээд салаад явсан. Тэр өдрөөс хойш тухайн залуутай дахиж таараагүй. ...Өөрийнхөө нэрийг Баатарсүх гэж хэлж байсан. Ломбардын бичиг дээр Х.Баатарсүх гэж бичүүлсэн. Тухайн эд зүйлийг өөрийнхөө эд зүйл мөнгөгүй болчхоод яаралтай барьцаанд тавих хэрэгтэй байна гэж хэлж байсан. ...Бид хоёрыг орох үед гэрийнх нь хаалга ямар нэгэн цоож байхгүй байсан тэр залуу шууд орсон. Тэр гэр дотор дандаа барилгын багаж хэрэгсэл байсан. Тэр залуу өөрийгөө барилгын ажил хийдэг энэ миний багажууд байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/,

 

              Дамно хөрөнгийн үнэлгээ /хх-42-43/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58/, хорооны тодорхойлолт /хх-65/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-66-72/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-75-76/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10-624а тоот хохирогч Ж.Анхбаярын монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар нэвтэрч цахилгаан мотор, хужаа молдок, кет брэндийн гар таслагч зэргийг авч, 785.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурьдсан хохирогч Ж.Анхбаярын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Б.Бийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Бийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч Б.Бийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Ж.Анхбаярт 785.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эд зүйлсийг биетээр буцаан авсан мөн тэрээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  Шүүгдэгч Б.Бэд дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч Б.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Бэд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР