| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/01247/И |
| Дугаар | 01293 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 01293
| 2017 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2017/01293 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байр 65 тоотод оршин суух, Боржигон овогт Дамдинбалжирын Жаргалсайхан /РД: ЧО72020773/-ны нэхэмжлэлтэй,
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Жаргалсайхан, гэрч Ш.Гансүх, Ж.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1991 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ЦЕГ-ын даргын Б\83 дугаар тушаалаар ЦЕГ-ын 3 дугаар тусгай тасагт цагдаагаар цагдаагийн түрүүч цолтой томилогдон ажиллаж эхэлсэн. Тухайн үед тус тусгай тасгийн бүлгийн цагдаа нь 24-48 цагаар жижүүрийн бэлэн байдалд хонож ажилладаг байсан. 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 347 дугаар тушаалаар албан тушаал дэвшин, жижүүрийн бүлгийн даргаар цагдаагийн дэслэгч цолтой томилогдсон. Мөн 24-48 цагаар жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг байсан. ЦЕГ-ын даргын 785 дугаар тушаалаар Тусгай ажиллагааны Газар жижүүрийн бүлгийн даргаар албан тушаал бууж томилогдсон. 2017 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-д заасан “Цагдаагийн алба хаагчийн жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцно” гэсэн хуулийн зохицуулалтыг гагцхүү жижүүрийн бүлгийн дарга, жижүүрийн бүлгийн цагдаагаар 24-48 цагийн хувиараар жижүүрлэн ажиллаж байсныг жижүүрийн албанд оруулан тооцохгүйгээс миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна. Иймд намайг 1991 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Цагдаагийн Ерөнхий Газрын 3 дугаар тусгай тасагт цагдаагаар ажилласныг “жижүүрийн цагдааг”-аар ажилласнаар, 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2008 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Цагдаагийн Ерөнхий Газрын 3 дугаар тусгай тасагт бүлгийн даргаар ажилласныг “жижүүрийн офицер”-оор ажилласнаар, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Цагдаагийн Ерөнхий Газрын Тусгай ажиллагааны Газарт бүлгийн даргаар ажилласныг “жижүүрийн офицер”-оор тус тус ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нь ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нь 1991 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Цагдаагийн ерөнхий газрын 3 дугаар тусгай тасагт жижүүрийн цагдаагаар, 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2008 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Цагдаагийн ерөнхий газрын 3 дугаар тусгай тасагт жижүүрийн офицероор, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газарт жижүүрийн офицероор тус тус ажиллаr байсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 19/548 дугаар лавлагаа, 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажиллах алба хаагчдын томилгоо болон хавсралт аюулгүй ажиллагааны заавар, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажиллах алба хаагчдын томилгоо болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажиллах алба хаагчдын томилгоо, хавсралт аюулгүй ажиллагааны заавар, 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ажиллах алба хаагчдын томилгоо, хавсралт аюулгүй ажиллагааны зааварчилгаа, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажиллах алба хаагчдын томилгоо, хавсралт аюулгүй ажиллагааны зааварчилгаа, 2008 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хоногийн мэдээ, гэрчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Жаргалсайханыг 1991 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Цагдаагийн ерөнхий газрын 3 дугаар тусгай тасагт жижүүрийн цагдаагаар, 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2008 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Цагдаагийн ерөнхий газрын 3 дугаар тусгай тасагт жижүүрийн офицероор, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газарт жижүүрийн офицероор тус тус ажилласан байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Дамдинбалжирын Жаргалсайхан /РД: ЧО72020773/-г 1991 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Цагдаагийн ерөнхий газрын 3 дугаар тусгай тасагт жижүүрийн цагдаагаар, 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2008 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Цагдаагийн ерөнхий газрын 3 дугаар тусгай тасагт жижүүрийн офицероор, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газарт жижүүрийн офицероор тус тус ажилласан байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН