Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01918

 

 

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01918

Улаанбаатар хот

                             

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол, Ард аюушийн гудамж 13-р байр 86 тоотод оршин  суух, тэтгэвэрт, регистр ЧП36032563,  Боржигон овогт Уртнасангийн Руламсүрэнгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.Руламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Руламсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 оны 7-р сарын 20-ноос 1961 оны 7-р сарын 20-ныг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын эмнэлэгт сувилагчаар  ажилласан. 1957 оноос 1960 он хүртэл ажилласан тухай баримт архивт байдаг юм. Харин би 1960 онд Сувилагчийн сургуульд орсон боловч намар нь нөхрийн бие өвдөөд, бас нялх хүүхэдтэй  байснаас болоод сурч чадалгүй буцсан. Эргэж ирээд сувилагчаар нэг жил ажилласан. Тэгээд 1961 онд сувилагчийн сургуульдаа буцаж орсон.  Хамт ажиллаж байсан эмч нар нас барсан. Одоо ахлах сувилагч Ч.Оргодол, нярав С.Дашзэвэг нар гэрчилнэ. Би 1990 онд цэргийн 20 жилээр тэтгэвэр тогтоолгосон. Одоо энгийн эмнэлэгт ажиллаж байсан 10 жилээ тогтоолгохыг хүсч байгаа бөгөөд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын эмнэлэгт сувилагчаар  ажилласан. 1960 оны 9-р сарын 20-ноос 1961 оны 9-р сарын 20-ныг хүртэл хүртэл ажиллаж байсныг маань тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Руламсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

У.Руламсүрэн ажиллаж байсан талаарх баримт, тушаал нь Архивын ерөнхий газарт хадгалагдаагүй нь 2017 оны 5-р сарын 19-ний өдрийн 779 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон байх ба ажиллаж байсан талаарх баримтыг өөрөөр олж авах боломжгүй байна.  

У.Руламсүрэн нь 1960 оны 9-р сарын 20-наас 1961 оны 9-р сарын 20-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын эмнэлэгт сувилагчаар  ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч  Ч.Оргодол, С.Дэшзэвэг нарыг мэдүүлэг, түүний хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Иймд тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн У.Руламсүрэнгийн хүсэлтийг хангах үндэстэй. 

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Уртнасангийн Руламсүрэнгийн 1960 оны 9-р сарын 20-ноос 1961 оны 9-р сарын 20-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын эмнэлэгт сувилагчаар  ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-рзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

      3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА