Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/98

 

 

 

 

 

 

2022           02           07                                      2022/ШЦТ/98

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Ц.Төгөлдөр,

          шүүгдэгч Б.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000000092 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б, /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Гнь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 18-438 тоотод хамтран амьдрагч Б.Амарбаясгаланг үглэлээ гэж маргалдан, улмаар түүнийг алгадаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, шанаа, хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Г 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 18-438 тоотод хамтран амьдрагч Б.Амарбаясгаланг үглэлээ гэж маргалдан, улмаар түүнийг алгадаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, шанаа, хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Г хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Б.Г холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Гнь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 18-438 тоотод хамтран амьдрагч Б.Амарбаясгаланг үглэлээ гэж маргалдан, улмаар түүнийг алгадаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, шанаа, хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

          хохирогч Б.Амарбаясгалангийн "...Өөрийн эзэмшлийн гэртээ эх Батцэцэг, Хүслэн /4 настай/, /7 настай/ Энхжин, хамтран амьдрагч Бурмаагийн Гантулга нарын хамт байж байгаад охин Хүслэн халуураад байхаар нь Гантулгад хандаж босоод ороо засаад өгөөч гэж хэлэхэд уурлаад босоод ирсэн. Тэгээд хөнжлийн уутаа хамт хийчих үү гэхэд уурлаад “чи муу новш дандаа ингэж үглэж байдаг, дуугай бай, чи юу вэ, ална шүү” гээд намайг цохисон. Нэг мэдэхэд би газар шалан дээр хэвтэж байсан. Тэгээд босож ирээд яаж байгаа юм бэ гэхэд чам шиг новшийг алсан ч яадаг юм гээд орилоод дайраад байсан. Ээж бид хоёрын дундуур орж байж надаас салгаж авсан. Тэгээд би ширээн дээр байсан гар утсаа аваад цагдаад дуудлага өгөх гэхэд араас ирээд гараараа хүзүүгээр боогоод тавихгүй байсан. Би гараас нь хазаж байж тавиулсан. Над руу дайраад байхад нь ээж Гантулгыг тэврэхээр нь би утсаараа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа удахгүй очно гэснийг сонсоод хувцсаа тэврээд гараад зугтаасан. Бид хоёр нэг гэрт ороод 7 жил болж байгаа. Бид хоёрын дундаас 7 настай Энхжин, 4 настай Хүслэн гэдэг хоёр 2 охин төрсөн юм. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр койнд мөнгө оруулаад 10.000.000 төгрөг алдчихлаа гээд их ууртай гэртээ орж ирсэн. Түүнээс хойш их ууртай, юм л болбол маргалдах гээд байдаг байсан. Өдөр гэртээ байхдаа 1 шил Сөжү архи, нэг шил шар айраг уусан. Нээх их согтоогүй байсан. Сүүлийн жилүүдэд өдөр болгон шар айраг уудаг болсон. Одоо энэ дөрөв дэх удаагаа гар хүрч байна. Өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Өмнө нь ингэж нүүрэн тус газар цохиж байгаагүй. Манай төрсөн дүү Амарзаяа хөөгөөд гаргачхаж байсан болохоор цагдаад дуудлага өгөх шаардлага гардаггүй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №827 тоот актын “…Б.Амарбаясгалангийн биед зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, шанаа, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. ...Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ..Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй “ гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Г "...Надтай жижигхэн зүйлээс л болж муудалцсан байх. Энэ талаараа санахгүй байна. 1 шил сөжү, 1 шил шар айраг хэрэглэсэн байсан. Би өөрийгөө хянах чадвартай байсан. Би нэг удаа алгадсан. Өөр гар хүрээгүй. Өмнө нь эхнэрээ цохиж зодож байгаагүй. Би өмнө нь гэр бүлийн хүчирхийллээр цагдаад шалгагдаж байгаагүй. Тэр үед миний сэтгэл санаа ажил төрөл, койн гээд тавгүй, маш их юм бодож байхад хажуугаар хэрүүл хийгээд байсан юм..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Гнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Гнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Г танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Г 550 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

          Үүнээс гадна шүүх шүүгдэгч Б.Гантулгад 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.Гнь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

         

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Гнь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Б 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гнь энэ тогтоолоор оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.  

 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Гнь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          5.Шүүгдэгч Б.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР