Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 01377

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01377

Улаанбаатар хот

 

                     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Скайтел плаза, 3 дугаар  давхарт байрлах, “Скаймедиа корпораци” ХХК /РД: 2619032/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 3 дугаар байр, 108 тоотод оршин суух, Хатагин овогт Цогын Цогтнэмэх /РД: ШЕ71102818/-т холбогдох,

 

75 697 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК-ийн төлөөлөгч Д.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Цогтнэмэх нь 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 409 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээг “Скаймедиа Корпораци” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг Скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Ц.Цогтнэмэх нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.4, 3.7.6 5 дугаар зүйлийн 5.1.6 д заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тасалбар болгон, “Скаймедиа Корпораци” ХХК-иас зогсоосон. Гэсэн хэдий ч үйлчилгээний төлбөр болох 71 197 төгрөгийг төлж барагдуулаагүй. Иймд хариуцагч Ц.Цогнэмэхээс үйлчилгээний төлбөр 71 197 төгрөг, нотариатын зардалд 4500 төгрөг, нийт 75 697 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Цогтнэмэх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 75 697 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд төлбөрийг хугацаанд нь төлнө гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь Ц.Цогтнэмэхэд холбогдуулан үйлчилгээний төлбөр 71 197 төгрөг, нотариатын зардалд 4500 төгрөг, нийт 75 697 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 75 697 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Цогтнэмэхэд холбогдох, 75 697 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Цогтнэмэх нэхэмжлэлийн шаардлага 75 697 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийн тал хувь болох 2275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2275 төгрөгийг, хариуцагчаас 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                                               ШҮҮГЧ                                 М.БАЯСГАЛАН