Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/99

 

 

 

 

 

 

 2022          02          07                                           2022/ШЦТ/99

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч П.Бямбасүрэн,

          шүүгдэгч Ж.Лнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Лхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000000117 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа зураг зурдаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж.Л /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ж.Лнь 2021 оны 12 дугаар сарын 29-нөөс 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар байрны хойд талд бусадтай маргалдаж байхдаа хохирогч А.Баярбаатарын толгойн тус газар нь архины шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх, хүзүү, зүүн эгэмд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ж.Лхагва-Очирыг 2021 оны 12 дугаар сарын 29-нөөс 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар байрны хойд талд бусадтай маргалдаж байхдаа хохирогч А.Баярбаатарын толгойн тус газар нь архины шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх, хүзүү, зүүн эгэмд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Ж.Лхагва-Очирт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч Ж.Л холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Ж.Лнь 2021 оны 12 дугаар сарын 29-нөөс 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар байрны хойд талд бусадтай маргалдаж байхдаа хохирогч А.Баярбаатарын толгойн тус газар нь архины шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх, хүзүү, зүүн эгэмд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

          хохирогч А.Баярбаатарын "...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны гүүрний хойд талд байдаг нэрийг нь мэдэхгүй караокед ажлынхаа 3 хүмүүстэй орж үйлчлүүлсэн, тэгээд 00 цаг өнгөрч байх үед караокеноос гарахад манай ажлын Гомбо ах тухайн караокед үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдаж байхаар нь очоод салгасан, тэр үед нэг нь намайг уруул руу цохиж авсан хэн цохисон талаар мэдэхгүй тэгээд салцгаагаад байж байтал тухайн хүмүүс караокены ард талын байрны голд очоод дахин Гомбо ахтай маргалдаад барилцаж авахаар нь голоор нь ороод салгаж байтал нэг нь намайг араас толгой руу цохиод миний толгойг хагалсан. найз н.Бат-Эрдэнэ, ажлын ах н.Гомбо, н.Зоригбаатар нартай хамт явж байсан, уруул руу хэн нь цохисон талаар мэдэхгүй байгаа, араас толгой руу 1 удаа цохисон, цохисон хүн 30-40 орчим настай, намхан биетэй, сахалтай эрэгтэй байсан, толгойн дагз хэсэгт хагарсан бөгөөд 4 оёдол тавиулсан, уруул сэтэрсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №1189 тоот актын “…А.Баярбаатарын биед зулайн хуйханд няцарсан шарх, хүзүү, зүүн эгэмд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...“ гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 

          яллагдагч Ж.Л "...маргаан үүсэн газрын ойролцоо хогийн савны хажууд хэвтэж байсан архины шилийг аваад толгой руу нь чихний хажуу хэсэгт нь цохисон, өөрийн хийсэн үйлдлийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ж.Лнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ж.Лнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ж.Лхагва-Очирт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Ж.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ж.Л 600 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Ж.Л 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Ж.Лнь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.

     

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.ЛЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Л 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лнь энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ж.Лнь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Ж.Лнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР