Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01921

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01921

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

         Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө Скайтел плаза төвд байрлах Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Баянгол дүүргийн 9-р хороо, 3-р хороолол, СОТ 2-1-р байр 31  тоотод  оршин суух, регистр ХЖ80040902, Боржигон овогт Энхтуяагийн Туулд холбогдох 433 951 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч Скайтел ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Туул нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 3-р сраын 08-ны өдөр дараа төлбөрт Postpaid ВС -30К үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 9601-5557 дугаарын эзэмшигч болсон.  Гэтэл Э.Туул нь гэрээний үүргээ үл биелүүлж 9601-5557 дугаарын 2015 оны 7-р сарын байдлаар төлбөр 479 951 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан.  Э.Туулд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Э.Туулаас төлбөрийн үлдэгдэл болох 479 951 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-д заасны дагуу барьцаа болох 50 000 төгрөгийг хасч үлдэгдэл 429 951 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 433 951 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Скайтел ХХК нь Э.Туулд холбогдуулан 6901-557 дугаар ярианы төлбөр болох 433 951 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Э.Туул нь 433 951 төгрөгийг 2017 оны 6-р сарын 30-нд 144 650, 2017 оны 7-р сарын 30-нд 144 650, 2017 оны 8-р сарын 30-нд 144 651 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар бүрэн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч Скайтел ХХК нь Э.Туулд холбогдох 433 951 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны шатанд хариуцагч Э.Туул нь нэхэмжлэлийн шаардлага болох 433 951   төгрөгийг 2017 оны 6-р сарын 30-нд 144 650, 2017 оны 7-р сарын 30-нд 144 650, 2017 оны 8-р сарын 30-нд 144 651 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар  

зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Скайтел ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 433 951 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Э.Туулын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 669 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Э.Туулаас 6849 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА