Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/140

 

 

 

 

 

 

2022          02         15                                              2022/ШЦТ/140

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Э.Булганчимэг,

          шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109000001304 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... борлуулагч ажилтай, ам бүл 7, ээж, ах, дүү нарын хамт тоотод оршин суух хаягтай,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн №338 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №588 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацааг хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацааг хорих ялаар тус тус шийтгүүлсэн хэрэг хариуцах чадвартай, Э.Э, /регистрийн дугаар /,

         

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч Э.Бнь 2021 оны 10 дугаар сарын 12-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Микс баарны зүүн талд байрлах хаан банкны АТМ-ын урд Г.Мөнхчимэгийн эзэмшлийн 46-59 ДГО улсын дугаартай автомашины урд хайрцаг дотроос Х.Учралсайханы өмчлөлийн 475.000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг галакси нөүт 9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэрэгт холбогджээ.

         

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Э.Б 2021 оны 10 дугаар сарын 12-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Микс баарны зүүн талд байрлах хаан банкны АТМ-ын урд Г.Мөнхчимэгийн эзэмшлийн 46-59 ДГО улсын дугаартай автомашины урд хайрцаг дотроос Х.Учралсайханы өмчлөлийн 475.000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг галакси нөүт 9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Э.Бат-Эрдэнэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

 

          Шүүх шүүгдэгч Э.Б холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Э.Бнь 2021 оны 10 дугаар сарын 12-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Микс баарны зүүн талд байрлах хаан банкны АТМ-ын урд Г.Мөнхчимэгийн эзэмшлийн 46-59 ДГО улсын дугаартай автомашины урд хайрцаг дотроос Х.Учралсайханы өмчлөлийн 475,000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг галакси нөүт 9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

          Хохирогч Х.Учралсайханы “...Би ажлын газрын эмэгтэй Мөнхчимэг болон түүний 2 эрэгтэй найз Батушка, Жинжин нарын хамт 2021 оны 10 дугаар сарын 12-ны шөнө хэдэн цагт байсан талаар санахгүй байна. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Микс бааранд орох гэж ертөнцийн зүгээр зүүн талд байрлах хаан банкны АТМ-ын урд найз Мөнхчимэгийн 46-59 ДГО улсын дугаартай, тээврийн хэрэгслийг байрлуулаад жолоочийн эсрэг талын урд талын хайрцагт өөрийн самсунг галакси нөүт 9 маркийн гар утсыг хийсэн бөгөөд гар утас Батушка гэх залуу нь харж байсан. Хамгийн сүүлд Мөнхчимэгийн тээврийн хэрэгслийг Батушка нь цоожлоод түлхүүрийг биедээ авсан бөгөөд Мөнхчимэг, Батушка, Жинчин бид нар Микс баар луу орсон ба яг хэдэн цагт орсон талаар санахгүй байна. Тэгээд микс орж бид нар тус бүрдээ 1-3 шил пиво авч уусан ба микс баарнаас гараад Мөнхцэцэгийн тээврийн хэрэгсэлд суугаад гар утсаа үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед Батушка гэх хочтой Бат-Эрдэнэ гэх залуутай уулзсан чинь миний самсунг галакси нөүт 9 маркийн гар утсыг хулгайлаад авсан байсан. ...Би Мөнхчимэгийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд талд хайрцганд хийсэн байсан. Тэр үед Бат-Эрдэнэ эрүүл байсан. Миний галакси нөүт 9 загварын гар утсыг форматалсан байсан бөгөөд Батушка буюу Б нь хулгайлсан талаараа хэлээд буцааж өгсөн/хх-ийн 8 дугаар хуудас/,

          Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний тайлан /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

          яллагдагч Э.Б “...Би урьд өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн байгаа. Би өөрийн үйлдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны орой болсон байхад Х.Учралсайханд утсыг хүлээлгэн өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Э.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.Бнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Б танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Б 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Э.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Б 270 /хоёр зуун дал/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Э.Бнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Э.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР