Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/0129/Э |
Дугаар | 2022/ШЦТ/143 |
Огноо | 2022-02-15 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Ц.Төгөлдөр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/143
2022 02 15 2022/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч Ц.Төгөлдөр,
шүүгдэгч Л.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Эхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109017910137 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Л.Э, /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Л.Энь 2021 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны 00 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч С.Цэрэнхандтай маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь зүүн далны шарх, дээд уруулын дотор салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Л.Э 2021 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны 00 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч С.Цэрэнхандтай маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь зүүн далны шарх, дээд уруулын дотор салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Л.Эрдэнэбаярт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Л.Э холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Энь 2021 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны 00 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч С.Цэрэнхандтай маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь зүүн далны шарх, дээд уруулын дотор салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч С.Цэрэнхандын "...Хамтран амьдрагч Л.Этухайн өдөр миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон, салаавч гаргаад гараараа миний ам хэсэгт нударсан. Би буцаагаад Эрдэнэбаярыг түлхээд цохисон. Тэгээд би Эрдэнэбаяртай ноцолдсон. Би тухайн үед Эрдэнэбаяр руу аяга шидээд хагалсан байсан юм. Тэр хагарсан аяган дээр нь Эрдэнэбаяртай ноцолдох үед нуруугаараа дээр нь унасан байх. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би Эрдэнэбаяртай 2018 оноос эхэлж хамт амьдарч байгаа. Дундаасаа хүүхэд байхгүй. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Өмнө нь гомдол гаргаж байгаагүй. Анх удаагаа ийм асуудал болж байна. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №11446 тоот актын “…С.Цэрэнхандын биед зүүн далны шарх, дээд уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй “ гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Э "...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны жижүүрийн 00 тоотод гэртээ эхнэр Цэрэнханд болон манай авга ах болох Мөнхбаяр, 4 хүүхэд байсан. Тэгээд би эхнэр болох Цэрэнхандтай бага зэргийн гэр бүлийн маргаан болсон. Тэгсэн Цэрэнханд уурлаад байхаар нь би гэрээсээ гарч яваад тус байрны Б-1 давхарт байрлах Мөнхбаяр ахынд ороод хувцсаа тайлаад унтах гээд хэвтэж байхад эхнэр Цэрэнханд араас орж ирээд намайг зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цэрэнхандад би хаашаа яах вэ дээ гэж хэлээд эхнэр бид хоёр дахин маргалдсан. Тэгсэн эхнэр Цэрэнханд 4-5 удаа миний нүүр рүү нулимсан. Тэгэхээр нь миний бага зэрэг уур хүрээд эхнэр Цэрэнхандын аманд нь салаавч хийсэн. Тэгсэн уурлаад над руу аяга 2 удаа авч шидээд хагалсан. Нэг аяга нь миний толгойг оносон. Тэгээд би зугтаагаад гэрээс гарах гэтэл миний подволкноос зулгаагаад байсан. Тэгэхээр нь би Цэрэнхандыг түлхсэн чинь шил хагарсан байсан орон дээр унасан. Тэгээд би зугтаагаад гэрээсээ гарсан. Тэгсэн удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан Би тухайн үед бага зэрэг архи уусан байсан. Гэхдээ болсон асуудлыг санаж байгаа Би гэртээ 122 литрийн “Хараа" нэртэй архийг ах Мөнхбаяртай хувааж уусан. Манай эхнэр Цэрэнханд 3 лааз “Нийслэл” нэртэй шар айраг уусан байсан. Би Цэрэнхандтай албан ёсны гэр бүл би^. 2017 оноос хойш хамт амьдарч байгаа. Дундаасаа хүүхэдгүй. Дагавар 4 хүүхэдтэй Би өмнө нь амьдарч байсан эмэгтэйгээс 1 охинтой. Би тухайн үед Цэрэнхандыг гараа салаавчилж байгаад ам, уруул хэсэгт нь нэг удаа нударсан..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Л.Энь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Л.Энь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Л.Эрдэнэбаярт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Л.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Л.Эт 550 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч Л.Эрдэнэбаярт 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Л.Энь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Энь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Л.Э 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энь энэ тогтоолоор оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Л.Энь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Л.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР