Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/167

 

 

 

 

 

2022          02          21                                           2022/ШЦТ/167

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Ц.Шагдар,

          шүүгдэгч Ж.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Бхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000000197 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт тоотод оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “.....” ХХК-д түгээлтийн жолооч ажилтай, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,

урьд 2005 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлсэн, ЖБ, /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ж.Бнь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 7-1 тоотод хамтран амьдрагч Э.Наранцэцэгтэй “унтаж байхад сэрээлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зовхи, дух, хацар, хамар, доод эрүү, хүзүү, хэвлий, гуя, нуруунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ж.Б2022 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 7-1 тоотод хамтран амьдрагч Э.Наранцэцэгтэй “унтаж байхад сэрээлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зовхи, дух, хацар, хамар, доод эрүү, хүзүү, хэвлий, гуя, нуруунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Ж.Бхүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч Ж.Бхолбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

 

          Шүүгдэгч Ж.Бнь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 7-1 тоотод хамтран амьдрагч Э.Наранцэцэгтэй “унтаж байхад сэрээлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зовхи, дух, хацар, хамар, доод эрүү, хүзүү, хэвлий, гуя, нуруунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

          хохирогч Э.Наранцэцэгийн "...Би 2022 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 00 цаг 30 минутын үед нөхөр Баянзул болон охин Энххүслэнгийн хамт найз Амараагийн гэр рүү явсан. Амраагийн гэрт очоод Баянзул, Амраа, Тунгаа бид 4 хоёр шил архи хувааж уугаад байж байхад Баянзул нь хэрүүл хийх гээд байсан. Амраа, Тунгаа унтаад өгсний дараа намайг гэрээс нь чирч гаргахад нуруу халзарсан намайг түлхээд газар унгаагаад миний толгойноос барьж байгаад газар цохиход миний толгой хагарсан. Миний дээрээс дарж суучхаад миний зүүн талын шанаа руу 2 удаа гараараа цохиод, баруун шанаа руу бас гараараа 2 удаа цохиод хамар руу 1 удаа гараараа цохиод миний хоолойг боосон. Босчхоод миний гуя руу өшиглөөд байсан. Баянзултай 30-40 минут ноцолдож байгаад би Амараагийн гэр рүү ороод Амраа, Тунгаа хоёрыг сэрээх гэтэл сэрэхгүй байсан би тэгээд орон дээр нь унтаад өгсөн. Өдөр 15 цагийн үед Амраагийн гэрээс нөхөр хүүхдийн хамт гараад гэртээ ирсэн. Өдөр 16-17 цагийн үед манай дүү Дэлгэрзаяа ирээд намайг зодуулсан байхыг хараад эгч Анхтуяад хэлсэн удалгүй Анхтуяа эгч нөхөр Саруултөгсийн хамт ирсэн. Цагдаа дуудсан... Нөхөр Баянзул намайг зодож миний биед гэмтэл учруулсан. Өөр хүн цохиж зодоогүй... хажууд хэн ч байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн №1248 тоот актын “…Э.Наранцэцэгийн биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зовхи, дух, хацар, хамар, доод эрүү, хүзүү, хэвлий, гуя, нуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...“ гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

          яллагдагч Ж.Баянзулын "... Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. надад асуух зүйл байхгүй..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ж.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ж.Бнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ж.Бтанилцуулсан нь хуульд нийцсэн байна.  

Иймд шүүх шүүгдэгч Ж.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ж.Б450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Ж.Б450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Ж.Бнь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.   

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Б450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бнь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ж.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Ж.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР