Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/168

 

 

 

 

 

2022          02          21                                           2022/ШЦТ/168

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Г.Цогтмагнай,

          шүүгдэгч Р.Цнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р.Цхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109017850099 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарив суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “....” констракшн ХХК-нд бригадын ахлагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Р.Ц, /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Р.Цнь 2021 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн” караокены гадна өөрийн 5390 УБЕ улсын дугаартай приус 20 загварын авто машинд мартаж буун орхисон байсан иргэн Л.Зулзаяагийн гээгдэл эд хөрөнгө болох ай пад про (ipad pro) гэр, цэнэглэгч, үзгийн хамт, даавуун цүнх түүн дотор байсан картын гэр, ажлын нэвтэрдэг карт, Хаан банкны карт, u point карт, иргэний үнэмлэх, 2 ширхэг оосортой түлхүүр, малгайтай цамц, 2 ширхэг малгай, кошлек түүнд дотор байсан нүдний 2 ширхэг тень, крем, сормуусны будаг, уруулын будаг зэргийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.872.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Р.Ц2021 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн” караокены гадна өөрийн 5390 УБЕ улсын дугаартай приус 20 загварын авто машинд мартаж буун орхисон байсан иргэн Л.Зулзаяагийн гээгдэл эд хөрөнгө болох ай пад про (ipad pro) гэр, цэнэглэгч, үзгийн хамт, даавуун цүнх түүн дотор байсан картын гэр, ажлын нэвтэрдэг карт, Хаан банкны карт, u point карт, иргэний үнэмлэх, 2 ширхэг оосортой түлхүүр, малгайтай цамц, 2 ширхэг малгай, кошлек түүнд дотор байсан нүдний 2 ширхэг тень, крем, сормуусны будаг, уруулын будаг зэргийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.872.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Р.Цхүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч Р.Цхолбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

 

          Шүүгдэгч Р.Цнь 2021 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн” караокены гадна өөрийн 5390 УБЕ улсын дугаартай приус 20 загварын авто машинд мартаж буун орхисон байсан иргэн Л.Зулзаяагийн гээгдэл эд хөрөнгө болох ай пад про (ipad pro) гэр, цэнэглэгч, үзгийн хамт, даавуун цүнх түүн дотор байсан картын гэр, ажлын нэвтэрдэг карт, Хаан банкны карт, u point карт, иргэний үнэмлэх, 2 ширхэг оосортой түлхүүр, малгайтай цамц, 2 ширхэг малгай, кошлек түүнд дотор байсан нүдний 2 ширхэг тень, крем, сормуусны будаг, уруулын будаг зэргийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.872.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Л.Зулзаяагийн "...2021 оны 11 дүгээр сарын 13-наасс2021 оны 11 дүгээр сарын 14-нд шилжих шөнө 12.00 цагийн орчим Барилгачдын талбайн “Туул” рестораны үүднээс найз н.Сүнико, н.Анударъяа, н.Зара, н.Цоожоо, н.Түмээ нарын хамт таксинд суугаад “Энхтайваны гүүр” доор байрлах “Түмэн" төвийн урд буусан. Тэгээд буухдаа цүнхтэй эд зүйлсээ мартаад буусан. Цүнхэнд дотор Ай пад, айпадны цэнэглэгч, бичиг баримт, карт, цамц зэрэг эд зүйлс байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 14-ны өглөө эд зүйлсээ байхгүй байгааг мэдсэн ба гар утас руугаа залгаж үзэхэд дуудаж байсан... Улсын дугаарыг нь санахгүй байна. Ямар ч байсан приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл байсан. “Туул” ресторан дотор байхад ай пад минь байсан. Миний ай падны цэнэг ойролцоогоор 60%-тай байсан... ай пад про маркийн эвдрэл гэмтэл байхгүй... Би компаниасаа ажлын зориулалтаар авч байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 08 дугаар хуудас/,

          -эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

          -эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 22, 24-25 дугаар хуудас/,

          -Дамно хөрөнгийн үнэлгээний /хх-ийн 28-29 дугаар хуудас/,

          яллагдагч Р.Цэнд-Аюушийн "...2021 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр би таксинд явж байгаад Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Туул” рестораны гаднаас 00.00 цаг өнгөрч байхад 7-8 хүн таксинд авсан. Тэгээд тухайн хүмүүсийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн” караокены гадна буулгасан. Тэгээд “Таксины мөнгө шилжүүлчихлээ” гээд яваад өгсөн. Тэгээд явж байтал машин дотор малгай бас доор нь улаан цэцэгтэй цэнхэр өнгийн цүнх байсан. Цүнхэнд дотор саарал өнгийн ай пад, эмэгтэй хүний будаг, малгай, цамц, иргэний үнэмлэх, карт зэрэг байсан. Тэгэхээр нь би иргэний үнэмлэх болон бичиг баримтыг нь гэртээ очоод хогийн саванд хаясан. Бусад зүйлсийг нь өөрт байлгаж байтал Цагдаагаас дуудаад тэгээд би хүлээлгэн өгсөн. Ай падад нь 000000 хийсэн чинь онгойчихсон. Тэгэхээр нь би тухайн гар утсыг ашиглаж байгаад цагдаад өгсөн. Би авсан бүх зүйлсээ хүлээлгэн өгсөн. Харин иргэний үнэмлэх болон бусад зүйлсийг хаячихсан..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Р.Цнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Р.Цнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Р.Цтанилцуулсан нь хуульд нийцсэн байна.  

Иймд шүүх шүүгдэгч Р.ЦЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Р.Ц450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Р.Ц450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Р.Цнь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.   

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Р.ЦЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Ц450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Цнь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Р.Цнь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Р.Цнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Цавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР