Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 131/ШШ2017/00546

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Өлзийт сум 2 дугаар багт оршин суух, ВП57061311 регистрийн дугаартай, Ранайхан овогт Сүхбатын Ганхуягийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сүрэнлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Ганхуяг шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1971 онд Сэлэнгэ аймгийн Бугант сумын АА-н 110 дугаар ангид татагдан орж, өвчний улмаас 1975 оны 11 сарын 20-ны өдөр цэргийн албанаас халагдсан. 1976 оноос Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3 дугаар хэсэгт мал маллаж эхэлсэн. 1980 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн баярын бичиг, 1982 онд социалист уралдааны болзлыг биелүүлж МАН-ийн 61 жилийн ойн баяр наадамд төлөөлөгчөөр оролцож байсан. 1994 онд төл бойжуулах ажилд амжилт гарган баярын бичгээр шагнуулж байсан.

Одоо миний бие 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа тул 1978 он, 1979 он, 1983 оноос 1986, 1976 оноос 1991 онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сүрэнлхам шүүхэд гаргасан тайлбартаа:

С.Ганхуяг нь 1971 онд Сэлэнгэ аймгийн Булгант сумын АА-н 110-р ангийн цэргийн албанд татагдан орж, өвчний улмаас 1975 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цэргийн албанаас чөлөөлөгдсөн. 1976 оны 01 дүгээр сараас Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 2 дугаар бригадын 3 дугаар хэсэгт мал маллаж эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй мал маллаж байна. Тэрээр 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох болсон. Иймд түүний 1976 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сүрэнлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1976 оноос 1991 он хүртэл Нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Нэгдэл татан буугдаад хувиараа мал маллаж эхэлсэн. 1976 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар С.Ганхуягийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 611 тоот лавлагаа, 1975, 1981, 1991 ондуудад нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, итгэмжлэл, 1980, 1983, 1989 оны баярын бичгийн хуулбар, 1989, 1990 оны гэрчилгээний хуулбар, 1982 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн Дипломын хуулбар, 1974 оны цэргийн батлахын хуулбар, 1983 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Цэргийн эмч нарын комиссийн шийдвэр зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

С.Ганхуяг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох үйл явдалд хамаарахаар байна.

С.Ганхуяг нь 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 2 дугаар бригадын 3 дугаар хэсэгт малчнаар ажиллаж байсан болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 611 тоот лавлагаа, 1975, 1981, 1991 ондуудад нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1980, 1983, 1989 оны баярын бичгийн хуулбар, 1989, 1990 оны гэрчилгээний хуулбар, 1982 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн Дипломын хуулбар, 1974 оны цэргийн батлахын хуулбар, 1983 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Цэргийн эмч нарын комиссийн шийдвэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ранайхан овогт Сүхбатын Ганхуягийн 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 2 дугаар бригадын 3 дугаар хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан С.Ганхуягийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА