Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/198

 

 

 

 

 

2022          02          28                                        2022/ШЦТ/198

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Л.Мажигсүрэн,

          шүүгдэгч Б.Онарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Охолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000000139 дугаартай хэргийг 2022 оны 02 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын харилцааны мэргэжилтэй, ..... ХХК-нд захирал ажилтай, Ам бүл 6, эх, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, тоотод оршин суух гэх, хэрэг хариуцах чадвартай,

          урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, Б.О, /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Онь 2021 оны 12 дугаар сарын 20-ны орой 02-03 цагийн орчимд согтуурсан байх үедээ Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вило төвийн 3 дугаар давхарт хувцас солих өрөөнд байхдаа хамт ажилладаг А.Эрдэнэжаргалыг дүүтэй маргалдаад байсан гэх шалтгаанаар түүний толгой тус газарт пивоны шилээр цохиж эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зулайн хуйханд шарх, хүзүүнд зулгаралт ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.О2021 оны 12 дугаар сарын 20-ны орой 02-03 цагийн орчимд согтуурсан байх үедээ Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вило төвийн 3 дугаар давхарт хувцас солих өрөөнд байхдаа хамт ажилладаг А.Эрдэнэжаргалыг дүүтэй маргалдаад байсан гэх шалтгаанаар түүний толгой тус газарт пивоны шилээр цохиж эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зулайн хуйханд шарх, хүзүүнд зулгаралт ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Охүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч Б.Охолбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч  Б.Онь 2021 оны 12 дугаар сарын 20-ны орой 02-03 цагийн орчимд согтуурсан байх үедээ Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вило төвийн 3 дугаар давхарт хувцас солих өрөөнд байхдаа хамт ажилладаг А.Эрдэнэжаргалыг дүүтэй маргалдаад байсан гэх шалтгаанаар түүний толгой тус газарт пивоны шилээр цохиж эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зулайн хуйханд шарх, хүзүүнд зулгаралт ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

          хохирогч А.Эрдэнэжаргалын "...2021 оны 12 дугаар сарын 20 ны өдөр 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вила офисс төвийн 2 дугаар давхарт хамт олноороо шинэ жил тэмдэглээд 3 дугаар давхарт хувцас солих өрөөнд ортол хамт ажилладаг Б.Огэх залуу орж ирээд миний толгойн баруун хэсэгт архи пивоны шилээр цохисон, шил нь хагараагүй, харин миний толгойг хагалсан, тэнд байсан хүмүүс салгаад аваад гарсан тэгээд миний толгойноос цус гараад тогтохгүй болохоор нь цагдаа,түргэн дуудсан. Тэгээд гэмтэл орж үзүүлсэн. Урьд өмнө нь Одхүү намайг зодоод шүүхээр ороод торгуулийн ял авч байсан, тэгээд өс санасан байх гэж бодож байна. Хяналтын камер байхгүй,харин юу болсон талаар хамт байсан 7-8 хүн байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №706 тоот актын “…А.Эрдэнэжаргалын зулайн хуйханд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...“ гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

          яллагдагч Л.Одхүүгийн "...Манай байгууллагын шинэ жил 11 дүгээр хороололд Улсын бүртгэлийн газрын ард талд Вило центрт болсон. Тэгээд 23 цагийн үед шинэ жил дуусчхаад үргэлжлүүлээд уугаад сууж байтал хамт ажилладаг А.Эрдэнэжаргал нь эсрэг талын өрөөнд манай дүү Угтахбаяртай муудалцаад байхаар нь би дүүгээ өмөөрөөд явж очоод ширээн дээр байсан ЭССА гэдэг пивоны шилээр толгойд нь нэг удаа цохисон. Шинэ жил болсон болохоор архи их хэмжээгээр уусан байсан, болсон явдлыг бүдэг санаж байна..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Л.Одхүү нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Отанилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.О500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Б.О500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Л.Одхүү нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.О 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Онь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Онь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Б.Онь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР