Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01943

 

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01943

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

         Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: Баянгол дүүргийн 23-р хороо, Зүүн ард аюуш 25-4-р гудамж 59 тоотод  оршин суух, регистр УМ90022781, Боржигон овогт Товчиндоржийн Бадамгаравт холбогдох 120 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Бадамгарав нь манай компанитай 2014 оны 5-р сарын 06-ны өдөр 1081735 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Т.Бадамгарав нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийг 80 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Т.Бадамгараваас “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 80 000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 828 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 40 000 төгрөг, нийт 120 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 120 000 төгрөгөөс алданги 40 000 төгрөгөөсөө татгалзаж байна. Хариуцагч Т.Бадамгарав нь үлдэх 80 000 төгрөгийг 2017 оны 7-р сарын 31-ний дотор төлж барагдуулахаар талууд эвлэрч байна. Иймд эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь Т.Бадамгаравт холбогдох 120 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагнааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь  40 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 80 000  төгрөгийг хариуцагч Т.Бадамгарав нь 2017 оны 7-р сарын 31-ний дотор төлөхөөр харилцан тохирсон байна.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Жи мобайл ХХК, хариуцагч Т.Бадамгарав нар нь 120 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 80 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч төлбөрийг 2017 оны 7-р сарын 31-ний дотор төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  4550 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, улсын орлогоос 2275 хариуцагч Т.Бадамгараваас 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

 3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА