Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/219

 

 

 

 

 

 

2022          03          03                                        2022/ШЦТ/219

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Г.Баярмаа,

          шүүгдэгч Ц.Хнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Ххолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109017640164 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тоотод оршин суудаг, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Ц.Х /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ц.Хнь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Э.Эрдэнэнаранд “өөрийнхөө эзэмшлийн машиныг нэр дээр чинь шилжүүлж өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Э.Эрдэнэнарангийн эзэмшлийн 44-70 УНЭ улсын дугаартай “Тоёота Камри Х\/-50” маркийн 30.290.495 /гучин сая хоёр зуун ерэн мянга дөрвөн зуун ерэн таван/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто Тээврийн Үндэсний Төв” дээр өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ц.Х2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Э.Эрдэнэнаранд “өөрийнхөө эзэмшлийн машиныг нэр дээр чинь шилжүүлж өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Э.Эрдэнэнарангийн эзэмшлийн 44-70 УНЭ улсын дугаартай “Тоёота Камри Х\/-50” маркийн 30.290.495 /гучин сая хоёр зуун ерэн мянга дөрвөн зуун ерэн таван/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто Тээврийн Үндэсний Төв” дээр өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Ц.Ххүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч Ц.Ххолбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч  Ц.Хнь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Э.Эрдэнэнаранд “өөрийнхөө эзэмшлийн машиныг нэр дээр чинь шилжүүлж өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Э.Эрдэнэнарангийн эзэмшлийн 44-70 УНЭ улсын дугаартай “Тоёота Камри Х\/-50” маркийн 30.290.495 /гучин сая хоёр зуун ерэн мянга дөрвөн зуун ерэн таван/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто Тээврийн Үндэсний Төв” дээр өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч залилсан болох нь:

          хохирогч Э.Эрдэнэнарангийн "...тухайн үед 44-70 УНЭ улсын дугаартай “Тоёота Камри Х\/-50” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авах талаар огт тийм зүйл хэлээгүй, харин өөрийнхнөө машиныг “миний нэр дээр шилжүүлье л” гэж хэлсэн. Тэгээд би итгээд авто тээврийн газарт очсон. ...Авто тээврийн газар дээр хурууны хээгээ уншуулахад авто тээврийн ажилтан энэ талаар надаас тодруулаагүй, тухайн үед Хүслэн нь авто тээврийн газрын нэг цонхны үйлчилгээний хүнтэй уулзаж намайг суугаад хүлээж бай гэхээр нь би хүлээж байгаад дуудахаар нь очиж хурууны хээгээ уншуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

          -Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

          яллагдагч Ц.Хүслэнгийн "...үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ц.Хнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ц.Хнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ц.Хтанилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Ц.ХЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ц.Х1.000 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Ц.Х1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Ц.Хнь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Хнь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.ХЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Х1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хнь энэ тогтоолоор оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.Хнь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Ц.Хнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Хавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР