Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 01424

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01402

Улаанбаатар хот

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Сөүл рояал каунти, 307 дугаар байрны 401 тоотод оршин суух, Ангширав овогтой Батхүүгийн Батзориг /РД: ЕЮ76032418/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, АОС 62 дугаар байрны 00 тоотод оршин суух, /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих 461 дугаар ангид цагдан хоригдож байгаа/ Боржигин овогт Сонинбаярын Мөнхбат /РД: ЕЙ89021310/-т холбогдох,

 

12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь С.Мөнхбатад 8 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлж 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу С.Мөнхбат нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор зээлсэн мөнгөө эргүүлж төлөх ёстой байсан атал өнөөдрийг хүртэл зээлээ төлж барагдуулаагүй. Иймд  С.Мөнхбатаас үндсэн зээл 8 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Мөнхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Б.Батзоригийн 12 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батзориг нь С.Мөнхбатад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 12 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Батзоригийн нэхэмжлэлтэй, С.Мөнхбатад холбогдох, 12 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Мөнхбат нэхэмжлэлийн шаардлага 12 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 950 төгрөгийн тал хувь болох 103 475 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 103 475 төгрөгийг, хариуцагчаас 103 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                               ШҮҮГЧ                                М.БАЯСГАЛАН