Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1496

 

 

 

 

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/01496

Улаанбаатар хот

 

            Зохигчийн эвлэрлийг баталж,

           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөний сайд Амарын гудамж, Хас банкны төв албаны байранд байрлах, Хас банк /РД: 2578697/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 45 дугаар байр, 14 тоотод оршин суух, Алтангэрэл овогт Цэцэгмаагийн Энхтөр /РД: ХИ69053012/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 45 дугаар байр, 14 тоотод оршин суух, Туваан овогт Цэрэнхүүгийн Дагийсүрэн /РД: ХК66090105/ нарт холбогдох,

 

23 195 883 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Энхтөр нь 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хасбанктай 1500007514 дугаар барьцаат зээлийн гэрээ, 50-403 дугаар баталгаат ипотекийн гэрээ /гэрээний нэмэлт нөхцөлөөр/ тус тус байгуулж, 80 000 000 төгрөгийн зэзлийг 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Энэ гэрээнд Ц.Дагийсүрэн нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцзтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушын өргөн чөлөө, 45 дугаар байр, 14 тоот хаягт байрлах Ү-2205007108 улсын бүртгэлийн дугаартай, 000110956 гэрчилгээний дугаартай, 30 м.кв талбайтай, амьдран суух зориулалттай орон сууц, 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол улсад орж ирсэн, 15-96 УНМ улсын дугаартай, NZE1210093765 арлын дугаартай, шаргал өнгийн Тоуоtа Согоllа маркийн суудлын автомашин, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн, 63-18 УНТ улсын дугаартай, КМFХК57ВР411734568 арлын дугаартай, цагаан өнгийн Hyuindai Рогtег маркийн ачааны автомашин, эргэлтийн хөрөнгө 23 000 000 төгрөгийн малын гараптай түүхий эдийг барьцаалсан. Ц.Энхтөр, Ц.Дагийсүрэн нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний төлбөрийг 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөлгүй 365 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна. Зээлдэгч Ц.Энхтөр, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Дагийсүрэн нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгүй, “бизнес зогссон, зээлийн хөрөнгөөр хашаа байшин барьсан” гэх зэрэг тайлбар өгч, барьцаат зээлийн гэрээний 1.4-т заасан үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж байна. 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Ц.Энхтөрийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөрийг харуулбал үндсэн төлбөр 17 222 222 төгрөг, зээлийн хүү 5 393 602 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 580 059 төгрөг, нийт 23 195 883 төгрөг. Иймд зээлийн гэрээний 3.2.5, 3.2.11, 5.1.1, 5.1.3, 50-403 дугаар баталгаат ипотекийн гэрээний 4.1.2, 4.1.4, 4.1.7-д тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 23 195 885 төгрөгийг зээлдэгч Ц.Энхтөр, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Дагийсүрэн нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нар нь 23 195 885 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 5 800 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр, 5 800 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр, 5 800 000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 5 795 885 төгрөгийг тус тус төлж барагдуулж, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолд зээлийн гэрээнд барьцаалуулсан Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушын өргөн чөлөө, 45-р байрны 14 тоот хаягт байрлах Ү-2205007108 улсын бүртгэлийн дугаартай, 000110956 гэрчилгээний дугаартай, 30 м.кв талбайтай, амьдран суух зориулалттай орон сууц, 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол улсад орж ирсэн, 15-96 УНМ улсын дугаартай, NZE1210093765 арлын дугаартай, шаргал өнгийн Тоуоtа Согоllа маркийн суудлын автомашин, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн, 63-18 УНТ улсын дугаартай, КМFХК57ВР411734568 арлын дугаартай, цагаан өнгийн Hyuindai Рогtег маркийн ачааны автомашин зэргээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Мөн нэхэмжлэгч Хас банк нь эргэлтийн хөрөнгө 23 000 000 төгрөгийн малын гаралтай түүхий эдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байх тул уг барьцаанаас татгалзаж байна гэжээ.

Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, эвлэрлийн гэрээг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хасбанк нь хариуцагч Ц.Энхтөр, Ц.Дагийсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 17 222 222 төгрөг, зээлийн хүү 5 393 602 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 580 059 төгрөг, нийт 23 195 883 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 23 195 885 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 5 800 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр, 5 800 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр, 5 800 000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 5 795 885 төгрөгийг тус тус төлж барагдуулж, хариуцагч нар  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолд зээлийн гэрээнд барьцаалуулсан Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушын өргөн чөлөө, 45 дугаар байр, 14 тоот хаягт байрлах Ү-2205007108 улсын бүртгэлийн дугаартай, 000110956 гэрчилгээний дугаартай, 30 м.кв талбайтай, амьдран суух зориулалттай орон сууц, 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол улсад орж ирсэн, 15-96 УНМ улсын дугаартай, NZE1210093765 арлын дугаартай, шаргал өнгийн Тоуоtа Согоllа маркийн суудлын автомашин, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн, 63-18 УНТ улсын дугаартай, КМFХК57ВР411734568 арлын дугаартай, цагаан өнгийн Hyuindai Рогtег маркийн ачааны автомашин зэргээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэгч нь эргэлтийн хөрөнгө 23 000 000 төгрөгийн малын гаралтай түүхий эдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хас банкны нэхэмжлэлтэй, Ц.Энхтөр, Ц.Дагийсүрэн нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 23 195 883 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэрэгт хариуцагч Ц.Энхтөр, Ц.Дагийсүрэн нар нэхэмжлэлийн шаардлага 23 195 885 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 5 800 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр, 5 800 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр, 5 800 000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 5 795 885 төгрөгийг тус тус төлж барагдуулж, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолд зээлийн гэрээнд барьцаалуулсан Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушын өргөн чөлөө, 45 дугаар байр, 14 тоот хаягт байрлах Ү-2205007108 улсын бүртгэлийн дугаартай, 000110956 гэрчилгээний дугаартай, 30 м.кв талбайтай, амьдран суух зориулалттай орон сууц, 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол улсад орж ирсэн, 15-96 УНМ улсын дугаартай, NZE1210093765 арлын дугаартай, шаргал өнгийн Тоуоtа Согоllа маркийн суудлын автомашин, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн, 63-18 УНТ улсын дугаартай, КМFХК57ВР411734568 арлын дугаартай, цагаан өнгийн Hyuindai Рогtег маркийн ачааны автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэгч нь эргэлтийн хөрөнгө 23 000 000 төгрөгийн малын гаралтай түүхий эдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273 930 төгрөгийн тал хувь болох 136 965 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 136 965 төгрөгийг, хариуцагч нараас 136 965 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН