Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1503

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/01503

Улаанбаатар хот

 

       Зохигчийн эвлэрлийг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 39 дүгээр байр, 61 тоотод  оршин суух, Боржигон овогт Чойжамцын Базадорж /РД: НЮ60102071/,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 39 дүгээр байр, 61 тоотод  оршин суух, Боржигон овогт Батмөнхийн Алтангаяа /РД: НЮ63071564/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 39 дүгээр байр, 49 тоотод байрлах, “Шүнди” ХХК-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Ч.Базардоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Ч.Базардоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Базардорж, Б.Аптангаяа бид гэр бүлийн гишүүд бөгөөд 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Ч.Базардорж нь Б.Баясгалан, БНХАУ-ын иргэн Ли Шан Бө нартай зээлийн гэрээ хийж 30 000 000 төгрөгийг, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Б.Аптангаяа нь 50 000 000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Ли Шан Бө-д зээлүүлж зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээ нэрээр дээрх мөнгийг шилжүүлж байсан боловч үнэн чанартаа бол бид Баянгол дүүргийн 6 дугаар хороо 39 дүгээр байр 61 тоот 3 өрөө орон сууцыг 95 000 000 төгрөгөөр худалдан авсан юм. “Шүнди” ХХК нь тамга тэмдэггүйн улмаас бид үлдэгдэл 15 000 000 төгрөгийг төлөөгүй, мөн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй өнөөдрийг хүрч байна. Нэхэмжлэгч бид 2016 оны 10 дугаар сард 80 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан боловч хариуцагч нар нь дээрх мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/Ш32016/26072 дугаар шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулсан боловч хариуцагч тал мөнгийг төлөх талаар санаачлага гаргасангүй. Иймд бидний 80 000 000 төгрөг “Шүнди” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан тул нэхэмжлэгч Ч.Базардорж, Б.Аптангаяа нарыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо 39 дүгээр байр 61 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

   Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Шүнди” ХХК-ийн 2009 онд ашиглалтанд оруулсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 39 дүгээр байрны 61 тоотод байрлах 3 өрөө орон сууцанд нэхэмжпэгч нар 2011 оноос хойш амьдарч байгаа бөгөөд 115.58 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Ч.Базардорж, Б.Алтангаяа нар орон сууцны үнэнээс 80 000 000 төгрөг төлсөн нь үнэн болно. Нэхэмжлэгч Ч.Базардорж, Б.Алтангаяа нар нь орон сууцны үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөгийг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гармагц “Шүнди” ХХК-ийн захирал Ли Шан Бод бэлнээр хүлээлгэн өгнө. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй тул бидний эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Базардорж, Б.Алтангаяа нар нь хариуцагч “Шүнди” ХХК-д  холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагч “Шүнди” ХХК нь нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Ч.Базардоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангаяа нарын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Ч.Базардорж, Б.Алтангаяа нар нь орон сууцны үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөгийг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гармагц “Шүнди” ХХК-ийн захирал Ли Шан Бөд бэлнээр хүлээлгэн өгөхөөр эвлэрсэн нь зохигчийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. 

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ч.Базардорж, Б.Алтангаяа нарын нэхэмжлэлтэй, “Шүнди” ХХК-д холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт хариуцагч “Шүнди” ХХК нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Ч.Базардорж, Б.Алтангаяа нар нь орон сууцны үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөгийг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гармагц “Шүнди” ХХК-д бэлнээр төлөхөөр эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН