Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02025

 

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/02025

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2-рхороо, Үндсэн хуулийн гудамж Рокмон бюлдинг ХХК-ийн 1 давхарт А зааланд байрлах өөрийн байранд байрлах Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Баянгол дүүргийн 13-р хороо, 7-39 тоотод оршин суух, регистр ЧП86121236, Боржигон овогт Мөнхтөрийн Жаргалсайханд холбогдох 2 716 294 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч  Сар  шинэ  интернэшнл  ББСБ  ХХК  нь  шүүхэд   гаргасан нэхэмжлэлдээ: М.Жаргалсайхан нь 2016 оны 1-р сарын 20-ны өдөр манай байгуулагатай ЗГ1200160096 дугаартай зээл ба барьцааны гэрээнд М.Болормаагийн батлан даагчаар оролцсон. Тус зээлийн гэрээний дагуу 1 800 000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай 3.7 хувийн хүүтэй зээлсэн. Үндсэн зээлдэгч М.Болормаа нь зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй манай байгууллагаас гэрээнд заасан нөхцлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж одоог хүртэлх хугацаанд өр төлбөрөө барагдуулаагүй алга болсон ба үндсэн зээлийн үлдэгдэлд 1 534 381 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэлд 1 191 913 төгрөг нийт 2 716 294 төгрөг байна. Иймээс батлан даалтын гэрээний 2.1-т зааснаар ЗГ1200160096 тоот зээлийн гэрээний төлөгдөөгүй дүнг М.Болормаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатархүү нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Жаргалсайхантай үндсэн төлбөрийг 2 716 294 төгрөгийг 5 сарын хугацаатай төлж барагдуулахаар эвлэрч байна. Хариуцагч М.Жаргалсайхан нь уг төлбөрийг 2017 оны 8‑р сарын 01-нд 500 000 төгрөг, 2017 оны 9‑р сарын 01-нд 500 000 төгрөг, 2017 оны 10‑р сарын 01-нд 500 000 төгрөг, 2017 оны 11‑р сарын 01-нд 500 000 төгрөг, 2017 оны 12‑р сарын 01-нд 716 294 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК нь М.Жаргалсайханд холбогдох 2 716 294 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

               Хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааны  шатанд  хариуцагч  М.Жаргалсайхан нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 716 294 төгрөгийг 2017 оны 8‑р сарын 01-нд 500 000 төгрөг, 2017 оны 9‑р сарын 01-нд 500 000 төгрөг, 2017 оны 10‑р сарын 01-нд 500 000 төгрөг, 2017 оны 11‑р сарын 01-нд 500 000 төгрөг, 2017 оны 12‑р сарын 01-нд 716 294 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2 716 294 төгрөгийг 2017 оны 8‑р сарын 01-нд 500 000 төгрөг, 2017 оны 9‑р сарын 01-нд 500 000 төгрөг, 2017 оны 10‑р сарын 01-нд 500 000 төгрөг, 2017 оны 11‑р сарын 01-нд 500 000 төгрөг, 2017 оны 12‑р сарын 01-нд 716 294 төгрөгөөр тус тус бүрэн төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч М.Жаргалсайханы зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  58 415  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 29 207 төгрөг, хариуцагч М.Жаргалсайханаас 29 207 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-д олгосугай.

 

            3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Р.АЛТАНТУЯА