Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Ш.Мөнхбаясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,   

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н-н Н,

Мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ч-ийн Э нарт холбогдох эрүүгийн 2107 00000 0242 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүх хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр суманд аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* тоотод эхийн хамт оршин суудаг, урьд

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 99 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэж, ялаас чөлөөлөгдсөн,

Увс аймгийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дугаар зүйлд заасны дагуу 2 жилийн хугацаагаар, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтаан 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжаар эдэлж буй ялыг 3 сарын хугацаагаар хойшлуулсан,

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 39/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасны дагуу 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан.

РД:*******, ******* овогт Нн Н.

Монгол Улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, тоотод оршин суух,

урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин буюу 2.040.000 торгох ялаар шийтгүүлж, 2005 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 60 дугаартай захирамжаар торгуулийн ялыг 2 сарын баривчлах ялаар сольж шийдвэрлэсэн.

РД: , ******* овогт Чийн Э.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Н нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэх газарт байрлах “” ХХК-ийн амралтын газрын ажилчид байрлаж буй монгол гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хохирогч Ч.Э-тэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Ч.Э-ийн цээжин тус газарт хутгалсны улмаас биед нь цээжний хөндийд нэвтэрсэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ч.Э нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...намайг хүн хутгалаагүй... Би баруун гараараа барьж байгаад кран руу гарсан. Тэгээд зүүн талаараа унасан...автомашинаар эмнэлэг хүргэгдэх замд юу ч яригдаагүй, би уначихлаа л гэж тэр хэдэд хэлсэн” гэж худал мэдүүлэг өгсөн хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчид болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон бусад оролцогч нар гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед архи уугаад согтсон байсан учраас сайн санахгүй байгаа. Тэгээд Ч.Э-ийн дагуулаад эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэгт очоод тэндээс цагдаа аваад явсан. Болсон явдалд харамсаж байна... ” гэв.

Шүүгдэгч Ч.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед нэлээн согтуу байсан. Хэн намайг хутгалсныг санахгүй байна. Тамхи авч буух гэж байгаад унаснаа санаж байна. Одоо унаснаас болж 4  хавирга хугарсан. Тухайн үед 4 метр өндөртэй кран байсан. Тэр дээр тамхи хаячихсан байсан. Тэрийг авах гэж байгаад унасан. Э, Г 2 хойно тамхи татаж байсан... ” гэв.

Шинжээч Б.  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ч.Эийг 2021 оны 10 дугаар сарын 11-нд үзсэн. Ч.Эийг үзэхэд цээжний зүүн хажуу талд 3.9 см урттай, 3 мэс заслын оёдолтой байсан. Түүний доор 1 см урттай, 1 оёдол нь гуурс оруулсан шархтай байсан. Гадна талаас хавирга хугарсан эсэхийг мэдэх боломжгүй. Унах үед үзүүртэй зүйл эгц дээшээ харсан байсан тохиолдолд үүсэх боломжтой. Гэмтэл үүссэн байрлалыг харахад шугамын дунд шугамаас үүссэн байсан. Тэгэхээр энэ байрлал гарын байрлалын ард байх боломжтой байрлал. Тэгээд дээрээс унасан гэж үзэхэд гараа өргөсөн маягтай үзүүртэй зүйл дээр унана. Ямар тохиолдолд гараа өргөж унах боломжтой гэвэл гар юм уу ташаа цээжний хөндийд нэмэлт гэмтэл заавал учирна. Тэгэхээр энэ дээр өөр гэмтэл бичигдээгүй байна. Миний үзсэн гэмтэл согог судлалын өвчтөний түүхэнд хугарлын талаар дурдагдаагүй байна. Миний үзсэнээр 3.5 см урттай байсан. Гүнийг тодорхойлох боломжгүй. ир үзүүртэй хавтгай гадаргуу гэдэгт хутгыг хамааруулж үзэж болно. Хэрвээ 3 метр өндөр дээрээс энэ хутган дээр унасан тохиолдолд хутга тэр чигээрээ цээжний хөндийд нэвтрэх боломжтой. Тэгэхээр энэ хутга дээр унах боломжгүй. Харин хутган дээрх цусны толбыг харахад ажлын хэсгээр үүсгэгдсэн байх боломжтой. Тэгэхээр хохирогчийн биед учирсан гэмтлийг харахад энэ хутгаар үүсгэгдсэн байх боломжтой... 4 дүгээр хавирга шархны хажуу талын гэмтэл байна. Энэ гэмтэл өөрөө 4 дүгээр хавирганы дундуур цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх. Тэгэхээр цээжний хөндий рүү хутга орж байхад хавирга хугарах магадлалтай. гэв.

Гэрч З.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Г бид 2 гадаа ажил хийж байхад дуудсан. Тэгэхэд эд нар гэрт архи ууж байсан. Тэгээд ороход ийм зүйл болсон байсан. Тэгээд эмнэлэг явъя гэхэд нь явсан... Эмнэлэг хүргэгдэж байх явцад ямар нэгэн яриа үүсэн үү гэдэгт маш их сандарсан байсан болохоор сайн санахгүй байна. Тухайн үед Н, Н, Э, Н бид нар эмнэлэг рүү явсан. Яагаад эмнэлэгт үзүүлэх болсон юм бэ намайг очиход кран дээрээс унасан гээд хэвтэж байсан...” гэв.

Гэрч З.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Э бид 2 ажлаа хийж байсан. Урьд өдөр найз нь нас барсан гээд маргааш өглөө нь хөдөө явах байсан. Тэгээд өглөө нь Н ах ирсэн. Тэгээд өдөр тийшээ манайхан цайны сүү авчирна гээд гарсан. Тэгээд ирэхдээ архи авчирсан байсан. Тэрийг тухайн үед мэдээгүй. Тэгээд ажлын талбай дээр байж байсан чинь унаад бэртчихлээ эмнэлэг явах болчихлоо гэсэн би багажаа хариуцаад ард нь үлдсэн...” гэв.

 

Гэрч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр 2021 оны 10 дугаар сард бид нар архи ууж байсан. Би урьд өдөр нь уусан байсан болохоор согтоод унтчихсан байсан. Тэгээд намайг унтаад босоод ирэхэд Ч.Э төмөр дээр уначихлаа гээд дуудсан. Биеэс нь цус гарчихсан байсан. Тэгээд би Э-ыг дуудаад эмнэлэг рүү явсан. Тухайн үед эмнэлэгт яаж очсоноо санахгүй байна. Тэгээд байж байсан чинь цагдаа нар ирээд эрүүлжүүлэхэд хийсэн....” гэв.

 

Гэрч З.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Анх эрүүл мэндийн төвөөс хутгалуулсан хүн байна гээд дуудлага өгсөн. Тухайн үед хохирогчоос асуухад би өндрөөс унаад бэртсэн гэж тайлбарлаж байсан. Тэгээд хэрэг учрал болсон газар очиход өндрөөс унах газар байгаагүй. Тэгээд хохирогчийн амьдардаг гэрт ороход цустай байсан. Тэгээд орон дээр цустай хутга байсан. Тэгээд тухайн үед байсан хүнээс асуусан архи ууж байгаад 1 нь гэнэт цус болоод явчихсан. Би сайн мэдэхгүй байна гэж хариулсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын холбогдсон

гэмт хэргийн талаар дараах  нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-3-7/,

 

Гэрч Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би З.Гын

хамт ажилдаа гарсан. Ч.Э, Н.Н, Б.Н, Б.Н гэх хүмүүс ажилдаа гараагүй, архи согтууруулах ундаа уугаад үлдсэн. Өдөр 13 цаг орчмын үед найз Б.Н бид хоёрыг дуудаад “болохоо байлаа Н.Н хутгаар Ч.Э-ийг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь гэрт ороход орон дээр цээжнээс цус гарчихсан хэвтэж байсан. Бид нар Ч.Э-ийг машинд суулгаад Налайх дүүргийн эрүүл мэндийн төв рүү хүргэхээр явцгаасан...” /1хх-27/ гэх мэдүүлэг,

 

“...Б.Н бид хоёрыг хүрээд ир гээд дуудахаар нь очиход байрлаж байсан гэрт Б.Н гэрт орохоос өмнө Ч.Э-ийг Э.Н хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд гэрийн дотогшоо ороход гэр дотор Ч.Э Н.Н хоёр л байсан. Ч.Э цус болсон байдалтай, Н.Н хажууд нь уйлчихсан сууж байсан. Харин Н.Н “би найзыгаа хутгалчихлаа” гээд байсан. Замд явж байхдаа Ч.Э “би ямар найзыгаа шоронд явуулалтай биш дээ, төмөр дээр уначихлаа гэж хэлээрэй” гээд бид нарт захиж хэлсэн. Ингээд эмнэлэг дээр хүргэж ирсэн юм. Айхтар цохиж зодсон юм бол анзаарагдаагүй, айлгах гэж байгаад хутгалчихсан гэж Н өөрөө замд явж байхдаа хэлсэн...” /1хх-29/ гэх мэдүүлэг,

 

Гэрч З.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Өдөр 11 цагийн үед Ч.Э цайны сүүнд явна гэж гарч явчхаад удалгүй ирэхдээ архи аваад ирсэн байсан. Хир хэмжээний архи авчирсан болохыг нь мэдээгүй. Би та нар битгий уугаарай гэж хэлсэн боловч намайг тоогоогүй. Тэгээд би З.Этой хамт гадаа ажлаа хийгээд байж байтал 15 цагийн орчимд Б.Н байрлаж байсан гэрээсээ согтуу байдалтай гарч ирээд 3 Э бид хоёрыг дуудсан. Бид хоёрыг яваад очиход Ч.Э унаад, хавиргаа эвгүй болгочихлоо гэж байсан. Намайг гэрт ороход Ч.Э Н.Н хоёр зэрэгцээд гэрийн зүүн хэсэгт сууж байсан ба Н.Н уйлчихсан бололтой нүд нь улайчихсан, Ч.Э “ах нь унаад хавирга гэмтчих шиг боллоо” гээд нэг талын гараараа сугаа дарчихсан сууж байсан. Өнөөдөр өглөө цагдаа дээр ирээд нөгөө хэдээсээ юу болсон талаар асуухад Ч.Эийг Н.Н хутгалсан гэж байсан юм. Өчигдөр бол Ч.Эийг унаад гэмтчихсэн байна гэж л ойлгосон...” /1хх-31/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эмнэлэг явах замд Ч.Э Н.Нийг “Чи яаж байгаа юм бэ” гэж хэлж байсан...” /1хх-32/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Унтаж байтал “ёо” гэх шиг болсон. Гэтэл Ч.Э намайг хөөш эндээс цус гарчихлаа, намайг хутгаар хатгачих боллоо” гээд дуудахаар нь би сэрээд сандраад хартал Ч.Эийн цээж хавьцаа цус болчихсон, дээрээс нь гараараа дарчихсан, Н.Н яг хажууд нь яачваа гээд хоёулаа сандарчихсан байхаар нь би шууд гарч гүйгээд Ч.Э-ийг өргөж машинд суулгаад Налайхын эмнэлэг дээр шууд хугацаа алдалгүй хүргэж ирсэн юм. Эмнэлэг явахдаа замдаа Ч.Э бидэнд “би өөрөө унасан гэж хэлнэ, найзыгаа яаж шоронд явуулах ээ” гэж хэлж байсан  өөр юм бол бидний дунд яриагүй.” /1хх-35-36/ гэх мэдүүлэг,

Гэрч З.Э, З.Г нарийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан

тэмдэглэл /1хх-46-48/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 521 дугаартай дүгнэлт:

1. Ч.Э-ийн биед цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хуримтлагдсан хий шингэнийг соруулж авсан мэс ажилбарын дараах байдал /ГССҮТ 2021.10.04/ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /1хх-57-58/ гэх дүгнэлт,

 

Яаралтай тусламжийн хуудас /1хх-59-60/,

 

Шинжээч эмч С.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үзүүлэгч Ч.Э-ийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн өвчний түүхэнд бичигдсэнээр 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгт цээжний зүүн хөндийд тавигдсан гуурсаар 100 мл цус гарсан гэсэн ба энэ нь цээжний хөндийд хутга нэвтэрч, хүндрэл үүссэн болохыг нотолно. Ч.Э-ийн шарх нь цээжний зүүн талд суганы дунд шугамаар 5 дугаар хавирганы орчимд байсан ба тодорхой өндөртэй зүйлээс унахад доор нь хутга эгц босоо байрлалтай байх шаардлагатай бөгөөд эгц босоо хутганы үзүүр дээр цээжний зүүн талаар мөн өөрөө эгц зүүн хажуу байрлалаар унах үед үүсэх боломжтой. Мөн ийм тохиолдолд цээж болон биеийн бусад хэсгүүдэд өөр гэмтэл үүсэх ёстой. Шархнаас харахад ир үзүүртэй тодорхой өргөнтэй, хавтгай хутга мэт зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Энэ хүн суга орчмоороо уналаа гэхэд түрүүлж мөр, гар газарт хүрч цээжинд авах хүчний үйлчлэлийг сарниулах, ир үзүүртэй зүйл дээр уналаа гэхэд мөр гар эхэлж гэмтэж таарна” /1хх-62/ гэх мэдүүлэг,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4660 дугаартай дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон оруулгатай 11 см иштэй 28 см урттай хутган дээрх АВО системээр O/I/ бүлгийн харьяалалтай хүний цус илэрсэн. /1хх-73-74/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Ч.Э-ийн цусны бүлгийг О1 бүлгийн цустай гэж Налайх дүүргийн Эрүүл мэндийн лабораторийн тодорхойлсон шинжилгээний хариу /1хх-15/ зэрэг нотлох баримтууд авагдсан байна зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н-ийн өмгөөлөгч Ж.Н-гийн зүгээс шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар дараах  баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-1/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-3-5/,

Прокурорын тогтоол /1хх-11-12/,

Мөрдөгчийн тэмдэглэл /1хх-15/,

Хохирогч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н.Н-тэй 1998 оноос хойш одоог хүртэл 20 жил дотно найзалж нөхөрлөж байна. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Туул голын орчимд цахилгааны ажил хийж байсан юм. Амралтын газарт юм хийж байсан гэртээ архи ууцгаасан. З.Г, З.Э нараас бусад нь бүгд уусан. Архи ууж байгаад нэлээн согтсон. Намайг бол хүн хутгалаагүй би тэрийг гайхаад байгаа юм. Би уначих шиг болсон. Тэгээд би юм шаачихлаа гээд Нд хэлээд эмнэлэг рүү явсан. Би гараад уначих шиг болсон. Тэгээд гэр лүү ороод ийм юм болчихлоо гэсэн чинь явъя гээд шууд аваад явсан. Намайг унасан болохыг харсан үзсэн хүн байхгүй. Би краны кабинаас тамхи авч байгаад уначих шиг болсон. Юун дээр унаснаа мэдэхгүй байна. Баахан фасад төмөр л байсан. Би худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын талаар ойлгож мэдсэн. Автомашинтай эмнэлэг орох замд юу ч яриагүй, би уначихлаа гэж л тэр хэдэд хэлсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /1хх-24-25/ гэсэн мэдүүлэг,

Гэрч З.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би томилгоот жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 17 цагийн орчимд эмнэлэг дээр хутгалуулсан байдалтай хүн ирсэн байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгаад тухайн хэрэгт холбогдох хүмүүсийг цагдаагийн хэлтэс дээр авчирч эрүүлжүүлэх байранд  хийгээд дараа нь хэргийн үзлэг хийчихээд ирсэн. Хэргийн газрын үзлэг хийгээд цагдаагийн хэлтэс дээр ирээд орой 22 цаг 45 минутанд тухайн хэрэгт холбогдогч Н.Н-ийг эрүүлжүүлэх байранд орж уулзахад архи нь гараад болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх боломжтой, өөрийн хэлж ярьж хэлж байгаа зүйлсийг бүрэн дүүрэн ойлгож байгаа байдалтай байсан, архи ч бараг шахуу үнэртэхгүй эрүүл шахуу байсан тул өөрөөс нь мэдүүлэг өгөх чадвартай байгаа эсэх талаар нь тодруулаад өөрөө зөвшөөрсөн тул мэдүүлэг авсан. Тухайн үед би Н гэх хүнээс “Чи юу хийснээ санах байна уу” гэхэд “Санаж байна” гэхээр нь “Чи эмнэлэг дээр яагаад намайг юу болсон талаар асуухад өндөрөөс унасан гэсэн юм бэ” гэхэд ”харин би айгаад тэгээд худлаа ярьчихсан юмаа одоо үнэнээ хэлье” гээд мэдүүлгээ өгч хохирогчтой таарамжгүй байдлыг улмаас хутгалж биед нь гэмтэл учруулсан талаар мэдүүлсэн....” /1хх-44/ гэх мэдүүлэг,

 

Гэрч З.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Нямлхавга намайг дуудаад гэрлүү орцгоосон. Н, Г бид хоёрыг гадаа байхад дуудаад Н Эийг хутгалчихлаа гэж хэлээд гэрлүү орцгоосон .Тэгээд сандралдаад гэрт ороход Э ор дээр дээшээ хараад хэвтчихсэн, Н хажууд нь уйлаад сууж байсан. Э гараа цээжин дээрээ дарчихсан байдалтай байсан. Тэгээд шууд сандралдаад эмнэлэг рүү дагуулж гарч явсан юм. Тухайн үед гадна байсан болохоор гэр дотор юу болсныг мэдэхгүй байна. Э төмөр дээр уначихсан гэж хэлээрэй л гэж замдаа ярьж байсан.... Э бол архидаж эхэлснээс хойш гадаа унаж гэмтсэн зүйл бол анзаарагдаагүй, гадаа гарч ирж бол харагдаагүй...” /1хх-47-49/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү Н нь миний 3 дахь хүүхэд байгаа юм, би 6 хүүхэд төрсөнөөс одоо 4 хүүхэд минь байдаг, одоо надад ганц өмөг түшиг болж байгаа нь Н байгаа юм. Н л намайг ганц амьдруулж байгаа хүн байгаа юм, би сахарын өвчин хүндэрсэн архаг шатандаа үүнээс болоод чих хатуурах, сонсгол муудах, дээрээс нь зүрхний өвчтэй, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, элэг цайралттай, өөхөлчихсөн, хатуурлын шинж тэмдэгтэй бие муу байдаг юм, намайг ганц асарч тойлдог хүүхэд минь байгаа юм. Миний хүү Наран- Эрхэс янз бүрийн асуудалд орчихоор миний ахуй амьдралын асуудал давхар асар их хүндрэл учрах гээд байгаа юм. Миний хүү Н зан аашийн хувьд байгаа зан нь тайван дөлгөөн, олон ааш зан байхгүй, өрөвч, ядарсан зүдэрсэн хүнийг хооллож ундпаад, бусдад их тусархаг, найз нөхөд олонтой, тэдэндээ тусархаг, нэр хүнд сайтай хүн байгаа юм. Манай хүү Н уг нь бол архи дарс огт хэрэглээд байдаггүй хүн байсан, дээд талынх нь хоёр ах нь нилээн том болсон хойноо өөд болсоноос хойш ганц нэг архи дарс уух болсон юм, найз нөхөдтэйгээ энд тэнд ажил олж хийгээд дэм дэмэндээ ажил төрөл хийгээд л явдаг хүмүүс байгаа юм. Тухайн асуудал нь юу болсныг надаас нуугаад хэлэхгүй байгаа юм...”/1хх-50/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2021 оны 10 дугаар сарын

13-ны өдрийн 521 дугаартай дүгнэлт: /1хх-57-58/,

 

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1хх-63/,

Эд мөрийн баримтаар хураагдсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-69/,

Эмчийн дүгнэлт /1хх-101/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /1хх-108/,

Хэргийн материал танилцуулсан тухай баримт /1хх-180/,

Шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтууд /1хх-244-250, 2хх01-11/зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Шүүгдэгч Ч.Э-ийн өмгөөлөгч Б.Билгүүний зүгээс шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар дараах  баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Гэмтэл согсог  судлын төвийн өвчитний тодорхойлолт  /1хх-98-102/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /1хх-142-147/,

Шүүгдэгч Ч.Э-ийн ял шалгах хуудас /1хх-156/,

Ч.Эийн дахин шинжээч томилуулах хүсэлт /1хх-182/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н-ийн холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: ” Шүүгдэгч Н.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Ч.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах боломжтой гэж үзэж байгаа гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Н.Н-ийн өмгөөлөгчөөс: Өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцахад гэм бурууг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Яллах дүгнэлтийн хувьд хууль ёсны байх, үндэслэлтэй байх зарчмыг хангаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ч.Э-ийн өмгөөлөгчөөс: .. шинжээчийн дүгнэлт дээр асуулт асуух шаардлага үүсэж байна. Мөн Эийн сэтгэхүйн байдлыг тогтоох ёстой. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн гэм буруугийн талаарх дүгнэлтийг тус тус гаргажээ.

  Шүүгдэгч Н.Н нь: “...Тухайн үед архи уугаад согтсон байсан учраас сайн санахгүй байгаа. Тэгээд Ч.Э-ийн дагуулаад эмнэлэг рүү явсан гэж, шүүгдэгч Ч.Э нь: “...Тамхи авч буух гэж байгаад унаснаа санаж байна. Одоо унаснаас болж 4  хавирга хугарсан. Тухайн үед 4 метр өндөртэй кран байсан. Тэр дээр тамхи хаячихсан байсан. Тэрийг авах гэж байгаад унасан.... ” гэж тус тус мэдүүлжээ.

Гэвч шүүх хуралдаанд шүүгдэгч нарын үйлдлийн талаар талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

Шинжээч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Э-ийг 2021 оны 10 дугаар сарын 11-нд үзсэн. Ч.Э-ийг үзэхэд цээжний зүүн хажуу талд 3.9 см урттай, 3 мэс заслын оёдолтой байсан... Тэгээд дээрээс унасан гэж үзэхэд гараа өргөсөн маягтай үзүүртэй зүйл дээр унана. ...Хэрвээ 3 метр өндөр дээрээс энэ хутган дээр унасан тохиолдолд хутга тэр чигээрээ цээжний хөндийд нэвтрэх боломжтой. ..Харин хутган дээрх цусны толбыг харахад ажлын хэсгээр үүсгэгдсэн байх боломжтой. Тэгэхээр хохирогчийн биед учирсан гэмтлийг харахад энэ хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. ...4 дүгээр хавирга шархны хажуу талын гэмтэл байна. Энэ гэмтэл өөрөө 4 дүгээр хавирганы дундуур цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх. Тэгэхээр цээжний хөндий рүү хутга орж байхад хавирга хугарах магадлалтай....” гэх мэдүүлэг,

Гэрч З.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх эрүүл мэндийн төвөөс хутгалуулсан хүн байна гээд дуудлага өгсөн. Тухайн үед хохирогчоос асуухад би өндрөөс унаад бэртсэн гэж тайлбарлаж байсан. Тэгээд хэрэг учрал болсон газар очиход өндрөөс унах газар байгаагүй. Тэгээд хохирогчийн амьдардаг гэрт ороход цустай байсан. Тэгээд орон дээр цустай хутга байсан. Тэгээд тухайн үед байсан хүнээс асуусан архи ууж байгаад 1 нь гэнэт цус болоод явчихсан...” гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Гэрч З.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би З.Г-ын хамт ажилдаа гарсан. Ч.Э, Н.Н, Б.Н, Б.Намсай гэх хүмүүс ажилдаа гараагүй, архи согтууруулах ундаа уугаад үлдсэн. Өдөр 13 цаг орчмын үед найз Б.Н бид хоёрыг дуудаад “болохоо байлаа Н.Н хутгаар Ч.Э-ийг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь гэрт ороход орон дээр цээжнээс цус гарчихсан хэвтэж байсан. Бид нар Ч.Э-ийг машинд суулгаад Налайх дүүргийн эрүүл мэндийн төв рүү хүргэхээр явцгаасан...” гэх мэдүүлэг,

Гэрч З.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....нөгөө хэдээсээ юу болсон талаар асуухад Ч.Э-ийг Н.Н хутгалсан гэж байсан юм. Өчигдөр бол Ч.Эийг унаад гэмтчихсэн байна гэж л ойлгосон...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Унтаж байтал “ёо” гэх шиг болсон. Гэтэл Ч.Э намайг хөөш эндээс цус гарчихлаа, намайг хутгаар хатгачих боллоо” гээд дуудахаар нь би сэрээд сандраад хартал Ч.Эийн цээж хавьцаа цус болчихсон, дээрээс нь гараараа дарчихсан, Н.Н яг хажууд нь яачваа гээд хоёулаа сандарчихсан байхаар нь би шууд гарч гүйгээд Ч.Э-ийг өргөж машинд суулгаад Налайхын эмнэлэг дээр шууд хугацаа алдалгүй хүргэж ирсэн юм...”гэх мэдүүлэг,

 

Яаралтай тусламжийн хуудас /1хх-59-60/,

 

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,

 

Гэрч З.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н гэх хүнээс “Чи юу хийснээ санах байна уу” гэхэд “Санаж байна” гэхээр нь “Чи эмнэлэг дээр яагаад намайг юу болсон талаар асуухад өндөрөөс унасан гэсэн юм бэ” гэхэд ”харин би айгаад тэгээд худлаа ярьчихсан юмаа одоо үнэнээ хэлье” гээд мэдүүлгээ өгч хохирогчтой таарамжгүй байдлыг улмаас хутгалж биед нь гэмтэл учруулсан талаар мэдүүлсэн....” /1хх-44/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 521 дугаартай дүгнэлтээр Ч.Э-ийн биед цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хуримтлагдсан хий шингэнийг соруулж авсан мэс ажилбарын дараах байдал /ГССҮТ 2021.10.04/ гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт,

 

Эд мөрийн баримтаар хураагдсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл,

Шүүгдэгч Ч.Э-ийн цусны бүлгийг О1 бүлгийн цустай гэж Налайх дүүргийн Эрүүл мэндийн лабораторийн тодорхойлсон шинжилгээний хариу /1хх-15/ зэрэг нотлох баримтуудаар  Шүүгдэгч Н.Н нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд гэх газарт байрлах “” ХХК-ийн амралтын газрын ажилчид байрлаж буй монгол гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хохирогч Ч.Э-тэй маргалдаж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн түүний цээжний зүүн талаас нь хутгалсны улмаас биед нь цээжний хөндийд нэвтэрсэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна .

Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн Гэрч З.Э-ын:  “...Г бид 2 гадаа ажил хийж байхад дуудсан. Тэгэхэд эд нар гэрт архи ууж байсан. Тэгээд ороход ийм зүйл болсон байсан. Тэгээд эмнэлэг явъя гэхэд нь явсан... намайг очиход кран дээрээс унасан гээд хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч З.Гын: “...Тэгээд ажлын талбай дээр байж байсан чинь унаад бэртчихлээ эмнэлэг явах болчихлоо гэсэн би багажаа хариуцаад ард нь үлдсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Н-ын: “...Тэр өдөр 2021 оны 10 дугаар сард бид нар архи ууж байсан. Би урьд өдөр нь уусан байсан болохоор согтоод унтчихсан байсан. Тэгээд намайг унтаад босоод ирэхэд Ч.Э төмөр дээр уначихлаа гээд дуудсан. Биеэс нь цус гарчихсан байсан. Тэгээд би Эыг дуудаад эмнэлэг рүү явсан” гэсэн мэдүүлгүүд нь шүүгдэгч Н.Н-ийн хохирогч Ч.Эийг хутгалснаас хойш үйл баримтын талаар мэдүүлсэн байх тул дээрх хэргийн үйл баримтыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Н.Н-ийн  хохирогч Ч.Э-тэй маргалдаж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн түүний цээжний зүүн талаас нь хутгалсны улмаас биед нь цээжний хөндийд нэвтэрсэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт  тогтоогдсонтой холбогдуулан хохирогч Ч.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гараад уначих шиг болсон. Тэгээд гэр лүү ороод ийм юм болчихлоо гэсэн чинь явъя гээд шууд аваад явсан. Намайг унасан болохыг харсан үзсэн хүн байхгүй. Би краны кабинаас тамхи авч байгаад уначих шиг болсон. Юун дээр унаснаа мэдэхгүй байна. Баахан фасад төмөр л байсан. Би худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын талаар ойлгож мэдсэн. Автомашинтай эмнэлэг орох замд юу ч яриагүй, би уначихлаа гэж л тэр хэдэд хэлсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт , дүрс бичлэгийн үзүүлэлт, зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Э нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...намайг хүн хутгалаагүй... Би баруун гараараа барьж байгаад кран руу гарсан. Тэгээд зүүн талаараа унасан...автомашинаар эмнэлэг хүргэгдэх замд юу ч яригдаагүй, би уначихлаа л гэж тэр хэдэд хэлсэн” гэж хохирогчоор  мэдүүлэг өгөхдөө тухайн үед шүүгдэгчид хутгалуулсан байхад хутгалуулаагүй, тэвштэй машины кранаас унасан гэж болоогүй үйл баримтаар талаар худал мэдүүлэг өгсөн  болох нь тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н.Н, Ч.Э нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Иймд шүүхээс шүүгдэгч Н. Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн

11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ч.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Н.Н нь хохирол төлбөр төлсөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 8 жил 10 сарын хорих ялыг оногдуулахаар, шүүгдэгч Н.Н-ийн өмгөөлөгч: ...Өмгөөлөгчийн хувьд хэлэхэд 3 удаагийн ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд оруулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна, шүүгдэгч Ч.Э-ийн өмгөөлөгч худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн тухайд 3 төрлийн ялын санкц байгаа. Шүүхээс гэм буруутайд тооцсон холбогдуулаад миний үйлчлүүлэгч торгуулийн ялаар шийтгэж өгнө үү гэх дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.

 

Шүүхийн зүгээс шүүгдэгч Н.Н-ийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Ч.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Н, Ч.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт  битүүмжлэгдсэн зүйлгүй,  бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Ч.Э-ийн мэдүүлгийг шалгах ажиллагааг дүрс бичлэгт буулгаж сидинд хуулбарлан авсан сиди 1 ширхэгийг хавтаст хэрэгт хадгалуулахаар, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн иштэй 1 ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт Н-н Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд  хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* овогт Ч-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Шүүгдэгч ******* овогт Н-н Н-ийг Эрүүгийн хуулийн

 тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч ******* овогт Ч-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Н-т Эрүүгий хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Н, Ч.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт  битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Ч.Э-ийн мэдүүлгийг шалгах ажиллагааг дүрс бичлэгт буулгаж сидинд хуулбарлан авсан сиди 1 ширхэгийг хавтаст хэрэгт хадгалуулахаар, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн иштэй 1 ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлсүгэй.

           

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шүүгдэгч Ч.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Х.ГАНБОЛД

 

 

               ШҮҮГЧИД                                  Д.ЧИНЗОРИГ

                                                                      

                

                                                                                       Э.ЭНХЖАРГАЛ