Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/01505

 
 
 

 

   
Хэвлэх
 
ganaa Normal ganaa 1 0 2017-06-08T07:36:00Z 2017-06-08T07:36:00Z 1 1533 8744 72 20 10257 15.00 6 pt 2 2 false false false MN X-NONE X-NONE

 

 

 

 

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/01505

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 35 дугаар байр 68 тоотод оршин суух, ТИ85012903 регисртэй, Хиад овогт Эрдэнэбатын Цолмон,  

Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, ..дугаар байр ..тоотод оршин суух, …регисртэй, Ням овогт Н. Ц-т холбогдох,

Гэм хорын хохиролд 1,839,664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Ц нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны орой 1825 цагийн орчим намайг ганцаар гарч явахад араас зүүн талын хөлийг машинаараа шүргэж зөөлөн эдийн гэмтэл учруулсан. Тухайн үед хариуцагч 0,82 хувийн согтолттой байсан ба намайг мөргүүлж уначихаад босч чадахгүй уйлаад сууж байхад хамт явсан хүнтэйгээ “камер байдаггүй биз дээ энд, гэрэл ямар байсан, энийг холдуулчихъя” гэх мэтээр өөр хоорондоо ярьж байснаа газар унасан намайг чирж замаас холдуулах оролдого хийгээд байсан. Би “эмч дуудаачээ” гээд байхад “өөрөө дууд” гээд байсан тул би аргагүйн эрхэнд хол унасан байсан цүнхэндээ өөрөө хүрч 102, 103 дугаарын утсанд дуудлага өгсөн. Зүүн талын хөл гишгэж чадахгүй өвчтэй байсан. Дараа нь гэмтлийн эмнэлэгт очиж гэмтсэн хөлнийхөө зургийг авахуулахад яс нь гэмтээгүй боловч зөөлөн эд нь няцарч гэмтсэн байна гээд эм бичиж дүүргийнхээ эмнэлэгт очиж үзүүлээрэй гээд зөвлөгөө өгсөн. 2 хоногийн дараа хөл өвдөөд хавдар нь буухгүй байсан учир дүүргийн эмнэлэгт үзүүлтэл “гипстэхгүй бол зөөлөн эдийн гэмтэл үрэвсдэг” гээд гипсдсэн тул би гэрийнхнийгээ дуудаж эмнэлэгээс авахуулсан. Мөн нэгэнт гипсдсэн тул ажилдаа явж болохгүй гээд 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл акт өгнө, ирж үзүүлээрэй гэсэн. 7 хоног гэртээ байгаад хөлийн хавдар бууж өвчин нь гайгүй болсон. Тэгтэл ажлаас дуудаад байсан тул гипсээ өөрөө аваад 22-ны өдрөөс ажилдаа орсон. 28-нд эмчдээ үзүүлээд листээ авсан. Гэхдээ одоо хүртэл бойтгон гутлаас өөр гутал өмс ч болохгүй байгаа. Энэ хооронд Н.Ц гуай надаас уучлалт гуйгаагүй. Харин ч байцаагч энэ хүн машинаа гаргаж авмаар байна гээд байна, хохирол энэ тэр нэхэмжлэх юм уу гэхээр нь би 7 хоног гэртээ суусан цалингаа л нэхэмжилвэл нэхэмжлье дээ гэтэл над руу залгаад “галзуураад байна уу үгүй юу, хөлөө хүрэх газраа яваарай” гэж доромжлоод байсан. Эрүүл саруул ажлаа хийгээд явж байтал согтуугаар машин жолоодож, гарцаар гарч явсан миний хөлийг дайрч гэмтээчээд, дээрээс нь доромжлоод байгаа нь энэ хүн хийсэн хэрэгтээ гэмшиж харамссан зүйл байхгүй байгааг харуулж байна. Тээврийн прокурорын газрын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 214 тоот прокурорын тогтоолын 3-т “гомдол гаргагч нь өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 499, 510, 505 дугаар зүйлүүдэд зааснаар буруутай этгээдээр арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасны дугаар ажилгүй байсан 8 хоногийн актны мөнгөий зөрүү 1,334,0644 төгрөг, шинжилгээ хийлгэхээр төлсөн 3,000 төгрөг, Тээврийн прокурорын газраас хэргийн материал хуулбарлаж авсны төлбөр 2,600 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500,000 төгрөг, нийт 1,839,664 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Ц миний бие нь 2017-01-10 ны орой 18:25 минутын үед ХУД-ын ТИС Сургуулийн уулвар дээр зогсоод ногоон гэрэл асч баруун гар тийш дөнгөж хөдлөөд 5мл хурдтай эргэтэл баруун талаар хар хувцастай хүн /тухайн гарц гэрэлтүүлэг муу байсан/ гэнэт урдах машины араас гарч ирэхэд шүргээд зогссон. Би тэр дороо зогсч сандраад машинаасаа хүүгийн хамтаар бууж дэргэд нь очиход өвдөг сөгдөн суугаад уйлж байсан. Би сандарч хүү Ц.Бэлгүтэйгээ “Утсаар яаралтай 102, 103 дууд” гэж хэлсэн. Э.Цгийн мэдүүлэг дээр өөрөө түрүүлж 102, 103 луу залгасан гэж байна тухайн үед миний хүү хамгийн түрүүнд дуудлага өгч иргэний үүргээ биелүүлсэн /энэ дуудлагыг хүү гэрчилнэ/. Цолмон утсаа гаргаж ирээд ээж руугаа залгаж “Намайг машин дайрчихлаа” гээд л уйлаад “Би ХАБ байцаагч хүн би ногоон гэрлээр гарч байхад намайг дайрлаа цагдаа түргэнээ дуудаачээ” “Хэргээс та нар бултахгүй шүү” гээд л байсан. Би хэргийн газраас машинаа хөдөлгөөгүй. Би машинаасаа суудлын хивсийг гаргаж “Их хүйтэн байна. Энэ хивсэн дээр суу” гэсэн боловч суухгүй уйлаад л байсан. Төд удалгүй ЗЦГ-с хүмүүс ирж хэмжилт болон зургийг авч баримтжуулаад явсан. Дараа нь Цолмонгийн ээж болох хүн ирээд охиноо гэмтлийн эмнэлэг аваад явсан. Би цуг явья гэхэд намайг машиндаа суулгаагүй уурлаад явцгаасан. Би хүүгээ “Араас нь яв” гэсэн. Би өөрөө ЗЦГ-руу явсан. Хүү эмнэлэг дээр очоод “Гайгүй зүгээр хөнгөн яс хугараагүй зөөлөн эдийн гэмтэл юм шиг байна” гэдгийг надад хэлсэн. Тухайн үед хүү маань эмнэлэг дээр зүгээр зогсож байхад ээж, ах нь ирээд түрүүлж гар хүрж удаа дараа цохиж доримжилсонд гомдолтой байна. Маргааш нь би ХУД-н ЗЦТасагт очиж байцаагчтайгаа уулзаад мэдүүлэг өгч дуудсан цагт нь очоод л байсан. Э.Ц өөрөө 7 хоногын дараа байцаагчаа гуйлгуулж байж ирж уулзаад явсан. Байцаагчид өөрөө ярихдаа би хөдөө ажилтай байна хотод ирээд уулзья гэсэн. Тэгэхээр энэ хүн тухайн үед ажлаа хийж л байсан байгаа юм шиг. /Байцаагчаас лавлаж асууж болно./ Би байцаагчаас Цолмонгийн утсыг авч залгасан боловч утсаа авахгүй байсан. Би мессэж бичээд дансаа өгнө үү би хохиролыг барагдууля уучлаарай гэсэн боловч өөрөө актаа хүлээж байна шүүх эмнэлэгийн баримтыг харж байж шийднэ гэсэн. Дахин 7 хоногын дараа байцаагч дуудаад баримттай танилц гэсэн. Би танилцаад хохирогчид хэдийг төлөх бол бушуухан хохиролыг нь барагдууля гэсэн бодолтой байсан. Гэтэл өөрөө өндөр цалинтай тул өндөр мөнгө нэхсэн би гайхаад утсаар “Манай ерөнхийлөгч ийм өндөр цалин авдаггүй байхад чи яасан өндөр цалинтай хүн бэ” гэж гайхан хэлсэн. Цолмон хариуд “Одоо мэдэж ав за би ийм л цалинтай хүн” гэсэн. Би хариуд нь “За аа би дийлэхгүй юм байна шүүхдээд аваарай” гэсэн. Тээврийн прокурор уудсаны дагуу би өөрийн биөэр очиж мэдүүлэг өгсөн. Би хүн гэмтээчихээд хүнийг доромжпоно гэж юу байхав. Нийгмийн аатгалын дэвтрийг үзэхэд дундаж цалин 6 сая байхад өөрөө өсгөж 9 сая авдаг этээр бичиж тооцсон байсан. Уг цалин бодолтыг байгууллагаас нь албан ёсоор илласан ажиллаагүйг тодорхой мэдэхийг хүсэж байна. Монгол улсын дундаж лин 825000 /найман зуун хорин мянган/ төгрөг. Доромжпоогүй байхад ромжилсон хийсэн хэрэгтээ гэмшээгүй харамсаагүй мэтээр ташаа бичсэнд гомдолтой байна. Хэрвээ төлбөр төлөхөөр бол Монгол улсын дундаж цалин 825000 /найман н хорин мянган/ төгрөг учир улсынхаа дундажаар төлөхөд бэлэн байна. линд хэрхэн заасныг мэдэхгүй юм. Энэ хүн гадаадын компанид өндөр цалин аад Монгол байгууллагад бид бага цалин авдаг шүү дээ. Би улсад торгуулийн төлбөр 480000, ачилтын мөнгө 60000, машин соолын төлбөр өдөрт 5000 төгрөг болоод би байцаагчаас машинаа авах талаар сан нь үнэн яагаад гэвэл өдөр удах тусам мөнгө их төлөхөөр байсан юм. Би өөрөө 600000 /зургаан зуун мянган/ төгрөгний цалинтай, эхнэр багш 000/ дөрвөн зуун мянган төгрөгний цалинтай. Манай өрхийн орлого 1 сая гаран. Энэ төлбөрийг төлөх болвол манай өрх эдийн засгийн хувьд хэцүү амьдрах болох нээ дээ. Уг нэхэмжлэлд эмчилгээний зардал дөнгөж 30007 бичсэн байх юм. Их өж хэцүү байсан бол эмчилгээний мөнгө их гармаар юм. Би эмчилгээний лыг төлөхөд бэлэн уг нь заавал шүүхэд нэхэмжлэл гаргалгүй надтай тохирсон би өөрийн бололцоогоороо төлөх л байсан. Одоог хүртэл бойтог өмсөөд аа гэдгийг би ойлгосонгүй. Бас өмгөөлөгчийн төлбөрийг надаас нэхсэн байна. ийгөө өмгөөлүүлсэн байж би яахаараа төлөх ёстой юм бол. Байдлыг улам атгаж их мөнгө нэхсэнд гомдолтой байна. Э.Цгийн мэдүүлгийн дагуу хариу тайлбар бичлээ. Иргэний шүүх ргаар шүүн тунгааж өгнө гэдэгт найдаж байна гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Э.Ц нь нийт нэхэмжилсэн  1,839,664 төгрөгийг 1,239,664 төгрөгөөр багасгаж, үлдэх 600,000 төгрөгийг хариуцагч Н.Ц 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 30 хоногийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч Н.Цад холбогдуулан гэм хорын хохиролд 1,839,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1,239,644 төгрөгөөр багасгаж, үлдэх 600,000 төгрөгийг хариуцагч 2017 оны 5 дугаар 23-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх 30 хоногийн хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Э.Цы нэхэмжлэлтэй, Н.Цад холбогдох гэм хорын хохиролд 1,839,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1,239,644 төгрөгөөр багасгаж, үлдэх 600,000 төгрөгийг хариуцагч 2017 оны 5 дугаар 23-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх 30 хоногийн хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,384 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 22,192 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 9,325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

ШҮҮГЧ                     А.САРАНТУЯА