Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Ж.Б түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун /ҮД:1478/, Ю.Нямсүрэн /ҮД:2584/,

хохирогч Б.Бын өмгөөлөгч С.Ганбат /ҮД:1426/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Жы Бд холбогдох эрүүгийн 2117000710117 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 16-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дорноговь аймаг Сайншанд сум, 3 дугаар баг, Мааньзавын гудамж .......... тоотод оршин суух,

Урьд Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 09 дүгээр зүйлийн 27-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болон 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

Дорноговь аймаг дахь Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 300 000 төгрөгөөр торгох ялаар,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 50 хоног буюу 1 сар 20 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сар 20 хоногийн хорих ялаар,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сар 20 хоногийн хорих ялыг өмнөх 42 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 2 жил 7 сар 10 хоногийн хорих ялаар,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүнд тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөн шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар өмнөх 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, хэрэг хариуцах чадвартай Б. овогт Ж-ы Б /РД:......../

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ж.Б нь 2021 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх 75 дугаар байрны гадаа иргэн Б.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу гар утсаараа бичлэг хийлээ гэж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд, салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн  2021 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсггэрт байх 75 дугаар байрны гадаа Б.Бын Самсунг Галакси А51 маркийн гар утсыг бичлэг хийлээ гэж булаан авч газар шидэж устган 600 000 төгрөгний  хохирол учруулсан

2021 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Дын зүүн шанаан тус газар нь гараараа 1 удаа цохих, газар унасан байхад нь толгой дээр нь хөлөөрөө дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хацар, баруун хацар, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Говьсүбмэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.Мгийн толгойн тус газар нь гараараа цохиж газарт унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацар чамархайн цус хуралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан тус тус гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2117000710117 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ“Тухайн өдөр маргаан болдог газар хамтран амьдрагч болон төрсөн дүүтэйгээ улаан өнгийн приус 30 маркын автомашинаар очсон. Б.Б гэх хүнтэй уулзах гэж биш хүнээс юм авах гэж очсон. Бид 3-ыг очиход энэ хүмүүс бүгд хоорондоо маргалдсан байдалтай байсан. Намайг очиход Б.Б утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхээр нь очоод түлхтэл утсаа унагаачихсан. Прокурорын хэлсэнтэй холбогдуулан хэлэх тайлбар байна. Б.Б утсаа хагалчихлаа гээд машинд буцаж орсон гээд байгаа юм. Нүдээ цохиулчихсан, өшиглүүлсэн хүн утас нь эвдэрснийг харчихаад өөрт учирсан гэмтлээ мэдэхгүй, маргааш нь утсаар ярьсан гэж гэрчүүд хэлээд байгаа юм. Үүнийг гайхаад байгаа юм. Би Б.Б гэх хүнд гар хүрээгүй... Хохирогч П.М, Ц.Д нарыг танихгүй. Б тэнд хүнтэй маргалдаад, агсам тавиад байна гээд манай тогооч хэлэхээр нь төрсөн дүү Б, хамтран амьдрагч Янжмаатай хамт очсон. Манай эмэгтэй дүү болон Б нар, 2 эмэгтэй хүнтэй муудалцаж байхаар нь очоод дүүгээ салгаж аваад цааш явсан гэв.

 

2. Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө гэртээ 1 шил архи уучихаад Ц, О хоёрыг гэрээс нь аваад, 6 дугаар цэцэрлэгийн гаднаас Бг 2 найзтай нь аваад 75 дугаар байр луу очсон. Намайг очсоны дараа Г ирсэн. Гтэй маргалдаад байж байтал Ц, О 2 машинаас бууж ирээд бид 2-ыг салгатал Г явсан. Тэгээд байж байтал хар болон улаан хүрэн приус маркын автомашинууд ирсэн, Ж.Б буруу талынх нь машинаас бууж ирээд юу болоод байгаа юм гэх зэргээр маргаан үүсгэхээр нь бичлэг хийх гээд утсаа гаргаж иртэл, чи бичлэг хийдэг хэн бэ гээд утас булааж аваад, зүүн нүд рүү гал манартал цохьсон. Тэгтэл цагдаа нар ирсэн. Энэ залуу зугтаагаад явсан. Явсных нь дараа газраас утсаа аваад харахад дэлгэц нь хагарсан, хотойсон байдалтай байсан. Маргааш өглөө нь сэрээд хартал нүд хавдаад хөхөрчихсөн байсан гэв.

 

3. Хохирогч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 01 цагийн үед П.М-эй хамт сааданд сууж байтал Д гэх залуу ирж хүн асуухад нь тийм хүн байхгүй гээд явуулсан. Хэсэг хугацааны дараа дахин ирж тамхи асуусан. П.М бид 2 сааднаас гарах гэтэл Д гэх залуу намайг чирээд, үснээс зулгаасан. П.М Д руу хандан яах гээд байгаа юм бэ? дүүгээ аваад явмаар байна гэхэд энийг чинь аваад явчихъя гээд байсан. Тэр залуу надаас өндөр байсан, би эсэргүүцэл үзүүлсэн ч хүчрэхгүй байсан. Тэгээд байж байтал надаас өндөр, туранхай үл таних хүүхэн ирсэн. Тэр хүүхэнтэй маргалдсан зүйл байхгүй, над дээр ирээд шалтгаангүйгээр үснээс зулгаасан. Тэр хүүхнээс салахын тулд эсэргүүцэл үзүүлээд зууралдаад байж байтал машинтай нэг шар залуу ирээд намайг шууд цохиж унагаагаад дэвссэн. Би босож ирээд цагдаа дуудсан. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ явчихсан байсан. Цагдаад дуудлага өгснөөс хойш 20 минутын дараа цагдаа ирсэн. Намайг зодсон хүн бол энэ Б гэх залуу мөн байна. Шүүхийн зааланд орж ирээд танилаа гэв.

 

4. Хохирогч П.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр болсон явдлыг тодорхой санаж байна. Сааднаас гараад явж байтал Б гэх залуу Ц.Дыг чирж, гулдарсан. Нэг үл таних эмэгтэй гарч ирээд элдэв бусаар хэлж, доромжилсон. Согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан. Ямар учиртай, яах гээд байгаа хүмүүс вэ гэхээр нь чи энэ залуугийн эхнэр юм бол энэ залуугаа аваад яв. Манай дүүг авч явах гээд байна гэхэд намайг бас үстсэн. Тэр үл таних эмэгтэй бас Ц.Дыг үстсэн. Тэр эмэгтэйгээс Ц.Дыг салгаад 3, 4 алхаж байхад энэ залуу /Ж.Б/ ирсэн. Энэ залууг масктай байхад нь таньж байна. Анх мэдүүлэг өгөхдөө машины өнгийг цагаан гэж хэлсэн. Урдаас гэрэл тусаад өнгө нь огт харагдахгүй байсан. Тэр машинаас гарч ирсэн залуу бууж ирээд л шууд цохиод авсан. Надаас өндөр, хүнхэрдүү нүдтэй, дөрвөлжин царайтай залуу байсан. Намайг цохиж унагаагаад, би босож ирээд хартал Ц.Дыг цохиод унагаачихсан байсан. Цагийн зөрүүг миний утасны дуудлагаас харж болно. Цагдаад би өөрөө дуудлага өгсөн. Дуудлагын дагуу цагдаагийн бүртгэл бас байгаа. Мөрдөн байцаагчид би сүүлд нь намайг цохисон хүнийг харвал таних байх гэдгээ хэлсэн. Тухайн үед гэнэт л хүнд зодуулаад шокын байдалтай байхад мэдүүлэг авсан. Түүнээс хойш дуудаж асуугаагүй гэв.

 

5. Гэрч А.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Бид хэд 75 дугаар байрны гадаа очиход тэнд нэг машин байсан. Б.Б машинаас түрүүлээд буусан. Хүнтэй маргалдаад байх шиг байсан. Эхлээд Г.О очсон, дараа нь би очиход Г гээд таньдаг залуу байсан. Тэр залуутай мэнд мэдчихээд буцаад машиндаа суух гэтэл машиныхаа түлхүүрийг алга болгочихсон. Шалан доор унасан байсныг мэдэхгүй хайгаад явж байтал 2-3 машин уралдаад хүрээд ирсэн. Ирээд Ж.Б гэх залуу Б.Быг цохингуутаа утсыг нь булааж аваад машины урдхан талд утсыг нь шидсэн. Тухайн үед Б.Б, Ц миний утсыг хардаа гээд харуулахад дэлгэц нь хагарсан байдалтай байсан... гэв.

 

6.  Гэрч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Намайг очиход хоорондоо маргалдаж байсан. Би очоод Г боль боль, явчих гэж хэлээд байж байтал араас А.Ц ирээд Гтэй мэнд мэдээд, одоо боль, боль гэхэд яваад өгсөн. Тэгээд би түрүүлээд машинд суусан, А.Ц, Б.Б хоёр машины түлхүүр хайгаад гадаа үлдсэн. А.Ц, Б.Б хоёр машины түлхүүр хайгаад гадаа байж байтал 2 машин ирсэн баруун талаар хүрч ирээд хойшоо харж зогсоод 7-8 залуу бууж ирээд Ж.Б шууд Б.Б руу дайрсан. Би буугаад очтол энэ залуу над руу бас дайрсан. А гэх залуу дундуур орж салгасан. Энэ залуу машиныхаа баруун талаар тойрч ирээд Б.Быг гараараа нэг цохиод, өшиглөж унагаасан. Би гүйгээд очиход Ж.Б утсыг нь барьсан зогсож байсан. Наад утсаа надад өгчих гэж хэлтэл намайг цохиод авсан гэв.

 

7. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “ 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн үед цуг ажиллаж байсан Баярсайхан ахтай уулзаад 0,5 литрийн Хараа нэртэй архи хувааж уучихаад дахиад архи олж уухаар шөнө 01 цагийн үед найз Ц О нарыг аваад Цгоор машинаа бариулаад Төмөр замд явж байтал Б эгч залгаад ажил дээрээс ирж аваад хүргээд өгөх боломж байна уу гэхээр нь би Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэг дээр яваад очсон чинь Б эгч 2 эмэгтэй дагуулаад гарч ирж суусан. Тэгээд Төмөр замын 75 дугаар байранд архи зардаг гэж сонсож байсан болохоор тэр байрны гадаа очоод зогсож байтал Д буюу Г хүрч ирсэн. Би бууж уулзаад бага зэрэг ам мурийтал Ц бууж ирж болиулаад Дг буцаагаад явуулсан. Тэгтэл удалгүй, улаан болон хар өнгөтэй  2 ширхэг Приус машин ирсэн. Улаан өнгөтэй машины баруун талын хойд талаас хар пудволктой дунд зэргийн нуруутай махлагдуу шар залуу бууж ирээд юу болоод далжигнаад байгаа юм бэ гээд хүрээд ирэхээр нь би болсон юм алга байна, та нар тэгэж байгаа бол би бичлэг хийж баримтжуулна гэтэл миний гар утсыг булааж авах гэхээр нь би өгөхгүй гээд эсэргүүцтэл шууд миний зүүн талын нүд рүү цохиод авсан. Тэгээд миний утсыг булааж аваад газар савчихсан. Миний гар утасны дэлгэц хагарч шатсан байсан тэгээд цагдаагийн алаг машин иртэл машиндаа суугаад зугатаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 22, 25-р тал/,

 

            8. Хохирогч П.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... Тэгээд бид нар 01 цаг өнгөрч байхад тараад гэр гэрлүүгээ явах болоод Д бид 2 нөгөө 3-г сүүдрэвчинд нь үлдээгээд гараад явтал Д гэх залуу араас ирээд надад хандаад эгчээ би дүүтэй чинь танилцсан бид 2 учраа олчихно гэж хэлээд Дыг гарнаас нь чирээд байсан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм гээд Дын нөгөө гараас нь татаад байж байтал хаанаас ч юм 1 эмэгтэй, 1 хэлгүй залуу, А гэх залуу нар хүрч ирээд нөгөө эмэгтэй нь намайг хэл амаар дайрч доромжлоод байсан. Тэгэхээр нь би Дгоос Доыг салгаад нөгөө хүмүүсээс дөнгөж салаад 3-4 алхаж байтал цагаан өнгийн суудлын машинтай хүн хүрч ирээд тухайн машинаас үл таних залуу гарч ирээд шууд миний зүүн шанаа орчим гараа зангидаж байгаад 1 удаа маш хүчтэй цохисон. Тэр үед би газар ойчсон бөгөөд босоод иртэл миний ард явж байсан Д газар ойчсон байсан бөгөөд намайг цохиж унагаасан залуу хажуугаас нь яваад машинд сууж байгаа харагдсан...Би гомдолтой байна, эмчилгээнд гарах зарлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 219-220-р тал/

 

9. Хохирогч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... Тэр үед нь би явахгүй ээ гэтэл М тэр залууд хандаад би дүүгээ аваад явья гэтэл эгчээ та явчих би танай дүүг аваад явья гэж хэлээд миний гарнаас болон үснээс зулгаагаад чирээд байсан. Тэр үед би тэр залууд чирэгдэж байхдаа газар уначихсан чинь нөгөө залуу намайг тэр чигт нь чирч байгаад миний 2 өвдөгийг халцалчихсан. Тэгтэл хаанаас ч юм 1 танихгүй эмэгтэй, 1 хэлгүй залуу бас 1 үл таних залуу нар хүрч ирээд нөгөө эмэгтэй нь М бид 2-г хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгэхээр нь М бид 2 тэр хүүхэнтэй жаахан маргалдаж байгаад нөгөө хүмүүсээс салаад явах гэж байтал цагаан өнгийн суудлын машин гэрлээ тусгаж хүрч ирээд тухайн машинаас 1 үл таних залуу гарч ирээд /машиныг хаанаас гарч ирсэнийг нь хараагүй/ шууд Мгийн зүүн шанаа орчим гараа зангидаж байгаад 1 удаа цохиод унагаачихсан. Тэгэхээр нь би тэр залууд хандан чи болиоч эмэгтэй хүнийг зүгээр байхад нь битгий зодоод бай гэтэл нөгөө залуу над дээр хүрч ирээд миний зүүн талын шанаа орчим гараараа 1 удаа цохиход нь би газар ойчсон юм. Тэгтэл нөгөө залуу намайг газар унасан байхад миний баруун шанаа орчим хөлөөрөө 1 удаа дэвссэн. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэсэн чинь нөгөө залуу Д, хэлгүй залуу, үл таних эмэгт, эрэгтэй нарыг суулгаад зугтаагаад явчихсан юм. Би гомдолтой байна, эмчилгээний зардал нэхэмжилнэ... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 231-232-р тал/

 

            10. Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “ ... Би машинд ороод суутал Б би гар утсаа хаячих шиг боллоо гээд буугаа байж байтал удалгүй 2 машин ирж зогсоод нилээн олон залуучууд бууж ирсэн. Тэгэхээр нь би буугаад очтол Д Б нар муудалцах гээд өөд өөдөөсөө очсон. Тэгтэл бараан хувцастай дунд зэргийн нуруутай богинохон үстэй, махлагдуу шар царайтай залуу надруу ирээд чи юу гээд байгаа юм бэ гээд зодох гээд дайрсан. Тэгтэл тэр хэдтэй хамт явж байсан А гэх залууг болиулаад цааш нь аваад явсан. Тэгсэн чинь надруу дайрч эхэлсэн залуу шууд очоод Быг нүүр рүү нь цохиод гэдэс рүү нь өшиглөөд авсан. Тэгээд хартал тэр залуугийн гарт нь Бын гар утас харагдахаар нь очоод хүний гар утас өг гээд авах гэтэл гараараа толгой руу цохисон. Тэгтэл араас нэг залуу ирээд намайг ардаас тэврээд авсан. Тэгтэл цагдаагийн машин ирээд Б бид хоёрыг цохисон залуу улаан машинд суугаад хөдөлсөн. Би цагдаагийн машинд суугаад араас нь яваад Төмөр замын дэлгүүрийн тэнд зогсоогоод шалгасан. Зодсон залуу тэр байна гээд гээд хэлтэл эргүүлийн цагдаа тэр залууг авч явах гэхэд эсэргүүцээд суухгүй байсан. Тэгээд ардаас дагаад яв гээд түрүүний асуудал болсон газар ирээд би машин дээр бууж үлдээд цагдаагийн машин хөдлөөд явсан.  Надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-1, 28-29-р тал/

 

11. Гэрч О.Я мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ... Тэгтэл манай нөхөр Б тэр залууд хандаад чи яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ  яагаад хүний эрхэнд халдаад байгаа юм бэ гээд гарыг нь доош дартал утас нь уначихсан. Тэгээд утсаа буцааж аваад бичлэг хийгээд байсан. 2-3 удаа унагаасан. Манай нөхрийн хувьд тэр залууд болон бусад хүмүүст халдсан зүйл байхгүй. Би нөхрөө хүнд зодуулж цохиулчихвий гэж бодоод та нар яагаад  ингээд байгаа юм бэ гээд эрээн подволктой залуугийн салтаа гуяруу 2 удаа өшиглөсөн. Тэгээд л цагдаа ирсэн. Өөрөөр тэнд зодоон цохион болоогүй, тэр залууг яагаад утас гаргаж ирээд бичлэг хийж эхэлснийг мэдэхгүй...

...Тэгээд нөгөө газраа буцаж очсон эсэхээ мэдэхгүй байна бичиг баримтаа авах гээд цагдаагийн гадаа очсон чинь маргааш ирж уулз гэхээр нь ажилчид байрлаж байсан газар луу явж байсан чинь яг тэр хашааны баруун талд нь байхаа задгай газар Д 1 эмэгтэй хүний үснээс нь зулгаачихсан хажууд нь 1 эмэгтэй салгах гээд дийлэхгүй байгаа харагдаад бид 3 очсон. Ж.Б машинаас буугаад Дг салгах гэсэн чинь салахгүй үснээс нь зулгаагаад чирээд байсан. Дийлдэхгүй байхаар нь Ж.Б машиндаа суугаад дайрах гэж байгаа юм шиг айлгасан чинь Д хашаа даваад зугтаасан. Тэгээд л салаад бид нар гэр лүү орж амарсан гэх мэдүүлэг 1-р /хх-ийн 12-13,  248-р тал/

 

12. Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ... Тэгээд бид 3 тэр айл руу орох гээд алхаж байтал нэг саравчтай малгайтай ах утсаа барьчихсан та нар яасан олуулаа ирдэг юм бэ гэхээр нь Б ах чи юу яриад байгаа юм бэ гэхэд тэр ах утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд эхэлсэн. Тэгэхээр нь ах чи утсаа болиоч хүний эрх зөрчиж болохгүй шүү болиоч гээд утсыг нь булааж авах гээд сарвайтал тэр ах утсаа газар унагаачихсан. Тэгээд л ах эгч 2-ыг би явья явья гээд машиндаа суулгаад аваад явтал ардаас цагдаагийн машин ирээд машины бичиг баримт хураагаад аваад явсан. Тэгээд түрүүний айлын гадаа буцаж очоод тэнд унагасан байсан тавчик түрийвч 2-оо авсан. Тэгэхэд тэнд байсан ах нар байж байсан. Тэгтэл Я эгч буугаад та нар хүний газар яваа хүмүүст ийм зан гаргалаа гээд тэр бичлэг хийгээд байсан ахын салтаа руу 2 удаа өшиглөж, 2-3 удаа алгадсан. Б ах тэгэхэд машиныхаа хаалган дээр гараа тэгнээд зогсож байсан машинаас ч холдоогүй. Би ахыг суу гэж суулгачихаад эгчийг тэвэрч авчирч машинд суулгаад явсан...

...Тэгээд манай ах Б, бэр Я бид 3 тэр талбай руу нь яваад очсон чинь Б талбайн гадна талын хашааны үзүүрт зогсчихсон нэг намхан хүүхнийг үстчихсэн хамт явья гээд чирээд цаад талаас нь арай махлаг хүүхэн нь нөгөө хүүхнээ авч явах гээд хоорондоо зууралдаад байхаар нь би очиж нөгөө махлаг хүүхнийг нь салгаж аваад Бийг явья гээд эргээд хартал Бид үстүүлчихсэн байсан хүүхэн манай дүүг үстчихсэн байсан. Тэгээд манай ах Б бид 2 дүү охиноо салгаад Нийг нөхөр Анх нь хамт байрлуу явуулаад манай ах бид 2 Бийг авч явах гэсэн чинь бид 2-той хамт яваагүй. Тэгээд бид нар байрандаа очоод амарсан. Нийг салгаж байхад Б ах цааш нь цээж, мөр орчимд нь түлхсэн. Тэрнээс ямар нэгэн байдлаар цохиж зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 22-р хх-ийн 18-19-р тал/

 

            13. Гэрч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...тэгтэл Б гадна хүнтэй маргалдаад байх шиг болохоор нь  буугаад очтол цагаан өнгийн Приус 30 машинтай залуучууд байсан. Б миний таних Г буюу Д гэх залуутай маргалдаж байсан. Юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Би Гтэй мэндлээд боль боль гээд явуулсан. Тэгээд хөдлөх гэтэл Бын машины түлхүүр нь алга болчихсон олдохгүй байсан. Машины түлхүүрийг нь хажуу талаас нь олоод хөдлөх гэж байтал  2 машин ирээд зогссон. Нэг нь улаан өнгийн Приус машин байсан. Тэгтэл дотроос нь Д баахан залуучуудтай бууж ирээд бид нар луу дайрч эхэлтэл Б утсаа гаргаад бичлэг хийлээ шүү гээд бариад явтал нэг залуу очоод утсыг нь булааж авах гэхэд өгөхгүй байтал Бын нүүрэн тус газарт 1 удаа цохиод гэдэс рүү нь 1 удаа өшиглөөд Бын гар утсыг булаагаад авсан. О ардаас нь утсыг нь авах гээд явсан. Тэгтэл тэр залуу Оыг мөн нүүрэн тус газар нь 1 удаа цохиод автал тэр хэдтэй явж байсан А гэх залуу болиулсан. Тэгээд тэр залуу Бын утсыг газар шидэж байгаа харагдсан. Б утсаа аваад миний утсыг эвдэлсэн байна, хардаа гээд зогсож байсан. Гар утасных нь дэлгэц хагарсан байсан. Тэгээд цагдаагийн машин иртэл тэр залуучууд машиндаа суугаад хөдлөөд явсан. Тэгээд удалгүй цагдаагийн машин буцаж ирээд Оыг буулгаад явтал нөгөө улаан өнгийн Приус 30 ардаас нь ирээд зогссон. Тэр машины хажуугийн суудлаас 1 шар үстэй хүүхэн бууж ирээд Б, О хоёрлуу дайраад өшиглөөд байсан. Би тэр хүүхнийг болио гээд хорьж байтал жолооч залуу нь тэр хүүхнийг тэврээд машиндаа суулгаад хөдлөөд явсан. Тэгтэл О тонгойгоод суучихсан нөгөө чамайг цохиосон залуу чинь намайг цохичихлоо гэж байсан. Ийм л асуудал болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/

 

14. Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ... Тэнд очиход 2 машин зогсож байсан бид нар буугаад очсон чинь машины урд талд О ах, Ц ах, А гэж дууддаг Б ах нар зогсож байсан тэгсэн чинь Б бууж ирээд Б хаана байна гэсэн чинь тэнд таних хүн байгаагүй. Тэгсэн Б, Г 2 баруун урд талынх нь байрны тэндээс гараад ирсэн. Тэр хооронд Б Б 2 хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд Г, Б нар ирээд бид нар буцаад хөдлөх гэж байсан чинь Б ах утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байгаа бололтой бид нарлуу болон машины дугаарлуу утсаа чиглүүлээд бариад байсан. Бичлэг хийсэн үгүйг нь би мэдэхгүй. Тэгсэн чинь Б машинаасаа бууж ирээд Б ахын барьж байсан утсыг булааж авах гээд ноцолдоод байсан. Тэгээд нэг харсан чинь Б Б ахын утсыг авчихсан газар савж байгаа харагдсан. Тэгээд цагдаагийн машин ирээд тэд нар намайг орхиод хөдлөөд явчихсан. Б найз эмэгтэй гээд нэг эмэгтэй надтай хамт үлдсэн байсан. Тэгээд би Б найз охиныг нь аваад яваад өгсөн. Б, Ц, О нар машиныхаа хажууд үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/

 

15. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...2021 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цагийн үед ажил дээрээ байж байгаад Хонхор явах машин олдохгүй болохоор нь Б гээд найзруугаа залгаад хүргээд өгөх боломж байна уу гэсэн чинь гадуур явж байна тэгье гээд манай ажил дээр ирсэн. Манай ажил дээр П, Г нар байсан. Бид гурвыг гарч очиход Ц Бын машиныг бариад Оын хамт ирсэн. Тэгээд тэд нар архи авна гээд Төмөр замын 1 байрны гадаа очсон. Тэгээд Б буугаад машины ард 1 хүнтэй маргалдаад байсан, тэгсэн араас нь Ц, О нар буусан. Тэгтэл машины өөдөөс 1 машин ирж зогссон. Машинаас нилээн олон хүн бууж ирэх шиг болсон. Тэгээд би юу болоод байгаа юм бол гэж бодоод буугаад очсон чинь Б бичлэг хийнэ гээд утсаа бариад явж байгаа харагдсан. Тэгээд хараад зогсож байсан чинь миний таньдаг Д гэж дууддаг Г байгаа харагдахаар нь дуудаад энэ хүмүүсээ тараа гэж загнасан чинь боль явцгаа гээд байсан тэгсэн удалгүй цагдаагийн машин ирсэн чинь тэд нар машиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн тэгээд нэг их удалгүй цагдаагийн машин явсны дараа нэг машин нь буцаж ирээд тэр машинаас 1 эмэгтэй бууж ирээд хэрүүл хийгээд над руу дайраад Б О хоёрлуу дайраад өшиглөөд байсан тэгсэн 1 залуу машинаас бууж ирээд тэврээд аваад явсан. Б О нар хүн зодож цохисон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/

 

16. Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б гэж манай найзын ах нь Сайншандаас ирсэн гэж дуулаад Чойрын эгнээний хамгийн баруун талын хашаанд очоод ууж байгаад орой 20 цагийн үед байхаа тэндээс гараад явсан. Тэгээд гарч яваад Г.Гтэй таараад хамт явж байгаад шөнө 01 цагийн үед Төмөр замын 75-р байрны гадаа архи авч уух гэж очсон юм. Тэгсэн тэнд байсан машинаас 1 ах бууж ирээд Гтэй маргалдаад эхэлсэн тэр ах өмнө нь цагдаад ажиллаж байсан, би тэтгэвэртээ гарсан архи уугаад явж байна гэж байсан. Тэгтэл нөгөө машинаас 2 ах бууж ирээд Г нөгөө ах 2-г салгаад машиндаа орсон. Бид нар тэр машинтай ах нарыг явахаар нь архи авна гээд машиндаа сууж байтал Г өөр тийшээ явна гээд байхаар нь би А.Аыг дуудаад, урд талын байрны үүдэнд нь машинд хараад сууж байсан чинь Б, Батдорж, А, Б нар 2 машинтай 75-р байрны гадаа ирээд машинаасаа бууцгааж байгаа харагдсан. Өөр хэн хэн байсныг нь мэдээгүй. Тэгтэл гэнэт хүмүүс муудалцаад байгаа бололтой хашгираад байх шиг байсан чинь Г би очиж салгачихаад ирье гээд машинаас буугаад явсан. Удалгүй цагдаагийн машин ирээд нөгөө хэд машиндаа суугаад хөдлөөд явсан. Би Гэр Чойрын 1 тоотод хүргүүлсэн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй...

... тухайн өдөр Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Чойрын 1 тоотод Б би Б, А бид нар 2,5 литрийн савлагаатай Сэрүүн нэртэй пиво 4-5 ширхэгийг хувааж уусан. Тэгээд би найз охин Мтайгаа уулзах гээд 22 цагийн орчим тэндээс гарч явсан тэгээд уулзаж байгаад шөнийн 01 цаг өнгөрч байхад Чойрын эгнээ рүү харихаар явж байсан чинь эгнээний хажуу талд байрлах тоглоомын талбайн сааданд хэдэн хүмүүс юм яриад байхаар нь манай хэд байгаа юм байх гээд очсон чинь танихгүй хүмүүс байхаар нь би уучлаарай хүн андуурчихсан байна гэж хэлээд явж байсан чинь М залгаад миний гар утсыг аваад явчихаж гэхээр нь  утсыг нь хүргэж өгөхөөр буцаад очсон. Тэгээд утсыг нь өгчихөөд буцаад ирсэн чинь нөгөө сааданд сууж байсан хүмүүс явцгаасан байсан. Тэгээд би сааданд ороод сандал дээр нь сууж байсан чинь тоглоомын талбайн баруун урд талд 2 хүүхэнтэй 1 залуу маргалдаад байхаар нь харсан чинь хамт ажиллаж байсан Б гэх залуу 2 хүүхэнтэй зууралдаад байсан. Тэгээд байж байтал цаанаас нь Б улаан өнгийн Приус маркийн машинтайгаа дүү Бий хамт ирсэн. Тухайн үед Бы дүү Ннөхөр Аайгаа тэр хэдийн хажууд оччихсон байж байсан. Тэгээд тэд нар хоорондоо маргалдаж байсан чинь Б Бтой зууралдаад байсан 2 хүүхнийг цохиж унагаачихаад Бийг авч явах гэсэн чинь Б зугатаагаад явсан. Тэгээд Б машиндаа суугаад нөгөө хэдийг авч яваад нөгөө 2 хүүхэн нь тэндээ үлдсэн. Тэгээд би Чойрын 1 тоот руу алхаж ороод унтсан...гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 34-352-р хх-ийн 4-5-р тал/

 

17. Гэрч Б.А мөрдөн шалгах аижллагааны явцад мэдүүлэхдээ: Би өмнө өгсөн мэдүүлэгтээ дутуу ярьсан байна лээ манай эхнэр Н бид 2 Чойрын 101 тоотоос гараад хүмүүс шуугилдаад байгаа газар алхаж очсон байсан шөнийн 01 цаг өнгөрч байсан байхаа цагийг нь сайн мэдэхгүй байна. Эхнэр бид 2-г очиход бүх зүйл болоод өнгөрсөн байсан би тухайн үед жоохон архи уусан болохоор сайн санахгүй байна. Манай эхнэр тэр орой 1 эмэгтэйд үсдүүлсэн чинь Ж.Б ах салгасан гэж 2 хоногийн дараа надад хэлж байсан би тэрнээс өөр юм мэдэхгүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2-р тал/

 

18. Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тэгээд би явах гэтэл тэнд байсан 3 эмэгтэй хүний жижиг биетэй нь наад залууг чинь би дуудсан юм гээд намайг тухайн сүүдрэвчинд оруулж суулгасан. Тэгээд надад тэд нар ууж байсан пивоноосоо хийж өгөөд хамт уулцсан. Шар айраг нь дуусаад намайг сүүдрэвчинд суулгасан эмэгтэй надад хандаад 2-уулаа шар айрганд явчихаад ирье гээд явсан. Тэгтэл эгч нь гээд 1 эмэгтэй хойноос ирээд намайг дүү дагуулж явлаа гээд түлхсэн. Төд удалгүй сүүдрэвчний хажууд нэг цагаан өнгийн машин ирээд /улсын дугаар маркийг нь мэдэхгүй/ зогсоод над руу хандаад наад залуугаа бариад ав гээд орилоод байхаар нь би зугтаасан. Үүнээс цааш юу болсон талаар би мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 12-13-р тал/

 

19. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 01-ний дөрийн 260 дугаартай дүгнэлтэнд:

  • Б.Бын биед зүүн нүдний зовхинд, салстад цус хуралт гэмтэл учирчээ.
  • Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой.
  • Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /1-р хх-ийн 59-р тал/

 

20. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны дөрийн 261 дугаартай дүгнэлтэнд:

  • П.Мгийн биед баруун хацарт, зүүн нүдний зовхинд, зүүн хацар чамархайгаар, зүүн бугуйнд, баруун гарын алганд, зүүн тохойн дотор талд, зүүн бугалганд цус хуралт гэмтэл учирчээ.
  • Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой.
  • Зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Зүүн хацар чамархайн цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Баруун хацрын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  • Зүүн бугуйн цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  • Баруун гарын алганы цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  • Зүүн тохойн цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  • Зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /2-р хх-ийн 26-27-р тал/

 

21. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны дөрийн 262 дугаартай дүгнэлтэнд:

  • Ц.Дын биед зүүн хацарт, баруун хацар эрүүгээр, зүүн өвдгөнд цус хуралт, баруун, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл учирчээ.
  • Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой.
  • Зүүн хацарт, баруун хацарт эрүүгээр, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл  нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэнлийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Баруун зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /2-р хх-ийн 32-33-р тал/

 

22. Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №70 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-69-р тал/

 

23. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 01-ний дөрийн 17 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /1-р хх-ийн 83-184-р тал/

 

24. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80-р тал/ зэрэг болно.

 

 Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх 75 дугаар байрны гадаа иргэн Б.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу гар утсаараа бичлэг хийлээ гэж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд, салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан. 2021 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.Мгийн толгойн тус газар нь гараараа цохиж газарт унагах зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацар чамархайн цус хуралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан. 2021 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Дын зүүн шанаан тус газар нь гараараа нэг удаа цохих, газарт унагасан байхад нь толгой дээр нь хөлөөрөө дэвсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан. Мөн 2021 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх 75 дугаар байрны гадаа Б.Бын Самсунг Галакси А51 маркын гар утсыг бичлэг хийлээ гэж булаан авч газар шидэж устган 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Бын мэдүүлэг, гэрч Г.Оын мэдүүлэг, хохирогч Б.Боор яллагдагч Ж.Быг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Говьсүмбэр аймаг дахь  шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 260 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 70 дугаартай “Б.Бын 2019 онд үйлдвэрлэгдсэн Самсунг Галакси А51 маркын гар утсыг 600 000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан фото зургийн үзүүлэлт, хохирогч П.Мгийн мэдүүлэг, хохирогч Ц.Дон мэдүүлэг, гэрч Э.Бйн мэдүүлэг, гэрч Д.Эийн мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 261 дугаартай П.Мийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учирсан болохыг тогтоосон дүгнэлт, Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 261 дугаартай Ц.Доржпагмын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учирсан болохыг тогтоосон дүгнэлт, Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Жаргалтогтохын мэдүүлэг, болон бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Ю.Нямсүрэн гэм буруугийн шүүх хуралдаанд “... хохирогч П.М, Ц.Д нарын тухайд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ өгсөн байдаг. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр зөрүүтэй нөхцөл байдал үүсэж байна. Үүнд өмгөөлөгчийн зүгээс эргэлзээ төрж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг шалгаж, судлан үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдох юм бол шүүгдэгчид ашигтайгаар шийднэ гэж заасан байдаг. Тийм учраас Ц.Д, П.М нарт холбогдох хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийн тухайд эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа тул энэ үйлдэл холбогдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Шүүхийн шүүгчийн захирамжаар шинжээчийн үнэлгээний дүгнэлтээр энэ гэмт хэргийг үйлдээгүй, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээгээгүй гэдэг нь тогтоогдож байна. Гар утсыг 250 000 төгрөгөөр засварлан, дахин ашиглах бүрэн боломжтой гэж дүгнэлт ирүүлсэн. Тэгэхээр энэ гэмт хэрэг нь устгасан гэсэн зүйл ангийн зүйл заалтыг хангахгүй гэж үзэж байна. Яагаад хангахгүй байгаа юм бэ? гэхээр хохирлын хэмжээ нь хангахгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар бага хэмжээний хохирол гэдэг нь 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээний мөнгийг ойлгоно гэж заасан. Тэгэхээр сая хөрөнгийн үнэлгээний газраас гар утсыг 300 000 төгрөгөөр үнэлсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бага хэмжээнээс доош хохирол учруулсан байвал гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул энэ гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх саналыг ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун гэм буруугийн шүүх хуралдаанд” ....Хохирогч Б.Бод хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хувьд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шүүх шийдвэр гаргаасай гэж хүсэж байна.  Хохирогч П.М, Ц.Д нарын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийн тухайд Ю.Нямсүрэн өмгөөлөгчийн тайлбар, саналыг дэмжиж байна...” гэх саналыг,

хохирогч Б.Бын өмгөөлөгч С.Ганбат гэм буруугийн шүүх хуралдаанд “...2021 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Ж.Б нь хохирогч Б.Быг нүүрэн тус газар нь цохиж, улмаар гар утсыг нь газар савж, гар утсыг ажиллах боломжгүй болгосон гэж үзэж байна...” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

            Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч Ж.Б нь шүүх хуралдаанд ”би Б.Б, П.М, Ц.Д нарыг зодоогүй .......” гэж мэдүүлсэн боловч шүүгдэгч Ж.Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 75-р байрны гадаа иргэн Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Б, гэрч Г.О, А.Ц, А.А, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.Б, гэрч Г.О, А.Ц нарын өгсөн мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний дөрийн 260 дугаартай дүгнэлтээр, мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт П.М, Ц.Д нарын биед хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч П.М, Ц.Д, гэрч Э.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч П.Мгийн ” ...тухайн үед мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө бие муу, айж сандарсан болохоор сайн хэлж чадахгүй байсан. Түүнээс хойш зодсон гэх хүнийг гадуур харсан боловч тааралдаагүй. Мөрдөгчид би харвал таних байх гэж хэлж байсан. Өндөр өргөн дөрвөлжин нүүртэй, хүнхэр ширүүн харцтай залуу байсан. Миний энэ дүрсэлсэн хүн хэрэгтний ширээний ард масктай сууж байгаа залуугийн төрхтэй таарна байх. Маскийг авхуулж харлаа тэр орой бид хоёрыг зодсон хүн мөн байна. “ гэх мэдүүлэг,

хохирогч Ц.Дын шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн “ ...тэр залуу бол надаас өндөр махлагдуу залуу байсан. Миний өндөр 1 метр 46 см. Зааланд сууж байгаа залуу мөн байна. Гаднаас орж ирэх үед нь хараад танилаа” гэх мэдүүлэг болон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 261, 262 дугаартай Ц.Д, П.М нарын биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтүүд, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нь хохирогч нарын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан зүйл ангийг хүлээн зөвшөөрдөггүй боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүх хуралдаанд оролцсон хохирогч П.М, Ц.Д, гэрч Г.О, А.Ц нар нь хууль сануулж мэдүүлэг өгөхдөө шүүгдэгчийг шууд заасан ба мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй болно.

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Быг 2021 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх 75 дугаар байрны гадаа Б.Бын Самсунг Галакси А51 маркийн гар утсыг бичлэг хийлээ гэж булаан авч газар шидэж устган 600 000 төгрөгний  хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинжгүй” заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэмт хэрэгт тооцох хохирлын хэмжээг заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “ бага хэмжээний хохирол”  гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хуульчилсан байна.

Хохирогч Б.Бын гэх Самсунг маркын А51 утсанд 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 922/2962 дугаартай анхан шатны шүүхийн шүүгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу гаргасан шинжээчийн дүгнэлтээр тухайн утсанд 300.000 төгрөгний эвдрэл гэмтэл гарсныг тогтоосон нь гэмт хэргийн хохирлын хэмжээ хүрээгүй байна.

 

Шүүгдэгч Ж.Бы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б, П.М, Ц.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “ 2 түүнээс олон хүнийг” зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэлийн хувьд зөв зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн байна.

Хохирогч нарын зүгээс эмчилгээний болон түүнтэй холбоотой бусад зардлын талаар холбогдох материалыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б, П.М, Ц.Д нарын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч П.М нь шүүгдэгч Ж.Баас ажилгүй байсан хугацааны цалин 800 000 /найман зуун мянга/ төгрөг нэхэмжилж байх боловч шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт байхгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирогч Б.Бын гар утсыг эвдэж 300.000 төгрөгний хохирол учруулсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

Иймд шүүгдэгч Ж.Быг 2 ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноос түүний эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 11 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар мөн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 9 сар 11 хоногийн хугацаагаар тогтоох. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Ю.Нямсүрэн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Ж.Быг гэм буруутайд тооцсон учраас үүнтэй холбогдуулан улсын яллагчийн зүгээс ялын санал шийтгэх тогтоолуудыг нэмэх талаар саналаа гаргаж байна. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргасан байна. Ял шийтгэлийн тухайд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухайд эсрэг санал байхгүй. Харин өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ял буюу Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ял болох 1 жил 3 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар хорих ялаар солих саналыг гаргаж байна. Үүнд өмгөөлөгчийн хувьд эсрэг байр суурьтай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэхдээ хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаад 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн үндсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиж оногдуулсан байгаа. Ямар тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг солих вэ гэдгийг зааж өгсөн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тооцно гэж заасан байгаа. Энэ эдэлсэн хугацаа Ж.Бы хувьд хэрхэн, яаж тоологдож байгаа юм бэ? гэхээр нөгөө зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон цаг хугацаанаас эхэлж тоолно. Энэ хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг ноцтой зөрчсөн зөрчилд тооцож, хорих ялаар солихоор заасан. Зорчих эрхийг хязгаарласан ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох ойлголтыг авч үзэх хэрэгтэй. Хуулийн хүчин төгөлдөр болно гэхээр юуг хэлээд байгаа юм бэ? гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд заасан байгаа. Улсын яллагчийн зүгээс ялын санал шийтгэх тогтоолуудыг нэмж, нэгтгэн хорих ялаар солих хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг ,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд” Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргасан байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын тухайд 6 сарын хугацаагаар оногдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Өнөөдрийн хувьд Ж.Бы эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 12 хоногийн ял дээр өнөөдрийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж, нэгтгэх асуудал нь одоо ярих процессын асуудал биш. Улсын яллагчийн зүгээс ялын санал шийтгэх тогтоолуудыг нэмж, нэгтгэн хорих ялаар солих хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

 

Хохирогч Б.Бын өмгөөлөгч С.Ганбат гэм буруугийн шүүх хуралдаанд “Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсон байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтийг дэмжиж байнагэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ж.Бы үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Ж.Бы хувийн байдалд дүгнэлт хийхэд тэрээр урьд нь 9 удаа эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байсан бөгөөд 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт  зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байхад өөрийнхөө засрал хүмүүжилд дүгнэлт хийгээгүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн байх тул өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн;” гэж заасан ба энэ нь зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцохоор хуульчилсан байна. Мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.4 дэх хэсэгт “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солино.” гэж заажээ.

            Гэтэл шүүгдэгч Ж.Б нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүнд тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөн шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар өмнөх 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж уг ялаа эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

            Өмгөөлөгч нарын зүгээс улсын яллагчын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэснийг хүлээн зөвшөөрч байгаа боловч урдны шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулсныг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсныг өөрчилж хорих ялыг биечлэн эдлүүлэхийг зөвшөөрөхгүй гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй  бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино”,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “ ...зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол ял шийтгүүлсэн ... эдлээгүй үлдсэн ялыг энэ ... хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу сольж хорих ял оногдуулна” гэж заасан нь ялтны хувьд тухайн ял шийтгэлийг эдлэх явцдаа ялаас санаатай зайлсхийсэн идэвхтэй үйлдлийг ял эдлэх хугацаандаа зөрчиж байгаа үйлдлээр дуусгавар болж, шийдвэр гүйцэтгэгчийн саналаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхээс ял солих ажиллагааг зохицуулсан болно. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой ял эдлүүлэх прокурорын хяналттай холбоотой харилцааг зохицуулсан ерөнхий заалт гэж шүүхээс дүгнэв.

            Шүүгдэгч Ж.Бы хувьд эрх хязгаарлах ялыг эдэлхээс зайлхийсэн үйлдэл гаргаагүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн...”-аар ял эдэлж байхдаа бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн;”  зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

            Шүүгдэгч Ж.Бд түүний хувийн байдал болон гэмт үйлдлийн улмаас 3 хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

            Иймд шүүгдэгч Ж.Б нь зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх явцад дахин санаатай гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байх тул түүнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил, 03 /гурав/ сар, 11 /арван нэг/ хоногийн ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 01 /нэг / жил, 09 /ес/ сар, 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж заажээ.

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Б, П.М, Ц.Д нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хувийн байдлын тухайд урьд нь 9 удаа ял шийтгүүлсэн, түүнчлэн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн байхдаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулсан 01/нэг/ жил, 09 /ес/ сар, 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

            Хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Бын эзэмшлийн А51 маркийн утасны эвдрэлд дахин шинжилгээ хийсний үнэ 60 000 төгрөгийг хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас гаргуулж Ашид Билгүүн ХХК-д олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.Бы хорих ял эдлэх хугацааг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

                                                          ТОГТООХ нь:

 

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Б овогт Жны Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэсүгэй.

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2.2, 170.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Бд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил, 03 /гурав/ сар, 11 /арван нэг/ хоногийн ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 01/нэг/ жил, 09 /ес/ сар, 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 01/нэг/ жил, 09 /ес/ сар, 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6. Хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч П.М, Ц.Д, Б.Б нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шүүгдэгч Ж.Бы хорих ял эдлэх хугацааг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.АРИУНЖАРГАЛ