Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01987

 

 

 

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01987

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

         Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17-р хороо, Элеганс хотхон 44А байр 3 тоотод байрлах, Кредит юнион монгол хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол Энэбишийн гудамж 24-р байр 38 тоотод  оршин суух, регистр ЧМ80110909, Хурган овогт Чойжилдоржийн Гэрэлмаад холбогдох 4 538 022 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Нэхэмжлэгч Кредит юнион монгол хадгаламж зээлийн хоршоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Гэрэлмаа нь 2015 оны 6-р сарын 29-ний өдөр манай хоршоотой 31/15 тоот зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай бичил бизнесийг дэмжих зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд үндсэн зээлээс 786 367 төгрөг, зээлийн хүүнээс 720 333 төгрөг төлсөн бөгөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч Ч.Гэрэлмаагийн үндсэн зээл 4 213 633 төгрөг, зээлийн хүү 324 389 төгрөг нийт 4 538 022 төгрөг болсон байна. Иймд Ч.Гэрэлмаагаас үндсэн зээл, зээлийн хүүний төлбөр 4 538 022 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Ч.Гэрэлмаа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Гэрэлмаа нь Кредит юнион монгол хадгаламж зээлийн хоршоонд төлөх 4 538 022 төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг дараах байдлаар төлөх хүсэлтэй байна.   2017 оны 8-р сарын 25-нд 200 000 төгрөг, 2017 оны 9-р сарын 25-нд 300 000 төгрөг, 2017 оны 10-р сарын 25-нд 300 000 төгрөг, 2017 оны 11-р сарын 25-нд 300 000 төгрөг, 2017 оны 12-р сарын 25-нд 300 000 төгрөг, 2018 оны 1-р сарын 25-нд 300 000 төгрөг, 2018 оны 2-р сарын 25-нд 300 000 төгрөг, 2018 оны 3-р сарын 25-нд 300 000 төгрөг, 2018 оны 4-р сарын 25-нд 300 000 төгрөг, 2018 оны 5-р сарын 25-нд 300 000 төгрөг, 2018 оны 6-р сарын 25-нд 300 000 төгрөг, 2018 оны 7-р сарын 25-нд 300 000 төгрөг, 2018 оны 8-р сарын 25-нд 300 000 төгрөг, 2018 оны 9-р сарын 25-нд 300 000 төгрөг, 2018 оны 10-р сарын 25-нд 438 022 төгрөгөөр төлнө гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ч.Гэрэлмаа нь нийт төлбөр болох 4 538 022 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул манай байгуулага дээрх графикаар төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч Кредит юнион монгол хадгаламж зээлийн хоршоо нь Ч.Гэрэлмаад холбогдох 4 538 022 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ч.Гэрэлмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 538 022  төгрөгийг 2017 оны 8-р сарын 25-нд 200 000 төгрөг,  2016 оны 9-р сарын 25-наас 2018 оны 9-р сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 300 000 төгрөг, 2018 оны 10 сарын 25-нд 438 022 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Кредит юнион монгол” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжилсэн 4 538 022  төгрөгийг 2017 оны 8-р сарын 25-нд 200 000 төгрөг,  2016 оны 9-р сарын 25-наас 2018 оны 9-р сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 300 000 төгрөг, 2018 оны 10 сарын 25-нд 438 022 төгрөгийг тус тус төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Ч.Гэрэлмаагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 43 779 хариуцагч Ч.Гэрэлмаагаас  43 779 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Кредит юнион монгол” хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Р.АЛТАНТУЯА