Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
Хэргийн индекс | 179/2022/0062/Э |
Дугаар | 2022/ШЦТ/61 |
Огноо | 2022-02-21 |
Зүйл хэсэг | 24.6.1., |
Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч *****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****************холбогдох эрүүгийн 2238000000058 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Булжих” гэх газрын ойгоос 2022 оны 01 дүгээр сарын 02-ны үед 3.8 куб метр буюу 12 ширхэг босоо модыг огтолж, зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Булжих” гэх газрын ойгоос 2022 оны 01 дүгээр сарын 02-ны үед 3.8 куб метр буюу 12 ширхэг босоо модыг огтолж, зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000058 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Булжих” гэх газар руу өөрийн бонго-3 маркийн 22-78 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ганцаараа явсан. Модонд очоод 12 ширхэг хуурай мод огтолж унагаасан...Сумын төв рүү орж яваад Эрхэмбаяр төлөөлөгч зогсоож шалгасан...Тэгээд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж журамлагдсан...Гэр орон түлэх түлээгүй болчихоод модонд явсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-11-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-16-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (хх-ийн 18-19-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 21-24-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...*****************гэх хүний бэлтгэн тээвэрлэсэн 42 ширхэг түлээний мод Засаг даргын тамгын газрын хашаанд байгаа. Байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү... ” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нэргүй нь 2022 онд мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй...Иргэн мод бэлтгэх эрхийн бичиг авсан ч босоо мод унагаж бэлтгэх эрх байхгүй... ” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг Булжих гэх газар мод бэлтгэж байхад *****************ах мод бэлтгэж байсан. Надад мод ачихад тусалсан. Тэрнээс надтай цуг яваагүй тус тусдаа тээврийн хэрэгсэлтэй явж байсан... ” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40-р хуудас),
Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн инженер Б.Чулуунбатын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай
1. Иргэн *****************бэлтгэсэн модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 3,8 м3 түлээний хуурай шинэс мод байв.
2. Уг мод нь түлээний мод мөн. *****************бэлтгэж, тээвэрлэсэн гэх мод нь түлээний зориулалтаар бэлтгэсэн хуурай шинэс мод байв. Мод бэлтгэсэн Чандмань-Өндөр сумын 2-р багийн нутаг Булжих гэх газар нь 2012 оны ой зохион байгуулалтын ойн сангийн 391-р хэсэглэлийн 10-р ялгаралд хамаарах хамгаалалтын бүсийн /1-р муж/ ойд хамаарч байна.
3. Хэрэв уг модыг эрхийн бичиггүй бэлтгэсэн бол хохирлын хэмжээг дараах байдлаар тооцно. Бүх төрлийн хуурай мод 168,655 төгрөг, итгэлцүүр 1, модны хэмжээ 3.8 м3, экологи эдийн засгийн үнэлгээ 640,889 төгрөг,
4. Мод бэлтгэсэн гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй.
5. Учирсан хохирлыг “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын” 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон” гэх дүгнэлт (хх-ийн 45-46-р хуудас),
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Болормаагийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай экологи-эдийн засгийн үнэлгээ болох 640,889 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлэхэд 1,922,667 төгрөг гэх дүгнэлт (хх-ийн 52-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн ТХҮ-921/2892 дугаартай цахилгаан хөрөө үнэлсэн тухай дүгнэлт (хх-ийн 62-64-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ний №1000992 дугаартай авто машины техникийн үнэлгээний тайлан (хх-ийн 69-70-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч *****************хохирол нөхөн төлөх талаар 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 17 дугаартай эвлэрлийн гэрээ (хх-ийн 97-98-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавалагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Малын А дансны хуулбар (хх-ийн 85, 87-91-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238000000058 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль
ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Булжих” гэх газрын ойгоос 2022 оны 01 дүгээр сарын 02-ны үед 3.8 куб метр буюу 12 ширхэг босоо модыг огтолж, зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж экологи эдийн засагт 1,922,667 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-11-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-16-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (хх-ийн 18-19-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 21-24-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч *****************(хх-ийн 28-29-р хуудас), гэрч *****************(хх-ийн 36-37-р хуудас), гэрч *****************(хх-ийн 39-40-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн инженер Б.Чулуунбатын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт (хх-ийн 45-46-р хуудас),
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Болормаагийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай экологи-эдийн засгийн үнэлгээ болох 640,889 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлэхэд 1,922,667 төгрөг гэх дүгнэлт (хх-ийн 52-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн ТХҮ-921/2892 дугаартай цахилгаан хөрөө үнэлсэн тухай дүгнэлт (хх-ийн 62-64-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ний №1000992 дугаартай авто машины техникийн үнэлгээний тайлан (хх-ийн 69-70-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч *****************хохирол нөхөн төлөх талаар 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 17 дугаартай эвлэрлийн гэрээ (хх-ийн 97-98-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч *****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *****************нь хууль бусаар мод бэлтгэж экологи эдийн засагт 640,889 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 1,922,667 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй иргэний нэхэмжлэгч *****************хохирол нөхөн төлөх талаар 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 17 дугаартай эвлэрлийн гэрээ (хх-ийн 97-98-р хуудас) байх тул шүүгдэгчээс 1,922,667 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Чандамань-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *****************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 85-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *****************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч *****************нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238000000058 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 6,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Бонго-3 маркийн 22-78 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж гэмт хэргийн хохирол 1,922,667 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тээврийн хэрэгслийн үнийг улсын орлогод оруулж, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 3,8 м.куб модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************************ 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***************** 1,922,667 (нэг сая есөн зуун хорин хоёр мянга зургаан зуун жаран долоо) төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2238000000058 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 6,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Бонго-3 маркийн 22-78 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж гэмт хэргийн хохирол 1,922,667 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тээврийн хэрэгслийн үнийг улсын орлогод оруулах, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 3,8 м.куб модыг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 2238000000058 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч *****************нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР