Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 259

 

 

 

 

 

 

 

 

   2022        02          22                                  2022/ШЦТ/259

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,                           

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******,******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0112 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 2001 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар баг, Яргайд оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 361 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 торгож шийтгүүлсэн, РД: /,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн*******, 2002 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, ээж, 2 дүүгийн хамт Дорнод аймгийн Баяндун сум, Наран баг, Дэнж хороололд оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: /,

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунел орчимд явж байхдаа хохирогч Б.Дашнямтай шалтгаангүйгээр маргалдаж улмаар түүний нүүр болон биед нь гараараа цохих, өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Дашням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө би өөрийн найз М.Шинэбаярын хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн караоке орж үйлчлүүлсэн...залуу миний зүүн нүдний хөмсөг хэсэгт гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Тэр үед миний хөмсөг задарч цус гоожсон...нэг өндөр залуу болон ногоон куртиктай залуу хоёр надтай зууралдаж байгаад намайг газар унаган миний дээрээс хоёулаа гуталтай хөлөөрөө өшиглөх, гараар цохих үйлдлүүд хийгээд байсан. Намайг зодож байгаад нөгөө 3 үл таних залуус зугтаагаад цааш яваад өгсөн...миний зүүн хөмсөг сэтэрсэн, толгойн баруун дээд хэсэг хагарсан, зүүн хавирга, баруун мөр зэрэг биеийн хэсэг рүү өшиглөх болон гараараа цохих үйлдэл хийсэн. Миний биед учирсан гэмтлийн зүүн хөмсгийн ногоон куртиктай залуу нь гараараа цохиж нөгөө өндөр залуу 2 учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-7/,

Яллагдагч******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66/,   

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 63/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн №348 дугаартай дүгнэлт:

  1. 2. Б.Дашнямд зүүн хөмсөг,  хуйханд няцарсан шарх, хоёр доод зовхинд цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүсгэгдэнэ.
  1. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 18-19/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-29/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26-27/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунел орчимд явж байхдаа хохирогч Б.Дашнямтай шалтгаангүйгээр маргалдаж улмаар түүний нүүр болон биед нь гараараа цохих, өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Б.Дашнямын: “...2021 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө би өөрийн найз М.Шинэбаярын хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн караоке орж үйлчлүүлсэн...залуу миний зүүн нүдний хөмсөг хэсэгт гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Тэр үед миний хөмсөг задарч цус гоожсон...нэг өндөр залуу болон ногоон куртиктай залуу хоёр надтай зууралдаж байгаад намайг газар унаган миний дээрээс хоёулаа гуталтай хөлөөрөө өшиглөх, гараар цохих үйлдлүүд хийгээд байсан. Намайг зодож байгаад нөгөө 3 үл таних залуус зугтаагаад цааш яваад өгсөн...миний зүүн хөмсөг сэтэрсэн, толгойн баруун дээд хэсэг хагарсан, зүүн хавирга, баруун мөр зэрэг биеийн хэсэг рүү өшиглөх болон гараараа цохих үйлдэл хийсэн. Миний биед учирсан гэмтлийн зүүн хөмсгийн ногоон куртиктай залуу нь гараараа цохиж нөгөө өндөр залуу 2 учруулсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Дашням нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч *******,******* нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******,******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба тэдгээрийн хувийн байдал болон прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******,******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******,******* нарт тус бүр 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******,******* нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******,******* нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР