Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01537

 
 
 

 

   
Хэвлэх
 
ganaa Normal ganaa 1 0 2017-05-25T08:46:00Z 2017-05-25T08:46:00Z 1 769 4388 36 10 5147 15.00 6 pt 2 2 false false false MN X-NONE X-NONE

 

 

 

 

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/01537

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ба

янгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, булгийн ....тоотод оршин суух, эмэгтэй, РД: ЧК …,  Боржигон овогт Д.Э, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн ажилгүй.

         Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс, Чингэлтэй дүүрэг, Булгийн ..дугаар гудамж ..тоотод оршин суух хаягтай, 1984 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, …регистртэй, Боржгон овогт Д.Э-ийг архины албадан эмчилгээнд явуулж, эмчлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар, гуравдагч этгээд Д.Эг нар оролцов.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамж 1030А тоотод оршин суух хаягтай, 1984 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, …регистртэй, Боржигон овогт Д-н Э нь архинд донтох өвчтэй болох нь дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчийн дүгнэлтээр тогтоогдсон нийгмийн амгалан тайван байдлыг удаа дараа алдагдуулдаг зөрчил гаргаж, 5 удаа албадан саатуулагдаж, 7 удаа Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авагдаж байсан тул хуулийн дагуу албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.

 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би Д.Э-г 1 жил 6 сар орчимын хугацаанд мэднэ. Би энэ хүнд архи битгий уу гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байсан. Улмаар тухайн байрны оршин суугчид гомдол гарган байрны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулан, хаа сайгүй архи ууж, хаа хамаагүй газар унтаж, орцонд шээдэг гэж гомдол гаргасан. Иймд албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Д.Эг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би элэг, бөөр муутай. Сүүлийн үед архи ууж чадахаа болиод бөөлждөг болсон. Намайг архи уугаагүй байхад өнгөрсөн 1 дэх өдөр 72 буюу түр саатуулах байранд хорьсон. Би 5 дугаар ангийн ганц охинтой, өрх толгойлсон эмэгтэй юм. Миний охин Баянбууралд байдаг. Би Баянбуурлаас вокзал руу орж ирээд архи уудаг нь үнэн, орцонд хонож байсан нь ч үнэн гэв.

      Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

         Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамж …тоотод оршин суух хаягтай, 1984 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, …регистртэй, Боржгон овогт Д.Эгийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Гуравдагч этгээд Д.Эг нь архинд донтох өвчтэй, нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулж, барс вокзал орчмоор архи уудаг. Орой болохоор хааяа орцонд орж унтдаг, ойр орчмын хүмүүстэйгээ нийлж олон нийтийн газраар явж, цайны газраар албатай юм шиг орж, хоол унд иддэг учир  Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугчид болон Засаг дарга Ц.Уийн хүсэлтээр гаргасан байна.

Ц.Уийн гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаснаар Д.Э-гийг олон удаа эрүүлжүүлэгдэж байх бөгөөд тэрээр архинд донтох өвчтэй болох нь Баянгол дүүргийн  эрүүл мэндийн төвийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай болох нь тогтоогдож байх тул түүнийг архины албадан эмчилгээнд дахин хамруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар …регистртэй, Боржигон овогт Д-ийн Э-ийг албадан эмчлэх газарт явуулж, албадан эмчилгээ хийлгэсүгэй.

      2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар хүсэлт гарагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.                   

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.САРАНТУЯА