Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 238

 

 

 

 

 

 

    2022        02         17                                   2022/ШЦТ/238

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч *******,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан эрүүгийн 2203 00058 0095 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн *******, 1966 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дундговь аймгийн Баянжаргалан сумын 1-2 тоотод оршин суух гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 10 минутын орчим Баянзүрх  дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Норжин худалдааны төвийн зүүн хойд замд Toyota Prius маркийн 51-50 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн  хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх болон “10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Намжилдавгыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Д.Намжилдагва мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр сар бүр бичүүлдэг эмээ өрхийн эмнэлгээр бичүүлэх зорилгоор гэрээсээ гараад эмч дээр бичүүлээд урагшаа яваад Тавин-Ус эмийн сангаас эмээ аваад та дэлгүүр орж талх боов аваад гэртээ харих гээд урдаасаа хойшоо чиглэлд зам хөндлөн гарах гээд явтал хойноосоо баруун гар тийш эргэх гэж байсан автомашин зогсож байсан бөгөөд би тэр машиныг явахгүй нь гэж бодоод зам хөндлөн гараад дуусч байтал нөгөө машин гэнэт давхиж ирээд толь хэсгээрээ миний баруун гар руу мөргөөд би мөргүүлсэн хүчиндээ газар дээрээ бүтэн эргээд баруун өгзгөөрөө газарт унасан. Би бостол өгзөг өвдөөд байсан бөгөөд нөгөө машины жолооч намайг араас хашгирах үед зогсмоор болоод хурдаа хассан боловч цаашаа давхиад явсан. Миний хажууд байсан хүмүүс яачив гэх үед би өөрийнхөө утсаар цагдаа, түргэнд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Мөрдөгчийн магадлагаа: №126 “1. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.5. Зам тэврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх болон 10.1. Жолооё хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх тул нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Н.Намжилдагва нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. гэх магадлагаа /хх-ийн 37/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №1982 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Н.Намжилдагвын биед аарцгийн баруун ташаа ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...баруун гар тийш дарж зам тавьж өгөөд цааш явах үед баруун гар талын толь юм цохих чимээ гарахаар нь хартал толь эвхэгдсэн байсан. Би толио дотроосоо удирдаад тэгшлэх гэтэл болохгүй байхаар нь цонхоо онгойлгоод гараараа толио түлхээд тэгшлээд цаашаа явсан. Би тухайн үед толь дуугарахаар нь хартал 1 хүн замын гадна налуу хэсэг рүү унаж байгаа нь харагдсан боловч цонхоо онгойлгоод хойшоо эргээд хартал босч байгаа нь харагдсан. Би зогсох гэтэл араас машинууд ирээд сигналдаад байхаар нь цаашаа яваад эргээд ирнэ гэтэл машин зогсох зайгүй байсан тул цаашаа яваад хими цэвэрлэгээ дээрээ очсон...удаагүй байтал цагдаагаас залгаад осол гаргасан байна замын цагдаагийн газарт ир гэсэн учир очсон. Би цагдаагаас гараад нөгөө мөргүүлсэн хүнтэй хамт гэмтэл орж зургийг нь авахуулахад сүүж цуурсан байна гэсэн...шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадлагаатай танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би буруугаа ойлгож байна. осол гарсанд маш их харамсаж байна. Санамсаргүй ийм осол гаргасандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55/,

2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 10 минутын орчим Баянзүрх  дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Норжин худалдааны төвийн зүүн хойд замд Toyota Prius маркийн 51-50 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн  хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх болон “10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Намжилдавгыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Д.Намжилдагвын: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр сар бүр бичүүлдэг эмээ өрхийн эмнэлгээр бичүүлэх зорилгоор гэрээсээ гараад эмч дээр бичүүлээд урагшаа яваад Тавин-Ус эмийн сангаас эмээ аваад та дэлгүүр орж талх боов аваад гэртээ харих гээд урдаасаа хойшоо чиглэлд зам хөндлөн гарах гээд явтал хойноосоо баруун гар тийш эргэх гэж байсан автомашин зогсож байсан бөгөөд би тэр машиныг явахгүй нь гэж бодоод зам хөндлөн гараад дуусч байтал нөгөө машин гэнэт давхиж ирээд толь хэсгээрээ миний баруун гар руу мөргөөд би мөргүүлсэн хүчиндээ газар дээрээ бүтэн эргээд баруун өгзгөөрөө газарт унасан. Би бостол өгзөг өвдөөд байсан бөгөөд нөгөө машины жолооч намайг араас хашгирах үед зогсмоор болоод хурдаа хассан боловч цаашаа давхиад явсан. Миний хажууд байсан хүмүүс яачив гэх үед би өөрийнхөө утсаар цагдаа, түргэнд дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******г Автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг,

автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэ, учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч *******д үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус торгуулын ял оногдуулж нэмж нэгтгэн 1000 нэгжээр торгох ялыг санал гаргаж, шүүгдэгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. *******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

               -Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах буюу Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

            Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, Мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн *******гийн бүгд биечлэн эдлэх торгуулийн ялыг 1.000 /нэг мянга/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох  ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар   *******д нь  1.000 /нэг мянга/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол  хуулийн  хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР