| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01474/И |
| Дугаар | 102/ШШ2017/01553 |
| Огноо | 2017-05-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2017/01553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, өөрийн байрлах, хуулийн этгээдийн …регистртэй, “БСБ Финанс ББСБ” ХХК-ийн, Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Гын эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь: Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Г.Г нь тус байгууллагаас 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1124 тоот барьцаат зээлийн гэрээгээр 4,520,000 төгрөгийг зээлийг сарын 3,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай буюу 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч Г.Г нь зээл авах үедээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Одкон … дугаар байр .. тоот амьдарч байсан бөгөөд …, … дугаарын утастай байсан. Гэтэл зээлдэгч Г.Г нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Одоо Г.Гын оршин суугаа хаяг нь тодорхой бус хаанаа байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь: Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..регистртэй, “Эс Эс Жи Пи” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтан … Айлуш овогтой Атланхуягийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд Г овогт Г-р нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул “БСБ Финанс ББСБ” ХХК-ийн хүсэлтийг хангаж, Ганзоригт овогт Ганболорийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна. Мөн хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г овогт Г-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3.”БСБ Финанс ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь …дугаартай болохыг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА
| ||||
| |