Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, Ерөнхий шүүгч Х.*******, шүүгч Э.******* нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Иргэдийн төлөөлөгч Д.*******,

Улсын яллагч Ц.*******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******,

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар -ны өдөр 17 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Ж-ын Б-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, тай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр, 7 хүүхдийн хамт *******   тоотод оршин суух,

Урьд Налайх дүүргийн шүүхийн -ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дүгээр зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг -ний өдөр 273 дугаартай шүүгчийн захирамжаар тэнсэн суллагдсан,

Налайх дүүргийн шүүхийн-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн .2 дахь хэсэгт зааснаар 8 сар хорих ял авч, уг ял дээр -ны өдрийн 37 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 23 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хугацаанаас өмнө тэнсэгдсэн сар ийн ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил хорих ял шийтгэсэн,

  Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж,  Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн -ний өдрийн 07 дугаартай шүүгчийн захирамжаар тус ялаас эдлээгүй үлдсэн 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000 төгрөгийн торгуулийн арван таван нэгжийг нэг хоногоор тооцож 23 хоногийн хугацаагаар хорих ялаар солиулсан,

овогт Ж-ын Б /РД:/,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ж-ын Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ -ны өдөр ******* тоотод С.А-тай зурагт хагаллаа гэх шалтгаанаар маргалдаж зурагтын тавиур мөргүүлж толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Ж.Б нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Намайг Ж-ын Б гэдэг. Тэр өдөр бид хэд цуг Горхид ажиллаж байсан. Тэгээд талийгаачийн хийж байсан ажил гологдоод талийгаач болиод С.Г бид хоёр тэнд үлдсэн. Уг нь дөрвүүлээ цуг ажил хийж байсан юм. Урьд өмнө манай эхнэр алдарт эхийн 1 дүгээр одон авсан болохоор цайллага хийгээд найз нөхөд, ойр дотнын хүмүүсээ дуудсан. Тэр цайллага дээр талийгаач ах ажилтай гээд ирж амжаагүй. Бид хоёр Горхи ажил руугаа явчхаад буцаж наашаа ирэх гэсэн чинь машингүй байсан болохоор талийгаач ахыг дуудаж авхуулсан. Тэгээд ах нь цайллага дээр нь очиж чадаагүй юм чинь дүү ганц юм аваад өгчих гэхээр нь за тэгье гээд замаасаа Боса дэлгүүрээс 0.75 литрийн архи авч өгсөн. С.Г, талийгаач хоёр машиндаа уугаад би машин бариад явсан. Тэгээд дахиад архи ууя гээд байхаар нь согтуу машин барьж яах юм гэж ярилцаад машиныг нь хашаанд нь оруулсан. Дэлгүүр ороод 0.5 литрийн архи авахад талийгаач хоёрын хооронд харамлаад байгаа юм уу гээд байхаар нь 0.75 литрийн архи авч манайд ирж чадаагүй юм чинь гээд архиа манайд уухаар болсон. Гэртээ дагуулж ороод манайд ууцгаасан. Хэн хэн маань архи уусан байсан болохоор хэн хэнд маань алдаа байгаа. Талийгаачид архи дуусчихлаа гэж хэлэхэд харамлалаа гээд хойшоо аягаа шидэхдээ манай зурагтыг хагалсан. Түүнээс болж муудалцаад хоёулаа барилцсан. Уг нь хүүхэд салгаад гэр гэрт нь хүргэж өгсөн боловч цааш С.Гийг хүргэж өгөхөөр явах хооронд талийгаач буцаж манайд ирээд хэрүүл хийж, надтай барилцаж авсан. Тэгээд ийм л зүйл болчихлоо. Хэн хэн маань согтуу байсан болохоор буруу байсан. Гэрт орж ирээд хүүхдийг өшиглөж уйлуулаад, танай эхнэр чинь янхан Гтэй явдаг гэхчлэн янз бүрийн юм ярьсан. Тэгээд л даамжраад зодоон болж ийм байдалд хүрсэн. Уг нь бол тэр өдөр би уухгүй байсан. Жижиг архи уугаад болих гэж байсан. Би өөрөө ихээр уугаад байдаггүй. Талийгаач ах бид хэд олон жил хөдөө гадаа малд явдаг байсан. Би мал алж чаддаггүй байсан болохоор дандаа туслахыг нь хийж, махыг зөөж, машиныг нь бариад явдаг байсан. Уг нь 10 гаруй жил нэг ч удаа муудалцаж байгаагүй сайхан хуурай ах дүүс байсан. Тэр өдөр их онцгүй зүйл болсон би маш их харамсаж байна. Надад ч гэсэн үнэндээ хэцүү байна. Би 6 сараас хойш ажил ч хийж чадахгүй, байнгын цагдаагийн үүдэн дээр зогсож энэ асуудлаа гайгүй шийдүүлчих гээд л санаа зовоод явж байна. Би 01-ээс 1 насны 7 хүүхэдтэй, өмнө нь би алдаж онож явсан үе олон бий. Гэхдээ би эхнэр хүүхэдтэй болоод томоожиж засарсан, одоо амьдралд алдах эрхгүй гээд амьдралын төлөө явж байсан. Би багаасаа өнчин өрөөсөн өссөн, өнчин өрөөсний зовлонг мэднэ. Талийгаачийн бага хүү өнчирч үлдэж байгаад би маш их харамсаж байна. Би тэр хүүхдийн хувьд 100 хувь буруутай. Би олон нялх жоохон хүүхэдтэй бөгөөд манай эхнэр, гар нь хугархай тул ажил хийж чаддаггүй. Би ганцаараа амьдралаа авч явдаг. Хэн хэнд маань хэцүү байна. Талийгаач бид хоёр 10 гаруй жил нөхөрлөхдөө нэг ч удаа муудалцаж байгаагүй. Надгүй хөдөө явчхаад ирэхдээ ах нь жоохон мах олоод ирлээ гээд авчраад өгдөг л байсан сайн хүн. Бид нар адилхан амьдралтай хүмүүс үнэхээр харамсаж байна. Тэр өдөр талийгаачийг урд байшинд орсон байсныг би мэдээгүй. Хурдхан цагдаа, эмнэлэг дууд гээд би эмнэлэг рүү хоёр удаа залгасан. Эмнэлэг рүү дагуулж очиход охин нь байсан. Талийгаачийг хот руу эмнэлэг авч явсан. Би хойноос нь хот руу явж хүүгийнхээ утсыг ломбардад тавьчхаад мөнгө төгрөг хэрэгтэй юу одоо юу хэрэгтэй вэ гээд хоол цай бариад эргэж очиход “чи зайл би шийдүүлдэг газраар нь шийдүүлнэ” гээд надтай уулзахгүй хөөгөөд байсан. Миний буруу би өөрийн буруугаа мэдэж байгаа гээд л гадаа нь зогссон. Үнэнийг хэлэхэд намайг уулзуулахгүй хөөгөөд байсан юм. Тэр үед корона өвчин гарсан гээд эмнэлэг дотор оруулахгүй хөл хориотой байсан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Би -ны өдрүүдээр ээжийгээ сахихаар Бор-Өндөрт очсон. Тэр үед би байгаагүй өвчтэй хүн сахиж байсан. -ны өдөр үдээс хойш Налайхаас над руу аав хүнд зодуулаад ухаангүй эмнэлэгт хэвтэж байна гэж залгасан. Тэр үед өвчин гарсан байсан болохоор гаргаж, оруулахгүй хэцүү байсан. Намайг гэмтлийн эмнэлэг дээр очиход  манай хүнийг хагалгаанд оруулаад гаргаж ирсэн байсан. Эмчтэй уулзахад танай нөхөр яаж зодуулсныг сайн мэдэхгүй байна. Толгойндоо маш хүнд гэмтэл авсан байна гээд тархины хагалгаанд оруулсан байсан.  Амьдрах найдвар маш бага шүү сэтгэлээ бариарай гэж хэлээд намайг оруулж харуулсан. Зүүн чамархайнаас баруун чамархай руу дээш чиглэлтэй хагарч, зүүн тархины гавлын яс бутарсан байна гэж хэлсэн. Тархийг юмаар сийчсэн юм шиг гадуур хальс нь гоожиж, олон удаагийн цус харвалт явагдсан гэсэн. Эмч тэр хүний амьдрах хугацааг бага ч гэсэн сунгах гэж таныг хүлээж гарын үсэг зуруулалгүйгээр хагалгаанд шууд оруулсан гэж хэлсэн” гэв.

Гэрч С.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр талийгаач бид хэд Т-гийн гэрт байж байхдаа архиа ууж дуусгачхаад байж байсан чинь талийгаач архи дуусаагүй байх ёстой гээд архи нэхсэн. Ахаа дууссан гэхэд дургүйцэж ууж байсан архиныхаа аягыг хойш шидсэн. Тэр үед зурагтын дэлгэц оногдож, харласан. Тэгээд Ж.Б уурлаж та яагаад зурагт хагалж байгаа юм бэ? гэхэд, талийгаач чи худлаа архи ууя гэж дуудчихаад надаар эвдэрхий зурагтаа төлүүлэх гэж байгаа юм уу гээд маргалдсан. Та хоёр одоо больцгоо эрүүл саруулдаа учраа олцгоо гээд талийгаачийг Тгийн том хүүтэй цуг дагуулж гарсан. Гэрт нь хүргэж өгөхөөр явж байх замд буюу гэрээс нь 200-300 метрийн зайд ах нь одоо орчихно гээд байхаар нь би Тгийн хүүтэй нь цуг гэр лүүгээ явсан. Ийм л зүйл болсон.” гэв.

Шинжээч эмч С. нь  шүүхийн  хэлэлцүүлэгт: “2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Өвчний түүх дээр хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байна. Дүгнэлтээр А-ын зүүн зулай, чамархай хэсэгт шугам хэлбэрийн хугарал, баруун зулайд шугаман хугарал, их тархины зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээр цусан хурааг авсан мэс заслын дараах байдал буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн -ны өдрийн хагалгаа, тархины эдийн няцрал, тархины хаван гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь учрах үед амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлтийг талийгаач амьд байхад нь гаргажээ. Дараа нь -ны өдөр мөрдөгч Цагдаагийн ахмад Б.Мын тогтоолоор хохирогч А-ын цогцост задлан шинжилгээ хийж, -ны өдөр 73 дугаартай задлан шинжилгээний дүгнэлтийг гаргасан байна. Талийгаачийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош нь гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай чамархай хэсгийн шугаман хугарал баруун зулайд шугаман хугарал, их тархины зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээр цусан хурааг авсан мэс заслын дараах байдал буюу ГССҮТ-ийн -ны өдрийн хагалгаа, тархины эдийн няцрал, тархины хаван гэмтэл, хоёр дугаар онош тураал, 2 талын уушгины хатгалгаа, гурав дугаар онош нь нуруу, баруун өсгийн цооролт, хүзүүнд шарх гэсэн оноштой. Дүгнэлтээр гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай чамархай хэсгийн шугаман хугарал баруун зулайд шугаман хугарал, их тархины зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээр цусан хурааг авсан мэс заслын дараах байдал буюу ГССҮТ-ийн -ны өдрийн хагалгаа, тархины эдийн няцрал, тархины хаван гэмтэл зэрэг талийгаачийн биед учирсан гэмтэл нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхэнд бичигдсэнээр -ны өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрийн хооронд үүссэн байх боломжтой. Талийгаачийн биед их тархины зүүн чамархай хэсгийн гүнд цусан хурааны үлдэц буюу хуучин гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь тураал, уушгины хатгалгаа өвчнөөр нас баржээ. Талийгаач нь задлан шинжилгээнд хими, биологийн шинжилгээнд цус хүрэлцэхгүй байх тул шинжилгээ хийгээгүй гэсэн дүгнэлтийг -ны өдөр гаргасан... Эмчийн 2 дугаар онош дээр заавал уг хүнийг үхэлд хүргэсэн үндсэн өвчнийх нь хүндрэлийг тоочиж бичдэг. 2 дугаар оношинд 1 дүгээр оношинд байгаа уг өвчний хүндрэл, нас барахад нөлөөлсөн шалтгааныг бичдэг тул уушгины хатгалгаа гэдэг оношийг тавьсан. Гавал тархины гэмтэл дээр тураал, хоёр талын уушгины хатгалгаа гэсэн хүндрэл өгөөд үүний улмаас нас баржээ гэх утгыг агуулдаг... Бага зэргийн гэмтэлтэй, харвалт өгсөн хүмүүс зөвхөн дээш хараад хэвтээд байхаар цусны эргэлт удааширч, уушгины ар тал руу цусны зогсонгшил үүсэж, маш их хэмжээний хаван үүсдэг. Ийм гэмтэлтэй эмчилгээ байхгүй тураалтай учраас бактери орж үрждэг бөгөөд ийм гэмтэлтэй хүмүүсийн хувьд зогсонгшлийн хатгаа гэдэг нэршилтэй хэвтрийн дараа үүсдэг гэмтэл юм. Гэмтэлтэй ч гэлтгүй харвалт өгсөн хэвтэрт байдаг хүмүүс зогсонгшилийн хатгаа гэдэг өвчнөөр ихэнхдээ өвддөг.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эийн мэдүүлэг /хх-1-20/, гэрч У-гийн мэдүүлэг /хх-21/, гэрч Ч.Г-ийн мэдүүлэг /хх-27/, гэрч Ц.А-ын мэдүүлэг /хх-2-31/, насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-3/, насанд хүрээгүй гэрч Б.Б-гийн /хх-38/, насанд хүрээгүй гэрч Б.Г-гийн мэдүүлэг /хх-1/, шинжээчийн 373 дугаартай дүгнэлт /хх-6-7/, шинжээчийн 73 дугаартай дүгнэлт /хх-5-55/, шинжээчийн мэдүүлэг /хх-63/, шүүхийн сэтгэц эмгэг судлалын төвийн дүгнэлт /хх-156/ хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-1/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эийн мэдүүлэг /хх-18-1/, гэрч А.У-гийн мэдүүлэг /хх-21/, гэрч Ч.Г-ийн мэдүүлэг /хх-27/, Гэрч Ц.А-ын мэдүүлэг /хх-2/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-3/, гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх-38/, гэрч Б.Г-гийн мэдүүлэг /хх-31/, шинжээчийн дүгнэлт, ШСЭСҮТ-ийн 83 дугаартай дүгнэлт /хх-156/, эмнэлгийн баримтууд  /хх-126-10/, КТГ-ийн дүгнэлт /хх-163/, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн эмчилгээний зөвлөгөөний шийдвэр, хохирлын баримтууд /хх-150-153/, шинээр гаргаж өгсөн хохирлын баримтууд, шинжээчийн дүгнэлт /хх-126-127/, нас барсны бүртгэлийн гэрчилгээ /хх-15/, 1 хуудас баримт, асаргаа сувилгаа хийж байсан, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа, талийгаачийн зураг, асаргаа сувилгаа хийх заавар зөвлөгөө, Хүн амын амьжиргааны түвшнийг тогтоосон тушаал, хавсралт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эийн мэдүүлэг /хх-18/, гэрчээр өгсөн Ж.Б-ын мэдүүлэг /хх-25/, гэрч С.Г-ийн мэдүүлэг /хх-27/, гэрч Ц.А-ын мэдүүлэг /хх-31/, гэрч Б.М-ын мэдүүлэг /хх-33/, насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-3/, гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх-38/, насанд хүрээгүй гэрч Б.Г-гийн мэдүүлэг /хх-2/, шинжээчийн дүгнэлт /хх-5-6/, цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлт /хх-51-56/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-66/, шүүгдэгчийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-83/, эмчилгээний зардал 300.000 төгрөг төлсөн тухай баримт /хх-123/, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 100.000 төгрөгийг шилжүүлсэн баримт, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 00.000 төгрөгийг төлсөн баримтууд, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хохиролтой холбоотой нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураасан тухай тэмдэглэл, хохирогчийн гаргаж өгсөн баримтууд, өвчний түүхээс эмчилгээний тэмдэглэл, хүн амын амьжиргааны доод түвшин тогтоосон баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч ...Шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ж.Б-д мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгох саналтай байна.” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч “...Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул санал байхгүй. Улсын яллагчийн зүгээс 8 жилийн хорих ялын саналыг тавьсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өохирмгөөлөгчийн зүгээс бодит байдалд нь тохирсон ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэх саналтай байна. Учир нь өмгөөлөгчийн зүгээс ял санал болгох нь өөрөө яллах байр суурьтай байдаг тул улсын яллагчийн саналыг дагахаас илүү бодит байдалд нийцсэн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж байна” гэх,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч Ж.Б-д гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, нөхцөл байдал зэргийг харгалзаж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж өгнө үү. Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний тухайн үйлдэлдээ хандсан хандлага, ямар нөхцөлд үйлдэгдсэн бэ гэдгийг харгалзаж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан нь зүйтэй байна. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар үйлдсэн үйлдэлд нь тохирохоор ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн хүний хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхой хэмжээнд төлсөн нөхцөл байдал байгаа. Хохирлыг бүрэн хэмжээгээр төлж чадаагүй ч гэсэн бүрэн төлж барагдуулж чадаагүй нөхцөл байдлаа тайлбарласан. Энэ гэмт хэрэг нь хохирогчийн зүй бус буруутай үйлдлийн улмаас гарсан бөгөөд энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Учир нь эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди, бичлэг дээр хохирогчийг зүй бус үйлдэл хийсэн, яагаад энэ гэмт хэрэг гарсан бэ гэдэг байдал харагдаж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн ялын доод хэмжээ 5 жил байгаа. Хохирогч ямар нэгэн байдлаар шүүгдэгчтэй маргалдсан, гэрт нь очиж агсам тавьж, үр хүүхдийг нь цохисон зодсон зэрэг ийм үйлдэл гаргаагүй бол гэмт хэрэг гарахгүй байх боломжтой байсан. Энэ нөхцөл байдлыг харгалзаад хорих ялын доод хэмжээ болох 5 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Энэ гэмт хэрэг нь -ны өдөр гарсан бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 0-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдсөн Өршөөлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд Ж.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь орж байгаа учраас түүнд оногдуулсан ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэх,

Иргэдийн төлөөлөгч ...шүүгдэгч болон хохирогч хэн хэн нь гэм буруутай гэж үзэж байна. гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ж.Б-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ж.Б нь -ны өдөр ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ С.А-тай “зурагт хагаллаа” гэх шалтгаанаар маргалдаж зурагтын тавиур мөргүүлж толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд зүүн зулай чамархай ясны шугаман хугарал, баруун зулай ясны шугаман хугарал, их тархины зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий  хүнд хохирол санаатай учруулсны улмаас ухаан оролгүй эмчлэгдэж байгаад 2021 оны 0 дүгээр сарын 07-ны өдөр тураал, уушгины хатгалгаа өвчний улмаас нас барсан болох нь:

1. шүүгдэгчээр Ж.Б-ын өгсөн: “...Түүнээс болж муудалцаад хоёулаа барилцсан. Уг нь хүүхэд салгаад гэр гэрт нь хүргэж өгсөн боловч цааш С.Г-ийг хүргэж өгөхөөр явах хооронд талийгаач буцаж манайд ирээд хэрүүл хийж, надтай барилцаж авсан. Тэгээд ийм л зүйл болчихлоо. Хэн хэн маань согтуу байсан болохоор буруу байсан. Гэрт орж ирээд хүүхдийг өшиглөж уйлуулаад, танай эхнэр чинь янхан Гтэй явдаг гэхчлэн янз бүрийн юм ярьсан. Тэгээд л даамжраад зодоон болж ийм байдалд хүрсэн....” гэх мэдүүлэг,

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эийн өгсөн: ...-ны өдөр ийн үед манай охин У над руу залгаад аав хүнд зодуулсан ухаангүй эмнэлэгт байна гэж хэлэхээр нь тэр өдөртөө унаанд суугаад орой нь од ирж дээр ирэхэд нөхөр А хагалгаанд яаралтайгаар ороод гарсан гээд ухаангүй маш хүнд байсан. Түүнээс хойш т 2 хэвтээд 7 дугаар сарын 6-ны өдөр Налайхын эмнэлэгт шилжиж хэвтээд -ний өдөр эмнэлгээс гэртээ гарч одоо болтол ухаангүй гэртээ хэвтэж байна. Манай гэр бүлийн хувьд хүнд байдалтай байна. Ж-ын Б гэдэг хүнтэй гэрт нь муудалцаж түүнд зодуулсан гэж сонссон. ...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 1-20 дугаар тал/

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр А.У-гийн “...-ны орой 18 цагийн үед над руу манай аав А залгахаар нь аваад ярихад намайг юу хийж байна гэж асуухаар нь би гэртээ байна гэхэд заза аав нь бас гэртээ байна гэж хэлээд тасалсан. Ингээд тэрнээс хойш бол огт холбогдоогүй байж байгаад -ны өглөө 10 цагийн үед би аав руу залгахад огт утсаа авахгүй байхаар нь би аавын гэрт яваад очтол аав байхгүй байхаар нь гараад ажилд орох санаатай хуванцрын үйлдвэр дээр очоод анкет бөглөж өгчхөөд буцаад явж байтал аавын найз Г залгахаар нь аваад ярихад аав чинь хүнд зодуулсан байна Б зодсон гэж байна шууд эмнэлэг рүү хүргэгдлээ гэхээр нь эмнэлэг дээр иртэл ухаангүй байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 21 дүгээр тал/

 

            . Мөрдөн байцаалтад гэрчээр С.Г-ийн “...Тэгээд дахиад нэг шил архи аваад Б-ын гэрт нь орж ууя гээд гэр лүү нь орж уугаад архи дууссан чинь А ах архи өгсөнгүй, хоосон аяга өглөө гэж уурлаад гартаа барьсан аягаа зурагт руу нь шидээд дэлгэцийг нь эвдчихсэн. Тэгэхээр нь А ахаа та айлын зурагтыг эвдчихлээ шүү дээ гэж хэлсэн чинь А ах эвдэрхий зурагтаа надаар төлүүлэх гээд байгаа юм уу гэхээр нь би орж ирэхэд зүгээр байсан шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл Б манай авгай ирээд уурлана шүү дээ гэж хэлсэн чинь танай янхан авгай ирээд яадаг юм бэ, чи л мэдэхгүй болохоос танай авгай гудамжаар согтуу яваад, Г-тэй хүртэл унтаж хэвтээд явж байсан гээд ярьсан чинь Б уурлаад А ахтай барилцаад авсан. Тэгэхээр нь би эрүүл саруул дээрээ учраа олцгоо, маргааш зурагтынхаа учрыг олцгооё гэж хэлээд хооронд нь салгасан...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 27 дугаар тал/

 

            5. Мөрдөн байцаалтад гэрчээр Ц.А-ын “...-ны орой 23 цагт ажил тараад шөнө 00 цаг өнгөрч байхад оос ажлаа тараад гэртээ ирсэн чинь зурагт хагарчихсан байхаар нь гайхаад юу болсон бэ гээд асуусан чинь А ах, Төгсөө ах манай нөхөр гурав архи уугаад А ах гартаа барьсан стаканаа зурагт руу шидээд дэлгэцийг нь хагалаад хаячихсан гэсэн. Тэгээд манай нөхөр та яаж байгаа юм бэ манай эхнэр ирээд уурлана шүү дээ гэж хэлсэн чинь намайг Г-тэй явдаг, танай авгай янхан гэж хэлсэн байна лээ. Тэгээд гэрт орж сууж байсан. Манай нөхөр над руу агсам тавиад чи Г-тэй явдаг уу гээд над руу дайрахаар нь хэн тэгээд байгаа юм бэ гэсэн чинь А ах чамайг тэгж байна гээд над руу дайраад зодох гээд байсан. Тэгэхээр нь би куртикээ өмсөөд зугтаасан. Ер нь яг юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Намайг гэртээ орж ирэхэд ямар ч гаднын хүн байгаагүй...Г-гийн хөлийн шагай хавдсан байдалтай байж байгаад эдгэсэн. Тухайн үедээ талийгаачийн биеийн байдал муу байсан болохоор энэ талаар хэлээгүй. Надад Г өөрөө хэлэхдээ А ах өшиглөсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 2, 31 дүгээр тал/

 

            6. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр Б.Б-ийн “...2021 оны 06 дугаар сард хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан би гадуур тоглож яваад орой гэртээ 18 цагийн үед болов уу гадаа харанхуй болсон байхад гэртээ ортол гэрийн хоймор хэсэгт А ах газар хэвтсэн аав дээрээс нь цохиж байсан ба дүү Г уйлж байхаар нь яасан бэ гээд асуусан чинь А ах хөл рүү өшиглөсөн гэхээр нь би аавын гар утсыг аваад бичлэг хийж байтал Б ах гаднаас орж ирээд голоор нь ороод А ахыг гаргаад явуулсан...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 3 дүгээр тал/

 

            7. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр Б.Б-ий “...2021 оны 06 сард өдрийг нь сайн санахгүй байна. А ах дахиад архи хий гэсэн чинь аав архи дууссан гэж хэлэхэд А ах чи надаас архиа харамлалаа гэж хэлээд бариад сууж байсан хундагаа хойш нь шидэхэд зурагт оноод хагалсан. Тэгтэл аав Б, Г ах нар зурагт хагалчихлаа ш дээ гэхэд А ах би хагалаагүй, юу солиороод байгаа юм гээд хоорондоо маргалдах гэсэн чинь аав эрүүлдээ яръя гээд чимээгүй болоод А, Г нарыг одоо гэртээ хариад амарчих гэсэн чинь А ах урдаас нь битгий солиороод бай гэхэд аав та зурагт хагалсан одоо эхнэр ирээд хараад уурлана шүү дээ гэхэд А ах танай янхан эхнэр чинь надаа ямар хамаатай юм гээд агсам тавиад байсан. Аав намайг миний хүү наад хоёроо гэрт хүргээд өгчих согтуу хүмүүс мэдэхгүй байгаа маргааш эрүүлд нь яръя гэхээр нь би А ах, Г ах нарыг дагуулаад гэрээсээ гараад гудамжаар доошоо уруудаад гудамжны доод үзүүр дээр очтол А ахынх манайхаас хойшоо 2 гудамжны ард байдаг ба ах нь өөрөө ингээд явчихна гээд шээгээд зогсохоор нь би Г ахыг дагуулаад Өвөршанд руу буцаад явсан. Тэгээд Г ахыг гэрт нь хүргэж өгөөд буцаад гэртээ иртэл гэр дотор А ах буцаад ирсэн гэрийн баруун талд аав Б, А ах хоёулаа заамдалцаад авчихсан зогсож байхаар нь би голоор нь ороод салгахад А ах гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 38 дугаар тал/

 

            8. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр Б.Г-гийн “...Тэр орой гаднаас Г ах, А ах, аав нар гаднаас архи авч орж ирээд тэрийгээ хувааж уусан. Тэгсэн чинь архи дууссан байхад А ах ахдаа нэг архи хийчих гэхэд аав архи дууссан гэсэн чинь А ах чи надаас архи харамлалаа гээд гартаа барьсан байсан хундагаа шидсэн чинь манай гэрийн зурагтыг оноод хагалсан. Тэгсэн чинь аав та яаж байгаа юм бэ эхнэр ажлаасаа ирээд уурлана шүү дээ гэсэн чинь А ах “танай янхан эхнэр надад ямар хамаатай юм бэ” гэсэн чинь аав уурлаад чи манай эхнэрийг янхан байхыг хаана харсан юм бэ гээд заамдалцаад авсан чинь Б ах голоор нь ороход аав болиод А ахаа та согтсон байна одоо гэртээ харь маргааш яръя гэж хэлээд холдоход Б ах А ах, Г ах нарыг дагуулаад гэрт нь хүргэж өг гээд гэрээс гарахаар нь би бас араас нь дагаад явтал гудамжны үзүүр дээр А ах за одоо ах нь ингээд гэр лүүгээ явчихна та нар явцгаа гэхээр нь Г ах, Б ах бид 3 буцаад алхаад Г ахын гэр лүү явж байтал гадаа хүйтэн байсан ба Б ах чи даарчихна ахын дүү буцаад гэртээ очоод байж бай ах нь Г ахыг хүргэж өгнө хол юм чинь чи гэртээ ор гэхээр нь би буцаад хашааныхаа үүдэн дээр иртэл гэрт дүү нар орилоод байхаар нь гайхаад гүйгээд гэртээ ортол гэрийн хойморт аав газар хэвтсэн дээр нь А ах гарчихсан аавын хацар луу гараараа цохиод байхаар нь би очоод ахаа болиоч ээ гэсэн чинь А ах над руу харснаа миний зүүн хөлийн шагай руу өшиглөөд би уйлсан чинь аав уурлаад А ахыг заамдаж аваад хацар руу нь цохиод газар унасан чинь аав дээр нь гараад зодолдоод байсан. Энэ үед манай ах Б орж ирээд салгах гээд очтол салахгүй байхаар нь болиод Б ах бичлэг хийж байтал Б ах орж ирээд салгаад гараад явсан бид нар ч унтсан...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 0-1 дүгээр тал/

 

. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.ы №08 шэ/37 дүгээр: “С.А-ын биед зүүн зулай чамархай ясны шугаман хугарал, баруун зулай ясны шугаман хугарал, их тархины зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авсан мэс заслын дараах байдал /ГССҮТ 2021.06.08/, тархины эдийн няцрал, тархины хаван гэмтэл тогтоогдлоо..Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 7 дугаар тал/

 

10. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.ы №08 шэ/73 дугаар: “Талийгаачийн биед зүүн зулай чамархай ясны шугаман хугарал, баруун зулай ясны шугаман хугарал, их тархины зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авсан мэс заслын дараах байдал /ГССҮТ 2021.06.08/ тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Талийгаачийн биед учирсан гэмтэл нь ГССҮТ-ийн өвчний түүхэнд бичигдсэнээр 2021.06.07-06.08-ны өдөр үүссэн байх боломжтой.Талийгаачийн биед их тархины зүүн чамархайн эдийн гүнд цусан хурааны үлдэц хуучин гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь тураал, уушгины хатгалгаа өвчний улмаас нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 55-61 дүгээр тал/

 

 11. Шүүх сэтгэц эмгэг судлалын 832 дугаартай: “Ж.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.Б нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт,

 /хх-ийн 16 дүгээр тал/

 

 12. Хохирогч С.А-ын өвчний түүх,

/хх-ийн 127-10 дүгээр тал/

 

 13. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл,/хх-ийн 156-157 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ж.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч С.А-ын эрүүл мэндэд нь зүүн зулай чамархай ясны шугаман хугарал, баруун зулай ясны шугаман хугарал, их тархины зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг учруулж уг гэмтлийн улмаас хохирогч -ны өдөр Гэмтэл Согог Судлалын төвд яаралтай хагалгаанд орж эмчлүүлж байгаад 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд эмчлүүлэн улмаар эмчилгээгүй болж гэрийн асаргаанд шилжин -ны өдөр удаан хугацаагаар хэвтэрт байсны улмаас тураал, уушгины хатгалгаа өвчнөөр нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Б нь амь хохирогч С.А-ыг зурагтын тавиур мөргүүлж, толгой руу нь цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/37 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Тиймээс шүүгдэгч Ж.Б-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн ...шүүгдэгч болон хохирогч хэн хэн нь гэм буруутай гэж үзэж байна. гэх дүгнэлт нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт нийцэж байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу оршуулгын зардал, тэжээгчээ алдсаны тэтгэмжид нийт 26.28.065 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч түүнд 800.000 төгрөг төлснийг дурдаж, мөн 5.500.05 төгрөг нь бичмэл нотлох баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Бас 5.500.05 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эөд олгож,

Харин нотлох баримтын шаардлага хангаагүй гараар бичсэн 1.272.60 төгрөгийн /1 хх-ийн 216/ баримт болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Ж.Б-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Ж.Б-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, хохирогч нас барсан гэм буруутайд тооцож түүнд 6 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, -ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж, эдлэх ялыг жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

             

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт болон эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах хугацаагаар хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.      

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22. дэх хэсгийн .1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, , 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч овогт Ж-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулж хохирогчийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Быг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

           3. Шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, -ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/  жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж, эдлэх ялыг /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

   . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар Ж.Б-д оногдуулсан /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ж.Б-аас 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд төлснийг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-аас 5.500.05 /таван сая таван зуун мянга есөн зуун тав/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эөд олгуулсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт болон цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон -ний өдрөөс эхлэн өөрчилсүгэй.

           

             11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 1 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ

                           

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД

                

                      ШҮҮГЧ                                   Э.ЭНХЖАРГАЛ