Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/01554

 

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/01554

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн …дүгээр гудамж …тоотод оршин суух, …регистртэй, Тайж овогт Ж.Б-н,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Б оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би 1967 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 жил Нийгэм ахуйн Барилга трестэд цахилгаанчинаар ажилласан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, тэтгэврээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал бичигдээгүй шалтгаанаар тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Иймд миний 1967 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 жил Нийгмийн ахуйн Барилга трестэд цахилгаанчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Б нь Нийгмийн ахуйн Барилга трестэд цахилгаанчинаар 1967 оны 7 дугаар 08-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн Ж.Бийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Ж.Б нь Нийгмийн ахуйн Барилга трестэд цахилгаанчинаар 1967 оны 7 дугаар 08-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болох нь Үндэсний төв архивын газрын Нийгэм ахуйн барилга трестийн цалингийн тодорхойлолт /ХХ-5/, 1976 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Барилга барилгын материалын Үйлдвэрийн яамны харъяа Нийгэм ахуйн барилга трестийн даргын “Ажилд хувиарлан ажиллуулах” тухай тушаал /ХХ 6-8/,  1979 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” тушаал /ХХ 9-10/, 1978 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” тушаал /ХХ 11/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг дээрх албан тушаалд ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, ..регистртэй, Тайж овогт Ж.Б-г  1976 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс1979 оны 6 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх  хугацаанд Нийгэм ахуйн барилга трестэд цахилгаанчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ж.Бээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.САРАНТУЯА