Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 03 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н-н О-т холбогдох эрүүгийн 2107001650285 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Б суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, д ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт *******т оршин суух бүртгэлтэй боловч ******* тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт Н-н О /РД:*******/

           

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.О нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК-ны т Б.Д-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Н.О нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Б.Д-г өдрийн цагаар огт ажил хийхгүй яваад байхаар нь орой болонгуут ажлаа хийгээч ээ гэж хэлсэн. Гэтэл над руу уурлаад наадхыг чинь нөгөө ээлжийнх хийнэ, яах гээд байгаа юм гээд уурласан. Тэгээд нүүрэнд нь нэг цохисон.” гэв.

Хохирогч Б.Д нь шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бид хоёр ээлжид цуг гарахад нөгөө ээлж цэвэрлэгээ хийж өгөөгүй байсан. Намайг энэ хүн “чи наадхаа цэвэрлэчих” гээд хэлэхэд нь бид нар адилхан ажил хийж байж, би яагаад цэвэрлэх ёстой юм бэ гээд бид хоёрын хооронд маргаан болсон. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Б.Д-гийн мэдүүлэг /хх-7-8/, шинжээчийн 557 дугаартай дүгнэлт /хх-13-14/, шинжээчийн мэдүүлэг /хх-18/, яллагдагчаар өгсөн Н.О-ийн мэдүүлэг /хх-28/, ял шалгах хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

           

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Н.О-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.О нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК-ны т хохирогч Б.Д-тэй ажлаа хийсэнгүй, төмөр авч далайлаагэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн хоншоорын гадна хажуу ханын зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын зөрүүтэй хугарал, хамар ясны зөрүүтэй хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

1.  Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Н.О-ийн өгсөн: “...би 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нд үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-ийн т хамт ажилладаг Б.Д гэх залуутай ажлаа хийж байсан юм. Тэгтэл Б.Д зүгээр суугаад байхаар нь би ажлаа хийгээч гээд хэлтэл газраас төмөр аваад над руу төмрөөрөө далайгаад байсан. Тэгэхээр нь гараас нь барьж байсан төмрийг нь булааж авч газар шидчихээд нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 28 дугаар тал/

2.   Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Д-гийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би т үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-ийн т байх ажлаасаа гарахаар өргөдлөө өгчхөөд авч явах зүйлсээ бэлдээд байж байсан юм. Тэгтэл 16 цагийн үед намайг төмөр зөөгөөд байж байтал надтай тэр үед хамт ажиллаж байсан О гэх залуу хүрч ирээд наад гулдмайнууаа хураачих гэж хэлэхээр нь наадах чинь нөгөө ээлжийн гаргасан гулдмай биз дээ нөгөө ээлж нь зөөх ёстой биз дээ гээд хэлтэл над руу уурлаад та хэд яахаараа дандаа ингэж байдаг юм гээд над руу дайраад миний нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь би тонгойтол намайг дээрээс дарж унагаагаад толгой дээрээс хөлөөрөө 2-3 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 07 дугаар тал/

 

      3. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.ы №08 шэ/557 дугаар: “Б.Д-гийн биед зүүн хоншоорын гадна хажуу ханын зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын зөрүүтэй хугарал, хамар ясны зөрүүтэй хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 14 дүгээр тал/

 

      4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.ы өгсөн: Дээрх гэмтлүүд нь анатомын байршлын хувьд зүүн хацрын ойролцоо, нэг байрлалд буюу залгаа яснууд учраас мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эдгээр яснууд нь хүний нүүрний хэсэгт байрлалтай яснууд бөгөөд зүүн хацрын ойролцоо, хамрын нурууны зүүн талаар залгагдаж байрласан хос яснууд юм. гэх мэдүүлэг,

            /хх-ийн 18 дугаар тал/

 

      5. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 15-16 дугаар тал/

 

      6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 29 дүгээр тал/

 

      7. Шүүгдэгч Н.О-ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 30-35, 49-50 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Н.О нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Б.Д-гийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.О нь хохирогч Б.Д-гийн нүүрэн ту газар нь цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/557 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Н.О-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.О-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д-гийн бие махбодод хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч “...эмчилгээний зардалд нийт 700.000 төгрөг авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Н.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Н.О-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.       

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч ******* овогт Н-н О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ