Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 131/ШШ2017/00567

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Жинст сум 1 дүгээр багт оршин суух, ВН67101117 регистрийндугаартай, Хөвхийхөн овогт Цэрэнгийн Батсуурийн

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Батсуурь нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1967 онд Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний бие 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн 1 дүгээр баргидад малчнаар ажиллаж байсан. Иймд дээрх ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Батсуурь нь 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ усанд урсгаж, үрэгдүүлсэн тул архиваас лавлагаа гаргуулж, мөн гэрчээр Д.Доржбат, Ж.Бямбацэвэг нарыг асуулгасан. Иймд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч Ц.Батсуурийн иргэний үнэмлэхний хуулбар, орлогын мэдүүлгийн баримт, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 271 тоот, 2017 оны 07 сарын 24-ний өдрийн 837 тоот лавлагаанууд, Д.Доржбат, Ж.Бямбацэвэг нарын гэрчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шүүх хуралдааны танхимд нэг бүрчлэн дэлгэцээр харуулан шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Батсуурь нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох үйл явдалд хамаарахаар байна.

Ц.Батсуурь нь 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн 1 дүгээр баргидад малчнаар ажиллаж байсан болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 271 тоот, 2017 оны 07 сарын 24-ний өдрийн 837 тоот лавлагаанууд, Д.Доржбат, Ж.Бямбацэвэг нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хөвхийхөн овогт Цэрэнгийн Батсуурийн  1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн 1 дүгээр баргидад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ц.Батсуурийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА