Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 01917

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01917

Улаанбаатар хот

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байранд байрлах, “Орчлон-10” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байрны 66 тоотод оршин суух, Боржигон овогт Энхбаатарын Энхнар /РД: ШЕ86121498/-т холбогдох,

 

472 355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Үүрцайх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орчлон-10” СӨХ-ны гишүүн сууц өмчлөгч 53 дугаар байрны 66 тоотын оршин суугч Э.Энхнар нь СӨХ-ны төлбөрт 2015 оны 02, 12 сар, 2016 оны 01 сар, 07-12 сарууд, 2017 оны 01-05 сар, нийт 472 355 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Энхнар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Орчлон-10” СӨХ-ны нэхэмжилсэн 472 355 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Орчлон-10” СӨХ нь Э.Энхнарт холбогдуулан СӨХ-ны төлбөрт 472 355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Орчлон-10” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Э.Энхнарт холбогдох, 472 355 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Энхнар нэхэмжлэлийн шаардлага 472 355 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14 821 төгрөгийн тал хувь болох 7410 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 7410 төгрөгийг, хариуцагчаас 7410 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              М.БАЯСГАЛАН