| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/02210/И |
| Дугаар | 1933 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 1933
| 2017 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2017/01933 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 47а-р байр 75 тоотод оршин суух, Боржигон овогт Лхагважавын Нацагдорж /РД: ЦА69052571/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Баярлхагвыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Нацагдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн хариу нь иргэн Ж.Баярлхагва Чингэлтэй дүүргийн 2 дугаар 40 мянгат хаяг дээрээ бүртгэлтэй боловч уг хаяг дээр байхгүй байгаа учир иргэн Ж.Баярлхагвыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.Нацагдорж шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Ж.Баярлхагвыг эрэн сурвалжлах шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Нацагдорж нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Баярлхагвыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.Нацагдорж нь Ж.Баярлхагвад холбогдуулан 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2017/05359 дугаар захирамжаар хариуцагчийг нэхэмжлэлд дурдсан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 11-34 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Ж.Баярлхагвад холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч түүний оршин суух хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгчид Ж.Баярлхагвыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийг хангаж, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Баярлхагвыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Баярлхагвыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч Л.Нацагдорж /утас: 96519595/ мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.
Ж.Баярлхагва /РД: ЦЗ82021338/ нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 11-34 тоот хаягт бүртгэлтэй байсан болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Баярлхагва /РД: ЦЗ82021338/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Ж.Баярлхагвыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Л.Нацагдорж /утас: 9651-9595/ мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН