Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 131/ШШ2017/00578

 

Эвлэрлийн гэрээг баталгаажуулж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би

Нэхэмжлэгч - Баянхонгор аймаг Баянхонгор сум 7-3-33 тоотод оршин суух, ВЙ92110500 регистрийн дугаартай, Уургач овогт Ууганбаярын Дэлгэрмаа

Хариуцагч - Баянхонгор аймаг Баян-Овоо сум 2 дугаар багт оршин суух, ВГ89071615 регистрийн дугаартай, Чойжилсүрэн овогт Баяраагийн Отгонбаатар

Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө гаргуулахыг хүссэн өргөдөлд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан эвлэрлийн гэрээ болон холбогдох баримт бичгүүдийг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Дэлгэрмаа тайлбартаа: Б.Отгонбаатараас гэрлэлтээ цуцлуулахгүйгээр амьдралаа үргэлжлүүлээр тохиролцож, эвлэрлээ гэжээ.

Хариуцагч Б.Отгонбаатар тайлбартаа: Би архи уухгүй, янз бүрийн зан авир гаргахгүй, өөрт байгаа дутагдлаа засаж, эхнэр, үр хүүхэдтэйгээ амьдралаа үргэлжлүүлэхээр тохиролцож, эвлэрлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Дэлгэрмаа нь Б.Отгонбаатараас гэрлэлтээ цуцлуулахгүйгээр амьдралаа үргэлжлүүлээр, хариуцагч Б.Отгонбаатар нь архи уухгүй, янз бүрийн зан авир гаргахгүй, өөрт байгаа дутагдалаа засаж, эхнэр, үр хүүхэдтэйгээ амьдралаа үргэлжлүүлэхээр тохиролцож, зөвшөөрсөн талаарх талууд гарын үсгээ зурсан тайлбар, эвлэрлийн гэрээ зэрэг баримт, материалд авагдсан энэ талаар маргаангүй байна.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, ойлгомжтой, тодорхой, үндэслэл бүхий байх тул энэхүү гэрээгбаталгаажуулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.2, 741.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т зааснаар нэхэмжлэгч У.Дэлгэрмаа нь Б.Отгонбаатараас гэрлэлтээ цуцлуулахгүйгээр амьдралаа үргэлжлүүлээр тохиролцсон, хариуцагч Б.Отгонбаатар нь архи уухгүй, янз бүрийн зан авир гаргахгүй, өөрт байгаа дутагдлаа засаж, эхнэр, үр хүүхэдтэйгээ амьдралаа үргэлжлүүлэхээр тохиролцож зөвшөөрсөн эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Отгонбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Дэлгэрмаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.9-д зааснаар Нэхэмжлэгч уг хэргийг давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй ба урьд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг шинэ нэхэмжлэлд цаг хугацаа, үйл баримт, шалтгаан зэргийн хувьд дахин зааж тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргавал шүүх нэхэмжлэлийгхүлээн авахаас татгалзах болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА