| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/02507/И |
| Дугаар | 02089 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 02089
| 2017 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/02089 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 8-д байрлах, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Вилмар” ХХК-ийн захирал Д.Агвааныг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн төлөөлөгч Б.Сүх-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2016/23027 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар “Вилмар” ХХК-ийн захирал Д.Агваан нь Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ФТХ-22 дугаар байрны 22 тоот хаягт оршин суудаггүй монгол шуудангийн магадлагаа, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Иймд “Вилмар” ХХК-ийн захирал Д.Агвааныг эрэн сурвалжилж өгч туслана уу гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Туяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж чадахгүй учраас миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Вилмар” ХХК-ийн захирал Д.Агвааныг эрэн сурвалжлуулах агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв нь “Вилмар” ХХК-ийн захирал Д.Агваанд холбогдуулан 30 318 410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2016/23027 дугаар захирамжаар хариуцагчийг нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ФТХ-22 дугаар байрны 22 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч нь “Вилмар” ХХК-ийн захирал Д.Агваанд холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч түүний оршин суух хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгчид “Вилмар” ХХК-ийн захирал Д.Агвааныг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийг хангаж, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Вилмар” ХХК-ийн захирал Д.Агвааныг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Вилмар” ХХК-ийн захирал Д.Агвааныг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд /утас: 88092148, 366556/ мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.
“Вилмар” ХХК-ийн захирал Д.Агваан /РД: ТЕ64082876/ нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ФТХ-22 дугаар байрны 22 тоот хаягт бүртгэлтэй байсан болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд “Вилмар” ХХК-ийн захирал Д.Агваан /РД: ТЕ64082876/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Вилмар” ХХК-ийн захирал Д.Агвааныг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв /утас: 8809-2148, 366556/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН