Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/134

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Ц.Хулан,

Хохирогч Б.Баттулга,

Өсвөр насны шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2111 01195 0009 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, , 2004 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 8-308 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй .

Өсвөр насны яллагдагч /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баттулгатай машин шүргээд зугтаалаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар толгойгоороо нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь хамар яс, хамрын таславчийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар

Өсвөр насны яллагдагч О.Т нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баттулгатай машин шүргээд зугтаалаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар толгойгоороо нэг удаа мөргөж, түүний биед хамар яс, хамрын таславчийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

Дээрхи үйл баримт нь өсвөр насны шүүгдэгч О.Төөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

            Өсвөр насны шүүгдэгч О.Төөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би түүний хамар руу толгойгоороо нэг удаа мөргөсөн... би хүний биед гэмтэл учруулсан үйлдэлдээ харамсаж байна..” /хх-44/

Хохирогч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:..2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчим ...Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг толиороо хальт шүргээд өнгөрсөн юм. Тухайн үед ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй болохоор нь чигээрээ яваад өгсөн юм. Түүнээс дээш 1 км орчим дээшээ яваад Зурагтын хуучин эцсийн автобусны буудал руу дөхөж байтал араас хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл шахахаар нь би цонхоо буулгаад яаж яваад байгаа юм бэ гэтэл миний урдуур шахаж зогсоод уг тээврийн хэрэгслийн жолооч 20 орчим насны эрээн хувцастай санагдаж байна залуу миний машины хаалгыг нээгээд миний хүзүүнээс багалзуурдаж байгаад миний зүүн хацар орчим нэг удаа цохисон юм... дуудлага өгсөн чинь нөгөө гурван залуу явах гээд байхаар нь би машиных нь түлхүүрийг аваад цагдаа иртэл байж байя гэтэл өндөр залуу нь миний нүүр рүү мөргөөд хамраас цус гаргасан юм... би жолоочийг нэг удаа хальт цохисон. Өөр хүн цохиогүй... Миний биед намайг мөргөсөн өндөр залуу дээрх гэмтлүүдийг учруулсан гэж бодож байна. Учир нь жолооч намайг боосон мөн нэг удаа хацар руу цохисон. Гэхдээ гэмтэл учруулахаар цохиогүй юм.. /хх-12-16/.

Гэрч А.Төмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ..2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр... цагаан Акуа машин ирээд араас сигналдаж байгаад хажуугаар зөрөхдөө миний машины толийг нь шүргээд өнгөрчихөөр нь араас нь хөдлөөд явж байгаад Чингэлтэй 7 дугаар хороо Зурагтын хуучин эцсийн автобусны буудлын наана очиж хажууд нь зогсоод чи яаж яваад байгаа юм бэ гэтэл над руу яасан гэнэ ээ пизда минь гэхээр нь би урд талд нь шахаж зогсоод машинаас буугаад очтол миний цамцнаас татаад намайг нэг удаа цохихоор нь би түүний хацар руу нь нэг удаа зөрүүлээд цохитол машинаасаа бууж ирээд миний машин дээр очоод миний машины түлхүүрийг сугалаад авсан... Төгөлдөр очоод тэр хоёр нэг нэгнийгээ барьж аваад Төгөлдөр түлхүүр авах гэтэл өгөхгүй байхаар нь Төгөлдөр түүний хамар руу нь толгойгоороо нэг удаа мөргөсөн чинь нөгөө залуугийн хамраас нь цус гарсан чинь нөгөө залуу түлхүүр өгөөд цагдаа дуудчихсан юм.. /хх-21/

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9307 дугаартай дүгнэлтэд: ..Б.Ба-н биед хамар яс, хамрын таславчийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулай, дагзны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тогтоогдсон гэмтэл нь шинэ гэмтэл байна.. /хх-23-24/ гэх дүгнэлт,

Нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 865 дугаартай дүгнэлэд:..Б.Ба-н биед тогтоогдсон хамар яс, хамрын таславчийн далд хугарал /зөөлөн эдийн няцрал, цус хуралт/ гэмтэл нь нийлээд болон дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд болох зулай, дагзны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтлүүд нь нийлээд болон дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.. / хх-27-28/, өсвөр насны шүүгдэгч О.Тийн төрсний гэрчилгээний лавлагаа /хх-48/, нас тоолсон тэмдэглэл /хх-50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Хохирогч Б.Б учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч хохирогчийг нүүрэн тус газарт нь мөргөж үүний улмаас биед хамар яс, хамрын таславчийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулай, дагзны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд өсвөр насны шүүгдэгч О.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар

Өсвөр насны шүүгдэгч О.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэ хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шатгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч О.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулав.

Бусад асуудлын талаар:

Шүүх хуралдаанд хохирогч Б.Баттулга нь өсвөр насны шүүгдэгч О.Төөс 2.500.000 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэрэгт баримтаар авагдсан 159.900 төгрөгийн хохирлыг өсвөр насны шүүгдэгч О.Төөс гаргуулан хохирогч Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол 1047-11 тоотод оршин суух Пэлжээ овогт Бүрэнбаатарын Баттулгад олгуулах нь зүйтэй байна гэж шүүх  үзлээ. Харин хохирогчийн нэхэмжлэлээс 135.392 төгрөгийг хэрэгсэхгүй болгож үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Баттулга нь цаашид гарах эмчилгээний зардалаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Өсвөр насны шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өсвөр насны шүүгдэгч 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Төөс 159.900 төгрөгийг гаргуулж хохирогч Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол 1047-11 тоотод оршин суух д олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 135.392 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

5. Өсвөр насны шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч О.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР