Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/72

 

 

 

 

 

 

 

   2022         02          08                                            72

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Намжил /томилолтоор/,

шүүгдэгч: О.ОБ, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ОБ-т холбогдох эрүүгийн 2005023941442 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 1 700 000 төгрөгийн орлоготой, ам бүл 1, *************** оршин суух,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2597 дугаар өршөөл үзүүлэх коммиссын тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай  хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 4 жил 01 сар 26 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж, үлдэх 1 жил 01 сар 26 хоногийн хорих ялыг биечлэн эдүүлэхээр шийдвэрлэсэн,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 05 хоногийн ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 522 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 23 хоногийн хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 01 сарын хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 02 жил 07 сар 23 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, регистрийн дугаар  ***********,

 

Шүүгдэгч О.ОБ нь 2020 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 956 байрны 01 тоотод хохирогч Ж.Энын байнга амьдрах байранд нэвтэрч, түүний эзэмшлийн “Самсунг” загварын 49 инчийн зурагт, “Самсунг Жи8” загварын гар утас, “Самсунг Тренд” загварыг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 935 920 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- О.ОБ мэдүүлэхдээ:

Би улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан боловч өөртөө дүгнэлт хийхгүй ухаан муутай үйлдэл гаргаж, дахин гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Одоо дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Надад өөр шалгагдаагүй гэмт хэрэг байхгүй. Цаашид хөдөлмөрлөж, ажил хийнэ. Шүүхээс оргон зайлсан нь хамт амьдарч байсан эмэгтэйн эмчилгээний төлбөрт мөнгө цуглуулж өгөхөөр ууланд самар түүж, мод хийж, зэрлэг зулгаах ажил хийж байсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-Ж.Эн мэдүүлэхдээ:

2020 оны 7 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед би гэрийнхээ ойролцоо ажилтай байж байгаад орой буцаж гэртээ иртэл охин Ариунзаяа, хүү Өнөболд хоёр хажуу айлд орчихсон тоглоод намайг хүлээж байсан. Тэгээд би гэртээ иртэл хаалга онгорхой, зурагт байхгүй, ширээ дээр орхисон утас алдагдсан байхаар нь гайхаад гэрийнхээ ойролцоо гараад хайтал манай гэрийн зурагтыг хажуу талын байрны зогсоол дунд тавьчихсан байхаар нь олж аваад байж байтал 35-40 орчим насны шар дуу царайтай залуу байхаар нь би барьж аваад нөгөө залуугаас утас хаана байна гэсэн чинь хашааны булан тойроод өвсөн дундаас гаргаж өгсөн. Тэгээд би цагдаа дуудаад нөгөө залууг цагдаа аваад явсан гэжээ. (хэргийн 12 дугаар хуудас)

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 935 920 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

О.ОБ нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2597 дугаар өршөөл үзүүлэх коммиссын тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай  хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 4 жил 01 сар 26 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж, үлдэх 1 жил 01 сар 26 хоногийн хорих ялыг биечлэн эдүүлэхээр шийдвэрлэсэн,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 05 хоногийн ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 522 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 23 хоногийн хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 01 сарын хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 02 жил 07 сар 23 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч О.ОБ нь согтуугаар 2020 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 956 байрны 01 тоотод хохирогч Ж.Энын байнга амьдрах байранд нэвтэрч, түүний эзэмшлийн “Самсунг” загварын 49 инчийн зурагт, “Самсунг Жи8” загварын гар утас, “Самсунг Тренд” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 935 920 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Энын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас О.ОБ-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.ОБ, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

Хохирогч Ж.Эн-од 935 920 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “би хулгайд алдсан эд зүйлээ бүрэн буцааж авсан” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тус гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

О.ОБ-т холбогдох хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т хамаарч байх боловч мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан бөгөөд О.ОБ нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 05 хоногийн ялаар шийтгүүлж,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 522 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 23 хоногийн хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 01 сарын хорих ялыг өршөөн хасажээ.

Иймд О.ОБ-т холбогдох хэргийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т хамруулах үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.ОБ-т 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар О.ОБын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 1 хоног, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 46 хоног, нийт 47 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдлаа. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ОБ-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.ОБ-ыг 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар О.ОБ-т оногдуулсан 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар О.ОБ-ын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 1 хоног, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 46 хоног, нийт 47 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.ОБт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН