Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 476

 

2017 оны 08 сарын 10 өдөр      Дугаар 156/ШШ2017/00476                 Хэнтий аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00301/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,

           Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А-24-15 тоотод оршин суух, Цэцэн сартуул овогт Сүхбаатарын Энхмандах /РД:ХП74031209/-ын нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Шинэ Баянмөнхийн     14-06 тоотод оршин суух, Тугчин овогт Дамдинжавын Тунгалагсүх (РД:СА75072405)-д холбогдох

           “2 059 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Энхмандах нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тунгалагсүх нь Миний дэлгүүрийн гоо сайхны тасагт хамтран ажиллах гэрээ байгуулан худалдагчаар 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд ажилласан. Нийт хүлээн авсан 65 607 320 төгрөгийн барааг тооллогоор хүлээн авч гарын үсэг зурсан. Ингээд 1 сарын хугацаанд ажилласан цалин 468 571 төгрөгийн цалин авах ёстой байснаас урьдчилгаа 250 000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 218 571 төгрөгийг дутаасан барааны төлбөрөөс хасч 2 059 000 төгрөгийн дутааж манай дэлгүүрийг хохироож байна. Тооцооны акт бодсоны баримтанд гарын үсэг зураагүй. Тооцоогоо дуусга гэхэд би тооцоо мэдэж байгаа төлнө гээд ирж уулзаагүй. Иймд иргэн Д.Тунгалагсүхээс 2 059 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/ 

Хариуцагч Д.Тунгалагсүх нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С.Энхмандахын нэхэмжилсэн 2 059 000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарыг дуустал сард 100 000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо гэжээ. /хх-ийн 47х/ 

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Энхмандах нь хариуцагч Д.Тунгалагсүхэд холбогдуулан 2 059 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч С.Энхмандах нь хариуцагч Д.Тунгалагсүхтэй 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж худалдагчаар авч ажиллуулсан болох нь хамтран ажиллах гэрээний хуулбар /хх-ийн 4х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 47х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Энхмандах болон хариуцагч Д.Тунгалагсүх нар нь 2 059 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Д.Тунгалагсүх нь уг 2 059 000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр 100 000 төгрөгөөр төлж, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал төлж барагдуулахаар, нэхэмжлэгч С.Энхмандах нь 2 059 000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр 100 000 төгрөгөөр, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авахаар харилцан тохиролцсон тул зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

             Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. С.Энхмандахын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Тунгалагсүхэд холбогдох            “2 059 000 /хоёр сая тавин есөн мянга/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Энхмандахын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 47 894 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Тунгалагсүхээс 23 947 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР