Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

 

 

 

 

 

 

 

   2022             02           16                                    100              

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэл, 

шүүгдэгч: Л.Са нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Са-д холбогдох эрүүгийн 2105 0122 91457 дугаар, 1 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 3-19 насны 5 хүүхдүүдийн хамт *********************тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил, 5 сар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1014 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар ********************** Са.

 

Шүүгдэгч Л.Са нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс В.Ми-ийн эзэмшпийн Хаан банкны ******* дугаартай картнаас бэлнээр 800 000 төгрөгийг гарган өгөхдөө түүний картыг өөрийн картаар сольж, картыг нь бэлэн мөнгөний хамт буцаан өгсөн мэтээр итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, улмаар тус дүүргийн 7 дугаар хороо ГССҮТөвийн баруун талд байрлах Хаан банкны АТМ-ээс бэлэн мөнгө гарган, хохирогч В.Ми-ид 370 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Л.Са  мэдүүлэхдээ:

Би улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлыг төлөөгүй байгаа. Ойрын хугацаанд төлж барагдуулна. Би Өмнөговиос ирээд ажил хийгээгүй. Хааяа нэг вагон буулгадаг ажил хийж байна. Одоо ажилгүй байгаа. Хүйтэн байгаа учраас барилгын ажил эхлээгүй байна. Энэ 7 хоногт хохирлын талыг нь өгнө. Бүгдийг нь нэг дор төлөх боломжгүй байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-В.- мэдүүлэхдээ:

Би 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад хорооллын эцэс дээр И-март худалдааны төвийн хажууд байрлах Хаан банкны АТМ дээр зогсож байсан. Би АТМ-аас хараа муутай болохоор мөнгө авч чадахгүй байсан. Нэг залуу явж байхаар нь ахдаа АТМ-аас мөнгө аваад өгөөч гэж хэлсэн. Би өөрийн Хаан банкны картаа өгөөд пин кодоо хэлсэн. Тэр залуу 800 000 төгрөг авч өгсөн. Надад нэг карт өгсөн. Тэгээд би яваад өгсөн. Удалгүй миний картнаас 370 000 төгрөгийн зарлага гарсан. Би картаа үзсэн чинь нөгөө залуу надад өөр карт өгсөн байсан. Би тэр залууг дахиж харвал танина. Са гэсэн нэртэй Хаан банкны карт байсан гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

 

2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн таньж олуулх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд:

№5 дугаартай зургийг зааж, гаднаас орж ирсэн 170 см орчим өндөртэй, 25-30 орчим насны, саравчтай малгайтай, бор царайтай, сахалтай хуузтай залуу мөн байна гэжээ. (хэргийн 7 дугаар хуудас)

 

2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Цагаан саарал өнгийн цамц, саарал өнгийн саравчтай малгай, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн гутал, цэнхэр өнгийн маск зүүсэн хүн АТМ-д карт хийж, картын нууц дугаарыг оруулан мөнгөн дүн дээр 370 000 төгрөг хийж, АТМ-аас аваад картаа хойд халаасандаа хийгээд гарч байна гэжээ. (хэргийн 82-83 дугаар хуудас)

 

В.Ми-ийн эзэмшлийн *********** дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. (хэргийн 66 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст:

Л.Са нь Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил, 5 сар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1014 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 68 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Л.Са нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс В.Ми-ийн эзэмшпийн Хаан банкны 5219075756 дугаартай картнаас бэлнээр 800 000 төгрөгийг гарган өгөхдөө түүний картыг өөрийн картаар сольж, картыг нь бэлэн мөнгөний хамт буцаан өгсөн мэтээр итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, улмаар тус дүүргийн 7 дугаар хороо ГССҮТөвийн баруун талд байрлах Хаан банкны АТМ-ээс бэлэн мөнгө гарган, хохирогч В.Ми-ид 370 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч В.Ми-ийн мэдүүлэг, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн таньж олуулх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Сагийн гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь гэмт үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч нь хохирогчид нийт 370 000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлыг ойрын хугацаанд төлөхөө илэрхийлж байна.

 

Иймд шүүгдэгч Л.Са-гээс 370 000 төгрөг гаргуулж, хохирогч В.Ми-ид олгохоор шийдвэрлэв.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан боловч шүүгдэгч хохирол төлөөгүй, 370 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн ч 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хохирол төлөх талаар тодорхой үйлдэл хийгээгүй, хохирол төлөх эд хөрөнгө, хадгаламж, боломжтой эсэхээ нотлох баримтаар нотлоогүй тул шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар түүнд хорих ял оногдуулж, уг ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихгүйгээр, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Са нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

            Шүүгдэгч Л.Сагийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байх гэж тогтоосон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Л.Сагийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 9 хоног, нийт 11 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, зорчих эрх хязгаарлах ялаас хасах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Са-г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Саг “Улаанбаатарын хотын бүсчлэлээс 6 (зургаа) сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Л.Са нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Сад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Л.Сагийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 9 хоног, нийт 11 хоногийг зорчих эрх хязгаарлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Л.Са-гээс 370 000 төгрөг гаргуулж, хохирогч В.Ми-ид олгосугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Сад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН