Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/105

 

 

 

 

 

 

 

2022           02            16                                        105           

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                   

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

            нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

            улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,

            шүүгдэгч: Т.Тө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

            Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Тө-эд холбогдох эрүүгийн 2103003190038 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн *****суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, химичин опрераторчин мэргэжилтэй, “Вело Весо” ХХК-д нярав ажилтай, сард 1 000 000 төгрөгийн цалинтай, ам бүл 1, *****************тоотод оршин суух,

            Төв аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126.2.2, 126.2.2.4-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3 сар 02 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 951 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 000 000 төгрөгөөр  торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 104 дугаар эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор торгуулийн ялыг биелүүлж дууссан, регистрийн дугаар ******************** Тө.

 

Шүүгдэгч Т.Тө нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 02 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө “Макс Молл” худалдааны төвийн урд замд Тоёота приус загварын, 28-17 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Чиийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Тө мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсаныг мэдэж байсан боловч миний амьдардаг нийтийн байрны түрээсийн мөнгө нэхэгдэж байсан болохоор таксинд явж мөнгө олохоос өөр аргагүйд хүрч, замын хөдөлгөөнд оролцсон. Хохирогчид 1 000 000 төгрөг төлсөн. Хохирогч цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Хохирогчийн биеийн байдал одоо хэвийн, ажилдаа орсон. Осол болсны дараа би түргэн болон цагдаа дуудаж, эмнэлэгт сахиж хоносон. Гэмтлийн эмнэлэгт 3 хоног хэвтсэн. Одоо байнга холбоотой, биеийн эрүүл мэндийн талаар асуудаг. Цаашид хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлдээ эмчилгээ, үйлчилгээ хийлгэвэл гарсан зардлыг төлнө. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, прокурорын санал болгосон 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзах эрүүгийн хариуцлагыг өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэв.

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Чи мэдүүлэхдээ:

            Би 2021 оны 10 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед өөрийн найзындаа очсон. Би тухайн үед виски уучихаад бага зэрэг согтолттой байсан. Найзындаа очихдоо 8 шил пиво авсан. Тэгээд найзтайгаа хоёулаа 8 шил пиво ууж, найз нэг шил архи задалсан. Ингээд би ууж эхэлснээ санаж байна. Их согтсон байсан тул осол болсон, ослын дараах зүйлийг санахгүй байгаа. Осол болсны маргааш өдөр нь 16 цагийн үед эмнэлэгт сэрсэн. Одоо миний толгой зовиуртай байна. Бусдаар биеийн байдал сайжирч байна. Тө надад 1 сая төгрөг өгсөн. Төэд ямар нэгэн гомдол, саналгүй гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10038 тоот дүгнэлтэд:

            1. Д.Чи-ийн биед гавлын дагз ясны шугаман хугарал, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, бүсэлхий, зүүн ташаанд зулгаралт, зүүн тахиманд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.  

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.  

            3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.2.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. (хэргийн 38 дугаар хуудас)

 

            Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 340 дугаар магадалгаанд:

            1. Т.Тө нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна.

            2. Явган зорчигч Д.Чи нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэжээ. (хэргийн 78 дугаар хуудас)

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

            Т.Тө нь Төв аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126.2.2, 126.2.2.4-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3 сар 02 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 951 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 000 000 төгрөгөөр  торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 104 дугаар эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор торгуулийн ялыг биелүүлж дууссан гэжээ. (хэргийн 57 дугаар хуудас)                                        

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч Т.Тө нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 02 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө “Макс Молл” худалдааны төвийн урд замд “Тоёота приус” загварын, 28-17 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

мөн дүрмийн 12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Д.Чиийг мөргөж, эрүүл мэндэд нь гавлын дагз ясны шугаман хугарал, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, бүсэлхий, зүүн ташаанд зулгаралт, зүүн тахиманд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Чиийн мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10038 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 340 магадлагаа, өвчний түүх зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

            Тээврийн прокурорын газраас Т.Төэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Д.Чи нь өөрт учирсан хүнд гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт гараагүй бөгөөд Т.Тө нь хохирогчид 1 000 000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч хохирогчид цаашид гарсан эмчилгээний зардлыг төлнө гэдгээ илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ы1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Тө-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар Т.Төийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын (нэг жил зургаан сар) хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын (нэг жил таван сар) хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Т.Төэд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Т.Тө нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

            үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Төэд оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           

            7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Төэд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН